| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2018/0160/Э |
| Дугаар | 172 |
| Огноо | 2018-10-25 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 172
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Нарийн бичгийн дарга: И.Бадамцэцэг,
Улсын яллагч: Л.Солонго,
Шүүгдэгч: Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дархчууд овгийн Б.Т т холбогдох 1828000000121 дугаартай нэг хавтас хэргийг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.Т нь 2018 оны 08 дугаар сарын 14, 17, 19, 21-ний шөнө нийт 4 удаагийн үйлдлээр Өмнөговь аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “*******” худалдааны төвд хууль бусаар нэвтэрч хохирогч Ө.Х ын гоо сайханы бараа зардаг 2 лангуунаас 30.000 төгрөг, хохирогч А.А гийн лангуунаас 45.000 төгрөг, хохирогч Г.М ын лангуунаас 600.000 төгрөг, 250 юань буюу 90.000 төгрөг нийт 690.000 төгрөг, хохирогч А.Алийн лангуунаас 25.000 төгрөг хулгайлж бусдад нийт 790.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 08 сарын 14-15-нд шилжих шөнө Б.Б дээр очоод түлхүүрийг авсан. Тэгээд урд талын хаалгаар нь ороод бүх дохиоллыг нь салгаад, 3 лангуунаас 30.000 төгрөг авсан. Тэгээд 3 хоногийн дараа худалдааны төвийн хажуугаар нь явж байгаад 23 цагийн үед зүүн талын цонх нь онгорхой байхаар нь ороод 5 лангуу руу орж нийт 50.000 төгрөг аваад дохиолол бүх зүйлсийг нь унтраагаад 19-ний орой дахин ордог зүүн талын цонхоор ороод пускатлыг нь унтраагаад хүн байхаар нь явахыг нь хүлээж дотор нь байж байгаад гарч гэртээ очиж амарсан. Тэгээд 3 дахь удаагаа мөн ордог цонхоороо ороод 4 лангуу руу орсон. Тэгээд 4 дэх оролтоороо 600.000 төгрөг, гоо сайханы лангуунаас 15.000 төгрөг аваад маргааш өдөр нь цагдаад баригдсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна” гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.М ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн юань зэргийг хулгайд алдсан юм...Цагдаагийн байгууллагаас 340.000 төгрөг, 200 юань өгсөн сүүлд нь үлдэгдэл 300.000 төгрөгийг Т төлж барагдуулсан юм...Би хохирлоо бүрэн барагдуулж авсан учраас нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ. /хх-18/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Алийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Миний лангуунд байсан хариулт мөнгө болох задгай төгрөг байсан тэр алга болсон байсан. миний хохирол болох 25.000 төгрөгийг төлж барагдуулсан... Би хохирлоо бүрэн барагдуулж авсан учраас нэхэмжлэх зүйл байхгүй ” гэжээ. /хх-21/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.А гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 08 дугаар сарын дундуур гандирс худалдааны төвийн 1 давхарт байх Гоо марал нэртэй лангуунд орж хулгай хийсэн байсан юм... надад учирсан хохирол болох 45.000 төгрөгийг төлж барагдуулсан... Би хохирлоо бүрэн барагдуулж авсан учраас нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ. /хх-24/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ө.Х ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Нөхөр бид 2 ******* худалдааны төвд 2 гоо сайханы лангуу ажиллуулдаг юм. 2018 оны 08 дугаар сарын дундуур гандирс худалдааны төвд хулгай орж миний суудаг лангуу, нөхрийн суудаг лангуу зэргээс хариулт мөнгө болох нийт 30.000 төгрөг хулгайд алдсан юм... ******* худалдааны төвд хуучин хамгаалагчаар ажиллаж байсан Т гэдэг залуу манай лангуунд орж хулгай хийсэн байсан...надад учирсан хохирол болох 30.000 төгрөгийг төлж барагдуулсан... Би хохирлоо бүрэн барагдуулж авсан учраас нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ. /хх-26/,
Гэрч Г.М ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Өнөөдөр өглөө 10 цагийн үед Өмнөговь аймгийн ******* сумын ******* худалдааны төвийн 2 давхарт байх барааны дэлгүүртээ ирэхэд өчигдөр орой лангуун доороо тоолоод үлдээсэн байсан 30 ширхэг 20 мянгатын дэвсгэрт, задгай 250 юань алга болсон байсан. Нийтдээ 700.000 төгрөг хулгайд алдагдсан байна” гэжээ. /хх-28-29/,
Гэрч Р.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 08 сарын 22-ны өглөө 10 цагийн үед Өмнөговь аймгийн ******* сумын ******* худалдааны төвийн 2 давхарт байх барааны дэлгүүртээ ирэхэд хулгай орсон байсан. Нийтдээ 30 ширхэг 20 мянгатын дэвсгэрт, задгай зуутын юанийн дэвсгэрт 2 ширхэг, 50 юанийн дэвсгэрт 1 ширхэг нийтдээ 250 юань алга болсон байсан. Манай дэлгүүрээс нийтдээ 700.000 орчим төгрөг хулгайд алдагдсан байна” гэжээ. /хх-34-35/,
Гэрч А.Алийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Манай түрээслэдэг Өмнөговь аймгийн ******* сумын ******* худалдааны төвийн 1 давхарт байх Худалдааны төвийн хойд талын хаалганы баруун талд урагшаагаа харсан байрлалтай Виеtу гоо сайханы лангууны доор улаан хүрэн өнгийн зуйван хэлбэртэй модон мөнгөний хайрцагнаас 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө 5000 төгрөгний дэвсгэрт 3 ширхэг, 10.000 төгрөгний дэвсгэрт 1 ширхэг нийтдээ 25.000 төгрөг хулгайд алдагдсан байсан” гэжээ. /хх-37/,
Гэрч А.А гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Би Өмнөговь аймгийн ******* сумын ******* худалдааны төвийн 1 давхарт байх “Гоо марал” гоо сайханы дэлгүүрт 2018 оны 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө дэлгүүрийнхээ лангуун дээр шаргал өнгийн дөрвөлжин модон хайрцаганд 4 ширхэг 5000 мянгатын дэвсгэрт орхисон байсан чинь өглөө ажилдаа ирэхэд мөнгөний хайрцаганд 5000 төгрөг үлдсэн байсан. Дараагийн өдөр нь 08 сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө 5000 мянгатын дэвсгэрт 5 ширхэгийг нийт 25.000 төгрөг үлдээсэн байсан чинь өглөө ирэхэд мөнгөний хайрцаг хоосон байсан. Дараагийн өдөр нь 08 сарын 21-ний өдрөөс 22-ны өдөрт шилжих шөнө 5000 төгрөг мөнгөнийхөө хайрцаганд үлдээсэн байсан чинь өглөө ажилдаа ирэхэд хоосон байсан. Нийтдээ манай дэлгүүрийн мөнгөний хайрцагнаас 45.000 төгрөг алдагдсан... Хулсан хаалттай байдаг юм. Уг хаалтны дээр болон доод хэсэгт 2 хэсэгт 2 цоожоор цоожилдог байсан. Манай дэлгүүрийн хулсан хаалтыг дээш нь өргөөд доогуур нь ордог байх. Бид нар өргөж үзэхэд хүн хангалттай багтаж орж гарахаар зайтай болж байсан. Лангууны доор хийсэн мөнгө алга болоод байх шиг байхаар нь 08 сарын 18-ны өдрөөс хойш ажлаа тараад явахдаа би лангууныхаа доор шалан дээр, мөнгөний хайрцагны хажууд бага зэргийн элс асгачихаад явдаг байсан чинь 08 сарын 21-нээс 22- нд шилжих шөнө өлмий хэсгээрээ арзгар хээтэй, өсгий хэсгээрээ ташуу хээтэй гутлын мөр гарсан байсан” гэжээ. /хх-39/,
Гэрч Ө.Х ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Би Өмнөговь аймгийн ******* сумын ******* худалдааны төв 1 давхарт байх “Солонгос” гоо сайханы дэлгүүр ажиллуулдаг. Манай ажлын хүмүүс лангууны доор тавьж орхисон мөнгөний хайрцагнаас бэлэн мөнгө алга болоод байна гэхээр нь дэлгүүртээ мөнгөө хийж орхисон байсан бор өнгийн түрүүвчээ үзэхэд дотор нь байсан аравнайлсан байсан 5000 мянгатын дэвсгэрт 1 ширхэг, 10.000-ын дэвсгэрт 1 ширхэг байсан чинь алга болсон байсан. Яг хэдэн төгрөг алга болсон талаар сайн мэдэхгүй байна хэд хэдэн удаа өглөө эрт ирээд наймаа хийхэд хүнд хариулж өгөх зорилгоор задгай мөнгө бэлнээр нь үлдээдэг байсан. Тэгээд миний түрүүвчнээс алга болоод байх шиг санагдаж байсан юм” гэжээ. /хх-41/,
Гэрч Д.Г ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Би Өмнөговь аймгийн ******* сумын ******* худалдааны төв 1 давхарт зүүн хойд талд “Солонгос” гоо сайханы дэлгүүр ажиллуулдаг. Манай эхнэр 1 давхрын цахилгаан шатны өөдөөс харсан “Солонгос” гоо сайханы барааны дэлгүүр ажиллуулдаг. 2018 оны 08 сарын 22-ны өглөө хүн наймаа хийгээд хаирулт мөнгө өгөх гэтэл өмнөх өдөр нь мөнгөний хайрцаганд үлдээсэн 5.000 мянгатын дэвсгэрт 1 ширхэг, 1000-тын дэвсгэрт 10 ширхэг алга болсон байсан. Тэгээд ******* худалдааны төвийн хамгаалалтын албанд мэдэгдсэн. Түүнээс өмнө 2-3 хоногийн өмнө мөнгөний хайрцаганд үлдээсэн байсан задгай мөнгө алга болсон байсан” гэжээ. /хх-43/,
Гэрч Б.Б ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Би 2018 оны 08 дүгээр сарын 14-ны өдөр ажил дээр байж байхад Б.Т залгаад байхаар нь би утсаа авахгүй байсан чинь ажил дээр хүрээд ирсэн юм. Тэгээд Гандрис худалдааны төвийн түлхүүрийг өгчих гэхээр нь яах гэж байгаан гэсэн чинь би худалдааны төв дотор юм мартсан байна гэж хэлсэн тэгэхээр нь би түлхүүрийг өгөөд явуулсан юм” гэжээ. /хх-44/,
Яллагдагч Б.Т ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Би анх 2018 оны 08 дугаар сарын 14-ны орой 22 цаг өнгөрч байхад ******* зочид буудал дээр очиж хамгаалагч Б.Б тай уулзаж Гандрис худалдааны төвийн урьд, хойд хаалганы түлхүүрийг нь гуйж авхуулаад хоёулаа хамт урагшаа яваад Б.Б бид хоёр бааранд орж харчихаад буцаж гарч ирээд Б.Б ыг бааранд байж бай гэж хэлээд би өөрөө Гандрис худалдааны төвийн урьд талд байх хаалгаар орж дохиололыг нь унтраагаад баруун шатны хажууд байх 2 пускателыг унтраасан тэгээд шатны баруун талд байх гоо сайханы лангууны цоож буюу цагирагыг нь дэлгээд лангуун дотор ороод лангууны ард байх хавтгай улаан өнгийн цаасан хайрцагнаас 15.000 /арван таван мянган/ төгрөг аваад нөхрийх нь лангууны түлхүүрийг нь аваад нэг давхарын зүүн хойд талд байх Гоо сайханы лангуун дээр очиж түлхүүрээр нь онгойлгож орсон тэгээд лангууны ард байх цаасан хайцагыг онгойлгож задгай мөнгө авсан тэгээд тэр лангуунаас гараад түгжээд энхэрийн лангуун дээр очиж түлхүүрийг нь тавиад буцаж гараад уг лангууг цоожоор нь түгжчихээд урьд талд байх лангууны хөшгийг нь сөхөж байгаад доогуур нь орсон уг лангуун дотор ороод зүүн урьд нь байх мөнгөний хайрцагнаас 15.000 төгрөг авсан уг лангууны хөшигөн доогуур нь гараад унтраасан 2 пускатал дээр очиж асаагаад дараа нь дохиололыг асаачихаад орж ирсэн хаалгаараа буцаж гараад хаалгыг нь түгжээд бааранд орж Б.Б т 5.000 төгрөг өгөөд мөн түлхүүрийг нь өгчихөөд гэртээ очиж амарсан юм. Тэр өдрөөс хойш 3 хоногийн дараа 23 цаг өнгөрөөгөөд Гандрис худалдааны төвийн хажуугаар явж байхад зүүн талын 1 давхарын цонх онгорхой байхыг хараад уг цонхны хажууд очиж хүн харж байгаад цонхоор худалдааны төвд ороод орсон цонхны хажууд байх пускаталыг унтраасан тэгээд баруун тийшээ яваад баруун шатны хажууд байх пускатал дээр очиж уг пускаталыг унтраасан тэгээд урсдаг шатны өмнөөс харсан урьд нь орсон гоо сайханы лангуун дээр очиж доод талын цоожны өлгүүрийн төмөрийг нь дэлгэж ороод лангууны ар талд байх улаан хайрцагнаас задгай мөнгө хэд байсаныг нь мэдэхгүй байна задгай мөнгө авсан тэгээд лангууны араас нөхрийх нь лангууны түлхүүрийг аваад очиж ороод мөн задгай мөнгө авсан нөхрийн лангууг түгжээд түлхүүрийг буцааж аваачиж тавиад эхэлж орсон лангууны урьд талд байх лангууны хөшгөн доогуур мөлхөж орсон тэгээд лангууны ард байх мөнгөний хайрцагнаас 5ш 5.000 төгрөг буюу нийт 25.000 / хорин таван мянган/ төгрөг авсан тэр лангуунаас гараад эхэлж орсон лангууны хойд талд байх гоо сайханы лангуун дээр очиж вакум хаалтыг нь давж ороод лангууны ард байх мөнгөний хайцагнаас 25.000 /хорин таван мянган/ төгрөг аваад буцаад давж гараад нэг давхарын хаалганы хажууд байх буйдан дээр байсан газуг аваад баруун талын шатаар 3 давхарт гараад камерын хяналтыг хархад бүгд камерууд унтраасан байсан. Би буцаж цахилгаан шатаар доошоо 2 давхарт буугаад цахилгаан шатны хойд талын лангууны үүдэнд очоод вакум хаалгыг нь барьж явсан газугаараа хөшиж онгойлгоод лангууны ард байх мөнгөний хайрцагыг нь үзэж 3000 төгрөг аваад буцаж гараад хаалгыг нь газугаараа хөшиж байгаад түгжсэн тэгээд 1 давхарлуу буугаад газуг байсан газарт нь тавиад утраасан пускаталаа асаахад дохиолол дугарахаар нь дохиололыг нь унтраагаад зүүн талын орж ирсэн цонхон дээрээ очиж хүмүүс харж байгаад 10-15 минут болоод уг цонхоороо гараад шууд гэртээ очиж амарсан юм.Маргааш нь буюу 2018 оны 08 дугаар сарын 19-ны орой 23 цаг өнгөрч байхад Гандрис худалдааны төвийн зүүн талын өчигдөр орсон цонхон дээрээ ирэхэд нэг давхарын миний орсон цонх онгойж байсан би нөгөө цонхоороо худалдааны төврүү ороод 1 давхарын пускаталыг үзэхэд 1 давхарын пускатал унтраасан байсан. Баруун тийшээ яваад баруун талын шатны хажууд байх 2 пускаталыг унтраасан тэгээд баруун талын шатны хажууд байх зүүн тийшээ харсан гоо сайханы лангууны цоожний цагирагыг нь дэлгэж ороод үзэхэд задгай мөнгө байсаныг аваад нөхрийх нь лангууны түлхүүрийг нь аваад очиж онгойлгож ороод мөн задгай төгрөг байсаныг нь аваад буцаж ирж түлхүүрийг нь тавиад уг лангууг мөн түгжээд урьд талын лагнууны хөшигөн доогуур нь мөлхөж ороод 5.000 төгрөг аваад буцаж гараад баруун талын шатаар гурван давхарт гараад компютерийн өрөөний хажуу талын шкафнаас газу олж аваад буцаж 1 давхар ороод эргэж цахилгаан шатаар 2 давхарт гараад цахилгаан шатны хойд лангуун дээр очиж хаалгыг нь хөшиж онгойлгоод орж 7.000 төгрөг аваад буцаж гараад хаалгыг нь түгжиж орхиод 1 давхарт ороод буцаж 3 давхарт гараад газуг байранд нь хийгээд буцаж 1 давхарт буугаад гарах гээд цонхон дээр ирэхэд хүн яваад байхаар нь хүлээж тамхи татаж сууж байгаад хүний хөдөлгөөн байхгүй болохоор нь гараад гэртээ очиж амарсан юм. Тэгээд 2018 оны 08 дугаар сарын 21-ны өглөө 10 цагын үед Гандрис худалдааны төвөөр ирж ном зардаг лангуунаас нэгж аваад 2 давхарлуу гарсан 2 давхарлуу гархад миний орж ирдэ! цонх хаалттай байхыг харчихаад 2-3 давхараар явж юм үзэж байгаад эргэж буухда.ч уг орж ирдэг цонхийг нээж орхиод гараад явсан юм. Орой 23 цаг 30 минутын үед ирээд нөгөө цонхоо үзэхэд цонх онгорхой байсан би нөгөө цонхны хажууд хүн харж тамхи татаж зогсож байгаад хүнгүй болох үед цонхоор орж пускаталуудыг унтраасан тэгээд эхний ордог лангууруугаа ороод нөхрийх нь лангууны түлхүүрийг авч 15.000 төгрөг аваад түлхүүрийг нь буцааж тавиад лангууг нь түгжээд баруун шатаар 3 давхарт гарч камер үзэхэд бүгд камерууд унтраасан байсан тэгээд нөгөө газугаа шкафнаас олж аваад 3 давхараас доошоо 2 давхарт буугаад 2 давхарын цахилгаан шатны хойд лангууны хаалган дээр очиж газуугаараа хаалгыг нь хөшиж онгойлгоод мөнгөнии хайрцагыг нь хархад 20,10 дэвсгэртүүд олон байсан тоолоод үзэхэд 600.000 /зургааи зуун мянган төгрөг/ байсан мөн 250 юань байсаныг нь мөн авсан тэгээд гараад хаалгьЦ хаачихаад дээшээ гараад газуг шкафанд байрлуулсан тэгээд баруун талын шатаар I давхарт очиж орсон цонхон дээрээ очиж тэнд тамхи татчихаад гараад явсан юм Гараад тамхи авах гээд дэлгүүр хайсан боловч олдохгүй байсан учраас Арвинсаи дэлгүүрийн хажуунаас такси аваад Баянхангайгийн урд талын дэлгүүр орж тамхи ундаа аваад гэртээ очсон юм. Тэгээд маргааш нь гадуур явж байгаад Цагдаад баригдсан юм” гэжээ. /хх-48-50/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-1/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3-4/,
Мэргэжилтэн оролцуулах тухай мөрдөгчийн тогтоол /хх-5, 14, 68/,
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-9, 15, 69-73/,
Мөрдөн шалгах ажиллагаа явуулах /хх11/,
Эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл /хх-12/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-13/,
Яллагдагч Б.Т ын хүсэлт /хх-51/,
Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-52/
Өмнөговь аймгийн ******* сумын 4-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-54/,
Б.Т ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-55/,
Б.Т ын бүрэн дунд боловсролын үнэмлэх /хх-56/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-57/,
Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авах тогтоол, банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-58-66/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-67/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай /хх-74/,
Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хх-75/,
Монгол банкнаас зарласан ханш /хх-76/,
Мөрдөгчийн мэдэгдэл /хх-77/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Т т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Т нь 2018 оны 08 дугаар сарын 14, 17, 19, 21-ний шөнө буюу нийт 4 удаагийн үйлдлээр Өмнөговь аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “*******” худалдааны төвд хууль бусаар нэвтэрч хохирогч Ө.Х ын гоо сайханы бараа зардаг 2 лангуунаас 30.000 төгрөг, хохирогч А.А гийн лангуунаас 45.000 төгрөг, хохирогч Г.М ын лангуунаас 600.000 төгрөг, 250 юань буюу 90.000 төгрөг нийт 690.000 төгрөг, хохирогч А.Алийн лангуунаас 25.000 төгрөг нийт 790.000 төгрөгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.М ын “...Манай ******* худалдааны төвд байх лангуунаас бэлэн 600.000 төгрөг, 250 юань зэргийг хулгайд алдсан юм...Би хохирлоо бүрэн барагдуулж авсан учраас нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-18/, хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Алийн “...Миний лангуунд байсан хариулт мөнгө болох задгай төгрөг байсан тэр алга болсон байсан. миний хохирол болох 25.000 төгрөгийг төлж барагдуулсан... Би хохирлоо бүрэн барагдуулж авсан учраас нэхэмжлэх зүйл байхгүй... ” гэсэн мэдүүлэг /хх-21/, хохирогч, иргэний нэхэмжлэгч А.А гийн “...2018 оны 08 дугаар сарын дундуур гандирс худалдааны төвийн 1 давхарт байх Гоо марал нэртэй лангуунд орж хулгай хийсэн байсан юм... надад учирсан хохирол болох 45.000 төгрөгийг төлж барагдуулсан... Би хохирлоо бүрэн барагдуулж авсан учраас нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-24/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ө.Х ын “...Нөхөр бид 2 ******* худалдааны төвд гоо сайханы лангуу ажиллуулдаг юм. 2018 оны 08 дугаар сарын дундуур гандирс худалдааны төвд хулгай орж миний суудаг лангуу, нөхрийн суудаг лангуу зэргээс хариулт мөнгө болох нийт 30.000 төгрөг хулгайд алдсан юм...******* худалдааны төвд хуучин хамгаалагчаар ажиллаж байсан Т гэдэг залуу манай лангуунд орж хулгай хийсэн байсан...надад учирсан хохирол болох 30.000 төгрөгийг төлж барагдуулсан... Би хохирлоо бүрэн барагдуулж авсан учраас нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-26/, гэрч Г.М ын “...Өнөөдөр өглөө 10 цагийн үед Өмнөговь аймгийн ******* сумын ******* худалдааны төвийн 2 давхарт байх барааны дэлгүүртээ ирэхэд өчигдөр орой лангуун доороо тоолоод үлдээсэн байсан 30 ширхэг 20 мянгатын дэвсгэрт, задгай 250 юань алга болсон байсан. Нийтдээ 700.000 төгрөг хулгайд алдагдсан байна” гэсэн мэдүүлэг /хх-28-29/, гэрч Р.Г гийн “...2018 оны 08 сарын 22-ны өглөө 10 цагийн үед Өмнөговь аймгийн ******* сумын ******* худалдааны төвийн 2 давхарт байх барааны дэлгүүртээ ирэхэд хулгай орсон байсан. Нийтдээ 30 ширхэг 20 мянгатын дэвсгэрт, задгай зуутын юанийн дэвсгэрт 2 ширхэг, 50 юанийн дэвсгэрт 1 ширхэг нийтдээ 250 юань алга болсон байсан. Манай дэлгүүрээс нийтдээ 700.000 орчим төгрөг хулгайд алдагдсан байна...” гэсэн мэдүүлэг /хх-34-35/, гэрч Б.Б ын “...Би 2018 оны 08 дүгээр сарын 14-ний өдөр ажил дээр байж байхад Б.Т залгаад байхаар нь би утсаа авахгүй байсан чинь ажил дээр хүрээд ирсэн юм. Тэгээд Гандрис худалдааны төвийн түлхүүрийг өгчих гэхээр нь яах гэж байгаан гэсэн чинь би худалдааны төв дотор юм мартсан байна гэж хэлсэн тэгэхээр нь би түлхүүрийг өгөөд явуулсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-44/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3-4/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-9/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Т нь худалдаа, үйлчилгээний үйл ажиллагаа явуулдаг Гандрис худалдааны төвд шөнийн цагаар, цонхоор нь орж, дохиололын системийг бүрэн унтрааж бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлсан нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...бүх дохиоллыг нь салгаад, 3 лангуунаас 30.000 төгрөг авсан. Тэгээд 3 хоногийн дараа худалдааны төвийн хажуугаар нь явж байгаад 23 цагийн үед зүүн талын цонх нь онгорхой байхаар нь ороод 5 лангуу руу орж нийт 50.000 төгрөг аваад дохиолол болон бүх зүйлсийг нь унтраагаад 19-ний орой дахин ордог зүүн талын цонхоор ороод пускатлыг нь унтраагаад хүн байхаар нь явахыг нь хүлээж дотор нь байж байгаад гарч гэртээ очиж амарсан. Тэгээд 3 дахь удаагаа мөн ордог цонхоороо ороод 4 лангуу руу орсон. Тэгээд 4 дэх оролтоороо 600.000 төгрөг, гоо сайханы лангуунаас 15.000 төгрөг аваад маргааш өдөр нь цагдаад баригдсан...” гэсэн мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Т ын бусдын худалдааны үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох Гандрис худалдааны төвд нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн үйлдэлд Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ” гэж заасан.
Шүүгдэгч Б.Т ын үйлдсэн гэмт хэрэг нь хүнд гэмт хэргийн ангилалд хамаарах ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг нь 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан.
Шүүгдэгч Б.Т нь үйлдсэн гэмт хэргээ мөрдөн байцаалтын шатнаас эхлэн тууштай мэдүүлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, иргэний нэхэмжлэгч, хохирогч нарт хохирол төлбөрөө төлж барагдуулсан болох нь иргэний нэхэмжлэгч, хохирогч нарын шүүгдэгчээс нэхэмлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Т т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т “ энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах”-аар заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ялын доод хэмжээ болох 2 жилийн хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах боломжтой гэж үзэж 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3, 5.1 дүгээр зүйлд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Т нь эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн саарал өнгийн хоншоор хэсгээрээ торон, саарал үдээстэй, цагаан өнгийн ултай 41 размерийн нэг хос пүүзийг буцаан авах талаараа санал гаргаагүй тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Т нь шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгч оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүх хуралдааныг хаалттай явуулах үндэслэл тогтоогдохгүй байх тул нээлттэй явууллаа.
Шүүгдэгч Б.Т т хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Дархчууд овгийн Б.Т ыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Т ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т т оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад хохирол төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн саарал өнгийн хоншоор хэсгээрээ торон, саарал үдээстэй, цагаан өнгийн ултай 41 размерийн нэг хос пүүзийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 36.10 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