Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 197

 

                                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Э хөтлүүлж

Улсын яллагч: Б.Б

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: С.А

Шүүгдэгч: Б.О нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд ирүүлсэн У овгийн Бы Од холбогдох 1812001740201 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч:  У овгийн Б О /РД:/

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Б.О нь 2017 оны 10 дугаар сарын үед Архангай аймгийн Хангай сумын Арбаясгалан баг, Мухар гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 5.431 метр куб хэмжээтэй, 66 ширхэг нойтон шинэс мод бэлтгэж, 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр тус аймгийн Хангай сум руу тээвэрлэж, ойн санд 1.290.405 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.А мэдүүлэг өгөхдөө... 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр сумын иргэний дуудлагаар тухайн газар дээр очоод шалгахад О зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод тээвэрлэн явж байсан. Тухайн үед багийн засаг дарга, байгаль хамгаалагч, цагдаа гэсэн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй очиж шалгасан гэжээ. 

 

 

 

Мөрдөн байцаалтын үед:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.А өгсөн: ...Манай сумын иргэн О А нар нь Хангай сумын Арбаясгалант багийн нутаг Мухар гэх газраас зөвшөөрөлгүй нойтон мод бэлтгэж тээвэрлэсэн гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэрэг бүртгэлийн хэрэг нээгдэж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаад хохирогч талын хуулийн ёсны төлөөлөгчөөр итгэмжлэн томилогдсон энэ асуудлын талаар би байгууллагаа төлөөлж цагдаагийн байгууллагад хандаж байна. Би иргэн Б.Оээс ойн санд учруулсан хохирол болох мод модон материалын хэмжээ экологи- эдийн засгийн тогтоосон үнэлгээ 1.290.405.6 төгрөгөөр тогтоогдсон мөнгийг нэхэмжилж байна. Мод бэлтгэсэн газар нь тусгай хамгаалалттай газар биш...Би 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ажлаа хийгээд байж байхад манай сумын иргэн О зөвшөөрөлгүй нойтон мод бэлтгэн тээвэрлэж байна гэсэн мэдээллийн дагуу сумын цагдаа, багийн дарга, байгаль хамгаалагч нартай хамт явж сумын төвийн доод тал Цохиот гэх газар явж байхад нь саатуулан шалгахад иргэн А нь ачааны хино маркийн 13-97 АРА улсын дугаартай авто машинаар зөвшөөрөлгүй нойтон мод бэлтгэн тээвэрлэсэн байсан. Иргэн О нь манай байгууллагаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Оийг хэзээ нойтон шургааг мод бэлтгэсэн талаар мэдэхгүй байна, бэлтгэсэн гэх модыг нь харахад залуу хар мод байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 45-46, 58-59 хуу/

 

Иргэний нэхэмжлэгч Р.А өгсөн: ...2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр манай гэрт О ирээд надад мод татаад өгөөч би морины хашаа барих гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд надад 30.000 төгрөг нь дээр нэг ямаа өгнө гэхээр нь би Оийг аваад 2 эрэгтэй хүнтэй мод ачих гээд явсан юм. Модоо ачиж яваад ой хамгаалагчтай таарсан. Би мод бэлтгэх эрхийн бичиг авсан эсэхийг нь мэдээгүй, эрхийн бичиг байгаа талаар асууж тодруулаагүй, бэлтгэсэн модыг нь ойгоос дөхүүлж өгөх гээд явсан. 13-97 АРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл Архангай аймгийн Хангай суманд байгаа. Уг тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн миний өмчлөлийн тээврийн хэрэгсэл байгаа юм... Мод ачихад О, Т, бид нар байсан, бас нэрийг нь сайн мэдэхгүй Ш гэх залуу бид нар модоо ачиж миний эзэмшлийн хино маркийн 13-97 АРА улсын дугаартай ачааны машинаар тээвэрлэсэн. Хангай сумын Ар баясгалан баг Мухар гэх газраас нойтон чирэнг шургааг мод байсан, тоо ширхэгийг нь сайн мэдэхгүй байна, бас Оийг хэзээ тэр модыг бэлтгэсэн талаар мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн  49-50, 54-55 хуу/

 

Гэрч Г.Гн өгсөн: ...2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн Хангай сумын Ар баясгалан багийн Мухар гэх газарт улсын байцаагч А, багийн дарга А бид нар явж байхад 13-97 АРА улсын дугаартай хино дутро гэх тээврийн хэрэгсэлтэй мод ачсан 3 хүн байх шиг байсан. Би цол нэрээ хэлээд та нар хаанаас ямар мод ачиж байна бэ гэтэл О гэх залуу би гойжингоо авсан, өвөлжөөнийхөө модыг бэлтгэж байна гээд миний өөдөөс хэрэлдээд, улсын байцаагч багийн даргыг хэл амаар доромжлоод байсан. Тухайн үед Оээс архи үнэртэж байсан. Оээс мод бэлтгэх эрхийн бичгээ аваад ир гэтэл надад үзүүлэх зүйл байгаагүй. О хэлэхдээ би энэ модыг мод шарлаж байсан 2017 онд унагаж байсан гэж хэлсэн. Тэгээд бид нарыг тухайн модыг үзэхэд голоор нь шинэ тайрсан мөр байсан, 2 хажуу хэсэг нь бол хуучин тайрсан гэмээр мөртэй байсан. Тэгэхээр нь би хуулийн дагуу захиргааны хашаанд ирээд буулгасан. Надад О хэлэхдээ эрхийн бичиг байгаа, зөвшөөрөлтэй гэж хэлсэн боловч миний хажууд байсан байгаль орчны улсын байцаагч А хэлэхдээ О би чамд мод бэлтгэх эрхийн бичиг олгоогүй, чи юу яриад байна гэж хэлж байсан. Од ямар ч зөвшөөрөл байгаагүй. Байгаль хамгаалагч, багийн дарга нар нь түүнийг хараад зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн болохыг мэдсэн. 2017 оны намар О нь 30 гаран мод Мухар гэх газраас ганцаараа унагачихаад 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр тээвэрлэсэн юм билээ. Тухайн үед Амарсайхан гэх залуу би Оийг зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн болохыг нь мэдээгүй, О надаас мод ачаад буулгаад өг гэж гуйсан шүү гэдэг зүйлийг ярьж байсан. Оийн бэлтгэсэн гэх модыг тоолоход яг 66 ширхэг нойтон шургааг мод байсан. Тухайн модоо зөвшөөрөлгүй бэлтгэж тээвэрлэсэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 хуу/

Гэрч Б.Т-ийн өгсөн: ...2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр манай хадам дүү О намайг дуудаад мод ачаад өгөөч гэж утсаар залгаад би модоо татахаар Амараа багштай сая ярьсан, та хамт яваад өгөөч гээд би хамт явж мод ачиж өгсөн. Модоо ачаад сумын төв рүү явж байхад урдаас сумын цагдаа ойн байцаагч, багийн дарга нар ирээд хаанаас мод бэлтгэсэн бэ гээд манай дүү О, хамт явсан жолооч хоёртой юм яриад байсан. Би мод ачаад өг гэхээр нь ачиж өгсөн, бусдаар өөр мэдэх зүйл байхгүй. Мод ачсан машины хувьд шар өнгийн ачааны мосттой тэрэг байсан, улсын дугаарыг нь сайн мэдэхгүй байна...Надад ярихдаа 40 ширхэг мод унагасан гэж хэлж байсан, хэдэн ширхэг мод байсан талаар мэдэхгүй, тоолоогүй. Ууланд цагаалаад ачихад бэлэн бэлдсэн байсан модыг ачсан...гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 хуу/

 

Б.Оийн яллагдагчаар өгсөн: ...Би Архангай аймгийн Хангай сумын Ар баясгалан багийн Мухар нэртэй ойгоос 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр нойтон шинэс шургааг модыг ганцаараа бэлтгэсэн. 35 ширхэг, 4 метр урттай модыг унагааж голоор нь тайрч овоолсон. Би адуу тэжээх цүчээ барих гэж уг моднуудыг бэлтгэсэн. Манай нутгийн бүх хүмүүс тэр ойгоос мод авдаг. Би анх 2017 онд байгаль хамгаалагчдаа гойжин авна шүү гэж хэлсэн байж байгаад амжилгүй модоо бэлтгэсэн. Сүүлд 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр мод тээвэрлэхдээ очиж эрхийн бичиг авах гэсэн боловч амжаагүй, Амарсайхан ахын хино маркийн тээврийн хэрэгслийг гуйж аваад Түмэндэлгэр, Шонх гэх залуусийг ачилцаад өг гэж гуйгаад хамт явсан. Би 30 ширхэг мод унагаж 60 ширхэг болгож тайрсан...гэх мэдүүлэг /хх-ийн 75-77, 78-80 хуу/

 

Модны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоосон шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлтэнд: Иргэн Б.Оийн бэлтгэсэн нойтон шинэс мод нь нийт тоо  ширхэг 66 ширхэг, нийт шоометр 5.431 м3 модыг бэлтгэжээ. 5.431 м3 шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 394 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11 сарын 13-ны өдрийн 325 тоот тушаалыг үндэслэн ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн 2-р муж шинэс /нойтон мод/ 132.000 төгрөг мод модон материалын ашиглалтын гарцын дагуу хэрэглээний бөөрөнхий мод, гуалин 1.8 итгэлцүүрээр үржүүлж нийт ойн санд учруулсан хохирлын хэмжээ 1.290.405.6 /нэг сая хоёр зуун ерэн мянга дөрвөн зуун таван төгрөг зургаан мөнгө/ төгрөгөөр тогтоогдлоо...гэх дүгнэлт /хх-ийн 62-63 хуу/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-8 хуу/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14-15 хуу/ 

13-97 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 16 хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 18-20, 37 хуу/

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолууд / хх-ийн 28-29, 31-32,  хуу/

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол / хх-ийн 36 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-13, 17, 21-26, 38 хуу/ 

Б.Оийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн  89 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 90 хуу/

Архангай аймгийн Хангай сумын Ноёнхангай багийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2/69 дугаартай тодорхойлолт / хх-ийн 83 хуу/

Архангай аймгийн Хангай сумын Арбаясгалан багийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай тодорхойлолт / хх-ийн 86 хуу/

Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 91-93 хуу/ 

2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Б.О нь Төрийн сангийн 100010300952 дугаарын дансанд 1.290.500 төгрөг тушаасан тухай Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт / хх-ийн 114 хуу/ 

Архангай аймгийн Хангай сумын засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1/194 дугаартай тодорхойлолтын хуулбар /хх-ийн 113 хуу/ зэрэг болно. 

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон  хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Од холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч  Б.О нь 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Архангай аймгийн Хангай сумын Ар баясгалан баг, Мухар гэх газарт зөвшөөрөлгүйгээр ойгоос 5.431 метр куб хэмжээтэй, 4.25 м хэмжээтэй 66 ширхэг шинэс мод бэлтгэсэн, уг модыг 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр тус аймгийн Хангай сум руу мод тээвэрлэсэн нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд үүнээс шүүгдэгч  Б.Оийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Архангай аймгийн Хангай сумын Арбаясгалан баг, Мухар гэх газарт зөвшөөрөлгүйгээр ойгоос 5.431 метр куб хэмжээтэй, 4.25 м хэмжээтэй 66 ширхэг шинэс мод бэлтгэсэн үйлдэл нь  Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Харин прокурорын яллах дүгнэлтэнд  тусгагдсан 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр тус аймгийн Хангай сум руу мод тээвэрлэсэн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байна гэж үзлээ. Учир нь Ойн тухай хуулийн  34 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34.1-д заасны дагуу олгоно” гэж,  Байгаль орчин, ногоон хөгжлийн  сайдын   2013 оны 5  дугаар сарын 15 -ны өдрийн А-153 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-ын 2.1.2 дахь заалтад “мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээ /цаашид “гарал үүслийн гэрчилгээ” гэх/ гэж мод, модон материалыг нийслэл, өөр аймаг, сум тэдгээрийн хооронд тээвэрлэх, худалдахад ойгоос зохих журмын дагуу  бэлтгэсэн мод болохыг гэрчилж Ойн тухай хуулийн 34.1, 34.4-д заасны дагуу олгосон баримт бичгийг” ойлгоно гэж заажээ. 

Үүнээс үзэхэд шүүгдэгч Б.О нь зөвшөөрөлгүй бэлтгэсэн модоо Хангай сумын нутаг дэвсгэр дотор тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материал тээвэрлэсэн гэмт хэргийн шинжгүй байх тул 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр тус аймгийн Хангай сумын нутаг дэвсгэр дотор мод тээвэрлэсэн хэргийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.О нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэм буруугаа хүлээн  зөвшөөрч мэдүүлэг өгсөн байх бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.А, гэрч Г.Г, Б.Т, иргэний нэхэмжлэгч Р.А нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Прокурорын яллах дүгнэлтэнд гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг “2017 оны 10 дугаар сарын үед” гэж тусгасан боловч энэ нь ямар нотлох баримтанд үндэслэсэн нь тодорхойгүй байх бөгөөд шүүхээс гэрч Г.Гн өгсөн: ... О хэлэхдээ би энэ модыг мод шарлаж байсан 2017 онд унагаж байсан гэж хэлсэн. Тэгээд бид нарыг тухайн модыг үзэхэд голоор нь шинэ тайрсан мөр байсан, 2 хажуу хэсэг нь бол хуучин тайрсан гэмээр мөртэй байсан...гэсэн мэдүүлэг, Б.Оийн яллагдагчаар өгсөн... Би Архангай аймгийн Хангай сумын Ар баясгалан багийн Мухар нэртэй ойгоос 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр нойтон шинэс шургааг модыг ганцаараа бэлтгэсэн. 35 ширхэг, 4 метр урттай модыг унагааж голоор нь тайрч овоолсон... гэсэн мэдүүлгийг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гэж үзлээ.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Оийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна гэж дүгнэв. 

Ойн тухай хуулийн 34.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно” гэж, 35.4.2 дахь заалтад “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ гэж тус тус заасан байх бөгөөд  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.А...Иргэн О нь манай байгууллагаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй...гэх мэдүүлэг, яллагдагч Б.Оийн...Би анх 2017 онд байгаль хамгаалагчдаа гойжин авна шүү гэж хэлсэн байж байгаад амжилгүй модоо бэлтгэсэн. Сүүлд 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр мод тээвэрлэхдээ очиж эрхийн бичиг авах гэсэн боловч амжаагүй...гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас үзэхэд Б.Оийг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Оийг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.О нь гэмт хэрэг үйлдсэнээс хойш буюу 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрсөн, хөөн хэлэлцэх хугацааг зогсоох, шинээр тоолох нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Б.О нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох  1.290.405.6 /нэг сая хоёр зуун ерөн мянга дөрвөн зуун таван төгрөг  зургаан мөнгө/ төгрөгийг төлсөн болох нь  Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар /хх-ийн 114 хуу/ нотлогдож байна.  

Гэвч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /1.290.405.6х3=3.871.216.8/  3.871.216.8 төгрөг / гурван сая найман зуун далан нэгэн мянга хоёр зуун арван зургаа төгрөг найман мөнгө/ гэж үзлээ.

Шүүгдэгч  Б.О нь 1.290.500 төгрөг төлсөн байх тул үлдэх 2.580.716.8 / хоёр сая таван зуун наян мянга долоон зуун арван зургаан төгрөг найман мөнгө/ төгрөгийг шүүгдэгч Б.Оээс гаргуулан Байгал орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах үндэслэлтэй байна.  

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл оногдуулсан ял дээр нэмж дараах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно гэж заасан байх бөгөөд Б.Од холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй, түүнд ял оногдуулахгүй тул Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасны дагуу гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг хураах /үнийг нь гаргуулах/ болон хуульд заасан бусад албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Б.О  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжилсэн 5.431 м3 шоометр хэмжээтэй, 4 метр урттай 66 ширхэг шинэс модыг битүүмжилсэн прокурорын 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 27 дугаартай тогтоол, Р.А эзэмшлийн 13-97 АРА улсын дугаартай HINO DUTRO маркийн ачааны автомашиныг битүүмжилсэн прокурорын 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 28 дугаартай тогтоолуудыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгож, 5.431 м3 шоометр хэмжээтэй мод болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цахилгаан хөрөө, сүх зэргийг улсын төсөвт шилжүүлж, 13-97 АРА улсын дугаартай HINO DUTRO маркийн ачааны автомашины эзэмшигч нь Р.А болох нь 01552744 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар /хх-ийн 16 хуу/  тогтоогдож байх тул түүнд буцаан олгож, шүүгдэгч Б.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон   

                                            

        ТОГТООХ нь:

 

1. Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Оийг 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 5.431 м3 хэмжээтэй модыг зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэсэн гэх хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн хэрэг нь гэмт хэргийн шинжгүй байх тул хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч У овгийн Б Оийг зөвшөөрөлгүйгээр ойд мод  бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

3.  Шүүгдэгч Б.Од холбогдох зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хэрэгсэхгүй болгосугай.  

 

4. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.Оээс 2.580.716.8  / хоёр сая таван зуун наян мянга долоон зуун арван зургаан төгрөг найман мөнгө/ төгрөгийг гаргуулж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.  

 

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн цахилгаан хөрөө нэг ширхэг, модон иштэй сүх нэг ширхэг, хэрэгт битүүмжлэгдсэн 5.431 м3 хэмжээтэй  4 метр урттай 66 ширхэг шинэс модыг тус тус улсын төсөвт оруулсугай. 

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн 5.431 м3 хэмжээтэй  4 метр урттай 66 ширхэг шинэс мод нь Архангай аймгийн Хангай сумын нутгийн захиргааны ордны хашаанд байгаа болохыг дурдсугай.  

 

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5.431 м3 модыг битүүмжилсэн прокурорын 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 27 дугаартай тогтоол, Р.Аы эзэмшлийн 13-97 АРА улсын дугаартай HINO DUTRO маркийн ачааны автомашиныг битүүмжилсэн прокурорын 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 28 дугаартай тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, 13-97 АРА улсын дугаартай HINO DUTRO маркийн ачааны автомашиныг эзэмшигч Р.Ад буцаан олгосугай.  

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч нь тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

9. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ОДХҮҮ