| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2018/0162/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/164 |
| Огноо | 2018-10-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 2018/ШЦТ/164
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,
Нарийн бичгийн дарга А.Золзаяа
Улсын яллагч Д.Аянагүл
Шүүгдэгч Ч. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч.т холбогдох эрүүгийн 1*******3600157015******* дугаартай, 17*******/*******01*******/016*******/Э/ индекстэй хэргийг *******01******* оны 10 дугаар сарын *******3-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, зурагчин мэргэжилтэй, хувиараа ажилладаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хотын ******* дүүргийн ******* дүгээр хорооны ******* тоотод оршин суух, Ховд аймгийн ******* сумын ******* багийн *******-******* тоотод оршин суух хаягтай, регистрийн дугаартай, овогт ы
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Ч. нь *******01******* оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Ховд аймгийн ******* сумын Буянт багийн нутаг дэвсгэрт иргэн С.тай маргалдаж түүний толгой тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ч. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Улсын яллагчийн торгох ялын саналыг зөвшөөрч байгаа, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү гэв.
Хохирогч С.ын /ФА6*******0*******0614/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... би *******01******* оны 09 дүгээр сарын 05-ны өдөр *******0 цагийн үед найз З.Батхүүгийнд очиход Ч. тэр хоёр тэднийд архи уугаад сууж байсан.Бид гурав нэг шил архи хувааж уугаад сууж байтал Ч. надтай маргалдаж намайг гаръя гээд дагуулж гараад миний шанаа руу ******* удаа цохисон.Ч. бид хоёр багын танилууд нэг сургуульд сурч байсан гэх мэдүүлэг /хх- 9-10-р хуудас/
Гэрч З.Батхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... *******01******* оны 09 дүгээр сарын 05-ны орой би гэртээ багын найз Ч.тай хамт байж байтал С. хажуудаа Гантөмөр гэдэг хүнтэй хамт ирсэн.Намайг дуудаад гаргаж ирээд нэг хүний утасны дугаар асуугаад байж байтал гэрээс Ч. гарч ирээд тэр хоёр мэнд мэдэлцээд уулзсан.С. Гантөмөртэйгээ яваад 30-40 минутын дараа ганцаараа 1 шил архи барьчихсан ирсэн.Тэгээд бид гурав архи уугаад сууж байтал С. Ч. хоёр нэг нэгэндээ би атаман чи атаман гэх зэргээр маргалдсан. Би тасарчихсан байсан нэг мэдсэн чинь гэрт хэн ч байхгүй болохоор нь гэрээс гарахад С. газарт явган суучихсан Ч. хажууд нь зогсож байсан.Би хоёуланг нь дагуулаад гэрт ороход С.ын баруун шанаа улайсан байдалтай Ч. луу “чи яахаараа намайг цохидог юм “ гэж байсан ...гэх мэдүүлэг /хх-15-16-р хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны *******01******* оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 5*******3 дугаартай ... С.ын биед зүүн талын эрүү ясны цууралт, баруун чамархай болон зүүн доод эрүү хэсгийн зөөлөн эдийн няцрал, дээд уруулын баруун дотор хэсэгт бүдэг язарсан шарх, дээд эрүүний баруун талын 1 дүгээр шүд зүүн доод хэсгийн ташуу хугарал гэмтлүүд тогтоогдлоо.
-С.ын биед учирсан дээрхи гэмтлүүд нь цохигдох мөргөлдөх, унах үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
-С.ын биед учирсан дээрх гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт / хх-*******1-р хуудас/,
Шүүгдэгч Ч.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...С. яваад удалгүй нэг шил архи барьчихсан ирсэн. Бид гурав архиа хувааж уугаад сууж байтал С. согтчихоод “би Эрдэнэтийн дивизэд атаман байсан, та хоёр юу юм бэ “ гэхээр нь би ”миний хөгшин тайван бай, танай аав Сүхнаран сайхан дуулдаг хүн байсан шүү” гээд ярисан чинь “ чи миний аавыг ярьдаг хэдэн он бэ гөлөг минь “ гэх зэргээр хэл амаар доромжлоод байхаар нь айлын гэрт хэрэлдээд яахав гэж бодоод С.ыг гаргаж ирээд шанаа руу нь баруун гараараа нэг удаа цохиход С. газарт унасан. Тэгээд би гэрт орж ирээд унтсан... гэх мэдүүлэг / хх-*******5-*******6-р хуудас/ зэрэг баримт болно.
Шүүгдэгч Ч. нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаангүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон байдлуудыг үндэслэн прокурор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал тавьсныг хүлээн авч зөвшөөрсөн байдал, хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдсон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломж бүрдсэн байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4,17.5 дугаар зүйлүүдэд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хуулийн шаардлагуудыг бүрэн хангасан байгаа нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болов.
Шүүгдэгч Ч. нь *******01******* оны 09 дүгээр сарын 05-ны орой Ховд аймгийн ******* сумын Буянт багийн нутаг дэвсгэрт З.Батхүүгийн гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.тай маргалдаж улмаар түүний шанаан тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул шүүгдэгч Ч.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ч. нь анх удаа тохиолдлын шинжтэй хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хх-31/ , хохирогчид төлөх хохирол төлбөргүй болох нь хохирогч С.ын “ гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү ” /хх-57/ гэх хүсэлт зэргээр,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Н.Жан-Эрдэнийн өгсөн...Ч. бид хоёр анх **************6 онд Ховд аймгийн цагдан сэргийлэх ангид ажилд орж байсан.Тэр үеэс найзалж байгаа. Ч. шулуун шударга зантай, хүнд тусархуу хүн.Согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэдэг, шударга бус зүйлийн эсрэг зан ааш нь өөрчлөгддөг гэх мэдүүлэг / хх- 17-1*******-р хуудас/ зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.
Шүүгдэгч Ч. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй, хувиараа зурагчний ажил хийдэг зэрэг хувийн байдал болон улсын яллагчийн ялын саналыг үндэслэн торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч Ч.ын хөрөнгө, орлого болон өөрийнх нь саналыг үндэслэн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч. нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирол төлбөргүй , хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ч.ын эзэмшлийн хар өнгийн Никон маркийн зургийн аппарат битүүмжилсэн *******01******* оны 10 дугаар сарын 1*******-ны өдрийн 5/1*******0 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 1, 36.*******, 36.6-9 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогт ы ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
*******.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч овогт ы ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.т оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгний торгох ялыг 03 / гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч. нь 450000 / дөрвөн зуун тавин мянга /төгрөгний торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарласугай.
5.Шүүгдэгч Ч.т оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалтай хорих газарт даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.******* дугаар зүйлийн 1.4, 1.*******, 1.9-д зааснаар шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Ч.ын эзэмшлийн хар өнгийн Никон маркийн зургийн аппарат битүүмжилсэн *******01******* оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 5/1*******0 дугаартай Прокурорын тогтоолыг торгуулийн ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Ч.т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
*******.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3*******.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч , хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС
Top of Form