| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/206/00704/И |
| Дугаар | 137/ШШ2026/00508 |
| Огноо | 2026-06-11 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 137/ШШ2026/00508
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Д /РД:../-ийн хүсэлттэй,
Хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгч: Д газрын .. Ц овогт Б-ы Б .
Гуравдагч этгээд: Монгол Улсын иргэн, ..-ны өдөр Д аймгийн С суманд төрсөн, .. настай, э.эгтэй, .. боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл .. хамт, Д аймгийн З сумын..-р баг, .. тоотод оршин суух, Б овогт Д-ийн Б /РД: ../-д холбогдох
Албадан эмчилгээнд явуулах тухай иргэний хэргийг 2026 оны 06 сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э , хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгч Б.Б , гуравдагч этгээд Д.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д шүүхэд гаргасан хүсэлтдээ: Д.Б нь 5-6 жил архи согтууруулах ундааны зүйлийг тогтмол хэрэглэж архидан согтуурдаг, ар гэрийнхээ хүмүүсийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэнд удаа дараа халдаж, амгалан тайван байдлыг алдагдуулдаг болох нь түүний төрсөн ээж Х.Д , эмээ Ж.Х нарын хүсэлт тайлбар, З сумын Нэгдсэн эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоогдож байх тул Захиргааны журмаар архины албадан эмчилгээнд хамруулах хүсэлтэй байна гэжээ.
Хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Тус сумын Ц хэлтсээс Б-ыг архины албадан эмчилгээнд явуулах хүсэлт гаргасан. Төрсөн ээж Д болон эмээгийнх нь хүсэлтээр албадан эмчилгээнд явуулах хүсэлт гаргасан. Мөн эмнэлгийн байгууллагын дүгнэлт гарсан байгаа. 2018, 2019 оноос хойш ц байгууллагын байнгын хяналтад байдаг болсон. 2021 оноос хойш байнгын архи уудаг. Байнгын согтуу байдаг, архийг тогтмол уудаг юм гэв.
Гуравдагч этгээд Д.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Гаргасан хүсэлттэй танилцлаа, хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Гуравдагч этгээд Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүүлийн үед 2023 оноос хойш тасралтгүй архи уусан. 2023 онд бага охиноо алдаад архи уудаг болсон. Одоо архины албадан эмчилгээнд явуулахыг зөвшөөрч байна гэв.
Д улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 04-05/
Итгэмжлэл /хх-ийн 06/
Х.Д-ийн Ц хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 07/
Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт /хх-ийн 08-13/
Д.Б , Х.Д , Ж.Х нарын тайлбар /хх-ийн 14-19/
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Жаргалант багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 20/
Д.Б-ын гэмт хэрэгт, зөрчилд холбогдож байсан тэмдэглэл /хх-ийн 21-30/ зэрэг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Д-с Д.Б-ыг захиргааны журмаар архины албадан эмчилгээнд явуулахыг хүсэж шүүхэд ханджээ.
Д.Б нь архины албадан эмчилгээнд явахыг зөвшөөрч байгаа тайлбараа шүүх хуралдаанд гаргасан болно.
Д.Б нь архины хамааралтай архи согтууруулах ундааны зүйл тогтмол хэрэглэдэг болох нь эх Х.Д-ийн Ц хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 07/, Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт /хх-ийн 08-13/, Д.Б, Х.Д , Ж.Х нарын тайлбар /хх-ийн 14-19/, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Жаргалант багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 20/, Д.Б-ын гэмт хэрэгт, зөрчилд холбогдож байсан тэмдэглэл /хх-ийн 21-30/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Иймд Д.Б-ыг Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т заасны дагуу албадан эмчилгээнд хамруулах нь зүйтэй гэж үзэв.
Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар Б овогт Д-ийн Б /РД: ../-ыг албадан эмчилгээнд хамруулсугай.
2. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар Д.Б-ын албадан эмчилгээний хугацаа нь түүний эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэн гаргасан шүүхийн шийдвэрээр дуусгавар болохыг мэдэгдсүгэй.
3. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6, 9.7-д зааснаар Д.Б-ыг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг гүйцэтгэхийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж, албадан эмчлэх тухай энэхүү шийдвэрийг түүний гэр бүлийн гишүүн, төрөл садны хүнд ажлын таван өдрийн дотор мэдэгдэхийг Дорноговь аймгийн Ц хэлтсийн Б.Б-д үүрэг болгосугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч байгууллага нь тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.Б