| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2018/0162/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/167 |
| Огноо | 2018-10-30 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 2018/ШЦТ/167
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүгч Б.Гантөгс, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Бадрахгэрэл нарын бүрэлдэхүүнтэй
Нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг
Улсын яллагч Б.Оюунцэцэг
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.*******
Хохирогчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хосбаяр
Гэрч Н.*******
Иргэдийн төлөөлөгч Б.Амаржаргал
Шүүгдэгч Л.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Булган сумын Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Оюунцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч овогт гийн *******д холбогдох 17370002100******* дугаартай, 178/2018/0156/Э/ индекстэй хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* оны 06 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ******* настай, эрэгтэй,бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хотын ******* дүүргийн ******* дүгээр хорооны зээлийн *******-******* тоотод оршин суух хаягтай, регистрийн дугаартай, овогт гийн *******
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Л.******* нь Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэг нуур багийн нутаг дэвсгэрт байрлах төвлөрсөн уурын зуухны байранд 2017 оны 10 дугаар сарын 04-ний орой Н.той маргалдах явцдаа түүнийг түлхэж унагаан амь насыг хохироож хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-8-18/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.******* /хх-*******-28/, гэрч Н.******* /хх-29-30/, Д.Ганболд /хх-ийн *******-33/, Б.Баянтөр /хх-37-39/, Х.Нямцоож /хх-40-41/, С.Цэцэгжаргал /хх-42-43/, О.Гантуяа /хх-46-47/, Д.Батбаяр /хх-48-*******/, Н.Баяраа /хх-57/ нарын мэдүүлэг, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 125,51, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 02 дугаартай дүгнэлтүүд /хх-64,67-68,74/, Л.*******гийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-91-93/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-101/, Цэцэг сумын ЗДТГ-ын даргын тодорхойлолт /хх-108/, Эрчим дөл ХХК-ний захирлын тушаал /хх-109/, Л.*******гийн зан байдлын тодорхойлолт /хх-110/, Нийслэлийн ******* дүүргийн ******* дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх- 112/, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-138-139/, гэрч Б.Уламбаяр /хх-140/, Х.Нямцоож /хх-142/,С.Цэцэгжаргал /хх-143/ нарын мэдүүлэг, цогцсыг оршуулсан газраас гарган үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-156-*******1/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 498,827 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /хх- *******2-*******5, 191-195/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.******* нь Б.Баянтөр,Н. нарыг согтуу байна гэж галлагааны байрнаас гаргах шаардлага тавьж галлагааны байрнаас гаргахад Н. дахин орж ирээд Б.*******тэй заамдалцах үед Л.******* Н.г өөрөөсөө холдуулах зорилгоор хүчтэй түлхсэн. Л.*******г түүнээс холдох үед газар унаж босохгүй байсан тул гэрч Д.Батбаяр, Д.Ганболд нар орон дээр аваачиж тавьсан. Эмч дуудаж үзүүлэхэд нас барсан үйл баримт, хэргийн нөхцөл бий болсон нь:
