Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 2018/ШЦТ/168

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч А.Анхбаяр, хохирогч Ш.*******, шүүгдэгч Н.*******, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлттэй шүүгдэгч ******* овогт *******н *******д холбогдох эрүүгийн 1736001040068 дугаартай, 178/2018/0100/Э/ индекстэй хэргийг Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 сарын 03-ны өдрийн 43 дугаартай магадлалаар анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэнийг 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, оны 07 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, настай, эрэгтэй, яс үндэс тува, боловсролгүй, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн - тоотод оршин суух хаягтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2005 оны 08 дугаар сарын 0-ний өдрийн 5 дугаартай шийтгэх тогтоолоор 20 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар, мөн шүүхийн 2005 оны 06 дугаар сарын 31-ний өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор 20 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар, мөн шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор 20 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял, мөн шүүхийн 200 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор 20 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2- т зааснаар 3 жилийн хорих ялаар, мөн шүүхийн 200 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 3 дугаартай шийтгэх тогтоолоор 20 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 1-ний өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор 20 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж, биечлэн эдэлж байсан ба 20 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдаж байсан, ПВ дугаарын регисртэй, ******* овогт *******н *******

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ Шүүгдэгч Н.******* нь 2017 оны 0 сарын 27-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын багийн - тоотод оршин суух иргэн Ш.*******ийн эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтрэн орж шүрэн толгойтой хөөрөг, монетон хос ээмэг, мөнгөн хос ээмэг, мөнгөн бөгж, гоёлын хос ээмэг, гоёлын зүүлт, мөнгөн хазаарын хавчаар зэрэг эд зүйлс хулгайлж 2310000 төгрөгний хохирол учруулсан, Мөн 2017 оны 0 сарын 17-18-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэрт байрлах Цэргийн хотхоны 24 айлын орон сууцны 1-2 тоот буюу хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч 11 боодол пракет хулгайлж 462000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь: Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр 2017 оны 0 сарын 27-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын багийн дугаар гуламж тоотод оршин суух Ш.*******ийн хувийн орон сууцны цонхоор нэвтэрч шүрэн толгойтой хөөрөг, монетон хос ээмэг, мөнгөн хос ээмэг, мөнгөн бөгж, гоёлын хос ээмэг зүүл, мөнгөн хазаарын хавчаар зэрэг нийт 2310000 төгрөгний эд зүйл алдагдсан Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэрт байрлах Цэргийн хотхоны 24 айлын орон сууцны 1-2 тоотод хүн байнга амьдрах орон сууцны байрны блоконоор 2018 оны 0 сарынн 17-18-нд шилжих шөнө 11 боодол паркет буюу 462000 төгрөгний эд хөрөнгө алдагдсан болох нь: Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл... Хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Жаргалант сумын багийн - тоотод байрлах байшин байх ба уг хашаа гүйдэг цэнхэр өнгийн хаалгатай, модон хашаа байв. Уг хашаа нь