Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 170

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч: Ш.О , /өөрийгөө өмгөөлсөн/

Насанд хүрээгүй хохирогч: Т.Б ,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.С  ,

Нарийн бичгийн дарга: И.Бадамцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш.О д холбогдох эрүүгийн 1828000000128  тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 12-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Урьд нь насанд хүрээгүй хүнийг хүчиндэхийг завдсан гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан яллагдагч Шовоо овогтой Ш.О  нь 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 17-18 цагийн үед Өмнөговь аймгийн ******* сумын ............................гэртээ 15 настай ******* овогтой Т.Б ыг хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, өвчнөө эмчлүүлэхээр эрхшээлдээ байгааг далимдуулан хүчиндсэн гэмт хэрэг гэмт хэрэгт холбогджээ.

                       Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  Шовоо овогтой Ш.О  нь 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 17-18 цагийн үед Өмнөговь аймгийн ******* сумын 1 дүгээр баг, *******ы 7-35 тоотод гэртээ 15 настай Т овогтой Т.Б ыг хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, өвчнөө эмчлүүлэхээр эрхшээлдээ байгааг далимдуулан хүчиндсэн гэмт хэргийг урьд нь хүчиндэх гэмт хэрэгь гэм буруутайд тооцогдож байсан хүн үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Ш.О  нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх “яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангасан болно.

Шүүгдэгч Ш.О  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би мэдүүлэг өгөхгүй, яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Насанд хүрээгүй хохирогч Т.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 09 сарын 02-нд бие өвдөөд 09 сарын 03-ны өдөр хичээлээ тарж ирээд, бие өвдөөд гээд ээжтэй ярьсан. Тэгээд ээж Ш.Т  ахыгаа дуудаад Ш.О  гэж бариач дээр очоод үз, жин цохьсон байж магадгүй гэсэн. Тэгээд Ш.Т  ахыг дуудаад очиж үзүүлсэн. Үзүүлэхэд жинтэй байна гээд бумба тавьсан. Тэгээд дараа нь судас бариад үзүүлсэн чинь тархины даралттай, зүрх өвчтэй, элэг гээд баахан өвчтэй байна гэж хэлсэн. Тэгээд миний сав дээр дараад өвдөж байна уу? гэж асуусан. Тэрний дараа ээжтэй яриулаад ээжээс хүүхэд чинь өвчтэй байна. Эмчилгээ хийлгэх үү? гэж асуусан. Тэрний дараа би ээжтэй ярьсан. Тэгээд гайгүй хүн байдаг юм чинь эмчлүүлээд үз гэсэн. Тэгээд намайг 4 хөллүүлж хэвтүүлж байгаад саван дээр 5 минутын даралт өгнө гэсэн. Дараа нь дээш нь харуулж хэвтүүлж байгаад 2 гар дээр 4, саван дээр 3 зүү тавиад  5 минутын дараа авсан. Тэгээд дараа нь дээшээ хараад хэвтэж байхад бэлэг эрхтнээ гаргаад миний үтрээ рүү хийсэн. Тэгээд би та ямар аймар хүн бэ болиоч гээд тэгээд би хувцсаа өмсөөд гараад машин руу суугаад ээж рүү залгаад яриад, Ш.Т  ахад хэлээд тэгээд ******* эгчийг аваад Цагдаагийн газар очсон” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.С   шүүхийн хэлэлцүүлэгт  мэдүүлэхдээ: “Тухайн үед би хөдөө явсан байсан. Манай дүү ер нь бие муутай эмнэлэгт үзүүлдэг байсан. Энэ хэргийн улмаас одоо ер нь бие нь байнга өвддөг, сэтгэл санаагаар хохирсон. Зарим хичээл дээрээ өөр зүйл бодоод хичээлээ ойлгохгүй байна гэдэг болсон. Нэхэмжлэх зүйл байхгүй. Ер нь гомдолтой байгаа. Хүүхдийн бие махбодь, сэтгэл санааг хохироосонд гомдолтой байна” гэв.

