| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Энхзаяа |
| Хэргийн индекс | 192/2026/02257/И |
| Дугаар | 192/ШШ2026/06518 |
| Огноо | 2026-06-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2026 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 192/ШШ2026/06518
| 2026 оны 06 сарын 10 өдөр | Дугаар 192/ШШ2026/06518 | Улаанбаатар хот |
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Энхзаяа би,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “********** банк” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч *************д холбогдох 21,786,038 төгрөг 33 мөнгө гаргуулах тухай иргэний хэргийн зохигч эвлэрч, хариуцагч ************ нь нэхэмжлэгч “************” ХК-ийн нэхэмжилсэн 21,786,038 төгрөг 33 мөнгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2026 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 2,420,670 төгрөг 93 мөнгө, 2026 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 2,420,670 төгрөг 93 мөнгө, 2026 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 2,420,670 төгрөг 93 мөнгө, 2026 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 2,420,670 төгрөг 93 мөнгө, 2026 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 2,420,670 төгрөг 93 мөнгө, 2026 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 2,420,670 төгрөг 93 мөнгө, 2027 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 2,420,670 төгрөг 93 мөнгө, 2027 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 2,420,670 төгрөг 93 мөнгө, 2027 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 2,420,670 төгрөг 93 мөнгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 266,880 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 133,440 төгрөг, улсын төсвийн орлогоос 133,440 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “************” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА