| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2018/0161/Э |
| Дугаар | 171 |
| Огноо | 2018-10-25 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 171
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: И.Бадамцэцэг,
Улсын яллагч: Л.Солонго,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч: С.Н т,
Хохирогчийн өмгөөлөгч: Б.ОюунТ ,
Шинжээч: Т.Түмэнжаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Наранцацрал,
Шүүгдэгч: Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өндөр хөл овгийн Д.Б д холбогдох 1828001300126 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Тодорхойлох нь:
Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 21-22 цагийн
орчимд Өмнөговь аймаг ******* сум,1-р баг, *******ы “*******” дэлгүүрийн урд талын засмал зам дээр ******* УНУ улсын дугаартай Тоёота Эстима маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.12-т заасан “...жолооч зүүн гар тийш эргэх буюу буцаж эргэхдээ /уулзвар нэвтрэхээс бусад
тохиолдлоос гадна/ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийшээ эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө...” гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч ******* ӨМЗ улсын дугаартай фекон маркийн мотоцикль жолоодож явсан Н.Г ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Д.Б ыг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Н т шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “2018 оны 7 сарын 31-нд аваарт орсон. Манай хүүд хүнд хохирол учруулсан.
Гэртээ хэвтрийн байдалд байгаа, гэрээс гарахгүй хараад хянаад байдаг, ажил төрөл хийх чадваргүй болсон гадаа гарвал бие засаад орж ирдэг. Зүгээр байсан хүүхэд сэтгэцийн өвчтэй болсон. Байнгын асаргаанд орсон. Хүүхэд маань ажил хийх чадваргүй болсон. Сар бүр мөнгөн тэтгэмж авмаар байна. 4.571.000 төгрөг нэхэмжилж байсан. Шүүгдэгчээс өгсөн мөнгийг нь хасаад одоо хохирол төлбөрт 2.639.170 төгрөг нэхэмжилж байна...”
Насанд хүрээгүй хохирогч Н.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 5-6 дугаар ангид байсан үеийн юмаа л санаж байна. Өөр бусдаар санаж байгаа юм алга. Би эмнэлэгт хэвтэж байхдаа ээжээсээ би яагаад энд байгаа юм бэ гэхэд чи мотоцикль унаж яваад онхолдсон гэж хэлсэн.../хх-ийн 13 хуудас/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Н т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр би ******* сумын төвөөс 10 километрт эгч Ц гийнд байхад манай хүүг осолд орсон байна гэж манай том хүүгийн ажлын газрын жолооч ирж хэлсэн. Тэгээд би тэр жолоочийн хамтаар Өмнөговь аймаг руу явсан. Аймагт шөнө 02 цагт ирээд шууд эмнэлэгт очиход манай хүү ухаангүй сэхээнд байсан. Тухайн үед Б эмч бид нартай уулзаад одоо найдваргүй, ах дүү нарыг нь уулзуул гэж хэлж байсан. Би эмнэлэгт 2 өдөр хүүхдээ харсан. Манай хүү 2 дахь өдрийнх нь орой ухаан орсон. Маргааш өглөө нь 2018.08.03-ны өдөр 07 цагт Улаанбаатар хот руу эмнэлгийн машинаар авч явсан. Улаанбаатар хотод Гэмтлийн эмнэлэгт очиход эмнэлэг ор байхгүй очер ихтэй байсан тул ор гарахыг хүлээж кридорт нь 4 хоносон юм. 5 дахь өдрөөс нь эхлэн өрөөнд орж 10 хоног хэвтэж эмчлүүлсэн. Эмнэлгээс гараад аймагт ирж 10 хоног гадуур эмчилгээ хийлгэсэн. Миний хүүгийн эгэм хугарсан, эрүү хугарсан, уушиг усжсан, бяцарсан байсан гэсэн. оо биеийн байдал тааруу болсон явдлыг санахгүй байгаа. Урьд болсон юмаа санахгүй байдалтай байгаа. ...Би хүүгийнхээ эмчилгээнд гарсан зардлуудыг нь нэхэмжилнэ. оогийн байдлаар тооцоог нь гаргаагүй байна. Тооцоог нь гаргаад баримтуудыг нь авчирч өгнө /хх-ийн 21 хуудас/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Л.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Миний хүү Б.Б нь 2018 оны 07 дугаар cap 31-ний өдөр найз Г ын хамтаар мотоциклиор явж байгаад зам тээврийн осолд орж биедээ хөнгөн гэмтэл авсан. Мөн миний хүүгийн мотоциклийг Г жолоодож яваад зам тээврийн осолд орсны улмаас мотоцикпь эвдэрсэн юм. Миний хүүгийн мотоциклийг үнэлгээний компани үнэлээд 230.000 төгрөг гарсан байна. Мөн эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхэд 312.400 төгрөг гарсан. Үүнээс Д.Б 200.000 төгрөгийг нь төлж, би бусдыг нь төлсөн юм. оо буруутай хүнээс 342.400 төгрөг гаргуулж авмаар байна. ...Нэхэмжлэлтэй холбоотой баримт байгаа. Гомдол, санал байхгүй /хх-ийн 25 хуудас/
Иргэний нэхэмжлэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Зам тээврийн ослын улмаас миний эзэмшлийн 57-92 өмө улсын дугаартай приус маркын авто машинд үнэлгээгээр 1.019.000 төгрөгний хохирол учирсан нь тогтоогдсон. Энэ үнэлгээгээр гарсан мөнгийг******* овогтой Д.Б төлж барагдуулсан боловч миний машины рулийн аппарат одоо болтол болохгүй, явж байхад гацаад PC гэсэн бичиг гараад байгаа. Үүнийг янзлуулж авмаар байна. Гэхдээ би Д.Б аас авахгүй. Миний машиныг ирж мөргөсөн мотоцикльтой хүүхдүүдээр төлүүлмээр байна. Рулийн аппарат Улаанбаатар хотод 300.000 төгрөг гэж байгаа. Сольж тавих ажлын хөлстэйгээ нийлээд 400.000 төгрөг болох байх. Би 400.000 төгрөг нэхэмжилж байна. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Нэхэмжлэлтэй холбоотой баримт байхгүй... /хх-ийн 27 хуудас/
Иргэний нэхэмжлэгч Б.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Манай аав Д.Б Өмнөговь аймгийн Номгон сумын хаягтай юм. Аав энэ ******* уну улсын дугаартай авто машиныг худалдаж авахад хөдөөний хаягтай болохоор Өмнөговь аймгийн дугаар өгөх гээд байсан учраас миний нэр дээр энэ машиныг авсан юм. Энэ миний машин биш манай аавын машин учраас надад нэхэмжлэх зүйл байхгүй /хх-ийн 29 хуудас/
Гэрч М.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 07 дугаар capын 31-ний орой 21 цаг 50 минутын орчимд би гэрээсээ гараад “Өнөрбүл” дэлгүүр орох гээд дүүтэйгээ утсаар яриад явж байгаад зам гарах гээд харахад урдаас 2 машин ирж байсан, хойноос 1 ява мотоцикль ирж байсан. Би энэ хэдийг өнгөрөөгөөд зам гаръя гэж бодоод зогсож байхад ява хойноос маш хурдтай ирээд тормос гишгээд байх шиг байсан. Тормос нь гулсаж яваад яах ийхийн зуургүй эргэж байсан машины бөгсийг цохиод цаана нь зөөлөн явж байсан таксийг очиж мөргөөд нэг нь хамар дээгүүр нь гарч ирсэн нэг нь машин доогуур нь ороод явчихсан юм. Мотоцикль машиныг мөргөөд унасан. Намайг хараад зогсож байхад машины жолооч нар гараад ирсэн. Тэгээд цагдаа дууд гэсэн чинь хөдлөх хүн байхгүй байхаар нь би эмнэлэг, цагдаад дуудлага өгсөн. Тэр үед би “наад машинаа холдуулаач наад хүн чинь үхлээ шүү дээ” гээд тэнд байсан хүмүүстэй нийлээд машиныг нь цааш нь өргөж хүнээ ил гаргасан. Тэгээд би айгаад шууд гэрлүүгээ яваад орсон. Цаашаа юу болсон талаар мэдэхгүй байна. Мотоциклийг ирж байхад нь бол ямар хүн жолоодож явсныг хараагүй. Машин мөргөөд унаж байхад нь харахад машин доогуур орсон залуу мотоциклийг жолоодож явсан юм байна гэж харсан. Манай тэнд автобусны зогсоолын хажууд гэрэлтүүлэгтэй болохоор мотоциклийг гэрэл асааж явсан эсэхийг анзаараагүй юм байна. Мотоцикль их хурдтай явсан. Дохио өгсөн эсэхийг сайн анзаараагүй. Мотоцикль засмал замаар чигээрээ орж ирсэн... /хх-ийн 32 хуудас/
Насанд хүрээгүй гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2018.07.31-ний орой гэртээ байж байхад манай найз Г ирээд мотоциклийг чинь хэрэглэе гэсэн. Бид хоёр хамт миний мотоциклиор гэрээс гараад .......................... тоотод байх эгч Н гийнд очоод өмд оёулсан. Өмдөө оёулчихаад найз Г ын гэр лүү явсан. Г гэртээ орж хувцасаа сольж өмсөөд Г миний мотоциклийг унаад намайг хүргэж өгөхөөр хорооллоос гараад руу явсан. явахдаа Тод Баян дэлгүүрээс урагшаа гэрлэн дохиотой уулзвар орох гээд явж байхад гурван машин өөдөөс ирж байсан. Нэг машин нь зөрсөн. Тэгэхэд дараагийн машин нь гэнэт баруун тийш эргэсэн. Тэр үед би шидэгдсэн байх. Нэг мэдэхэд газар хэвтэж байсан. Намайг босож ирэхэд мотоцикль маань приус-10 маркын машины доогуур чихэгдсэн байдалтай Г бас машин доогуур орсон байх шиг байсан. Би яг сайн харж чадаагүй. Миний толгой эргэсэн дээрээс нь би амьсгалж чадахгүй байсан. Би арай гэж засмал замаас мөлхөж гараад байж байхад нэг эмэгтэй эмнэлэг, цагдаа дуудаж байх шиг байсан. Удалгүй эмнэлэг ирээд Г ыг аваад явсан. Араас нь цагдаа нар ирээд намайг эмнэлэгт хүргэж ирсэн. Миний толгой их өвдөж байгаа. Цээж хэвлий хэсгээр маш их өвдөж байгаа. оо биеийн байдал тааруу байна. ...Энэ мотоцикль манай ах 2017 оны 10 сард цэрэгт явахдаа надад өгсөн миний мотоцикль байгаа юм. Осол болох үед манай найз Г жолоодож явсан юм. ...Намайг гэрт хүргэж өгчихөөд хөдөө явах гэж байсан. Гэрийнхээ гаднаас Г миний мотоциклийг унаад хөдөлсөн. Г мотоциклийн гэрлийг асааж явсан. Гэрээс гарахад харанхуй байсан учраас гэрлээ асааж явсан... /хх-ийн 35 хуудас/
Гэрч Т.Н чулуун мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 7 дугаар capын 31-ний орой 23 цаг өнгөрч байхад манай ахын эхнэр “эмнэлэг дээр байна, Бүдбаатар осолд орсон байна” гэж хэлсэн. Тухайн осол гардаг орой Бүдбаатар манай хашаанд нэг хүнтэй хамт мотоцикльтой ирээд манай гэрт орж хуушуур идээд, нэг өмд хасаж аваад явсан. Тухайн үед урьдын адил зүгээр л явж байсан. Өмдөө оёно л гэсэн өөр олон зүйл яриагүй. Б.Б өөрөө нэг ява унадаг юм. Тэр явараа л явсан байх. Тухайн үед ямар мотоцикльтой явсан талаар мэдээгүй. Гэрийн хаалга онгорхой байсан учраас мотоцикль хашаанд орж ирэхэд гэрэл нь тусаад харагдаж байсан. Явахад нь мөн гэрэл нь тусаж байсан /хх-ийн 37 хуудас/
Гэрч О.Ж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Б.Б миний төрсөн дүү байгаа юм. Би ээжээрээ овоглодог манай дүү ааваар овоглодог юм. Б.Б зам тээвийн осолд орсон талаар мэдсэн. Мотоциклийг би ******* сумын малчин хүнээс 2015 онд худалдаж авсан байсан. Би 2017 оны 10 сард хугацаат цэргийн албанд явахдаа өөрийн дүү Б.Б т бэлэглэсэн. ******* өмз улсын дугаартай мотоцикль нь Б.Б ын мотоцикль. ...Надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй. /хх-ийн 38 хуудас/
Гэрч Д.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 07 дугаар capын 31-ний орой 23 цагийн орчимд гэртээ байж байхад манай ах Га залгаад Наранцацралын хүүхэд Г осолд ороод эмнэлэгт ухаангүй байна гэж хэлсэн. Намайг эмнэлэгт очиход Г сэхээнд ухаангүй байсан. Н.Г нь эх Наранцацрал болон гурван дүүгийн хамтаар Өмнөговь аймгийн ******* сумын 1-р баг ийн 9-7 тоотод оршин суудаг. Г 2001 онд төрсөн. оо 17 настай. Эрхэлсэн ажил байхгүй. Энд тэнд барилгын ажлын халтуур хийдэг байсан юм. Ар гэр нь амьжиргааны түвшин доогуур айл. Биеийн байдал нь анх осолд орсон өдрийг бодвол арай дээр болж байгаа. Тухайн өдөр бол найдвар байхгүй. Уулзах хүмүүсээ уулзуул гэж байсан. оо ухаан орсон боловч биеийн байдал нь хүнд байгаа. Гэхдээ Улаанбаатар хот аваад явж болно гэж хэлсэн. Г хамт явж байсан хүүхдийн мотоциклийг унаж явсан юм шиг байна лээ. Энэ хүүхдийг нэг босгоод авчихмаар байна /хх-ийн 39 хуудас/