ертөнцийн зүгээр урд зүг рүү харсан бөгөөд уг хашаанд орж цагийн зүүний дагуу үзлэгийн эхлүүлэхэд хашааны баруун дээд хэсэгт цоожтой монгол гэр байх бөгөөд түүний хажууд ертөнцийн зүгээр баруун тийш харсан цайвар цэнхэр өнгийн хаалгатай, цэнхэр дээвэртэй модон байшин байв. Уг байшинд орж цагийн зүүний дагуу үзлэгийг үргэлжлүүлэн хийхэд зүүн гар талд шар модон хаалгатай, өрөө байсан ба өрөөний хаалга цоожтой байв. Уг байшингийн гал тогоогоор дамжин шар хаалгатай өрөөн ороход улаан өнгийн бүтээлэгтэй ор, 4 давхар номын тавиур, шар цоохор ширээ, 3 давхар тасалгаатай номын шүүгээ, алхан хээтэй модон авдар, янзагатай цоохор бүтээлэгтэй модон ор, бор хоёр хаалгатай хувцасны шкаф байв. Уг өрөөнд байх авдар номын тавиур, авдар байсан бор өнгийн модон хайрцаг зэргийн онгойлгож хөдөлгөсөн байдалтай байх бөгөөд авдар дотроос алдагдсан хөөргийг 2- ын тоогоор, мөнгөн эдлэл байсан гэх газрыг 7-ын тоогоор, мөнгө байсан гэх газрыг 8-ын тоогоор тэмдэглэв. Үзлэгийг үргэлжлүүлэн хийхэд байшингийн баруун тийш харсан цонхны торон хаалт урагдсан байдалтай, цонх хаалттай, цонхны түгжээ хугарсан байдалтай, цонхны дээр үл мэдэгдэх гутлын мөрийг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Үзлэгийг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн 11 кадр зураг авсан болно. Авдар болон цонхны тавцан дээрээс гарын мөр бэхжүүлж хураан авав... гэх тэмдэглэл, гэрэл зураг / хх-ийн 7- дүгээр хуудас/, Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / Ховд аймгийн Жаргалант сумын багийн - тоотод оршин суух, ТЗ 68011613 дугаарын регистртэй / ******* овогт *******гийн *******ийн өгсөн... 2017 оны 0 сарын 27- ны өглөө 10 цаг 30 минутанд ажилдаа явсан. Манай хашаанд байсан Отгонбаатар, Мөнхцэцэг нар 11 цагийн үед байрандаа орохоор хашаанаас нүүгээд явсан. Манай охин 13 цаг өнгөр байхад гэртээ ирэхэд байшингийн цонх онгорхой хулгай орсон байдалтай байсан. Манай гэрийн авдар онгорхой, хувцасны шкаф онгорхой, 2 давхарт гардаг шатны хаалт газар унасан байдалтай байсан. Зүү ороосон хүрэн өнгийн даалинтай, шинэ цагийн чулуун, шүрэн толгойтой хөөрөг, манай эхнэрийн монетон ээмэг, мөнгөн ээмэг бөгж, гоёлын ээмэг бөгж, мөнгөн хазаарын хавчаар зэрэг эд зүйл алга болсон байсан. Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Амарсанаа гэх цагдаа, шинжээч гэсэн хүмүүс үзлэг хийж байсан. Манай хадам ах байсан. Хөндлөнгийн гэрч байсан талаар сайн мэдэхгүй байна. Үзлэг хийж зураг авч байсан. Алга болсон зүйлийг шинжээчийн үнэлгээгээр төлүүлэхэд татгалзах зүйл байхгүй байна. Хазаарын мөнгөн хавчаарыг 6 ширхэгээр тооцож төлүүлье...гэх мэдүүлэг Эд зүйлийг үнэлсэн тайлан... хөөрөг -600000 төгрөг, хөөрөгний шүрэн толгой - 1000000 төгрөг, монетон хос ээмэг- 2 хос -1 ширхэг-250000 төгрөг, мөнгөн хос ээмэг-2 хос- 1 ширхэг- 30000 төгрөг, мөнгөн бөгж 1ширхэг- 000 төгрөг, гоёлын хос ээмэг, бөгж – 3 хос- 25000 төгрөг, гоёлын ээмэг зүүлт- ширхэг- 240000 төгрөг, хазаарын мөнгөн бөгж – 10- 0000 төгрөг нийт 2310000 төгрөг / хх- ийн 16 дугаар хуудас/ Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны сарын 04- ний өдрийн 117 дугаартай... 1.Шинжилгээнд ирүүлсэн х см хэмжээтэй дугтуй дахь/ 2, 3 гэж дугаарласан гарын хоёр шрхэг мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Харин 1.4 гэж дугаарласан гарын хоёр ширхэг мөр нь шинжилгээнд тэнцэхгүй. 2.Шинжилгээнд тэнцэж буй х см хэмжээтэй дунтуй дахь/ 3 гэж дугаарласан гарын 1 ширхэг мөр, х6 см хэмжээтэй тугтуй дахь/ 1 дугаарласан гарын 1 ширхэг мөрүүд нь Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Адис Папилон салбар станц дахь мөрүүд болон дардаснуудтай тохирохгүй байна. 3. Шинжилгээнд тэнцэж буй / х см хэмжээтэй дугтуй дахь / “2” гэж дугаарласан гарын нэг ширхэг мөр нь Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны гарын хээний Адис Папилон салбар станц сан дахь MN 0048100006 дугаараар бүртгэгдсэн ******* овогт *******ы зүүн гарын дунд хурууны дардастай тохирч байна. 4. Тохирч буй шинж тэмдэгийг үзлэг болон шинжилгээний хэсгээс харна уу... гэх дүгнэлт / хх- ийн 22-23 дугаар хуудас/ Хэргийн газар үзлэг хийсэн...Уг хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэрт байрлах цэргийн ангийн ажилчдын 24 айлын орон сууцны 1 давхарын 2 тоотод болсон байх ба үзлэгийг цааш нь үргэлжлүүлэхэд бор өнгийн материалаар хийгдсэн хаалгатай, шинээр баригдаж байгаа барилга байв. Тус өрөөнд “OSMAN LOORS” гэсэн бичигтэй бор шаргал өнгийн хайрцагтай паркетан шал байв. Тухайн өрөө бакуум цонхтой, вакуум цонхны хаалгаар гадагш гарч үзлэгийг үргэлжлүүлэн явууллахад хар өнгийн материалаар хийгдсэн блокон байх ба хулгайд алдагдсан гэх 11 хайрцаг паркетний нэг хайрцаг нь болконы доор байв. Тухайн паркетийг “Б” үсгээр тэмдэглэв. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн хийхэд блоконуудын гарах зориулалтаар хийсэн вакум хаалганаас нэг ширхэг гарын мөрийг илрүүлэн авав... гэх тэмдэглэл, гэрэл зураг / хх- ийн 53-57 дугаар хуудас/ Ховд аймгийн шүүхийн шинжилгээний 2017 оны сарын 04-ний өдрийн 11 тоот шинжээчийн ...1. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан гарын 1 ширхэг мөр нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд тэнцэж буй “1” гэж дугаарласан гарын 1 ширхэг мөр нь Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны гарын хээний Адис Папилон салбар станц сан дахь MN00 48100006 дугаараар бүртгэгдсэн ******* овогтой *******ы баруун гарын алганы дардастай тохирч байна. 3.Тохирч буй шинж тэмдэгийг үзлэг ба шинжилгээний хэсгээс харна уу...гэх дүгнэлт /хавтаст хэргийн 74 дүгээр хуудас/, Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч / Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн 3-5 тоотод оршин суух хаягтай, одоо Жаргалант сумын Буянт багийн цэргийн хотхоны 2-21 тоотод оршин суух, ПЗ 814 дугаарын регистртэй / Хиад боржигон овогт Энх- Идэрийн Нармандахын өгсөн...Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэрт байрлах Цэргийн хотхоны 2 дугаар барилгын ажил дээр ажиллаж байгаа хүмүүс тус баригдаж байсан байрны 1 давхарын 2 тоотод байсан шалны паркет хулгайд алдагдсан юм шиг байна гэхээр нь очиж үзээд цагдаад мэдэгдсэн. Бор шаргал өнгийн модоор хийгдсэн нэг боодол багцандаа 24 ширхэгтэй 11 авдар паркет байсан. 2017 оны 0 сарын эхээр Улаанбаатар хотоос нэг боодол паркетыг 45000 төгрөгөөр худалдаж авсан юм. Ажил тарсны дараа манаач бүх зүйлээ хүлээн авдаг. Хулгайн гэмт хэрэг үйлдэгдсний маргааш нь Н.******* портер маркын машинтай ирэх үед нь Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Тухайн барилгын ар талд машины мөр гарсан байсан. Нийт хайрцаг паркет дутсан боловч маргааш өглөө нь нэг хайрцаг паркет нь байшингийн гадна байсныг авсан. Одоо 462000 төгрөгний хохирлоо Н.*******аар төлүүлж авна...гэх мэдүүлэг Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Дүгэржавын өгсөн...Манай компаний барьж байсан барилга дотор хулгай орсон талаар огт мэдээгүй. Тухайн үед би Ховд аймагт байгаагүй. *******н ******* гэдэг залуу шал шахаж байсан. Манай компанид ажиллаж байгаад урьдчилгаа мөнгө өгч байгаач гэхээр нь би эхний удаа 600000 төгрөг өгсөн сүүлийн удаа хэдэн төгрөг өгсөнөө санахгүй байна. “******* гэдэг залуу 1 давхарт шал шахаж байгаад цонхоо онгорхой орхиж яваад шөнө нь хулгай орсон байна” гэж манай ажилчид хэлсэн. Шал шахаж байгаа хүмүүст паркетуудыг хүлээлгээд өгчихдөг юм...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 88 дугаар хуудас/, Эд зүйлс үнэлсэн тухай тайлан: бор шаргал өнгийн шалны паркет 11 ширхэг буюу нэг бүрийн үнэ нь 42000 төгрөгний үнэтэй гэх үнэлгээ /хх-ийн 70 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Хишигбаярын өгсөн...Тухайн өдөр намайг ажилдаа ирэхэд цэргийн хотхоын 24 айлын орон сууцны 1 давхарын тоотод засал хийж байсан барилгачид паркетан шал алга болсон байна гэх мэдээлэл өгсөний дагуу Э.Нармандахад хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Тэр өрөөнд засвар хийж байсан Оюунчимэг, Цоож нар хэлсэн. Тухайн гэмт хэргийг хэн үйлдсэн талаар мэдэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 82-83 дугаар хуудас/ Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Н.Одгэрэлийн өгсөн... Манай ах бид хоёр цэргийн ангийн 24 айлын орон сууцан паркет шахаж байсан. Би өөр барилга дээр ажиллахаар болоод ахыгаа дуусгачих гээд үлдээгээд явсан. Бид хоёрыг хэмнэлттэй шахаж байтал нөгөө хоёр хүнийг болиулаад бид хоёроор хийлгэж байсан. Бид хоёр ажлын хөлсөнд 2500000 төгрөг авах байсан боловч 1700000 төгрөгийг өгсөн. 800000 төгрөгийг нь танай ах чинь паркет дутаасан гээд өгөөгүй тул мөнгөө авч чадаагүй. Би мөнгөө нэхэмжилж авна гэсэн бодолтой байгаа... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлдэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр өөр хорондоо агуулгын зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв. Шүүгдэгч Н.******* нь ... Тухайн өрөөнд би ажиллаж байсан, миний гарын мөр блоконы хаалган дээр үлдсэн байж болно, тухайн паркетийг хулгайлж аваагүй Мөн хохирогч Ш.*******ийн гэрээс хулгай хийгээгүй талаараа мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байгаа боловч... Энэ нь хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгээр илэрсэн гарын мөрөнд шинжилгээ хийсэн ... Ховд аймгийн шүүхийн шинжилгээний 2017 оны сарын 04-ний өдрийн 11 тоот шинжээчийн...1. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан гарын 1 ширхэг мөр нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд тэнцэж буй “1” гэж дугаарласан гарын 1 ширхэг мөр нь Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны гарын хээний Адис Папилон салбар станц сан дахь MN00 48100006 дугаараар бүртгэгдсэн ******* овогтой *******ы баруун гарын алганы дардастай тохирч байна. 3.Тохирч буй шинж тэмдэгийг үзлэг ба шинжилгээний хэсгээс харна уу...гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 74 дүгээр хуудас/, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны сарын 04-ний өдрийн 117 дугаартай... 1.Шинжилгээнд ирүүлсэн х см хэмжээтэй дугтуй дахь/ 2, 3 гэж дугаарласан гарын хоёр шрхэг мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Харин 1.4 гэж дугаарласан гарын хоёр ширхэг мөр нь шинжилгээнд тэнцэхгүй. 2 Шинжилгээнд тэнцэж буй х см хэмжээтэй дунтуй дахь/ 3 гэж дугаарласан гарын 1 ширхэг мөр, х6 см хэмжээтэй тугтуй дахь/ 1 дугаарласан гарын 1 ширхэг мөрүүд нь Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Адис Папилон салбар станц дахь мөрүүд болон дардаснуудтай тохирохгүй байна. 3. Шинжилгээнд тэнцэж буй / х см хэмжээтэй дугтуй дахь / “2” гэж дугаарласан гарын нэг ширхэг мөр нь Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны гарын хээний Адис Папилон салбар станц сан дахь MN 0048100006 дугаараар бүртгэгдсэн ******* овогт *******ы зүүн гарын дунд хурууны дардастай тохирч байна. 4. Тохирч буй шинж тэмдгийг үзлэг болон шинжилгээний хэсгээс харна уу... гэх дүгнэлтүүдээр няцаагдаж байгаа болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нь шинжээчийн дүгнэлт нь нэг өдөр гарсан, Н.*******ы гарын хээг давхардуулан гаргасан байх магадлалтай гэх боловч шинжээчийн дүгнэлт нэг өдөр гарсан хэдий ч тухайн хэрэг учрал болсон гэх хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан гарын мөрнүүдэд үндэслэн дүгнэлтийг гаргасан ба Н.*******ы...зүүн гарын дунд хурууны дардас...,баруун гарын алганы дардас зэрэгтэй тохирч байна...гэх дүгнэлтүүдээс үзэхэд гарын хээг давхардуулан гаргасан гэх өмгөөлөгчийн дүгнэлт үндэсгүй байна. Нөгөөтэйгүүр шинжээч нь тусгай мэдлэгийнхээ хүрээнд хэрэг учрал болсон гэх газар тус бүрийн үзлэгээр илэрсэн гарын мөрөнд үндэслэн дүгнэлтийг гаргасан, шинжээчийн дүгнэлт нь хууль зөрчөөгүй, хуульд заасан аргаар криминалистикийн дүгнэлт тус бүрийг гаргасан байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж шүүх үнэлсэн болно. Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т... энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно...гэж заасан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан...гэж тодорхойлжээ. Шүүгдэгч Н.******* нь хохирогч Ш.*******ийн өмчлөх эрхэд халдаж, хүн байнга амьдрах зориулалт бүхий байшингийн цонхоор нэвтэрч 2310000 төгрөгний үнэ бүхий эд хөрөнгийн нууцаар хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр авсан, мөн хохирогч Э.Нармандахын өмчлөх эрхэд халдаж шөнийн цагаар хүн байнга амьдрах зориулалтаар баригдаж, хаалга цонх зэргийг нь хийсан, цоожтой байрны блоконоор нэвтэрч 462000 төгрөгний үнэ бүхий 11 хайрцаг паркетийг нууцаар, хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр авсан нь хэргийн үйл баримт, хэрэг учралын газар үзлэг хийж бэхжүүлэн авсан гарын мөр нь шүүгдэгч Н.*******ых болох шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан “хулгайлах гэмт хэргийн”...бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр , нууцаар, хууль бусаар авсан бол...гэх шинжийг хангаж байна гэж шүүх үзлээ. Энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэхээр заасан тул шүүгдэгч Н.******* нь хүн байнга амьдрах зориулалттай хохирогч Ш.*******ийн байшингийн цонхоор нэвтэрч, мөн хохирогч Э.Нармандахын хүн амьдрах зориулалтаар барьж ашиглалтад өгөхөөр бэлтгэж, хаалга, цонх зэргийг хийж, дотоод засал чимэглэлийн ажил гүйцэтгэж байсан цэргийн хотхоны 24 айлын орон сууцны 1-2 тоот байрны блоконоор нэвтэрч хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан... энэ гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн бол...гэх хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан байна. Шүүгдэгч Н.******* нь хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтэрч, эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн бүх шинжийг хангасан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7, 2.8-д дахь хэсэгт заасан гэмт хэрэгт бэлтгэх болон завдах шинжийг хангахгүй байна. Иймд шүүгдэгч Н.******* нь хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч төгс үйлдсэн тул төгссөн гэмт хэрэг байна гэж дүгнэв. Гэмт хэргийн үгүйсгэх нөхцөл байдал болон гэмт хэрэгт хамтран оролцогч байгаа эсэх нь хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна. Ховд аймгийн прокурорын газраас шүүгдэгч Н.*******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр , нууцаар хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна. Шүүхээс шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр , нууцаар хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй. Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт... хохирогч Э.Нармандахын барьж буй барилга нь ашиглалтад ороогүй тул хүн байнга амьдрах зориулалт бүхий орон сууцанд нэвтэрсэн гэж үзэх үндэслэлгүй гэж байгаа боловч хохирогч Э.Нармандахын...Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэрт байрлах цэргийн хотхоын байрны барилгын засал хийж байсан хүмүүс 1 давхарын 2 тоот байрны шалны паркет алга болсон гэсэн тул цагдаагийн байгууллагад хандсан... гэх мэдүүлэг, гэрч Б.Дүгэржавын өгсөн... Ажлын бус цагаар барилга руу ажилчид орох шаардлага байхгүй. Н.******* гэдэг залуу манай байрны нэг давхарын шал шахаж байсан юм билээ. Ажил тараад явахдаа болконы цонх онгорхой орхиж яваад шөнө хулгай хийсэн байх гэж манай ажилчид ярьж байсан... гэх мэдүүлэг зэргээс үзэхэд Н.******* нь цэргийн хотхон 24 айлын орон сууцны зориулалтаар баригдаж, хаалга, цонх зэргийг хийсэн хамгаалалт бүхий , тухайн барилгын ажилчдаас бусад хүн зөвшөөрөлгүй хүн орох боломжгүй, хүн байнга амьдрах зориуцлалтаар баригдсан орон сууцанд нэвтэрсэн гэж үзэх үндэстэй байна. Хуульд зааснаар “ орон байр “ гэдгийг хүн байнга болон түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, гэр урц, зочид буудал, сувилалын газар ... гэх мэтийн хамааруулан үзэхээр заасан байх тул шүүгдэгч Н.*******ыг цэргийн хотхоны хүн байнга амьдрах зориулалтаар баригдсан орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх дүгнэсэн болно. Иймд шүүгдэгч Н.*******ыг бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр , нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцов. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Улсын яллагч шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Н.******* нь бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 5 жилийн хорих ял шийтгэх, хохирогч Ш.*******д 2220000 төгрөгний хохирлыг төлүүлэх, хохирогч Э.Нармандахад 462000 төгрөгний хохирол төлөгдсөн, цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна гэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Цэргийн хотхоын 24 айлын орон сууц нь ашиглалтад ороогүй байсан тул хүн байнга амьдрах зориулалттай орон байр гэж үзэх боломжгүй. Хэргийн газрын үзлэг хийсэн баримт дахь сар өдөр, гэмт хэрэг гарсан сар өдрөөс зөрүүтэй байгаа. Иймд алдаатай, зөрүүтэй нотлох баримтаар гэм буруутайд тооцож, ял оногдуулах боломжгүй. Хохирлын зарим хэсгийг төлсөн байгааг харгалзан үзэж ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэв. Шүүгдэгч Н.*******ыг шүүхээс бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хариуцлага хүлээлгэх үндэстэй байна. Шүүгдэгч Н.******* урьд нь хулгайлах гэмт хэрэг үйлдэж шүүхээр удаа, дараа хорих ял шийтгүүлж байсан нь хэргийн дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2006 оны 03 сарын 31-ний өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоол / хэргийн 1-200 дугаар хуудас/ , Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2006 оны 11 сарын 22-ны өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоол / хэргийн 201-2 дугаар хуудас/ , Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 200 оны 04 сарын 03 - ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоол / хэргийн 203-206 дугаар хуудас/ , Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 200 оны 10 сарын 13-ны өдрийн 3 дугаартай шийтгэх тогтоол / хэргийн 14- 18 дугаар хуудас/, Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 03 сарын 1- ний өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоол / хэргийн 214- 216 дугаар хуудас/-аар тус тус тогтоогдож байна. Шүүгдэгч Н.******* гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Нармандахаас ирүүлсэн... Н.*******д холбогдох эрүүгийн хэргийн хохирол болох 11 авдар пракетен шалны үнийг түүний хөдөлмөрийн хөлснөөс 2017 оны 11 сард нийт 720000/ долоон зуун хорин мянга/ төгрөгийг суутган авсан нь үнэн ба хохирол гомдол үгүй болно...гэх баримтаар тогтоогдож байх тул гэмт үйлдэж, хохирогч Э.Нармандахад учруулсан хохирол 462000 төгрөгийг төлсөн, 258000 төгрөгийг илүү төлсөн байна. Шүүхийн хэлэлцүүлэгч хохирогч Ш.******* нь...мөнгөн хазаарын хавчаарыг 6 ширхэгээр тооцож, 60000 төгрөг төлүүлнэ, бусад эд хөрөнгийг шинжээчийн үнэлгээгээр төлүүлнэ...гэж мэдүүлж байх тул Иргэний хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Н.*******аас 2220000 төгрөг гаргуулан хохирогч Ш.*******д олгож, зөрүү 0000 төгрөгийг хэрэгсэхгүй болгов. Шүүгдэгч Н.******* нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын зарим хэсийг төлсөн, ар гэрийн нөхцөл байдлыг ял оногдуулахдаа харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Н.*******д 3 жилийн хорих ял оногдуулж, түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч Н.******* нь Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 05 сарын 04-ний өдрийн 13 дугаартай “ Яллагдагчаар цагдан хорих тухай” захирамжаар цагдан хоригдож, 2018 оны 05 сарын 31- ний өдрийн 21 дугаартай “ цагдан хорьж мөрдөх 1 дүгээр хугацаа сунгах тухай” захирамжаар цагдан хорих хугацааг сунгаж, 2018 оны 07 сарын 0-ний өдрийн...дугаартай “хүсэлтийн зарим хэсгийг хангаж, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай” захирамжаар цагдан хорих таслан сэргийлах арга хэмжээг өөрчилж, барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан, мөн Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 сарын 0- ний өдрийн 8 дугаартай шийтгэх тогтоолоор цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба нийт 164 хоног цагдан хоригдсон байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.*******ы цагдан хоригдсон 164 хоногийг эдлэх ялд оруулан тооцов. Эрүүгийн 1736001070068 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,битүүмжлэгдсэн хөрөнгөгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3.1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч ******* овогт *******н *******ыг бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Н.*******ыг 3/ гурав/ жилийн хорих ял шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Н.*******д оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 164/ нэг зуун жаран дөрөв/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 5.Эрүүгийн 1736001040068 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 6. Иргэний хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Н.*******аас 2220000 / хоёр сая хоёр зуун хорин мянга/ төгрөг гаргуулан хохирогч Ш.*******д олгож, хохирогч Э.Нармандахад 462000 төгрөгний хохирол төлөгдсөн, 258000 төгрөг илүү төлсөнийг дурдаж, хохирогч Ш.*******ийн нэхэмжлэлээс 0000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 7.Шүүгдэгч Н.*******д цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй. 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА