Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 207/МА2022/00098

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 207/МА2022/00098

 

 

Д.*******ын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2022/00975 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.*******ын нэхэмжлэлтэй,

Цагаатгалын нөхөн олговор 81.000.000 төгрөг, ээж Н.*******ийн хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох тухай тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Прокурор Г.Анх-Ирээдүйгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, прокурор Ц.Лхамсүрэн, нарийн бичгийн дарга Т.Буджав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний агуулга:

Миний ээж Н.*******ийн эцэг *******гийн ******* гэж лам хүн байж байгаад 1938 онд баривчлагдаж Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн *******-р хурлын тогтоолоор хуулийн дээд хэмжээгээр буюу буудуулж хороосныг Дээд шүүхийн цэргийн коллегийн 1993 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн *******-р магадлалаар цагаатгасан юм. Монгол улсын засгийн газрын шийдвэрийн дагуу улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн ар гэрт нөхөн төлбөр олгохтой холбогдуулан ээж маань уг асуудлыг хөөцөлдөж бүх материалыг бүрдүүлэн Улсын цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисст өгсний дагуу түүнд улсаас 80.000.0000 төгрөг олгохоор нийтэд мэдэгдэж, 3ууны мэдээ сонины 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр нэр нь гарсан боловч ээж маань 2021 оны 04 дүгээр сарын 08-нд 89 насандаа нас барсан. Миний бие эхээс дөрвүүлээ бөгөөд аав ээж 2 маань 1956 оны 02 дугаар сарын 17-нд гэрлэлтээ бүртгүүлсэн байна. Том эгч Д.******* нь 1948 оны 07 дугаар сарын 01-нд төрсөн бөгөөд аавыг дагаж ирж бидэнтэй хамт өссөн. Эгч маань ээжийг нас барсны дараа 2021 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр нас барсан. Дараагийн эгч Д.******* 1959 оны 02 дугаар сарын 25-нд төрсөн, одоо Бельгийн вант улсад амьдарч байгаа, дараагийн эгч Д.******* 1962 оны 09 дүгээр сарын 01-нд төрсөн одоо Улаанбаатар хотод амьдарч байна. 2 эгч маань өвөөгийн цагаатгалын нөхөн олговор болон ээжийн бондны мөнгө, төрийн банкны дансанд байгаа 1,737,582 төгрөг зэргийг өвлөн авахаас татгалзсан тухайгаа ирүүлсэн. Ээж маань бага байхдаа эсэргүүний хүүхэд гэж хавчигдаж нуугдаж овгоо сольж ирсэн бөгөөд энэ тухай шүүхэд хандан шийдвэрлүүлж, тус шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 01352 шийдвэрээр Г.*******гийн төрсөн охин мөн болохыг тогтоолгосон байгаа. Иймд намайг ээж Н.*******ийн өв залгамжлагч бөгөөд өвөө Г.******* улс төрийн хилс хэрэгт хэлмэгдгэсний нөхөн төлбөр 81.000.000 төгрөг, ээж Н.*******ийн Эрдэнэс бондоос авах 1.000.000 төгрөг, мөн ээж Н.*******ийн Төрийн банкны 130400175259 тоот харилцах дансны үлдэгдэл 1.737.582 төгрөг зэргийг өвлөх эрхтэй болохыг тогтоож, өвөө Г.******* улс төрийн хилс хэрэгт хэлмэгдгэсний нөхөн төлбөр 81.000.000 төгрөгийг хуулийн дагуу олгуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Би шүүхээс өөрийн эх болох Нацаг овогтой *******ийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох хүсэлт гаргасан байгаа. Миний ээжийн нэхэмжилж байсан улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн ар гэрт нөхөн төлбөр олгох мөнгийг нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.

Прокурор Г.Анх-Ирээдүй шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Монгол Улсын Улс Төрийн Хилс Хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13-д зааснаар нөхөн олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээд нь хууль хүчин төгөлдөр болсноос хойш нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж байх хугацаанд эсвэл шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа нас барсан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйл, Иргэний хуулийн 24, 5*******, 511 дүгээр зүйлд заасны дагуу хууль ёсны гэрээслэлээр өв залгамжлах хүнд шилжинэ гэж заасан байгаа. Үүнийг шийдвэрлэсний дараа нөхөн олговор олгох нь зүйтэй байх гэж үзэж байна. Дээрх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-т улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авс хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг олгоно гээд заасан байгаа. ******* нь талийгаач ******* гуайн төрсөн хүү мөн болох нь хэрэгт авагдсан баримтаар харагддаг тиймд хууль ёсны өв залгамжлагч мөн болохыг тогтоож цагаатгалын нөхөх олговор 80.000.000 төгрөг, 1.000.000 төгрөгийг олгох нь зүйтэй гэсэн саналтай байна гэв.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Монгол Улсын Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.1-д заасныг баримтлан Д.******* нь 2021 оны 04 дүгээр сарын 08-нд нас барсан эх Нацаг овогтой *******ийн Эрдэнэс бондоос авах 1.000.000 төгрөг, Төрийн банкны 130400175259 тоот харилцах дансны үлдэгдэл 1.737.582 төгрөг, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн нөхөн олговор 81.000.000 төгрөгийг тус тус өвлөх эрхтэй болохыг тогтоож, Монгол Улсын Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг баримтлан Орхон аймгийн Төрийн сангаас 81.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Сономдаш овогт Доржпаламын *******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Анх-Ирээдүй шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Гомдлын агуулга, үндэслэл: Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.*******ыг эх Н.*******ийн өв залгамжлагч гэж тогтоож Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн нөхөх олговор болох 81.000.000 төгрөгийг өвлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т заасан"... Энэ зүйлийн нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээд энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш нэхэмжлэлийн бүрдүүлбэрээ хангаж байх хугацаандаа, эсхүл шүүхэд нэхэмжлэлээ гаргасны дараа нас барсан бол түүний эрх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйл, Иргэний хуулийн 24, 5*******, 518 дугаар зүйлд заасны дагуу хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчид шилжинэ... гэсэн өв залгамжлагчид шилжих эрхэд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-т заасан нөхөх олговрыг нэхэмжлэх эрх багтаагүй. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль анх батлагдахад хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ял шийтгүүлсэн хэлмэгдэгчийн гэр бүлийн гишүүдэд болон хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчид, хэрэв хэлмэгдэгч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүдэд нэг сая төгрөгийн, бусад хэлмэгдэгчид 500.000 төгрөгийн нэг удаагийн нөхөх олговор олгохоор ингэхдээ хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 9 дүгээр зүйлийн 9.2-т нөхөх олговрыг нэг удаа олгоно гэж заасан байсан. Хууль тогтоогчоос хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан 2018 оны 01 сарын 12-ны өдрийн хуулиар тус хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан нөхөх олговрыг нэг удаа олгох гэснийг хасаж нөхөх олговрыг дахин олгох буюу хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т ... 40.000.000 төгрөг болон 80.000.000 төгрөгийн нөхөх олговор олгох нэмэлт өөрчлөлт оруулсан нь 2002 онд өөрчлөлт орсон тухайн харилцааг өөрт заасан хэм хэмжээнд зохицуулахаар нарийвчлан заасан, хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т тусгагдсан ойлголттой харилцан хамааралгүй тул Д.*******д Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн нөхөх олговор болох 81.000.000 төгрөгийг өвлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.4-т заасны дагуу Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2022/00975 дугаартай шийдвэрийн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн нөхөх олговортой холбоотой хэсгийг хүчингүй болгож энэ талаарх хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахаар гомдол гаргав гэжээ.

ХЯНАВАЛ :

Давж заалдах шатны шүүх хэргийг Прокурорын гаргасан гомдлын хүрээнд хянаж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хүсэлт гаргагч Д.******* Цагаатгалын нөхөх олговор 81.000.000 төгрөг, ээж Н.*******ийн хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба шүүх Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1., 528 дугаар зүйлийн 528.1.-д заасныг баримтлан Д.******* нь 2021 оны 04 дүгээр сарын 08-нд нас барсан эх Нацаг овогтой *******ийн Эрдэнэс бондоос авах 1.000.000 төгрөг, Төрийн банкны 130400175259 тоот харилцах дансны үлдэгдэл 1.737.582 төгрөг, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн нөхөх олговор 81.000.000 төгрөгийг тус тус өвлөх эрхтэй болохыг тогтоож, Монгол Улсын Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2., 16 дугаар зүйлийн 16.1. дэх хэсэгт заасныг баримтлан Орхон аймгийн Төрийн сангаас 81.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Сономдаш овогт Доржпаламын *******д олгож шийдвэрлэсэн байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хэлмэгдэгч асан *******гийн ******* нь 1938 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр шийтгэгдсэн, 1993 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр цагаатгагдсан, анхан шатны шүүхийн 2020 оны 11 сарын 27-ны өдрийн 142/ШШ2020/01352 дугаар шийдвэрээр Н.*******ийг хэлмэгдэгчийн төрсөн охин мөн болохыг тогтоосон байна.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2. дах хэсэгт ..энэ хуулийн 23.1.-д заасны дагуу орон сууц аваагүй...хэлмэгдэгчид дараах нөхөх олговрыг доор дурдсанаар олгоно гэж, 13.2.1.-т ...цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/ эсхүл хэлмэгдэгчийн төрсөн хүүхдэд 80.0 сая төгрөг олгоно гэж тус тус заасан тул Н.******* нь нөхөх олговор авах эрхтэй.

 

Хэлмэгдэгч *******гийн *******гийн төрсөн охин Н.******* нь хэлмэгдэгчийн нэхэмжлэгчээр бүртгүүлэн нотлох баримтын бүрдүүлбэр хангаж өгсний дагуу Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссоос Зууны мэдээ сонины .... дугаарт Н.*******ийг нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн болохыг нийтэд зарлажээ.

 

Хүсэлт гаргагчийн төрсөн эх Н.******* нь 2021 оны 04 дүгээр сарын өдөр буюу нөхөх олговрын бүрдүүлбэрээ хангаж байх хугацаандаа нас барсан тул хүсэлт гаргагч Д.******* нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт ...нас барсан бол түүний эрх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйл, Иргэний хуулийн 24., 5*******., 518., дугаар зүйлд заасны дагуу хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчид шилжинэ гэж заасан тул тэрээр төрөөс олгогдох 80.0 сая төгрөгийг шаардах эрхтэй ба шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Хүсэлт гаргагч Д.******* нь өөрийн төрсөн эх Н.*******ийг нас барсны дараа төрөөс олгогдох нөхөн олговор 80.000.000 төгрөг, Эрдэнэс бондоос олгогдох 1.000.000 төгрөг, Төрийн банкны 130400175259 тоот харилцах дансны үлдэгдэл 1.737.582 төгрөгийг тус тус өвлөн авах эрхийг гэрчилгээг аваагүй хэдий ч шүүх Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1.-д зааснаар өв хүлээн авсанд тооцож, түүнийг хууль ёсны өв залгамжлагч гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Иймд Прокурорын гаргасан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн нөхөх олговортой холбоотой хэсгийг хүчингүй болгож энэ талаарх хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх давж заалдах гомдлын үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин шүүх хуралдаанд оролцсон прокурор нь Г.Анх-Ирээдүй нь ...Д.******* нь талийгаач ******* гуайн төрсөн хүү мөн болох нь хэрэгт авагдсан баримтаар харагддаг тиймд хууль ёсны өв залгамжлагч мөн болохыг тогтоож цагаатгалын нөхөх олговор 80.000.000 төгрөг, 1.000.000 төгрөгийг олгох нь зүйтэй гэсэн саналтай байна.... гэсэн дүгнэлт гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2022/00975 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, прокурор Г.Анх-Ирээдүйгийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14.-т зааснаар прокурор Г.Анх-Ирээдүй давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