Хэргийн газрын үзлэгээр: “Уг хэрэг учрал болсон гэх газар нь Өмнөговь аймгийн ******* сумын ******* хорооллын 7-35 тоотод гэх бөгөөд уг *******ы 7-35 тоот хашаа нь нүүрэн талдаа тээврийн хэрэгсэл ордог цэнхэр өнгийн төмөр гүйдэг хаалгатай, зүүн талд явган хүн орон зориулалт бүхий хаалгатай, хаалганы баруун талын хашаа буюу банзан дээр******* гэсэн хаягтай хашаа нь зүүн талдаа хашаа байхгүй задгай байв. Хэрэгт учрал болсон гэх гэрт орж үзлэг хийхэд гэрийн баруун талд бор  өнгийн бүрээстэй буйдан дээд талд нь шар өнгийн даавуу, орны суудал хэсэгт  цагаан цэнхэр даавуу, цэнхэр өнгийн матрас, цагаан даавуу, цагаан цэнхэр хөшиг зэрэг эмх цэгцгүй байрлалтай байв. Гэрийн баруун орон дээр байх цэнхэр өнгийн матрас бүхий гудасны гол хэсэгт  улаан хүрэн өнгийн толбоор бохирлогдсон байх тул эд мөрийн баримтаар хураан авав...” /хх-03 дугаар хуудас/

Эрүүгийн 1828000000128 дугаартай хэргээс:

           Гэрч Р.Д  ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “2018 оны 09 дүгээр сарын 03-ны орой гэрт байж байхад манай өвгөн Т.Б ыг аваад хүрээд ирсэн юм.  Яасан гэсэн чинь бариач Ш.О  гэдэг хүн хүчиндсэн байна гэж хэлсэн. Тэгээд би сандраад цагдаа руу авч ирсэн. Үүнээс өөр надад мэдэх зүйл байхгүй. Т.Б ын ээж ******* гэдэг хүн байдаг юм. *******гийн ээж, миний ээж хоёр эгч дүүсийн хүүхдүүд байгаа юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/

            Гэрч Б.Т  мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: ...“2018 оны 09 дугаар сарын 03-ны 16 цаг 30 минутын орчимд манай эхнэрийн төрсөн эгчийн хүүхдийн хүүхэд болох сургуулийн сурагч Т.Б  над руу залгаад та хаана байна миний бие өвдөөд байна бариач орж бариулмаар байна гэж хэлсэн. Охин бариачийн гэр лүү орохдоо намайг явбал явж бай гэхээр нь би байж байя гэж хэлээд хашаанаас гараад машин дотроо ороод хүлээсэн. Нэлээд хүлээхэд гарч ирэхгүй байхаар нь би хашаанд ороод бариачийн гэрт ороход Т.Б ын нуруугаар нь олон бумба тавьсан бололтой их хүрэнтсэн байдалтай цээж нүцгэн энгэр хэсгээрээ гараа бариад сууж байсан. Би бариачтай мэндлэхэд бариач би эмчилгээ хийж байна та гарч бай гэж хэлсэн. Тэгэхээр нь би эргээд гэрээс гараад машиндаа очоод хүлээгээд сууж байхад 20 орчим минутын дараагаар Т.Б  хашааны хаалгаар гүйж гарч ирээд машины кабинд суугаад уйлаад эхэлсэн. Яасан бэ гэхэд би хүчиндүүлчихлээ гэж хэлээд орилоод байсан. Тэгээд би яах учраа олохгүй машин дотроо сууж байхад хүүхэд нөгөөх чинь гараад ирлээ гэхээр нь би харсан бариач гэх залуу хашааны хаалган дээр гарч ирээд зогсож байсан тэгэхээр нь чи хүүхэд яачихваа гэхэд би яагаачгүй шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би машинаа асаагаад гэрлүүгээ яваад гэртээ очиж эхнэртээ болсон асуудлыг хэлээд бид гурав Цагдаагийн газарт ирж мэдээлсэн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/

            Гэрч Ш.Т  мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: ... ”2018 оны 09 дугаар сарын 03-ны өдөр би хөдөө гэртээ байж байхад манай охин Т.Б  залгаад миний толгой өвдөөд, бөөлжөөд, доошоо суулгаад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь миний охин жин цохьчихсон байх Ш.Т  ахруугаа залгаж дуудаад Ш.О  гэдэг бариач дээр очоод бумба тавиулаад жингээ гаргуулаадах гэж хэлсэн юм. Тэгээд орой манай охин залгаад энэ Ш.О  гэдэг хүн чинь аймаар хүн байна гээд уйлаад байсан. Тэгэхээр би Ш.Т  ах руу залгаж Ш.Т  ахаас яасан талаар асуухад яасныг нь мэдсэнгүй. Намайг ороод очиход бумба тавиулаад л сууж байсан. Ш.О  гэдэг бариач намайг гараад байж бай эмчилгээ хийж байна гэж хэлсэн. Тэгээд би гараад машинд сууж байсан юм гэж хэлсэн. Тэгэхээр нь хүүхэд яасан юм хүчиндүүлсэн юм биш үү цагдаагийн газар хэлэхгүй юу гэж хэлсэн. Тэгээд Ш.Т  ах хөгшин *******ийгаа гэрээсээ очиж аваад Т.Б ын хамтаар Цагдаагийн газар ирсэн юм байна лээ. Урьд өмнө нь манай охин ийм, тийм зүйл боллоо гэж нэг ч удаа хэлж байгаагүй. Би бас эмчийн дүгнэлттэй танилцаад охин хальс нь урагдсан байна гэхээр гайхаад хүүхдээсээ сайн асуухад ямар ч хүнтэй унтсан болон ямар нэгэн хүн урьд нь хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орж байсан зүйл байхгүй гээд байна. Манай хүүхэд багаасаа хурдан морь унаж, унадаг дугуй унадаг хүүхэд байсан юм. Хурдан морь зайдан их унаад эсхүл унадаг дугуй унаад охин халс нь гэмтсэн юм болов уу гэж л бодож байна. Манай хүүхэд 5-р Сургуульд сурдаг. Сурлагандаа бол сайн ангиа тэргүүлдэг юм. Одоогийн байдлаар ******* сумын 2-р баг ...............................байх өөрийн гэртээ эгч, дүүгийн хамтаар амьдарч байгаа. Би итгээд тэр хүн рүү охиноо бариулахаар явуулж байхад охины минь сэтгэл, санаа бие эрхтэнээр тоглосонд гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авах байх гэж бодож байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/,

Яллагдагч Ш.О  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ”Би 2018 оны 09 дүгээр 03-ны өдөр 16 цагаас 17 цагийн хооронд гэртээ унтаж байхад нэг хүн намайг сэрээсэн юм. Би тэр охинд эхлээд бумба тавьж жинг нь гаргасан тэр үед охинтой хамт явж байсан өвгөн орж ирэхээр нь би та гарч бай гэж хэлсэн. Тэгээд дараа нь толгойг нь барьж хүзүүний блокыг гаргасан. Охиныг дээш нь харуулж хэвтүүлээд хүйснээс доош 4 хуруу, хүйснээс баруун тийш 2 хуруу газарт дарж өгсөх сувгийн зангирааг үзэхэд зангираа нь хатууралтай их томролтой байсан. Сувгийн хатуурал их томтой байвал өндгөвчний үрэвсэлтэй байна гэж үздэг юм. Тэгээд би давхар өндгөвчний үзлэг хийсэн юм. Охинд үзлэг хийхдээ охиныг доош нь харуулж 4 хөллүүлж байгаад үзлэгийн бээлий өмсөөд долоовор хуруугаар үтрээний хоёр ханыг дагуулж дарж үзэхэд баруун талын өндгөвч том хатуу байсан. Тэгээд охиныг дээш нь харуулж хэвтүүлээд сувгийн зангирааг хүйснээс доош 4 хуруу газар дарж, илж барьсан юм. Энэ бариа 5-6 минут болсон байх тэгээд зүүг зангираатай хэсэгт тавьсан. Мөн 2 гарын алганы доод хэсэгт нийт 7 зүү тавигдсан юм. Зүүг 15 минут болоод авсан. Зүүг аваад охины баруун гуяыг илсэн. Тэгэхэд охин дуугарахгүй хэвтээд байсан. Тэгэхээр нь баруун хөлийн өмдөө доош нь мулталчих гэхэд охин баруун хөлийн өмдөө мултлаад доогуураа шалдан болсон юм. Тэгээд би охины 2 цавины булчирхай дээр дарж илэхэд охин бас дуугарахгүй байхаар нь өөрийн эрхтнээ гаргаад охины дээр гараад 5-6 удаа хөдөлсөн юм. Тэгээд 5-6 удаа хөдөлсөний дараа охин ахаа болио гэсэн тэгэхээр нь би өөрөө босоод охинд хандаж уучлаарай муухай юм боллоо гэж хэлсэн. Тэгэхэд охин хувцсаа өмсөөд гэрээс гараад явсан юм. Би бэлэг эрхтнээ хийгээгүй. Мөн дур тавиагүй. Нэгдүгээрт тэр охин болъё ахаа гэсэн, хоёрдугаарт миний эрхтэн сайн босоогүй байсан юм. Охин дур тавиагүй. Анх үзлэг хийхэд охины эрхтэн тойроод цайвар шаргал нялцгай зүйл наалдсан байсан. Мөн дотуур хувцас нь тийм наалдсан зүйлтэй харагдсан. Би тухай өдрийн өглөө нь архи уугаад унтсан байсан юм. Тухайн охинд бариа хийхэд архи сайн гараагүй халмаг байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 дугаар хуудас/

Шинжээч Б.Ганшагай мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “Хүүхэд насандаа морь зайдан унах болон унадаг дугуй унах үед охин харьс урагдах боломжтой. Өөр бусад гэмтлийн үед мөн охин хальс урагдах боломжтой. Мөн бага насны хүүхэд усанд орж байгаад охин хальсаа гэмтээж урсан тохиолдол ч байдаг.” гэх мэдүүлэг /хх-38 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн №425 дугаар дүгнэлтэд: 1. Т.Б  нь бэлгийн бойжилт олсон байна.  Хэзээнээс бэлгийн бойжилт олсон эсэхийг тогтоох боломжгүй. 2. Өмнө нь бэлгийн харьцаанд орсон байна. Хэзээнээс бэлгийн харьцаанд орсон эсэхийг тогтоох боломжгүй. 3. Т.Б ын биед гэмтэл тогтоогдсонгүй. 4. Охин хальс хуучин урагдалтай байна. Хэдийд урагдсаныг тогтоох боломжгүй. 5. Т.Б ын үтрээний үүдэвч язарсан байна. 6. Т.Б  нь шинжилгээгээр бэлгийн замын өвчингүй байна. 7. Шинжилгээгээр Т.Б ын үтрээнээс эр бэлэг эс илэрсэн байна. /хх-40 дүгээр хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн №9319 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. Ш.О , Т.Б  нарын цусны ДНХ-ийг тогтцыг тогтоов. 2. Т.Б ын өмсөж явсан гэх дотоож, ариун цэврийн хэрэглэл, Т.Б ын үтрээнээс авсан гэх арчдас зэрэгт цус, үрийн шингэн эр бэлгийн эс илрээгүй. 3. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх гудаснаас цус илэрсэн, эр бэлгийн эс илрээгүй. Ш.О  өмсөж байсан гэх дотоож цус, эр бэлгийн эс илрээгүй. 4. Т.Б ын үтрээнээс авсан гэх арчдас, өмсөж явсан гэх дотоож, ариун цэврийн хэрэглэл зэргээс эмэгтэй хүний ДНХ-ийн тогтоц илэрсэн нь Т.Баямбабаярын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. 5. Хэргийн газраас хураан авсан гудаснаас эрэгтэй хүний цус илэрсэн нь Ш.О гийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна. Ш.О гээс хураан авсан гэх дотоожноос эмэгтэй хүний ДНХ-ийн тогтоц илэрсэн нь Т.Б ын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” гэх дүгнэлт /хх-43-44 дүгээр хуудас/

          1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-03, 05-11 дүгээр хуудас/, 2. Эд мөрийн баримтуудад үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-19-23 дугаар хуудас/ 3. Насанд хүрээгүй хохирогч Т.Б ын мэдүүлэг /хх-25-26 дугаар хуудас/, 4. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.С  гийн мэдүүлэг /хх-28 дугаар хуудас/, 5. Шүүгдэгч Ш.О гийн оршин суугаа газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, диплом, сертификатны хуулбар /хх-66, 67, 68-70 дугаар хуудас/, 6. Ял шалгах хуудас /хх-71 дүгээр хуудас/, 7. Шүүгдэгч Ш.О гийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-79-80 дугаар хуудас/, 8. Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл /хх-83, 94 дүгээр хуудас/, 9. 2011 оны 07 сарын 06-ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-87-90 дүгээр хуудас/, 10. Насанд хүрээгүй хохирогч Т.Б ын ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлот, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-73, 74 дүгээр хуудас/, 11. Эмчийн үзлэг, шинжилгээ /хх-75, 76-78 дугаар хуудас/, 12. Насанд хүрээгүй хохирогч Т.Б ын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-81-82 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг нотлон тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл журмын дагуу прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгчийн гэм бурууд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 17-18 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн ******* сумын 1 дүгээр баг, *******ы 7-35 тоотод Ш.О  өөрийн гэртээ 18 насанд хүрээгүй хохирогч Т.Б ын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, өвчнөө эмчлүүлэхээр эрхшээлдээ байгааг далимдуулан бэлгийн харьцаанд орсон үйл баримт тогтоогдож байна.

Хүчиндэх гэмт хэрэг нь хохирогчийг хүсээгүй байхад хүч хэрэглэн өөрийн бэлгийн дур хүслээ хангах зорилгоор бэлгийн халдашгүй байдалд халдаж төгсөх бөгөөд дур хүслээ хангах зорилготой шууд санаатай үйлдлээр үйлдэгддэг нийгэмд аюултай гэмт үйлдэл юм.

Шүүгдэгч Ш.О  гэмт үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, дур хүслээрээ хор уршигт зориуд хүргэж санаатай гэмт хэрэг үйлдэн насанд хүрээгүй хохирогч Т.Б ын хүсэл зоригийнх эсрэг хүч хэрэглэж, өвчнөө эмчлүүлэхээр эрхшээлдээ байгааг далимдуулан бэлгийн харьцаанд орсон байх ба шүүгдэгч нь урьд Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 72 дугаар Шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож байсан хүн үйлдсэн нь 2015 оны Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл болно.

Иймд Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ш.О г насанд хүрээгүй хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, өөрийн эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг урьд нь хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож байсан хүн үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч Ш.О г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д зааснаар арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэмт хэргийг урьд энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.

Шүүгдэгч Ш.О  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ...”Би дур тавиагүй, охиныг больё гэхэд нь больчихсон, Шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр эр бэлгийн эс илрээгүй” гэж мэдүүлсэнийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь: насанд хүрээгүй хохирогч Т.Б  нь хохирогчоор өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ ...”бэлэг эрхтэнээ гаргаад миний үтрээ рүү хийсэн” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Ш.О гийн яллагдагчаар өгсөн ...” би охины 2 цавины булчирхай дээр дарж илэхэд охин бас дуугарахгүй байхаар нь өөрийн эрхтэнээ гаргаад охины дээр гараад 5-6 удаа хөдөлсөн юм” гэх мэдүүлэг зэргээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжид хамаарч байна. Хүчиндэх гэмт хэрэг нь хурьцал үйлдэж эхэлснээр төгссөн гэмт хэрэгт тооцогдох бөгөөд физиологийн хувьд хурьцлыг дуусгасан эсэхээс үл шалтгаалан хүчиндсэнд тооцно.

Шүүх шүүгдэгч Ш.О д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ш.О гийн шүүх хуралдаан болтол цагдан хоригдсон 42 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн эмэгтэй хүний саарал өнгийн дотуур өмд 1 ширхэг, эрэгтэй хүний хар хөх өнгийн дотуур өмд 1 ширхэг, цэнхэр эрээн өнгөтэй матраасан гудас 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж шийдвэрлэлээ.

Насанд хүрээгүй хохирогч Т.Б , хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.С   нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч Ш.О г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 Шүүгдэгч Ш.О гээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.

            Шүүх 18 насанд хүрээгүй хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах шаардлагатай гэж үзэж шүүх хуралдааныг хаалттай явуулсан болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,

36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Бүрд овгийн Ш.О г насанд хүрээгүй хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, өөрийн эрхшээлдээ байгааг далимдуулан хүчиндсэн гэмт хэргийг урьд нь хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож байсан хүн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7-д зааснаар шүүгдэгч Ш.О г 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.О д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн  1, 2-д зааснаар шүүгдэгч Ш.О гийн цагдан хоригдсон 42 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эмэгтэй хүний саарал өнгийн дотуур өмд 1 ширхэг, эрэгтэй хүний хар хөх өнгийн дотуур өмд 1 ширхэг, цэнхэр эрээн өнгийн өнгөтэй матраасан гудас 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

6. Шүүгдэгч Ш.О  нь энэ тогтоолоор төлөх төлбөргүй, хэрэгт хураан авсан битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.О д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               З.ТӨМӨРХҮҮ