Шүүгдэгч Л.*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:..2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Цэцэг сумын төвд нэгдсэн уурын зуухыг ашиглалтанд өгөөд 11 цагт галлагаагаа хийж эхэлсэн. Зуухны үйл ажиллагаа эхлэхээс өмнө ажилчдаа цуглуулаад тэмдэглэл хөтөлж “ уурын зуух бол улсын онцгой объект тул архи согтууруулах ундаа хэрэглэж, хэрүүл маргаан хийж болохгүй” талаар ярьсан. Н., Б.Баянтөр хоёрыг согтуу ирэхээр нь “та хоёрыг ажиллуулахгүй, архи уусан хүн ажиллуулахгүй” гэж хэлээд явуулчихаад 30-40 минут орчмын дараа сумын Засаг дарга Ж.Мөнхзориг тэр хоёрыг дагуулаад орж ирсэн.Тэгэхээр нь би “ наад хоёрыг чинь ажиллуулахгүй гээд явуулсан, та аваад яв “ гэж хэлсэн чинь Засаг дарга буцаад ороод ирье гээд гараад явсан.Удалгүй Н.******* орж ирээд эмнэлгийн халаалтын даралт унаад байна гэхээр нь би энд бас зуухны ажиллагааг хянаж байна гэж хэлсэн. Н.******* Н.г “ чи яагаад хаана ч ажилласан архи уугаад байдаг юм бэ, архи уугаад байхаар бусаддаа нөлөөлөөд байна ш дээ “ гэж хэлсэн.Би зуухны анхны галлагаа эхэлж байгаа болохоор хүмүүстэй хэрүүл маргаан хиймээргүй байна гээд Н.г аваад гарсан. Тэгтэл Н. буцаад ороод ирэхээр нь оруулахгүй гээд түлхсэн чинь уначихсан.Тэгэхээр нь би нярав Цэцэгдарийг “эмч дуудаадах “ гэхэд, галч Ганболд, гагнуурчин Баяраа хоёр өргөөд хойт өрөөнд оруулсан.Удалгүй Засаг дарга Ж.Мөнхзориг орж ирээд эмч хурдан дууд гээд, эмч ирж үзээд нас барсан байна гэхээр нь “ та нар нэгэнт ирчихсэн юм чинь ядаж тариа хийгээч “ гэсэн чинь “одоо нэмэргүй” гэж хэлсэн гэх мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... 2017 оны 10 дугаар сарын 04-ний орой гэртээ байж байтал манай бэр Амгалан, хүргэн Мандалбаяр нар манай дүү Н.г нас барсан юм шиг байна гэхээр нь би Цэцэг сумын төвд байрлах уурын зууханд ирэхэд цагдаа нар хамгаалалтанд авсан байсан. Манай дүү Н.г уурын зуухан дотор нас барсан байна гэсэн. Манай дүү Н. 6-17 насны 4 хүүхэдтэй, эхнэр нь ажил эрхэлдэггүй. Дүү маань сургуулийн уурын зууханд ажилладаг байсан, хааяа архи уудаг ч ажил амьдралаа алдаж байгаагүй.Эрүүл мэндийн хувьд ямар нэгэн асуудал байгаагүй. Нийт ******* сая төгрөгний хохирол учирсан.Үүнээс 14 сая төгрөгний хохирлыг барагдуулсан. 2 сая төгрөгний үлдэгдэл байгаа. Би энэ хэргийн улмаас Булган сум руу болон Ховд аймаг руу хэд хэд явсан. Энэ зардлын талаар баримт өгөөгүй, мөн дүү маань ганцаараа ажил хийж гэр бүлээ тэжээдэг байсан тул тэжээгчээ алдсаны тэтгэмжийг иргэний журмаар нэхэмжилнэ гэх мэдүүлэг,
Гэрч Н.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн...Н. энэ хэрэг явдлаас өмнө надтай хамт барилгын ажил хийж байсан. Энэ хугацаанд нэг л удаа архи ууж ирсэн. Тухайн үед Н., Б.Баянтөр хоёр уурын зууханд согтуу орж ирсэн. Намайг “харьж амарцгаа, яагаад архи уугаад байдаг юм бэ” гэхэд өмнөөс юм хэлээгүй.Н. Л.*******тэй заамдалцсан байдалтай гаднаас орж ирээд Л.******* хана руу түлхэх шиг болоход доошоо суучихсан.Тэгснээ гар тавиад доошоо уначихсан. Өөр зодоон цохион болоогүй.Хэсэг хугацааны дараа би наад хүнээ босгооч гэхэд хоёр нь цаад өрөө рүү оруулсан. Тэгтэл Халзаа /Ганболд/ гэх залуу над руу ирээд “та нэг хараадахаач нэг сонин болчихлоо” гэсэн.Би ороод харахад амьсгаатай байсан, нүдний зовхийг нь татаад харахад хүүхэн хараа нь томорсон байсан. Тэгэхээр нь би эмч дуудаач гэж хэлчихээд утас дуугарахаар нь утсаар яриад гарсан.Талийгаачийг уначихсан байхад ухаан алдчихсан байх гээд ус цацсан байсан. Л.*******г хана руу түлхэхэд тийм их дуу чимээ гараагүй, харин доошоо унахдаа их чимээ гарсан гэх мэдүүлэг,
