Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2018/ШЦТ/166

 

 

                                 

 

 

                                   

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,

            Нарийн бичгийн дарга А.Золзаяа

Улсын яллагч Д.Аянагүл

Өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг

Шүүгдэгч Г. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.т холбогдох эрүүгийн 1836001610156 дугаартай, 178/*******018/0165/Э/ индекстэй хэргийг *******018 оны 10 дугаар сарын **************-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны 05 дугаар сарын *******-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй,  эрхэлсэн ажилгүй, ам бүл 8, эцэг,эх, ах,дүү нарын хамт Ховд аймгийн ******* сумын ******* багийн *******-******* тоотод  оршин суух,

Урьд *******015 оны 01 дүгээр сарын *******7-ны өдөр Сум дундын *******5 дугаар шүүхийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.*******-т зааснаар 0******* жилийн хорих ял оногдуулсныг шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- *******016 оны 0******* дугаар сарын *******5-ны өдрийн Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.*******-т зааснаар 0******* жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 01 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

-*******017 оны 07 дугаар сарын *******-ний өдрийн Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор *******00******* оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.*******-т зааснаар 05 сарын хугацаагаар баривчлах ял оноож, *******015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар 05 сарын баривчлах ялаас чөлөөлсөн гэх, ПЮ9705*******18 регистрийн дугаартай, ******* овогт *******ийн

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч Г. нь *******018 оны 09 дүгээр сарын *******4-*******5-нд шилжих шөнө Ховд аймгийн ******* сумын Буянт багийн нутаг дэвсгэрт байрлах Домбот хотхоны гадна талд байсан - УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн хаалганы цонхыг хагалж дотор нь байсан Самсунг галакси S-5, самсунг галакси S-6 загварын ******* ширхэг гар утсыг хууль бусаар авч З.т 560000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон өмгөөлөх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүгдэгч Г. шүүхийн хэлэлцүүлэгт: үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хулгай хийж учруулсан хохирлоо төлсөн гэв.

*******018 оны 09 дүгээр сарын *******5-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн... Ховд аймгийн ******* сумын Буянт багиийн нутаг дэвсгэрт байрлах Домбот хотхоны 1-р байр, Усан спорт сургалтын төв *******-ын хооронд буюу Домбот хотхоны 1-р байрны 1-р орцны үүдэнд ертөнцийн зүгээр зүүн зүг рүү буюу спорт ордон луу харуулан тавьсан - УБЦ улсын дугаартай цагаан өнгийн “Allion” маркийн тээврийн хэрэгсэл байв...Тээврийн хэрэгслийн баруун урд талын хаалганы буюу жолооч талын хаалганы цонх хагарч хаалганы гадна болон дотор талд шилний үүрмэг унасан байв....гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  / хх-3-6-р хуудас/

Эд зүйл үнэлсэн тухай тайланд ...Allion маркийн машины жолооч талын хаалганы салхины шил – 1 ширхэг-1*******0000 төгрөг, Samsung Galaxy –S 6 загварын гат утас -1 ширхэг -*******40000 төгрөг, Samsung Galaxy –S 5 загварын гар утас-1 ширхэг-*******00000 төгрөг, нийт 560.000 төгрөг гэх үнэлгээ /хх- *******3-р хуудас/

Хохирогч З.ын / ПП861*********************4/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: би хөдөө явж байгаад *******018 оны 09 дүгээр сарын *******4-ний орой *******3 цагийн үед аймгийн төвд гэртээ ирээд машинаа гэрийнхээ гадна тавьж хонуулаад өглөө гэрээсээ гарч ирэхэд миний машины жолооч талын хаалганы цонхыг хагалаад хулгай орсон байсан.Машиндаа орж үзэхэд голын хайрцаганд байсан самсунг галакси S-5 загварын хар өнгиийн гэртэй утас, самсунг галакси S-6 загварын цагаан өнгийн гэртэй утас алга болсон байсан.Харин машины хойт суудал дээр байсан хайрцагтай гутал номыг онгойлгож үзээд орхисон байсан гэх мэдүүлэг, /хх- 30-3*******-р хуудас/

Шүүгдэгч Г.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би *******018 оны 09 дүгээр сарын *******4-ний өдрөөс *******5-нд шилжих шөнө 01 цагийн үед найз охин г эмнэлгийн дээд талд байдаг гэрт нь дөхүүлж өгчихөөд буцаж явах замдаа  Домботын гадна зогсоол дээр байсан цагаан өнгийн машины шилийг дутуу хаасан байхаар нь доош дарж онгойлгох гэтэл шил хагараад унасан.Тэгэхээр нь  машин дотор ороод голын хайрцгийг нь онгойлгоход ******* гар утас байхаар нь аваад ар талын хаалгыг нь нээж  хайрцагтай зүйл суудал дээр байхаар нь онгойлгож үзтэл гутал байхаар нь буцааж тавьчихаад явсан. Тэр хоёр гар утсыг өөртөө хадгалж байгаад сүүлд цагдаад баригдахдаа эзэнд нь буцааж өгсөн... гэх мэдүүлэг /хх-38-40-р хуудас/

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-98-р хуудас/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-99-р хуудас

Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн...Самсунг S-5 загварын хар өнгийн гар утас нь ямар нэгэн гэмтсэн зүйлгүй, асааж үзэхэд цэнэггүй асахгүй байв, самсунг S-6 загварын цагаан өнгийн гар утас нь гэмтэлгүй, цэнэггүй тул асахгүй байв ... гэх  тэмдэглэл /хх- 87-р хуудас/ зэрэг баримт болно.

Шүүгдэгч Г. нь *******018 оны 09 дүгээр сарын *******4-*******5-нд шилжих шөнө Ховд аймгийн ******* сумын Буянт багийн нутаг дэвсгэр Домбот хотхоны гадна зогсоолд байрлуулсан - УБЦ улсын дугаартай Allion маркийн тээврийн хэрэгслийн цонхыг хагалж дотор нь байсан Самсунг S-5, Самсунг S-6 загварын ******* ширхэг гар утсыг хулгайлж,  З.т 560000 төгрөгний хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, ******* ширхэг гар утсыг Г.аас хураан авч хохирогч З.т хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж бэхжүүлж авсан, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр,  нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар :

Шүүгдэгч Г. нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.ын хувийн байдлын талаар гэрч Д.Хишигзулын ...Г. нь манай ******* дахь хүүхэд байгаа юм. Төрөөд 3 сартайгаасаа эхлээд 1******* нас хүртлээ аавынхаа аав, ээж хоёр дээр өссөн, эмээ өвөөгөө нас барсны дараа гэртээ ирсэн боловч зан аашийн хувьд жаахан өөрчлөгдсөн байгаа.5 дугаар анги хүртлээ сурч байгаад хичээлээ таслаад явахгүй болохоор сургуулиас нь гаргасан.Өмнө нь ******* удаа хулгайн хэрэгт шалгагдсан ... гэх мэдүүлэг / хх-17-18-р хуудас/

Гэрч Д.Анхбаярын ...Г. миний төрсөн дүү.Бид нар эцэг эхээс зургуулаа.Бид хоёр *******017 оны 09 дүгээр сараас хойш *******018 оны 09 дүгээр сар хүртэл Цэцэг суманд газар шорооны ажил хийж байгаад Г. ажил нь дуусаад аймагт ирсэн, би үлдсэн юм. Манай дүү төлөв томоотой, дуу цөөтэй хүүхэд, хүний хий гэснийг хийгээд  явж байдаг.Манай дүү миний бодлоор буруу хүмүүстэй нийлээд хэрэгт ороод байдаг юм шиг санагдсан ... гэх мэдүүлэг / хх-19-*******0-р хуудас/

Шүүгдэгч Г. нь *******015, *******016, *******017  онуудад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.*******-т заасан буюу хулгайлах гэмт хэрэгт холбогдож байсан болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх-48/, Сум дундын *******5 дугаар шүүхийн *******015 оны 01 дүгээр сарын *******7-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоол, Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******016 оны 0******* дугаар сарын *******5-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоол, мөн шүүхийн *******017 оны 07 дугаар сарын *******-ний өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолууд, АСАП сангийн мэдээлэл  зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгч нь хохирогчид хохирол төлбөргүй болох нь хохирогч З.ын  “Г. нь *******018 оны 10 дугаар сарын 18-нд миний гомдлыг бүрэн барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх /хх-88/ хүсэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Г. нь удаа дараа хулгайлах гэмт хэрэгт холбогдож шалгагдаж байсан хэдий ч тухайн үйлдлийнхээ гэм буруутай байдалд дүгнэлт хийж ойлгосон, гэмшсэн, ухамсарласан байдал ажиглагдахгүй байгаа нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн давтамжийн байдлаас харагдаж байх тул гэр бүлийн орчин, бусад нөлөөллөөс тусгаарлаж төлөвшүүлэхэд анхаарах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Г.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар ял шийтгэл оногдуулахдаа хохирол төлбөргүй, хэргээ хүлээсэн, улсын яллагчийн хорих ял оногдуулах саналыг зөвшөөрсөн байдал болон хувийн байдал зэргийг харгалзан 01 жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүхэд эд мөрийн баримт ирээгүй, хохирол төлбөргүй , хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйлийн 4,5, 36.1, 36.*******, 36.6-9 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ийн ыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

*******.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн ыг 01 / нэг / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Г.т оногдуулсан 01 /нэг/  жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч Г. нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5.Шүүгдэгч Г.т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.ГАНТӨГС

Top of Form