Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 137/ШШ2026/00509 

 

 

                                Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                          хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б  би, нэхэмжлэгч К  банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.О-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 12,828,767 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 06 сарын 09-ний өдөр хүлээн авч, 2026 оны 06 сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Улаанбаатар хот, С  дүүрэг, ..-р хороо, .. байранд байрлах, К ХК /РД: .., утас: ../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.О  нь 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ..тоот Цахим зээлийн гэрээг байгуулж 18,678,000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээл авсан. Т.О нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийн хуваарьт төлбөрийг 2025 оны 11 сарын 06-ны өдрөөс хойш зөрчил үүсгэсээр байна. Энэ нь зээлийн гэрээний 7.2-т тусгагдсан ноцтой зөрчил байх тул зээлдэгч Т.О-ээс 12,828,767 төгрөгийг гаргуулж Капитрон банк ХК-д олгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д аймгийн Ө  сум, ..-р баг, .. тоотод оршин суух, С  овогт Т-ийн О  /РД: .., утас: ../ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Т.О  миний бие К  банк ХК-аас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би зээл авсан нь үнэн. Нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн үнийн дүн 12,828,767 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч К  банк ХК нь хариуцагч Т.О-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12,828,767 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.О  нь зээлийн 12,828,767 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч К  банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.О-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 12,828,767 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.О  нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 220,210 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 110,105 төгрөгийг улсын орлогоос, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 110,105 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                             Э.Б