Гэрч А. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 07 дугаар capын 31-ний орой нөхөр Д.Б ын хамтаар Улаанбаатар хотоос манай охины нэр дээр байдаг Тоёота эстима маркын авто машинаар Өмнөговь аймагт ирсэн. Өмнөговь аймагт ирэхдээ 3 зорчигчтой ирсэн. Тэр гурван хүнээ худалдааны төв дээр буулгачихаад ын 3-31 тоотод байдаг манай эгчийн хүүхэдгийн гэрт очихоор худалдааны төвөөс гараад Баруун сайханруу явсан. Баруун сайханы “*******” дэлгүүрийн уулзвараар баруун гар тийш эргээд чигээрээ явж байгаад “” авто угаалгын газрын өмнүүр зүүн тийш эргэх гээд нөхөр маань дохиогоо өгөөд эргэх үйлдэл хийгээд явж байхад так гэсэн чимээ гарсан. Тэгсэн нөхөр тэр дороо зогсоод машинаасаа буугаад явсан. Би хамт машинаас буугаад очиход бид хоёрын араас явж байсан машинтай нэг мотоцикль мөргөлдсөн байсан. Машины доогуур шахуу мотоцикль орсон байсан. Нэг залуу нь мотоцикльтойгоо хамт үргэлж л юм харагдсан. Нэг залуу нь мотоциклийн хойно сууж байсан, би айгаад сайн хараагүй. Тэгээд байж байхад эмнэлэг ирсэн. Мөн цагдаа нар ирсэн. Хоромхон хугацаанд ийм зүйл болсон юм. Тухайн үед замруу харахад юу ч харагдахгүй байсан. Гэрэл огт харагдаагүй. ...Миний биед учирсан гэмтэл байхгүй /хх-ийн 40 хуудас/
Шинжээч Т.Түмэнжаргал мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.3 дахь хэсэгт жолооч суурингийн доторх замд тээврийн хэрэгслийн хурдыг 60 км/цагаас хэтрүүлэхгүй сонгож явна гэж заасан байдаг. Уг заалтыг мотоциклийн жолооч зөрчсөн байна. Энэ нь зам тээврийн осол гарахад нөлөөлөх эсэхийг мэдэх боломжгүй. Шинжээчийн №27 дугаартай дүгнэлтийн 4 дэх хариултаас бусад хариулт үндэслэлтэй байна. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.1а-д механикжсан тээврийн хэрэгслийн жолооч тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох эрхийн үнэмлэхтэй байна гэж заасныг зөрчсөн байна. Энэ нь зам тээврийн осол гарахад нөлөөлөхгүй /хх-ийн 41 хуудас/
Яллагдагч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би мотоцикль гарч ирснийг нь хараагүй. Тэр мотоцикль ойрхон гудамжнаас их хурдтай гарч ирсэн байна лээ. гийн Д.Б гэдэг хүний машинд 1.019.000 төгрөгний хохирол учирсан байсныг төлсөн. Бүдбаатарын мотоцикльд 230.000 төгрөгний хохирол учирсныг төлсөн. Бүдбаатарын биед хөнгөн хохирол учирч эмнэлэгт хэвтсэн төлбөр болох 312.000 төгрөг төлсөн. Г ын биед хүнд хохирол учирсан. оогийн байдлаар эмчилгээний зардалд 470.000 төгрөг өгсөн байгаа Г ын эмчилгээнд гарсан зардлуудыг төлнө. Би өөрийгөө буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байна... /хх-ийн 84 хуудас/
Өмнөговь аймгийн автотээврийн төвийн шинжээчийн 08/01 дугаартай дүгнэлтэд: БНХАУ-д үйлдвэрлэсэн FEKON маркийн ******* өмз улсын дугаартай мотоциклын техникийн бүрэн бүтэн байдал хэвийн бус байна. Баруун талын урд дохио байхгүй, зүүн талын урд дохио салж унжсан, дохио, тоормосны гэрэл, урд их гэрэл асахгүй, дуут дохио, урд дугуйны тоормос, авцуулах холбооны пидал /базуур /, хамгаалалт, өвдгөвч байхгүй, урд амартизаторын дээд холбоос буюу гарны суурь хагарсан, rap хөшигдөж дээшээ боссон зэрэг эвдрэл гэмтэлтэй байна. Гар тоормос буюу урд дугуйны тоормосны хэвийн үйл ажиллагаа алдагдсан буюу пидал байхгүй, татуурга тороос нь байхгүй байна. Хөл тоормос буюу арын дугуйны тоормосны үйл ажиллагаа нь хэвийн байдалтай байна. Жолоодлогын үйл ажиллагаа хэвийн урд амортизаторын дээд холбоос буюу гарны суурь хагарсан. Гap хөшигдөж дээшээ боссон зэрэг эвдрэл гэмтэлтэй байна. Урд их гэрэл нь бүтэн боловч гэрэл нь асахгүй байна. Уг тээврийн хэрэгсэл нь цахилгааны гэмтэлтэй гэж үзэж байна. Тухайн тээврийн хэрэгслийн урд дугуйны тоормос, цахилгааны гэмтэл нь ослоос өмнө үүссэн байсан гэж үзэж байна. Урд амортизаторын дээд холбоос буюу гарны суурь хагарсан, rap хөшигдөж дээшээ боссон зэрэг гэмтлүүд нь ослын үед үүссэн гэж үзэж байна. Урд их гэрлийг ослын өмнө асаж байсан, ослын үед гэмтэл аваад асахгүй байгаа эсэхийг тодорхойлох боломжгүй юм. Тоормосны мөрөөр нь хурдыг нь тодорхойлоход 65,3 км/цагийн хурдтай явсан байна /хх-ийн 43 хуудас/
“Ашид билгүүн” ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн хөрөнгө үнэлгээний дүгнэлтэд: Автомашин техникийн эвдрэл хохирлын үнэлгээ 1.019.000 төгрөг /хх-ийн 48 хуудас/
“Ашид билгүүн” ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн хөрөнгө үнэлгээний дүгнэлтэд: Автомашин техникийн эвдрэл хохирлын үнэлгээ 161.000 төгрөг /хх-ийн 52 хуудас/
“Ашид билгүүн” ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хөрөнгө үнэлгээний дүгнэлтэд: Техникийн эвдрэл хохирлын үнэлгээ 230.000 төгрөг /хх-ийн 55 хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн №379 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Б.Б ын биед тархины доргилт, баруун доод 4-р хавирга, зүүн дээд 4-р шүдний эмтрэл, зүүн гуя шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн ослын улмаас үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх-ийн 64 хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 сарын 21-ний өдрийн №380 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Н.Г ын биед уушгины эдийн урагдал, уушгины няцрал, цээжний хөндийн цус хуралдалт, эрүү яс, баруун эгэм, зүүн 1,4-р хавирганы хугарал баруун ухархайн гадна хана, зүүн ухархайн доод хана хоншоор ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Уушгины эдийн урагдал, уушгины няцрал, цээжний хөндийн цус хуралдалт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай, гэмтлийн хүнд зэрэгт, эрүү яс, баруун эгэм, зүүн 1, 4-р хавирганы хугарал гэмтэл нь биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, баруун ухархайн гадна хана, зүүн ухархайн доод хана, хоншоор ясны хугарал гэмтэл нь биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх-ийн 66 хуудас/
Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 08 сарын 09-ний өдрийн 27 дугаартай дүгнэлтэнд: БНХАУ-д үйлдвэрлэгдсэн ******* ӨМЗ улсын дугаартай Fekon маркийн мотоциклийн жолооч Наранцацрал овогтой Г нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.3-т заасан “...мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх...” гэсэн заалтыг зөрчсөн. Энэ нь зам тээврийн осол гарахад нөлөөлөхгүй. Тоёота эстима маркийн ******* уну улсын дугаартай авто машиныг жолоодож явсан******* овогтой Д.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.12-т заасан “...жолооч зүүн гар тийшээ буюу буцаж эргэхдэз (уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна) өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийшээ эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө...” гэсэн заалтыг зөрчсөн. Энэ нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэж үзэж байна. Тоёота приус-10 маркийн 57-92 өмө улсын дугаартай автомашины жолооч овогтой Д.Б нь Монгол улсын Замын хөдөргөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна. БНХАУ-д үйлдвэрлэгдсэн ******* ӨМЗ улсын дугаартай Fekon маркийн мотоцикль нь 19.20 метр тормозны мөр үүссэн байгааг үндэслэн уг мотоциклийн хурдыг тогтооход 56,7 километр цагийн хурдтай явсан байна. Уг зам тээврийн осол Тоёота эстима маркийн ******* УНУ улсын дугаартай авто машиныг жолоодож явсан******* овогтой Д.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.12 заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэж үзэж байна /хх-ийн 46 хуудас/
Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 09 сарын 18-ны өдрийн 31 дугаартай дүгнэлтэнд: Пекон маркийн ******* ӨМЗ улсын дугаартай мотоциклын 19.2 метр тормозны мөр зам дээр үүссэн нь зам тээврийн ослын хэргийн газрын үзлэг, хэмжилт, фото зурган дээрээс харагдаж байх тул хурдыг тогтоох томъёонд оруулахад Пекон маркийн ******* ӨМЗ улсын дугаартай мотоцикль нь 65.3 км/цагийн хурдтай явж байсан нь тогтоогдож, энэ нь мотоциклын жолооч Н.Г Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.3-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт 60 км-ээс” хэтруулэхгүй сонгож явбал зохино гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Өмнөговь аймгийн автотээврийн төвийн шинжээчийн 08/01 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна /хх-ийн 70 хуудас/
Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн шинжээчийн 2018 оны 09 сарын 19-ний өдрийн 28/18 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Н.Г нь сэтгэцийн хувьд тархины гэмтлийн өмнөх болон дараах ойгүйдлийн хам шинж хэмээх сэтгэцийн эмгэгтэй болно. Н.Г нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй байна. Н.Г ын сэтгэцийн эмгэг нь авто осолд орж тархинд хүнд гэмтэл авсан тэр үеэс үүссэн болно /хх-ийн 73 хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05-14 дугаар хуудас/
Хохирол төлбөрийн талаарх баримтууд /хх-ийн 95-114, 159-162/
Хохирол төлбөр төлсөн талаарх баримтууд /хх-ийн 140, 165/
Насанд хүрээгүй хохирогч Н.Г ын амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 116-122/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 128 хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б нь 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 21-22 цагийн орчимд Өмнөговь аймаг ******* сум, 1-р баг, *******ы “*******” дэлгүүрийн урд талын засмал зам дээр ******* УНУ улсын дугаартай Тоёота Эстима маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.12-т заасан “...жолооч зүүн гар тийш эргэх буюу буцаж эргэхдээ /уулзвар нэвтрэхээс бусад тохиолдлоос гадна/ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийшээ эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө...” гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч ******* ӨМЗ улсын дугаартай фекон маркийн мотоцикль жолоодож явсан Н.Г ын эрүүл мэндэд хүнд, хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Г ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 сарын 21-ний өдрийн №380 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Н.Г ын биед уушгины эдийн урагдал, уушгины няцрал, цээжний хөндийн цус хуралдалт, эрүү яс, баруун эгэм, зүүн 1,4-р хавирганы хугарал баруун ухархайн гадна хана, зүүн ухархайн доод хана хоншоор ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. ...Уушгины эдийн урагдал, уушгины няцрал, цээжний хөндийн цус хуралдалт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай, гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэснээр тогтоогдож байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Н т шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...4.571.000 төгрөг нэхэмжилж байсан. Шүүгдэгчээс өгсөн мөнгийг нь хасаад одоо хохирол төлбөрт 2.639.170 төгрөг нэхэмжилж байна...“ гэх ба шүүх хавтаст хэргээс хохирол төлбөрийн талаарх баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.19 дүгээр зүйлд зааснаар шинжлэн судлаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэж, “Цомбоговь ХХК”-иас эм тариа, тариур авсан 64.500 төгрөг, “Монос-Улаанбаатар” ХХК-иас эм авсан 16500 төгрөг, “Мөнхийн рашаан” эмийн сангаас эм авсан 5830 төгрөг, “Сайхан төв” ХХК-иас худалдан авалт хийсэн 116.700 төгрөг, “Ази фарма” ХХК-иас эм авсан 3800 төгрөг, “Сувдбаяр фарм” ХХК-иас эм авсан баримт 880 төгрөг, “Гэмтэл согог үндэсний төв”-ийн орлого 35500 төгрөг, “Өмнөговь эм хангамж” ХХК-ийн 23640 төгрөгийн баримт, “MED TRAUMA” эмнэлгийн үзлэгийн төлбөр 270.000 төгрөг, Сувдбаяр ХХК-иас эм авсан 15800 төгрөг, “Ази фарм” ХХК-аас эм авсан 1660 төгрөг, MED TRAUMA эмнэлгийн үзлэгийн төлбөр 120.000 төгрөг, “Говь эмийн сан” ХХК-ийн худалдан авалт 208.750 төгрөг, “Өлзий-Дэн” ХХК-аас эм авсан 430.000 төгрөг, Говь эмийн сан ХХК-иас эм авсан 179.400 төгрөг, Өмнөговь аймгаас Улаанбаатар хотруу түргэний машинаар хүргүүлсэн зардал 610.000 төгрөг, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ор хоногийн төлбөр 230.000 төгрөг, “Сувдбаяр фарм” ХХК-иас эм авсан баримт 33.600 төгрөг, “Сувдбаяр фарм” ХХК-иас эм авсан баримт 33.600 төгрөг, нийт 2.400.160 төгрөгийн баримтыг нотлох баримтаар үнэлж, шүүгдэгчээс 2.400.160 төгрөг гаргуулан хохирогч Н.Г т олгох нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Б нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт хохирогч Н.Г т 1.930.000 төгрөг төлсөн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирол төлбөр төлсөн /хх-ийн 140, 165-р хуудас/ баримтуудаар тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Д.Б аас гэм хорын хохиролд гаргуулахаар шийдвэрлэсэн 2.400.160 төгрөгөөс түүний төлсөн 1.930.000 төгрөгийг хасч тооцон зөрүү 470.160 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Н.Г т олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч нь шүүх хуралдааны завсарлах явцад 470160 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн болох нь нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Н тын нэхэмжлэлээс он сар өдөр зөрүүтэй, гэмт хэрэг гараагүй байх үеийн зардлын баримтууд, хохирогч Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэж байх үед Өмнөговь аймагт гарсан бензиний зардлууд, өмгөөлөгчийн хөлс, хүний идэх уух, өмсөж зүүх зайлшгүй хэрэгцээтэй холбоотой зарим зардлуудыг шүүх шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна гэж үзэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлээс илүү нэхэмжилсэн 2.171.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Н т: “...хүүхэд маань байнгын асаргаанд орсон. ...Ажил хийх чадваргүй болсон. Сар бүр мөнгөн тэтгэмж авмаар байна”... гэсэн тайлбар гаргаж байх боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, өмгөөлөгчийн зүгээс иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох эмнэлгийн комиссын шийдвэр хараахан гараагүй байгаа гэх хүсэлт гаргасныг хүлээн авч, хохирогч Н.Г ын хөдөлмөрийн чадвар алдсан тэтгэмжийн зөрүүг нэхэмжлэх нотлох баримтаа бүрдүүлсний дараа хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас Б.Б ын эзэмшлийн Dayun маркийн мотоцикльд нийт 230.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Ашид билгүүн ХХК-ийн Автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний дүгнэлтийн хавсралтад: Dayun маркийн мотоциклийн хохирлын үнэлгээ нийт 230.000 төгрөг /хх-ийн 55 хуудас/ гэснээр тогтоогдож байх бөгөөд хохирогч Б.Б ын эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтэл нь түүний хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүйн зэрэгцээ түүнд 312.000 төгрөгний эмчилгээний зардал, мотоциклийн хохирол 230.000 төгрөг нийт 542.000 төгрөг төлсөн болох нь хохирогч, түүний төлөөлөгчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг хохирогч Б.Б т төлөх төлбөргүй гэж үзэв.
Түүнчлэн шүүгдэгчийн үйлдлийн улмаас гийн Д.Б ын эзэмшлийн Toyota prius-10 маркийн автомашинд 1.019.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Ашид билгүүн ХХК-ийн Автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний дүгнэлтийн хавсралтад: Toyota prius-10 маркийн автомашины хохирлын үнэлгээ нийт 1.019.000 /хх-ийн 48 хуудас/ гэснээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Д.Б нь автомашинд учирсан хохирлыг мөн төлж барагдуулсан болох нь “Хаан банк” ХХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримтаар /хх-ийн 140 хуудас/ тогтоогдож байна.
Иргэний нэхэмжлэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад: “ миний машины рулийн аппарат эвдэрсэн. Үүнийгээ засуулж авмаар байна. Улаанбаатар хотод 300.000 төгрөгийн үнэтэй байдаг. Ажлын хөлстэйгээ 400.000 төгрөг болох байх” /хх-ийн 27 хуудас/ гэх мэдүүлэг өгсөн ба энэхүү нэхэмжлэлээ шүүгдэгчээс нэхэмжлэхгүй, хохирогч Н.Г аас нэхэмжилнэ гэжээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад түүний эзэмшлийн тээврийн хэрэгсэлд учирсан гэмтлийг тогтоож, хохирлыг төлүүлсэн ба тэрээр нэхэмжилж буй нэхэмжлэлийнхээ талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй төдийгүй шүүгдэгчээс нэхэмжлээгүй байна. Иймд түүний нэхэмжилж буй 400.000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлогдоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Н.Г ын эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч Б.Б ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож яллах дүгнэлт үйлдсэн байх бөгөөд энэ гэмт хэргийн улмаас Б.Б ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь гэмт хэргийн шинжгүй, зөрчлийн хэргийн шинжтэй байгааг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Д.Б ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Н.Г ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдал буюу тухайлбал үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд учруулсан хохирол, хор уршгийг сайн дураараа нөхөн төлсөн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчид ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасны дагуу шүүгдэгч Д.Б ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн тул №347822 дугаартай жолоочийн үнэмлэхийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА