| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ц.Алтангадас |
| Хэргийн индекс | 312/2026/00800/И |
| Дугаар | 312/ШШ2026/01462 |
| Огноо | 2026-04-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 312/ШШ2026/01462
2026 04 20 312/ШШ2026/01462
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг 11-р хороолол *** тоотод оршин суух, Б овогт Д-ын Х /РД:, утас: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг 11-р хороолол ** тоотод оршин суух, Х овогт Д-ийн П /РД: , утас:***/-д холбогдох
“**-** ОРХ Улсын дугаартай Volvo маркийн авто машиныг буцаан гаргуулж өөрийн нэр дээр шилжүүлэх” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э , хариуцагч Д.П , хариуцагчийн өмгөөлөгч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч Д.Х би 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр иргэн Д.П гээс 75,000,000 төгрөгийг зээлж авахаар харилцан тохиролцож, уг зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор өөрийн өмчлөлийн **-** ОРХ улсын дугаартай Volvo маркийн авто машиныг барьцаанд өгсөн болно. Зээлийн мөнгийг Д.Х миний нэр дээрх дансанд шилжүүлэн авч байсан. Гэтэл иргэн Д.П нь “та хоёр мөнгөө өгөхгүй байна” гэх үндэслэлээр Орхон аймгийн Шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандаж, 2026 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Сум дундын шүүхэд дуудан ирүүлж, 549 дугаартай эвлэрлийн гэрээг танилцуулсан. Уг эвлэрлийн гэрээнд зээлийн үндсэн 75,000,000 төгрөг дээр үндэслэлгүй, бодит тооцоо, хууль зүйн үндэслэлгүйгээр их хэмжээний хүү тооцож, үндсэн төлбөрийг нэг дахин нугалж төлөхөөр тусгасан байсан бөгөөд миний хууль зүйн мэдлэг, туршлага дутмаг байдлыг далимдуулан сэтгэл санааны дарамт, шахалт үзүүлж гарын үсэг зуруулан авч, улмаар шүүхийн захирамж гаргуулсан. Тухайн үед иргэн Д.П нь “та хоёр мөнгөтэй болсон үедээ сар бүр бага багаар төлөөд дуусгаарай” хэмээн тайлбарлан, бодит эрсдэл, эрх зүйн үр дагаврыг ойлгуулалгүйгээр эвлэрлийн гэрээг баталгаажуулсан. Мөн 2025 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн орой 19:00 цагийн орчимд иргэн Д.П нь миний гэрт зөвшөөрөлгүйгээр нэвтэрч орж ирэн, “танай нөхөр Э.Т мөнгөө өгөхгүй байна” гэх үндэслэлээр над руу дайрч, сэтгэл санааны дарамт үзүүлэн “машины зургийг авна, түлхүүрээ өг” гэж шаардаж, улмаар түлхүүрийг авч, миний зөвшөөрөл, аливаа хууль ёсны баримт бичиггүйгээр тухайн авто машиныг унаж авч явсан. Иргэн Д.П нь уг **-** ОРХ улсын дугаартай \/оlvо маркийн авто машиныг зээлийн барьцаанд авсан нэрийдлээр өөрийн нэр дээр шилжүүлэн бүртгүүлсэн байсан боловч надад урьдчилан мэдэгдэлгүй, харилцан тохиролцолгүйгээр авто машиныг авч явсан нь Иргэний хуулийн өмчлөх эрхийн халдашгүй байдлын зарчмыг ноцтой зөрчсөн, хууль бус үйлдэл юм. Үүний дараа би утсаар холбогдоход “мөнгөө өгөөд машинаа ав” хэмээн шаардсан. Улмаар Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэгч нь миний 99094119 дугаарын утсанд 89086074 дугаараас холбогдож, иргэн Д.П гийн нэхэмжлэлтэй гүйцэтгэх хуудас ирсэн, 140,000,000 төгрөгийг төлөхгүй тохиолдолд данс битүүмжлэх, Монгол Улсын хилээр гарахыг хориглох арга хэмжээ авна гэж мэдэгдсэн. Улмаар шийдвэр гүйцэтгэх байгууллагад очиж уулзахад иргэн Д.П нь шүүхийн захирамжид үндэслэн гүйцэтгэх хуудас гаргуулан авсан болох нь тогтоогдсон. Иргэн Д.П нь миний хууль зүйн мэдлэг дутмаг байдлыг ашиглан, 75,000,000 төгрөгийн зээл дээр үндэслэлгүйгээр 65,000,000 төгрөгийг хүү нэрээр нэхэмжилж, нийт 140,000,000 төгрөгийн үүрэг хүлээлгэхээр шүүхийн захирамж гаргуулан авсан төдийгүй зах зээлийн үнэлгээгээр 120,000,000 төгрөгийн үнэтэй миний өмч болох **-** ОРХ улсын дугаартай Volvo маркийн авто машиныг хууль бусаар өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан байна. Иймд миний өмчлөх эрхийг зөрчиж, хууль бус аргаар шилжүүлэн авсан дээрх авто машиныг иргэн Д.П гээс гаргуулан авч, уг авто машиныг худалдан борлуулж бодит зээлсэн үндсэн төлбөрийг тооцон барагдуулж, илүү авсан, үндэслэлгүй, хууль бус шаардлагыг хүчингүйд тооцож өгнө үү” гэв.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн үед иргэн Д.П нь Х д бодит эрсдэл, эрх зүйн үр дагаврыг ойлгуулалгүйгээр эвлэрлийн гэрээг байгуулж, баталгаажуулсан. 2025 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Д.П нь машины түлхүүрийг авч зөвшөөрөлгүй, хууль ёсны баримт бичиггүйгээр тухайн авто машиныг авч явсан нь Иргэний хуулийн өмчлөх эрхийн халдашгүй байдлын зарчмыг ноцтой зөрчсөн, хууль бус үйлдэл юм. Харицагч нь нэхэмжлэгчийн өмч болох **-** ОРХ улсын дугаартай Volvo маркийн авто машиныг хууль бусаар өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан тул өмчлөлийг шилжүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэв.
3. Хариуцагч Д.П шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд: Х нь надад хэлэхдээ та бид хоёр олон тусалж байсан учир энэ машиныг авч гэж сайн дураар шилжүүлж өгсөн. Машины түлхүүрийг хууль бусаар аваагүй. Өөрсдөө зөвшөөрөөд өгч явуулсан. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна” гэв.
3. Хариуцагчийн өмгөөлөгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэгч Х нь П-тэй барьцааны гэрээ хийгээгүй, Машиныг анхнаасаа барьцаалаагүй. Сайн дураар бэлэглэсэн гэж үзэж байна. Иймд уг маргааныг бэлэглэл гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
4. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, Д.Х ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, авто тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээний лавлагаа, 2025 оны 12 дугар сарын 04-ний өдрийн 312/ЭТ2025/01130 дугаар эвлэрүүлэн зуучлах ажиллагааны уулзалтын тэмдэглэл, 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 549 дугаар эвлэрлийн гэрээ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар зохигчын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Х нь хариуцагч Д.П д холбогдуулан “**-** ОРХ Улсын дугаартай Volvo маркийн авто машиныг буцаан гаргуулж өөрийн нэр дээр шилжүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
2. Нэхэмжлэгч Д.Х нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр иргэн Д.П гээс 75,000,000 төгрөгийг зээлж авахаар харилцан тохиролцож, уг зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор өөрийн өмчлөлийн **-** ОРХ улсын дугаартай Volvo маркийн авто машиныг барьцаанд өгсөн. 2025 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн орой 19:00 цагийн орчимд иргэн Д.П нь миний гэрт зөвшөөрөлгүйгээр нэвтэрч орж ирэн, “танай нөхөр Э.Т мөнгөө өгөхгүй байна” гэх үндэслэлээр над руу дайрч, сэтгэл санааны дарамт үзүүлэн “машины зургийг авна, түлхүүрээ өг” гэж шаардаж, улмаар түлхүүрийг авч, миний зөвшөөрөл, аливаа хууль ёсны баримт бичиггүйгээр тухайн авто машиныг унаж авч явсан. Иргэн Д.П нь уг **-** ОРХ улсын дугаартай \/оlvо маркийн авто машиныг зээлийн барьцаанд авсан нэрийдлээр өөрийн нэр дээр шилжүүлэн бүртгүүлсэн байсан боловч надад урьдчилан мэдэгдэлгүй, харилцан тохиролцолгүйгээр авто машиныг авч явсан нь Иргэний хуулийн өмчлөх эрхийн халдашгүй байдлын зарчмыг ноцтой зөрчсөн, хууль бус үйлдэл юм. Үүний дараа би утсаар холбогдоход “мөнгөө өгөөд машинаа ав” хэмээн шаардсан. Улмаар Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэгч нь миний **** дугаарын утсанд **** дугаараас холбогдож, иргэн Д.П гийн нэхэмжлэлтэй гүйцэтгэх хуудас ирсэн, 140,000,000 төгрөгийг төлөхгүй тохиолдолд данс битүүмжлэх, Монгол Улсын хилээр гарахыг хориглох арга хэмжээ авна гэж мэдэгдсэн. Улмаар шийдвэр гүйцэтгэх байгууллагад очиж уулзахад иргэн Д.П нь шүүхийн захирамжид үндэслэн гүйцэтгэх хуудас гаргуулан авсан болох нь тогтоогдсон. Иргэн Д.П нь миний хууль зүйн мэдлэг дутмаг байдлыг ашиглан, 75,000,000 төгрөгийн зээл дээр үндэслэлгүйгээр 65,000,000 төгрөгийг хүү нэрээр нэхэмжилж, нийт 140,000,000 төгрөгийн үүрэг хүлээлгэхээр шүүхийн захирамж гаргуулан авсан төдийгүй зах зээлийн үнэлгээгээр 120,000,000 төгрөгийн үнэтэй миний өмч болох **-** ОРХ улсын дугаартай Volvo маркийн авто машиныг хууль бусаар өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан байна. Иймд миний өмчлөх эрхийг зөрчиж, хууль бус аргаар шилжүүлэн авсан дээрх авто машиныг иргэн Д.П гээс гаргуулан авч, уг авто машиныг худалдан борлуулж бодит зээлсэн үндсэн төлбөрийг тооцон барагдуулж, илүү авсан, үндэслэлгүй, хууль бус шаардлагыг хүчингүйд тооцож өгнө үү” гэж тайлбарласан.
3. Хариуцагч Д.П нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч **-** ОРХ улсын дугаартай Volvo маркийн авто машиныг сайн дураар бэлэглэсэн” гэж маргасан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбараар нэхэмжлэгч Д.Х нь Д.П гээс 75,000,000 төгрөгийг зээлж авахаар харилцан тохиролцож, уг зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор өөрийн өмчлөлийн **-** ОРХ улсын дугаартай Volvo маркийн авто машиныг Д,П-д шилжүүлэн өгсөн, зээлийн мөнгийг Д.Х ын Хаан банкны **** тоот дансанд шилжүүлэн авсан бөгөөд хариуцагч Д.П нь зээлсэн мөнгөө нэхэмжилж эвлүүлэн зуучлалд хандаж, Х нар зөвшөөрснөөр эвлэрлийг баталгаажуулсан шүүгчийн захирамж гарсан байна. Уг захирамжийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа үйл баримт тогтоогдож байх ба энэ үйл баримтын талаар талууд маргаагүй.
5. Талуудын маргааны зүйл нь **-** ОРХ улсын дугаартай Volvo маркийн авто машиныг хууль бусаар шилжүүлсэн, сайн дураар бэлэглэлээр шилжүүлсэн гэж тус тус маргасан.
6. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
7. Нэхэмжлэгч хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор **-** ОРХ улсын дугаартай Volvo маркийн авто машиныг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. Харин бэлэглэлийн журмаар шилжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
8. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт “барьцааны гэрээг бичгээр байгуулна” гэж заажээ. Зохигчид **-** ОРХ улсын дугаартай Volvo маркийн авто машиныг шилжүүлэхдээ гэрээ байгуулаагүй байна.
9. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заажээ.
10. Иймд **-** ОРХ улсын дугаартай Volvo маркийн авто машиныг Нэхэмжлэгч Д.Х ын эзэмшилд шилжүүлэхээр шийдвэрлэв.
11. Хуульд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар YVLFBAADL1586386 арлын дугаартай, **-** ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмших гэрчилгээтэй Volvo маркийн автомашиныг Д.Х ын нэр дээр шилжүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Х ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.П гээс 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Х д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.А