| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2018/0300/э/ |
| Дугаар | 2018/ШЦТ/314 |
| Огноо | 2018-10-30 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 2018/ШЦТ/314
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******
Улсын яллагч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******-т холбогдох 1821004310271 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Баян-Уул суманд 1994 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Баян-Уул сумын 6 дугаар багийн нутаг ... гэх газар оршин суух, гавьяа шагналгүй,
- Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ялаар,
- Сум дундын 10 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* овогт *******.
Шүүгдэгч ******* овогт ******* нь 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын 6 дугаар багийн “Үйсэн” гэх газар нутаглах хохирогч *******-ийн нэг тооны адууг хулгайлж, бусдад 750.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Өөр нэмж ярих зүйлгүй. Миний буруу. Хохирлоо нөхөн төлсөн тул хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай адуу гэх айлд байдаг юм. 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр залгаад чиний хар зүсмийн нар саран тамгатай засаатай шүдлэн үрээ алдагдсан талаар надад хэлсэн. нь танай тамгатай адуу ачаад явж байгаа сураг гарахаар нь аас асуухад ******* Сэргэлэн суманд байдаг гэх хүнээс худалдаж авсан нар саран тамгатай хар зүсмийн адуу ачсан талаар хэлсэн гэж надад дуулгасан. ******* морь алдагдсанаас хойш 3-4 хоногийн дараа манай хөдөө гэрт ирээд би таны морь гэж мэдсэнгүй, зуугуул адуу шиг санагдсан. Тэгэхээр нь би бариад д өгсөн, та цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлгээ буцаагаад авчих тэгэх үү, хохирлыг чинь төлж өгнө гэж хэлсэн” гэжээ. /хх-ийн 07-08 тал/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр *******ийн хар үрээ нь алга болсон юм. Тэгээд би *******ийн хар үрээг ойр хавиар хайгаад 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр *******д хар үрээг нь алдсан талаар хэлсэн. Манай ээж нь Баян-Уул сум баг гэх газарт байдаг юм. Тэгсэн чинь манай ээж нь манай хажуу айлд байдаг ын хашаанд нэг хар адуу байна гэж хэлэхээр нь би ээжийг тай яриул гээд д танай хашаанд байгаа адуу чинь миний адуунд байсан *******ийн хар үрээ байх шиг байна гэж хэлсэн чинь үгүй ******* нь энэ хар үрээг Сэргэлэн сумаас гэж хүнээс авсан гэж надад хэлсэн...” гэжээ. /хх-ийн 13-14 тал/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр би аймгийн төвд ажилтай явж байхад ******* над руу утсаар яриад би нэг адуу авчираад танай хашаанд уячихлаа, өрөндөө өгч байгаа юм шүү гэж хэлэхээр нь ямар настай адуу юм бэ гэж асуухад шинэ шүдлэн үрээ гэж хэлсэн. Тэгээд би тэр адууг хашаандаа 2-3 хонуулаад аймгийн төвд ачиж ирээд мал мах авна гэсэн хүний утсаар яриад зарсан. Аймгийн төв рүү ачиж явахын өмнө түүн рүү утсаар яриад хаанаас авсан, юун адуу юм бэ гэж асуухад Сэргэлэн сумын гэдэг хүнээс авсан, хулгайн адуу биш гэж хэлсэн...” гэжээ. /хх-ийн 18 тал/
Гэрч *******ийн мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/
Гэрч ий мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/
Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 28 тал/
Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018.08.24-ний өдрийн 807 тоот албан бичиг /хх-ийн 30 тал/
*******-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 31 тал/
Дорнод аймгийн Баян –Уул сумын 6 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 32 тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33 тал/
*******-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 27 тал/
Хохирол төлсөн талаарх банкны орлогын мэдүүлэг зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ******* овогт ******* нь 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын 6 дугаар багийн “Үйсэн” гэх газар нутаглах хохирогч *******-ийн нэг тооны адууг хулгайлж, бусдад 750.000 /долоон зуун тавин мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, хохирогч *******-ийн болон гэрч *******, *******, , ******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******-т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******-ыг бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч *******-ыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан шүүгдэгч *******-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******-д учирсан 750.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч ******* төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч *******-ын ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******-ыг бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ыг 300 /гурван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-т оногдуулсан 300 /гурван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******-ын ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