| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржпаламын Сугар |
| Хэргийн индекс | 174/2018/0192/э |
| Дугаар | 185 |
| Огноо | 2018-10-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 185
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугардаргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал
Улсын яллагч Э.Хосбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг
Хохирогч Ч.А
Шүүгдэгч Р.Тыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Тт холбогдох эрүүгийн 1830001680131 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, 1979оны 10 дугаарсарын 14-ний өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг Б гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй Р.Т.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Р.Т нь 2018 оны 08 дугаар сарын 28-ны өглөө Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Б гэх газарт иргэн Ч.Аыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож эрүүл мэндэд “ тархи доргилт зүүн нүдний алимад цусан хураа, баруун нүдний дээд зовхинд, зүүн нүдний эргэн тойронд зөөлөн эдийн няцрал, зүүн талын хацар шанаа яс нүдний ухархай ясны доод ирмэгт цууралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Р.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Намайг А өөрөө өдөөд байсан. Өөрийн нь нүд ер хөхөрчихсөн байсан. Тэрийгээ намайг цохисон гээд байгаа юм гэв.
Хохирогч Ч.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Сургуулийн 2 хүүхэдтэй гэрээ сахиж үлдчихээд малаа услах гээд худаг дээр байж байсан. Т худаг дээр байсан. Тын дүү Боыг ирэхээр нь би манай адууг хааш нь хөөсөн бэ гэж асуусан. Хөдөөний хүмүүс хашаа хорооноосоо холдуулаад адууг хөөх тохиолдол байдаг би тэр утгаар нь асуусан. Тэгсэн Бо бууж ирээд надтай маргалдаад байж байтал Т гэнэтхэн босож ирээд наадахаа алаад хая гээд чулуу бариад босоод ирсэн. Чулуу бариад босоод ирэхээр нь би жаахан айгаад арагш болсон чинь чулуугаа хаячихаад нүд рүү цохиод авсан. Тэгэхээр нь би 2 хүнтэй зодолдож чадахгүй гээд зүгээр өнгөрөөсөн. Т эргэж босож ирээд зүүн нүд рүү цохисон. Ботой маргалдаад байж байтал Т эргээд цохихоор нь би бултаад чулуугаар шидсэн. Тэрнээс хойш миний өрөөсөн нүдний хараа муудаад байгаа юм шиг санагдаад байгаа. Тухайн үед хэвтэж эмчлүүлсэн зардлаа авсан. Цаашид хэдэн төгрөгийн зардал гарахыг мэдэхгүй болохоор одоохондоо нэхэмжлэх зүйл байхгүй, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэв.
Гэрч Р.Бын мөрдөн байцаалтанд өгсөн:“...2018 оны 08 дугаар сарын 28-ны худаг руу очиход манай ах Т болон А нар нь байсан. А чи муу хулгайч миний хар азаргатай адууг чи гаргачихсан гэхээр нь уур хүрч чи 10 жилийн өмнө айлын хониноос хонь идээ биз дээ би энийг чинь илчилж өгнө гэхэд битгий хуц та нарын малыг услуулахгүй гээд манай ахын толгой руу чулуугаар цохисон. Манай ах Т эргэж хараад Аыг гараараа хамар руу нь нэг удаа цохисон бөгөөд тэр 2 зууралдаад байхаар нь би хэрэггүй гээд салгасан...”гэх мэдүүлэг /хх-ийн 10/,
Насанд хүрээгүй гэрч А.Д мөрдөн байцаалтанд өгсөн:“...2018 оны 08 дугаар сарын 28-ны өглөө 08 цагийн үед худаг дээр үхрээ усалж байхад Т ах ирсэн араас нь дүү Бо нь ирсэн. Тэгээд А нь Бобаатараас чи манай адууг хаашаа нь туучихав гэж асуухад би танай адууг туугаагүй гээд хоорондоо хэрэлдэж байтал Т гэх хүн цаанаас нь ирээд А ахыг гараараа нүүр рүү нь нэг удаа цохисон ба А ах би та хоёроос айхгүй шүү гэж хэлэхэд Т ах чи тэгээд яах юм гээд 20 литрийн савтай ус А ах руу шидэхэд А ах бултсан. Дараа нь Т ах чулуу бариад дайртал Бооо болиулсан. А ах чулуу аваад шидэхэд Т ахын толгойд оносон. Т нь А ахыг дарж унагаад нүүр рүү цохиж байгаа харагдсан. Тэгээд босож ирээд урт банз бариад А ахыг цохих гэж байтал Бо ах болиулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13/,
Гэрч Ч.А мөрдөн байцаалтанд өгсөн:“... 2018 оны 08 дугаар сарын 28-ны өглөө хөдөөнөөс Э гэх залуу утсаар залгаад ахын чинь бие эвгүй байна чи эмнэлэг дууд гэж хэлсэн ба юу болсон талаар асуухад юу ч гэсэн яаралтай эмнэлэг дууд гэхээр нь би цагдаагийн 7051102 дугаарын утсанд мэдээлчихээд эмнэлгийн машинтай очиход манай ахын нүүр ам нь хавагнасан байдалтай байхаар нь юу болсон талаар асуухад ярьж чадахгүй байсан. Тэгээд би өөрийн хүү Дгээс асуухад Т ах тэр хоёр хоорондоо муудаж ноцолдсон гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 477 дугаартай дүгнэлтэнд “Ч:Аын биед тархи доргилт зүүн нүдний алимад цусан хураа, баруун нүдний дээд зовхинд, зүүн нүдний эргэн тойронд зөөлөн эдийн няцрал, зүүн талын хацар шанаа яс нүдний ухархай ясны доод ирмэгт цууралт” бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй” гэх /хх-ийн 18-р хуудас/
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 477/1 дугаартай дүгнэлтэнд “Ч:Аын биедзүүн талын хацар шанаа яс, нүдний ухархай ясны доод ирмэгт цууралт” бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй” гэх /хх-ийн 20-р хуудас/
Хохирогч Ч.Аын эмчилгээ хийлгэсэн мөнгөний баримт / хх-ийн 3-4/
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн Засаг даргын 8/939 дугаар тодорхойлолт /хх-ийн 34/
Шүүгдэгч Р.Тын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Р.Тнь 2018 оны 08 дугаар сарын 28-ны өглөө Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Б гэх газарт иргэн Ч.Аыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Р.Тын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Ч.А, гэрч Р.Бо, Ч.А, Р.Тын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 477, 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 477/1 дугаартай дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Р.Тт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Р.Тнь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эрх чөлөөнд халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсэн атлаа хохирогч Ч.Аыг зодож эрүүл мэндэд зориуд хохирол учруулсан байна.
Шүүгдэгч Р.Тын үйлдсэн хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон тул Р.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Р.Тт ял шийтгэл оногдуулахад хохирогчид эмчилгээний зардлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөлбайдал тогтоогдоогүйболно.
Шүүгдэгч Р.Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир “гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн саналыг харгалзан шүүгдэгч Р.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээнд торгох ял шийтгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Р.Т нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ч.А 524,366 төгрөгийн хохирол төлсөн болохыгдурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Р.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Р.Тыг 450 / дөрвөн зуун тавин /нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан ялтан Р.Тт оногдуулсан торгох ялыг 3 /гурван / сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Р.Тт мэдэгдсүгэй.
5. Ялтан Р.Т нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ч.А 524,366 төгрөгийн хохирол төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тусдурдсугай.
6.Хохирогч А нь хойшид энэ гэмтлийн улмаас гарсан зардлаа материалаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.СУГАР
Шүүгдэгч Д.Дэлгэрсайханы үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэжээ. Шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Г.Батчулуу гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэнзэргийг харгалзан Прокурорын гаргасан саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Дэлгэрсайханд хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнсэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч М.Батболд, Х.Бадамсэрээжиднар нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Г.Батчулуугомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орлой овогт Дамдинсүрэнгийн Дэлгэрсайханыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан мөн хуулийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Дэлгэрсайханыгхорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Д.Дэлгэрсайхандмэдэгдсүгэй.
4. Ялтан М.Батболд, Х.Бадамсэрээжиднар цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Г.Батчулууд хохирол төлөгдсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дэлгэрсайханд авсанхувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж
заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА