Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2018/ШЦТ/320

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******

Улсын яллагч *******

Хохирогч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн******* овогт *******-д холбогдох 1821003460331 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1968 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,  мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг ... тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй,******* овогт *******.

Шүүгдэгч******* овогт ******* нь 2018 оны 04 дүгээр сарын 25-наас 27-ны хооронд Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт иргэн *******-ын итгэмжлэн хариуцуулж өгсөн виза картнаас 1219.000 төгрөгийг завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/           

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би *******ын виза картнаас мөнгө авч үрсэн нь үнэн. Үлдсэн 800.000 төгрөгийг төлж барагдуулна. Энэ бол миний буруу. Санал болгож байгаа ялыг зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний картнаас 1219.000 төгрөг алга болсныг ******* авч үрсэн байсан. Энэ мөнгөнөөс би 220.000 төгрөгийг түүнээс авсан. Үлдсэн мөнгөнөөс 800.000 төгрөг авахаар ******* бид хоёр зохицсон. Иймд 800.000 төгрөгөө авахад өөр саналгүй” гэв.

 

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Би 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Хэрлэн сумын 2 дугаар багийн нутагт мэндтэй явдаг *******тэй таарсан юм. Надаас ******* архи авах мөнгөний тал байна уу гэхээр нь таллаж аваад яах вэ гэж бодоод өөрийнхөө Төрийн банкны картаар “Гурван Мөнх” гэх дэлгүүрээс 0.75 литрийн архи аваад 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах бөмбөгтэй хөшөөний хойд талд ******* болон нэг хорооны залуутай бид гурав хувааж уусан. Ууж дуусаад дахин 2-3 шил архи худалдан авсан гэж санаж байгаа юм. Тэгээд согтоод унтаад өгсөн. Нэг мэдсэн чинь ганцаараа Хэрлэн сумын 2 дугаар багийн нутагт байрлах 2 давхар шар дэлгүүрийн гадаа унтаж байсан. Маргааш нь буюу 04 дүгээр сарын 26-ны өглөө сэрээд халаасаа үзсэн чинь түрийвчинд байсан Төрийн банкны виза карт байхгүй байсан. Гурав хоногийн дараа гэрийнхээ гадаа сууж байхад ******* ирэхээр нь хоёулаа хамт архи уудаг өдөр би виза картаа алга болгосон. Чи миний картыг харсан уу? гэсэн чинь огт хараагүй гэсэн. Би *******тэй архи ууж байгаад архины халуундаа түүнд виза картаа өгч явуулсан гэж санаж байна. Би 04 дүгээр сарын 30-ны өдөр дансаа шалгасан чинь нийт 1400.000 төгрөг байхаас 220.000 төгрөг үлдсэн байсан...” гэжээ. /хх-ийн 12-13 тал/

 

Төрийн банкны харилцагчийн дансны хуулга /хх-ийн 30-32 тал/

*******-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 28 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч******* овогт ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 04 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд хохирогч *******-ын итгэмжлэн хариуцуулж өгсөн виза картнаас 1219.000 /нэг сая хоёр зуун арван есөн мянган/ төгрөгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч *******-ын  “...Би *******тэй архи ууж байгаад архины халуундаа түүнд виза картаа өгч явуулсан. Би 04 дүгээр сарын 30-ны өдөр дансаа шалгасан чинь нийт 1400.000 төгрөг байхаас 220.000 төгрөг үлдсэн байсан” гэх мэдүүлэг, Төрийн банкны харилцагчийн дансны хуулга болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

  

Шүүгдэгч *******-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******-ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, бусдад 1219.000 /нэг сая хоёр зуун арван есөн мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч *******-ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, бусдад 1219.000 /нэг сая хоёр зуун арван есөн мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж,  тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал гаргасныг харгалзан шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна. 

 

Шүүгдэгч ******* нь  “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******-д 1219.000 төгрөгийн хохирол учирсан ба хохирогч ******* нь “Шүүгдэгчээс 220.000 төгрөгийг авсан, үлдсэн хохирлоос 800.000 төгрөгийг авахаар шүүгдэгчтэй сайн дураар харилцан тохиролцсон” гэж мэдүүлж байх тул шүүгдэгч *******-өөс гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 800.000 төгрөгийг гаргуулж, хохирогч *******од олгохоор шийдвэрлэв.

 

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******-ийн ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч******* овогт *******-ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, бусдад 1219.000 /нэг сая хоёр зуун арван есөн мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ийг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******-д тэнсэгдсэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******-д тэнсэгдсэн 1 /нэг/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй. 

 

5. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч *******-д хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-өөс гэм хорын хохиролд 800.000 /найман зуун мянган/ төгрөгийг гаргуулж Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг ... тоотод оршин суух *******-д олгосугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******-ийн ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Л.БАТЖАРГАЛ