Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 2018/ШЦТ/164

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч Д.Аянагүл, шүүгдэгч Б.*******, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 1860007014 дугаартай, 178/018/0161/Э/ индекстэй хэргийг 018 оны 09 дүгээр сарын -ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, оны 01 дүгээр сарын 1-ний өдөр Ховд аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд механизмын операторч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ховд аймгийн Жаргалант сумын багийн - тоотод оршин суух хаягтай, Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 010 оны 8 дугаар сарын 0-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор 00 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.-т зааснаар жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан, Сум дундын дугаар шүүхийн 014 оны 8 дугаар сарын 1-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор 00 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.-т зааснаар сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ялаар, Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн анхан шатны шүүхийн 016 оны 1 дугаар сарын 1-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор 00 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.-т зааснаар жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 018 оны 04 сарын -ны өдрийн 16 дугаартай шүүгчийн “Хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох тухай“ захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 1 сар 15 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллагдаж, мөн хугацаагаар хяналт тогтоож шийдвэрлэгдэж байсан, ******* регистрийн дугаартай, ******* ******* овогт *******гийн *******,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ Шүүгдэгч Б.******* нь 018 оны 4 дүгээр сарын 6 - наас 7-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******* ******* *******” ******* нэртэй эмийн сангийн цонхоор буюу үйл ажиллагаа байнга явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч “Асер” маркийн компюьтерийн процессор, бар код уншигч зэрэг эд зүйлс болон бэлнээр 60000 төгрөгийг хууль бусаар авсан, 018 оны 4 дүгээр сарын 6-наас 7-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалан сумын Жаргалан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллага явуулдаг “ ” нэртэй эмийн сангийн цонхоор буюу үйл ажиллагаа байнга явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч 50000 төгрөгийг хууль бусаар авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримт болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь: Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр *******гийн ******* нь 018 оны 04 сарын 6-наас 7-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******* ******* *******” ******* нэртэй эмийн сангийн цонхоор орж “Асер” маркийн компюьтерийн процессор, бар код уншигч зэрэг эд зүйлс болон бэлнээр 60000 төгрөгийг нийт 14000 төгрөгний үнэ бүхий эд хөрөнгийг авсан Мөн 018 оны 04 сарын 6-наас 7-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг - нэртэй эмийн сангийн цонхоор орж 50000 төгрөгийг авсан үйл баримт хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараахи нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд: 1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******гийн өгсөн... “ ” ХХК-д 50000 төгрөгийг төлсөн. Процессор, бар код уншигч зэргийг аваад баригдах байх гээд хог дээр хаясан. Хорих ангиас суллагдаад 4-5 хоноод энэ гэмт хэргийг үйлдсэн. айлын орон сууцны дэргэдүүр явж байгаад гэнэт хулгай хийх санаа төрөөд эмийн санд орсон. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү ... гэх мэдүүлэг Хэргийн газар үзлэг хийсэн ... хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн дугаар айлын орон сууцанд үйл ажиллагаа явуулдаг “******* Баян *******” нэртэй эмийн санд хулгай орсон байх бөгөөд хаалга цоожтой, хаалганы зүүн тал 70х50 см-ийн хэмжээтэй, урдуураа төмөр саадтай цонх байв. Эмийн сангийн хаалгаар ормогц эм эмийн хэрэглээний бараанууд тавьсан лангуунуудтай, газраар XЕROX маркын принтер болон урт залгуур, компьютер принтер, компьютерийн тасарсан утаснууд, газраар тарааж хаясан байдалтай байсан бөгөөд ACER маркын процессор МЦХ-ны интернет, модем зэрэг эд зүйл хулгайлагдсан гэх газрыг 1 гэсэн тоогоор тэмдэглэж гэрэл зургаар бэхжүүлэн авав. Мөн бэлэн мөнгө алга болсон гэх газрыг гэсэн тоогоор тэмдэглэж гэрэл зургаар бэхжүүлэв.Тус эмийн сангийн лангуу шилэн цонхны тавцангаас гарын мөр илрүүлэх ажиллагааг хийж 7 ширхэг гарын мөр илрүүлж, бэхжүүлэн авав. Цонхны гадна талын төмөр торны багана хоорондын зай нь хамгийн ихдээ 6 см өргөнтэй, гэмт этгээд гаднаас дотогш нэвтрэхдээ цонхоор нэвтэрсэн байх боломжтой цонх онгорхой байв. Тус эмийн сангийн дотор 4 ширхэг хяналтын камер байх бөгөөд ширхэгийг нь эвдэж утсыг нь тасалж хаясан, камерийн том дэлгэц ажиллахгүй байв ...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн -14 дүгээр хуудас/ Яллагдагч Б.*******гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ... Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн нутаг дэвсгэрт айлын орон сууцны “******* Баян *******” эмийн сангийн үүдэнд ирж миний хулгай хийсэн газар гэж заан ертөнцийн зүгээр зүүн зүгт харсан цонхыг зааж, түлхэж онгойлгоод хамгаалалт төмрийн заагаар орсон одоо хамгаалалт төмөр нэмж гагнасан байна гэж заав. Цааш эмийн сангийн хаалгаар орсон гэх цонхны дотор талаас нь зааж, модем байсан процессор байсан газар, хяналтын камерний утас тасалсан газар болон мөнгө байсан газрыг гараар зааж харуулав. Эмийн сангаас гарч айлын завсараар гарч 1 дүгээр сургуулийн хаалгаар орж, уг сургуулийн доод талын хаалгаар гарч шар 1 айлын орон сууцны ертөнцийн зүгээр зүүн хойд талд дутуу баригдсан тоосгон байшинг зааж, эмийн сангаас хулгайлсан процессор, модемийг энэ дутуу баригдсан байшин луу хаясан гэж заасан бөгөөд уг байшингийн дээд онгорхой хэсгээр харахад хар өнгийн процессор кейс байсныг эд мөрийн баримтаар хурааж авав. Уг газраас хөдөлж, Жаргалант багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” төвд ирж эмийн сангийн цонхыг зааж энэ цонхоор дотогш нэвтэрсэн гэж эмийн сангийн дотор орж мөнгө байсан гэх газрыг заав... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-0-рт/ Эд зүйлд үзлэг хийсэн... тухайн процессорын нүүрэн хэсэг салсан, салсан хэсэг нь хагарсан байх бөгөөд lntel Core i бичигтэй, 5-н өнгийн утас залгагдсан, хажуу талын онгойлгох таг нь салсан, CD рам нь тусдаа салсан бөгөөд дотор талын араа шүд нь эвдэрсэн байдалтай, тэжээлийн блок нь салсан бөгөөд олон тооны утас гарсан байдалтай, төмөр хар хайрцагны дотор тал нь хөндий тасарсан утаснууд нь энэ тэнд залгагдсан байсан бөгөөд дээрхи эд ангиуд шороо мэт зүйлээр бохирлогдсон хорчийн хонхойж эвдэрсэн дахин ашиглах боломжгүй байв...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тогтоол, /хх-ийн 1--рт/ Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн дугаар 0 айлын орон сууц, тоотод оршин суух хаягтай, ПЭ761015 дугаарын регистртэй / овогт ын гийн өгсөн... “018 оны 4 дүгээр сарын 7-ны өглөө 9 цаг өнгөрч байхад манай айлын эмийн сангийн ажилтан Ц.Уламбаяр надруу залгаад эмийн санд хулгай орсон байна гэж хэлэхээр нь цагдаа дуудаарай гэж хэлчихээд айлын эмийн сан руу яваад очтол цагдаа нар ирээд үзлэг хийж байсан. 60000 төгрөг бэлнээр, Асер маркийн процессор, бар код уншигч, эмийн сангийн санхүүгийн мэдээлэл хадгалдаг программ байсан. Энэ программаа 0000 төгрөгөөр суулгаад лицензийг нь 0000 төгрөгөөр жилийн хугацаатай авдаг юм. Манай эмийн сангийн дотор байдаг хяналтын камер эвдэрсэн өөр эд зүйл алга болоогүй байсан” ... нэг камерын бичлэгт туранхайдуу жинсэн өмдтэй үсгүй халзан залуу байсан. Эмийн санд орж ирээд гар хөлдөө гялгар уут углаж камерны утаснуудыг хайчилж тасалсан байсан. Одоо камерны бичлэг байхгүй устсан байгаа. Гомдолтой байна ... гэх мэдүүлэг /хх-ийн 6-9 дүгээр хуудас/, Гэрч Ц.Уламбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 018 оны 04 сарын 6- ны өдөр 09-1 цагийн үед эмийн сандаа ажиллаж байгаад 1 цаг 40 минутанд эмийн сангаа хаагаад гэрлүүгээ харьсан. Тэгээд маргааш өглөө нь 08 цаг 50 минутанд ажилдаа ирэхэд эмийн санд хулгай орсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Хяналтын камерийн утаснуудыг салгаад эвдсэн байсан. Эмийн сангаас алдагдсан 60000 төгрөг нь 4 ширхэг 5000-тын дэвсгэрт, бусад 100, 500-тын дэвсгэрт байсан ... гэх мэдүүлэг/ хэргийн - дугаар хуудас / Эд зүйл үнэлсэн үнэлгээний тайлан ... Acеr маркын процессор-00000 төгрөг, Бар код уншигч-0000 төгрөг, эмийн сангийн санхүүгийн мэдээлэл хадгалдаг программ-0000 төгрөг, IR хяналтын камер х төгрөг- 6040 төгрөг, нийт 14040 төгрөг ... /хх-ийн 4 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд Б.*******гийн яллагдагчаар өгсөн.... айлын орон сууцаар явж байгаад хулгай хийсэн эмийн санг хараад харанхуй байхаар нь хулгай хийе гэж бодоод цонхон дээр нь очсон бөгөөд уг цонх нь гадна талаараа төмөр хамгаалалттай байсан. Салхивчийг гараараа цааш нь түлхсэн чинь онгойсон. Эмийн сан руу дотогш ороод асаагуурын гэрэл тусгаж байгаад гэрлийг нь асаагаад ширээний шургуулга онгойлгож үзээд 50-60 орчим мянган төгрөг байхаар нь авсан. Уг эмийн сангийн буланд камер байхаар нь ширээний тэнд байсан процессорт бичигддэг байх гэж бодоод утаснуудыг нь салгаад авсан. Мөн модем авсан тэгээд би буцаад цонхоороо гарсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60-рт / Хэргийн газар үзлэг хийсэн... Хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй үйлчилгээний төвийн 1 дүгээр давхарт эмийн санд болсон байх бөгөөд уг эмийн сангийн хаалга нь ертөнцийн зүгээр хойд зүг рүү харсан бор өнгийн төмөр бүргэд хаалгатай, дотроо шар өнгийн модон хаалгатай, хаалганы хоёр талд төмөр сараалжаар хаалт хийсэн. Цагаан өнгийн вакум рамтай цонх байв. Эмийн сан луу ороход тасалгааны гол хэсгээр лангуутай, эм эмийн хэрэгсэл өрсөн, эмийн сангийн хаалга хэсгээр худалдаалагдаж байгаа бараанууд өрж тавьсан байх ба эмийн сангийн хаалгаар ормогц баруун гар талын хаалганд худалдагчийн лангуу, түүн дээр эмийн танилцуулга компьютер байх бөгөөд лангууны хажуугийн цонх онгорхой, цонхны тавцан дээр байсан байдалтай эд зүйлс шалан дээр унаж цацагдсан байсныг гэрэл зургаар бэхжүүлэв. Хулгайлагдсан мөнгө байсан гэх газрыг 1 гэсэн тоогоор, гэмт этгээд нэвтэрсэн байж болох онгорхой цонхыг гэсэн тоогоор тэмдэглэж авсан бөгөөд цонхны хэмжээ нь 9х48 см- ийн харьцаатай байв. Цонхны гадна талаар төмөр сараалжны босоо төмрийг татаж хугалсан байдалтай босоо төмөр татагдаж, сунасан, өөр хоорондоо 0,5 см- ийн өргөнтэй боловч гараар татаж үзэхэд өргөний хэмжээ ихсэж уян хатан төмөр байлаа. Цонхны гадна талд байх хамгаалалтын хөндлөн төмөр хоорондын зай хамгийн ихдээ 50 см орчим хэмжээтэй байв. Эмиийн сангийн гадна гэмт этгээд нэвтэрсэн байж болох цонхны харалдаа шороон хөрсөн дээр гэмт хэрэг үйлдсэн этгээдийн байж болох гутлын улны ширхэг мөр байсныг хэмжээс тавьж гэрэл зургийн аргаар бэхжүүлэв... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх- ийн 71-74 дүгээр хуудас/ Гэрч Ж.Цэвээнжавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... 018 оны 04 сарын 6-ны өдөр 08:0 - :00 цагийн хооронд ажиллаж байгаад ажлаасаа буугаад гэртээ харьж амарсан. Маргааш өглөө нь 09 цаг болж байхад ажил дээрээ ирээд онгойлгоод ортол цонхон дээр байсан эд зүйлсийг газраар унагаачихсан байсан. Тэгээд гайхаад эрхлэгч рүү залгаад хэлтэл эрхлэгч ирээд цагдаад дуудлага өгсөн.Бэлнээр 50000 төгрөг алга болсон. Дотроо камертай ... гэх мэдүүлэг/ хх- ийн 75-76 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн дугаар айлын орон сууцны тоотод оршин суух ПП66070 дугаарын регистртэй/ Б.гийн өгсөн... 018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 1 цаг 0 минутын үед эмийн сангаа хаагаад гэрлүүгээ орсон. Тэгээд маргааш өглөө нь цагт бага гол руу алхаж ирээд эмийн сангийн хажуугаар явахдаа цонхны төмөр уначихсан байхыг харсан. Тэгээд яасан юм бол гээд гайхаад гэрлүүгээ орчоод байж байтал 8 цаг 40 минутын үед манай эмийн санд ажилладаг Ж.Цэвээнжав над руу залгаад эмийн санд хулгай орсон байна гэж хэлсэн. Би эмийн сан дээр ирж үзээд цагдаад дуудлага өгсөн. Өнгөрсөн өдрийн орлого болох 50000 төгрөг бэлнээр алга болсон байсан өөр зүйл алга болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд Б.*******гийн яллагдагчаар өгсөн... “Би 018 оны 4 дүгээр сарын 6-наас 7-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн нутаг дэвсгэрт 1 дүгээр сургуулиас дээш өгсөөд “” төвийн байрны үүдээр өнгөрч яваад эмийн сан байхаар нь вакум цонхыг дотогш түлхэж онгойлгож нэвтрээд шургуулганд нь 50000 төгрөг байхаар нь авч гараад явсан. Гараад хуурай ах гийн гэрт очиж унтсан. гийн эхнэр хүүхэд нь байсан. Өөр хүн байгаагүй. Би ганцаараа хулгай хийсэн. Ямар нэг багаж хэрэглээгүй түлхээд онгойлгосон. Хийсэн хэргээ үнэн зөвөөр хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү?... гэх мэдүүлэг /хх-ийн 1- дугаар хуудас/ зэрэг нотлох баримт болно Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, энэ хэрэгт хамаралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв. Гэмт хэргийн улмаар учирсан хохирол, хор уршиг Шүүхэд хохирогч Б.гээс 50000 төгрөгний хохирлоо авсан талаараа... Миний бие “ ганга” эмийн сангийн эрхлэгчээр ажилладаг. 018 оны 04 сарын 7- нд манай эмийн сангийн цонхыг хагалж орж хулгай хийн надад 50000 төгрөгний хохирол учруулсан, учруулсан хохирлоо барагдуулсан тул Б.*******гаас нэхэмжлэх зүйл, гомдол санал үгүй гэдгээ мэдэгдэж байна... гэх “ ганга” ХХК-ийн тамга бүхий хүсэлтээр тогтоогдож байх тул хохирогч Б.д учирсан хохирол төлөгдсөн гэж үзнэ. Харин Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн айлын орон сууцанд үйл ажиллагаа “******* ******* *******” эмийн сангийн эзэн Б.д учруулсан ... Acеr маркын процессор – 00000 төгрөг, Бар код уншигч- 0000 төгрөг, эмийн сангийн санхүүгийн мэдээлэл хадгалдаг программ- 0000 төгрөг, IR хяналтын камер х төгрөг- 6040 төгрөг, нийт 14040 төгрөгний хохирол төлөгдөөгүй байх тул тухайн хохиролыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.*******гаас гаргуулан хохирогч Б.д олгохоор шийдвэрлэв. Эрүүгийн хуулийн .1 дүгээр зүйлийн -т ... энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно... гэж заасан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д хулгайн гэмт хэргийн үндсэн шинжийг ... бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан... гэж тодорхойлжээ. Шүүгдэгч Б.******* нь хохирогч Б.гийн өмчлөх эрхэд халдаж, шөнийн цагаар эмийн сангийн үйл ажиллагаа явуулдаг байрны цонхоор орж Acеr маркын процессор – 00000 төгрөг, Бар код уншигч- 0000 төгрөг, эмийн сангийн санхүүгийн мэдээлэл хадгалдаг программ- 0000 төгрөг, IR хяналтын камер х төгрөг- 6040 төгрөг, нийт 14040 төгрөгний эд хөрөнгийн нууцаар хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр авсан, мөн хохирогч Б.гийн өмчлөх эрхэд халдаж шөнийн цагаар эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг байрны цонхоор орж 50000 төгрөгийг нууцаар, хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр авсан нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан “хулгайлах гэмт хэргийн” ... бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол... гэх шинжийг хангаж байна гэж шүүх үзлээ. Энэ гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .1-д зааснаар зүйлчлэхээр заасан тул шүүгдэгч Б.******* нь эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг “******* ******* *******”, “ ганга” ХХК-ний байрны цонхоор нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .1-д заасан... энэ гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн бол... гэх хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан байна. Шүүгдэгч Б.******* нь эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг “******* ******* *******”, “ ганга” ХХК- ний байрны цонхоор нэвтэрч, эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн бүх шинжийг хангаж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7, .8-д дахь хэсэгт заасан гэмт хэрэгт бэлтгэх болон завдах шинжийг хангахгүй байна. Иймд шүүгдэгч Б.******* нь хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч төгс үйлдсэн тул төгссөн гэмт хэрэг байна гэж дүгнэв. Гэмт хэргийн үгүйсгэх нөхцөл байдал болон гэмт хэрэгт хамтран оролцогч байгаа эсэх нь хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна. Ховд аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.*******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1дүгээр зүйлийн дахь хэсгийн .1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна. Шүүхээс шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .1-д заасан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй. Хоёр Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Б.******* нь хэргийн 19 дүгээр хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 010 оны 8 дугаар сарын 0-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор 00 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.-т зааснаар жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан, Сум дундын дугаар шүүхийн 014 оны 8 дугаар сарын 1- ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145. –т зааснаар сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ялаар, Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн шүүхийн 016 оны 1 дугаар сарын 1-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.-т зааснаар жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан баримт, Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 016 оны 1 сарын 1- ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Сум дундын дугаар шүүхийн 014 оны 08 сарын 1- ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 010 оны 08 сарын 0- ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, / хх-ийн 19, 18- 146, 147- 150,151- 15 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.-т ... энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр ба түүнээс дээш удаа үйлдсэн бол ... эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцно гэснийг үндэслэн шүүгдэгч Б.*******гийн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг санаатай үйлдэж, шүүхээр удаа гэм буруутайд тооцогдсоныг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч Б.******* нь хоёр өөр объектод халдсан хэдий ч үргэлжилсэн үйлдэл гэж үзсэн. Хорих ангиас 1 сар 15 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллагдсан хэдий ч дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн. Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .1-д зааснаар жил 7 сар 15 хоногийн хорих ял оногдуулах, 1 сар 15 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө суллагдсан хугацаанд дахин гэмт үйлдсэн тул уг ялыг нэмж нэгтгэн эдлүүлэх, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох, цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцох, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх саналтай байна гэв. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтэд:Шүүгдэгч Б.******* гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй, түүнийг үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна. Шүүгдэгч нь урьд нь хулгайн гэмт хэрэгт хорих ял шийтгэгдэж байсныг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох боломжгүй. Иймд шүүгдэгчийн ар гэр, ахуй нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулах ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү гэв. Шүүх шүүгдэгч Б.*******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас учирсан зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших Эрүүгийн хуулийн шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .1-д зааснаар жил сарын хорих ял оногдуулахаар тогтов. Шүүгдэгч Б.******* нь Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 018 оны 04 сарын - ны өдрийн 16 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 1 сар 15 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллагдаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон хугацааны дотор 018 оны 04 сарын 6-7- нд шилших шөнө дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар эдлээгүй үлдсэн 1 сар 15 хоногийн хорих ялыг шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан жил сарын хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг жил сар 15 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан жил сар 15 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй. Шүүгдэгч Б.******* нь 018 оны 08 сарын 9-ний өдөр Мөрдөгчийн тогтоолоор шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдсан ба Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 018 оны 08 сарын 1- ний өдрийн дугаартай шүүгчийн “ яллагдагчаар цагдан хорих тухай” захирамжаар цагдан хоригдож 018 оны 10 сарын 6 - ны өдөр хүртэл нийт 58 хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй. Эрүүгийн 1860007014 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан intel core i гэсэн бичигтэй 5 өнгийн утас залгагдсан хажуу талын онгойх таг нь салсан CD рам нь тусдаа салсан, дотор талын араа шүд нь эвдэрсэн байдалтай тэжээлийн блок нь салсан эвдэрхий процессорыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар устгуулахаар Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэв. Шүүгдэгч Б.*******гаас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйл, 6. дугаар зүйлийн 1..4, 6. дугаар зүйлийн 1, 6.6, 6.7, 6.8, 6.10, 6.1 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч *******н ******* овогт *******гийн *******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр,нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай. .Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .1-д зааснаар шүүгдэгч Б.*******г жил сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. .Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.******* өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 сар 15 хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан жил сарын хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг жил сар 15 хоногийн хугацаагаар тогтоосугай. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан жил сар 15 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.*******гийн цагдан хоригдсон 58/ тавин найм/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай. 6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар эрүүгийн 1860007014 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан intel core i гэсэн бичигтэй 5 өнгийн утас залгагдсан хажуу талын онгойх таг нь салсан CD рам нь тусдаа салсан, дотор талын араа шүд нь эвдэрсэн байдалтай тэжээлийн блок нь салсан эвдэрхий процессорыг устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй. 7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.*******гаас 14000 / сая дөрвөн зуун арван нэгэн мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Б.д олгож, хохирогчид Б.д төлөгдөх 50000 төгрөгний хохирол төлөгдсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 8.Шүүгдэгч Б.*******д  цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  гомдлоо, улсын яллагч,  дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                              Т.ЦЭЦЭГМАА