Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 137/ШШ2026/00506

 

 

                                           Зохигчдын эвлэрлийг баталж,

                                         хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б  би, нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Н-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 13,349,265.92 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 06 сарын 09-ний өдөр хүлээн авч, 2026 оны 06 сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Улаанбаатар хот, Ч  дүүрэг, ..-р хороо, .. тоотод байрлах, Б    ХХК /РД: .., утас: ../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  "Б  " ХХК нь 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр .. тоот зээлийн гэрээгээр хариуцагч Т овогтой Н 21,600,000 төгрөгийг, сарын 3,0 хувийн хүүтэйгээр, 48 сарын хугацаатай, сар бүрийн 01-нд эргэн төлөлт хийгдэж байхаар, /.. улсын дугаартай .. арлын дугаартай хар өнгийн/ автомашины зээлийн гэрээ байгуулсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж, огт төлөлт хийгдээгүй 481 хоног болсон байна. 2026 оны 05 сарын 05-ны өдрийн байдлаар зээл хаах дүн 25,825,265.92 төгрөг байсан ба машин зарагдсан дүн болох 12,490,000 төгрөг хасагдаж зээлийн үлдэгдэл 13,335,265.92 үлдсэн болно. Ингээд 2026 оны 05 дугаар сарын 18-ний өдрийн байдлаар зээлдэгч Т  овогтой Н үндсэн зээлийн үлдэгдэл 13,335,265,92 төгрөг, үндсэн хүү 0 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0 төгрөг, нийт лизингийн төлбөр 13,335,265.92 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Нотариатын зардал 14,000 төгрөг байна. Тиймээс дээрх төлбөр болох нийт 13,349,265.92 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,697 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д  аймгийн З сумын ..-р баг, .. тоотод оршин суух, Х овогт Т-ийн Н /РД: .., утас: .../ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Т.Н би Б ХХК-аас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Зээл авсан нь үнэн. Одоо зээлийн үлдэгдэл 13,349,265.92 төгрөгийг 2026 оны 06 сарын 25-ны өдрөөс 2027 оны 09 сарын 25-ны өдрийн хүртэл сар бүрийн 25-ны өдрийн дотор 834,329.12 төгрөгөөр төлж барагдуулах хүсэлтэй байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э  нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч Т.Н-д холбогдуулан 13,349,265.92 төгрөгийг гаргуулахаар Б ХХК-аас нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь 13,349,265.92 төгрөгийг 2026 оны 06 сарын 25-ны өдрөөс 2027 оны 09 сарын 25-ны өдрийн хүртэл сар бүрийн 25-ны өдрийн дотор 834,329.12 төгрөгөөр төлөхөө илэрхийлснийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Т.Н-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13,349,265.92 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжилсэн 13,349,265.92 төгрөгийг 2026 оны 06 сарын 25-ны өдрөөс 2027 оны 09 сарын 25-ны өдрийн хүртэл сар бүрийн 25-ны өдрийн дотор 834,329.12 төгрөгөөр төлж барагдуулахаар тайлбараа ирүүлснийг нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Н.Э нь зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Т.Н-д холбогдох зээлийн гэрээний 13,349,265.92 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Т.Н  нь нэхэмжлэлийн шаардлага 13,349,265.92 төгрөгийг 2026 оны 06 сарын 25-ны өдрөөс 2027 оны 09 сарын 25-ны өдрийн хүртэл сар бүрийн 25-ны өдрийн дотор 834,329.12 төгрөгөөр төлж барагдуулахаар, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Н.Э  нь зөвшөөрч харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,696 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 112,348 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 112,348 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                   ШҮҮГЧ                                   Э.Б