Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2018/ШЦТ/170

 

 

                                 

 

 

                                   

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,

            Нарийн бичгийн дарга А.Золзаяа

Улсын яллагч Д.Аянагүл

 Шүүгдэгч Б. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дуламжаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.д холбогдох эрүүгийн 1836000000162 дугаартай, 178/2018/0167/Э/ индекстэй хэргийг 2018 оны ******* дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны 06 дугаар сарын 04-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* айлын ******* тоотод оршин суух, урьд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 280 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жилийн хорих ялыг тэнсэж, 01 жил 03 сарын хугацаагаар хянан харгалзаж байсан гэх, ******* регистрийн дугаартай, *******  овогт *******гийн

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч Б. нь 2018 оны ******* дугаар сарын 04-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэрт иргэн С.тай маргалдаж түүний нүүр лүү  цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч Б. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Улсын яллагчийн торгох ялын саналыг зөвшөөрч байна гэв.

Хохирогч С.ы /ПЭ890607*******/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... би 2018 оны ******* дугаар сарын 04-ний шөнө найз гийн хамт Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байрлах цэнгэлдэх хүрээлэнгийн тэнд явж байтал зүс таних Б. гэх залуутай таарсан. Би очоод мэндлээд байж байтал Б. намайг “хоёулаа ийшээ явъя” гэхээр нь дагаад харанхуй гудамж руу ортол “ дүү хир цохилт даадаг билээ” гэж асуухаар нь “яасан ах” гэсэн чинь гараараа миний нүүр лүү цохисон.Тэгээд ах Идэрийг очиж аваад Б. дээр очиход миний урдаас сонин юм ярьж байснаа миний хамар луу 2 удаа цохисон.Миний хамар муруйсан... гэх мэдүүлэг /хх -9-*******-р хуудас/  

Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... би Бөртө баарны хажуу талд ирэхэд С. ирээд машинд суусан чинь амнаас нь цус гарчихсан байсан.Юу болсон талаар асуухад Монхчоо / Б./ намайг зодчихлоо гэсэн.Бид хоёр машинаас буугаад Б. дээр очоод “ чи яаж байгаа юм бэ” гэхэд Б. би цохиогүй, харанхуйд нэг залуу намайг цохичихоод зугтаачихлаа” гэсэн. Тэгэхээр нь С. “чи намайг зодсон биз дээ” гээд орилоод байсан.Б.гийн эхнэр нь явъя гээд нөхрөө дагуулаад явсан. Удалгүй Б. рүү залгахад “ би аавын хашаа руу очиж байна, хүрээд ир” гэхээр нь С. бид хоёр уг хашаанд очиход Алтансүх, хоёр бууж ирсэн.Тэгээд С. Б. хоёр “чи намайг цохисон биз дээ “ гээд хоорондоо маргаж байгаад бид явсан ...гэх мэдүүлэг  /хх-15-16-р хуудас/

Гэрч Б.Алтансүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Б. над руу залгаад аавын хашаанаас ирээд аваатах гэхээр нь би машинтайгаа очиход машинаа тавьчихаад миний машинд орж ирээд суугаад хүнтэй утсаар яриад хүрээд ир гэсэн.Удалгүй С., Жавхаа, Идэр гурав ирсэн. С. “ та намайг цохио биз дээ“ гээд Б. рүү дайраад байсан.Тэгтэл Б.  “чи над руу орж ирвэл цохино шүү” гээд маргаж байгаад Б. С.ыг нэг удаа нүүр лүү нь цохисон... гэх мэдүүлэг / хх 19-20-р хуудас/

            Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны ******* дугаар сарын 08-ны  өдрийн 576 дугаартай ... С.ы биед хамрын ясны зүүн талд хугарал, хамрын хянганд хаван хавдар, цус хуралт, эрүүний ооч хэсэгт 1 см шарх, доод уруулын салстад зулгаралт, өвчүүнд 5х0.5 см зураас цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

            -С.ы  биед учирсан дээрхи гэмтлүүд нь цохигдох мөргөлдөх,унах үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

            -С.ы биед учирсан дээрх гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт  / хх-27-р хуудас/,

Шүүгдэгч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би нэг удаа зүүн гараараа Б.ы нүүр хэсэгт цохисон, тэр цохилтонд хамар нь хугарсан байна лээ.Би Б.ы биед хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна ... гэх мэдүүлэг / хх-33-34-р хуудас/  зэрэг баримт болно. 

Шүүгдэгч Б. нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаангүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон байдлуудыг үндэслэн прокурор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал тавьсныг хүлээн авч зөвшөөрсөн байдал, хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдсон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломж бүрдсэн байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлд заасан  хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хуулийн шаардлагуудыг бүрэн хангасан байгаа нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болов.

Шүүгдэгч Б. нь 2018 оны ******* дугаар сарын 03-ны шөнө Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэрт иргэн С.тай  маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт цохиж  эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул шүүгдэгч Ч.Болдбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б. нь  хохирогчид төлөх хохирол төлбөргүй болох нь хохирогч С.ы “...гомдол санал,нэхэмжлэх зүйлгүй,хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. ” /хх-57/ гэх хүсэлтээр,

            Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Б.Нармандахын өгсөн...Б. бол миний төрсөн дүү, бид нар эцэг эхээс 4-лээ, манай бага дүү.Б. зан ааш сайтай, хүнтэй харьцах харьцаа сайн,эелдэг даруу зантай, найз нөхөд, хамт олныхоо дунд нэр хүндтэй,хааяа согтууруулах ундаа хэрэглэдэг ч зан аашийн хувьд өөрчлөгдөөд байдаггүй  гэх мэдүүлэг / хх- 21-22-р хуудас/

            Гэрч Ж.Тэмүүлэнгийн өгсөн... Б. бид хоёр найзлаад 15 жил болж байна. ******* жилд нэг сургуульд сурч байсан.Б. нь даруухан, дуу цөөнтэй,хүнд тусархаг, хааяа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг,ааш зангийн хувьд өөрчлөгдөөд байдаггүй, уусан ч гэм хоргүй байдаг гэх мэдүүлэг / 23-24-р хуудас/   зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.

            Шүүгдэгч Б.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй, хувиараа  ажил хийдэг зэрэг хувийн байдал болон улсын яллагчийн ялын саналыг үндэслэн торгох ял оногдуулахаар  шийдвэрлэв.

            Шүүгдэгч Б. нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирол төлбөргүй  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.гийн эзэмшлийн саарал өнгийн их гарын хаш хөөрөг битүүмжилсэн 2018 оны ******* дугаар сарын 26-ны өдрийн 5/*******4 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 1, 36.2, 36.6-9 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******гийн г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 / дөрвөн зуун тавин мянга /   төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 4-д  зааснаар шүүгдэгч Б.гээр торгох ялын 450.000 төгрөгийг 01 / нэг/ сарын хугацаанд төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 5-д  зааснаар шүүгдэгч Б. нь 450000 / дөрвөн зуун тавин мянга /төгрөгний торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд  биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарласугай.

5.Шүүгдэгч Б.д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга /   төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалтай хорих газарт даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Б.гийн эзэмшлийн саарал өнгийн их гарын манан хөөрөг битүүмжилсэн 2018 оны ******* дугаар сарын 26-ны өдрийн 5/*******4 дугаартай Прокурорын тогтоолыг торгуулийн ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Б.д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.ГАНТӨГС

Top of Form