Гэрч Д.Ганболдын / Халзаа/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Н., Б.Баянтөр бид гурав Эрчим дөл ХХК-д галчаар ажилд орсон.Бид гурав 17 цагийн үед хоол идэхээр гараад би ахындаа хоол идчихээд ажил дээр ирэхэд тэр хоёр ирээгүй байсан.Тэгээд 30-аад минутын дараа халамцуу гал түлнэ гээд ирэхэд манай компаний Л.******* гэх хүн “ согтуу хүнээр ажил хийлгэхгүй, та хоёр яв” гэж 2 удаа хэлсэн боловч тэр хоёр үгэнд нь орохгүй орж гараад яваад байсан. Тэгж байтал Н. гадаа гараад 2 ханцуйгаа шамлаад Л.******* хоёулаа үзье гэхэд Л.******* гадна гараад тэр хоёр заамдалцаад буцаад ороод ирсэн.Тэгээд нэг мэдсэн Н. хойшоо толгойгоороо хана мөргөөд урагшаа уначихсан.Л.******* усаар толгойг нь норгосон.Түүний дараа би тэнд байсан гагнуурчин Б.Батбаярын хамт Н.г өргөж цаад өрөөний орон дээр хэвтүүлсэн.Тэгээд цаг бүртгэгч эгчийг дуудаад эмч, цагдаа дуудсан. Удалгүй эмч ирж үзээд Н.г нас барсан байна гэсэн... гэх мэдүүлэг /хх-*******-33-р хуудас/
Гэрч Б.Баянтөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2017 оны 10 дугаар сарын 04-ний орой Д.Ганболд Н. бид гурав ажил дээрээсээ хоолонд хамт гарсан. Д.Ганболд гэр лүүгээ явахаар нь би Н.г хоёулаа сургуулийн дотуур байр луу ороод гаръя гэсэн.Дотуур байр луу ороход Рэндорж, Баяраа, Лхагвасайхан гурав паар янзлаад дуусч байсан.Лхагвасайхан ууж байсан архинаасаа бид хоёрт хийж өгөхөөр нь бид хоёр уусан. Удалгүй тэр архи нь дуусахаар Лхагвасайхан дахиж 1 шил архи авчраад хувааж уугаад дуусахад талийгаач Н. надад мөнгө байна гээд Лхагвасайхан тэр хоёр гараад дахин архи авчирч уусан.Тэгээд Н. бид хоёр ажил дээр ирэхэд Л.******* “ та хоёр согтуу байна, гэр лүүгээ явцгаа” гэж хэлсэн. Тэгснээ Н. тэр хоёр заамдалцаад түлхэлцэж байсан.Тэгтэл Л.******* Н.г түлхэх шиг болоход Н. хойшоо хана мөргөөд урагшаа унасан.Н. тэр даруйдаа ухаангүй болчих шиг болсон. Тэгээд цаад өрөө рүү өргөж оруулаад, удалгүй эмч ирж үзсэнээ нас барсан байна гэж хэлсэн ...гэх мэдүүлэг /хх-37-39-р хуудас/
Гэрч Х.Нямцоожийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2017 оны 10 дугаар сарын 04-ний орой Цэцэгжаргал гэх хүн уурын зуухан дээр хүн нас барчихлаа гэх дуудлагыг намайг гэртээ байхад өгсөн.Уг дуудлагыг эмнэлгийн дуудлага хүлээн авах журнал дээр бүртгээгүй, тэр журнал дээр алсын дуудлагыг бүртгэдэг, тэгээд ч тэр журнал эмнэлэг дээр байсан.Би жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байсан болохоор уг дуудлагаар очсон. Намайг очиход Н. нас барсан байсан ... гэх мэдүүлэг /хх142-р хуудас/
С.Цэцэгжаргалийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр манай сумын нэгдсэн халаалтын галлагаа эхэлсэн. Орой 21 цагийн үед гэртээ байж байтал Л.******* ах над руу залгаад “ хоолондоо яваад ирсэн 3 галчийн 2 нь согтуу ирлээ. Харьж амар гээд байж байтал нэг нь унаад сонин болчихлоо, хурдан эмч цагдаа дууд” гэхээр нь би жижүүрийн эмч Х.Нямцоожид дуудлага өгсөн... гэх мэдүүлэг /хх-42-43-р хуудас/
Гэрч О.Гантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2017 оны 10 дугаар сарын 04-ний орой 17 цагийн үед талийгаач нөхөр маань гэртээ ирж хоолоо идчихээд “үлдсэн хоолыг нь халуун саванд хийчих, 20 цагийн үед ирж идчихээд ажил руугаа явна” гэсэн. Тэгээд хүлээгээд байсан чинь 20 цагийн үед ирэхгүй болохоор нь утас руу нь залгасан чинь холбогдохгүй байхаар уурын зуухан дээр очиход сумын цагдаа оччихсон, хамт ажилладаг хүмүүс нь тойроод зогсож байсан.”Миний нөхөр яасан юм бэ”гэхэд Л.******* гэдэг хүн “ ах нь буруутай, би хэргээ хүлээнэ “ гээд салганаад байсан.Тэгээд би нөхрийгөө нас барсныг мэдсэн ... гэх мэдүүлэг /хх-46-47-р хуудас/
Гэрч Д.Батбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Эрчим дөл ХХК-ний зуухны өрөөнд өдөржингөө гагнуур хийсэн.Тэр өдөр 11 цагт галлагаа эхэлсэн.Зуух жаахан доголдоод байхаар нь тэр өдөр гарч байсан 3 галчийг хоолоо идчихээд ир гээд явуулсан.Удалгүй Д.Ганболд ирсэн, араас нь Н., Б.Баянтөр хоёр согтуу ирсэн.Тэгэхэд Л.******* ах “ согтуу хүнээр ажил хийлгэхгүй, та хоёр харь” гэж олон удаа хэлэхэд тэр хоёр явахгүй байгаад байсан.Тэгээд байж байтал эмнэлгийн засварыг ахалж байсан нэг залуу ирсэн. Миний утас дуугараад би цаад өрөөнд орж ярьчихаад гараад иртэл Н. уначихсан байсан.Юу болсон талаар асуухад тэнд байсан хүмүүс “ Л.******* ахыг түлхээд унагачихлаа” гэж байсан.Тухайн үед Л.******* ах толгойг нь норгосон.Тэгээд Д.Ганболд бид хоёр талийгаачийг өргөж орон дээр хэвтүүлсэн.Тухайн үед талийгаач хөдлөхгүй, гэхдээ амьсгалж байсан.Л.******* ах энэ хүн сонин болчихлоо гээд эмч, цагдаа дуудуулсан. Эмч ирж үзээд нас барчихсан байна гэсэн гэх мэдүүлэг /хх-48-*******-р хуудас/
Гэрч Н.Баяраагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Н.Лхагвасайхан,Х.Рэндорж бид гурав дотуур байрны паар янзалж байгаад 1 шил архи хувааж уугаад бараг дуусах гэж байтал гаднаас Н., Б.Баянтөр хоёр орж ирсэн. Тэр хоёрт үлдсэн архиа хувааж хийж өгөөд архи дууссан.Н.Лхагвасайхан гараад 1 шил архи авчраад уугаад дуустал Н. гарч бас нэг шил архи авчирч бид тав хувааж уучихаад гэр гэр лүүгээ явцгаасан ...гэх мэдүүлэг /хх-57-р хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 125 дугаартай шинжээчийн ...Н.гийн цогцосноос авсан гэх шингэн цусанд 2.8 промилли этилийн спирт илэрсэн.Энэ нь согтолтын хүчтэй зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-64-р худас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 498 дугаартай шинжээчийн ...1.Ховд аймгийн Булган сум дахь ШША-ны №51, №02 дүгнэлтүүд үндэслэлгүй байна.
2.Талийгаач Н.гийн цогцост шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийх үед авагдсан эд эсийн материал задлан шинжилгээний тэмдэглэл болон шарилд дахин шинжилгээ хийхэд талийгаач нь зүрх доргилт гэмтлийн улмаас нас барсан нь тогтоогдлоо.Уг гэмтэл нь цээж хэсэг буюу зүрхний орчимд хүчтэй цохих доргих үед үүсгэгдэнэ.
3.Талийгаач Н. нь шүүх эмнэлгийн задлан шинжилгээний тэмдэглэлд тусгагдсанаар / зүрх-13х10х6 см , тогтоц биелэг, гадаргуу гөлгөр, хэлбэр дусал, гадаргуудаа цэгчилсэн цус харвалттай баруун зүүн тосгуур ховдолд шингэн хүрэн улаан өнгийн цустай,хавхлаасын байдал нимгэн, хавхлаасын дэлгэсэн урт нь 2 хавтаст хавхлага 9см, 3 хавтаст хавхлага 10 см, гол судасны хавхлага 8 см, зүүн ховдлын зузаан 1.2 см, баруун ховдлын зузаан 0.2 см, зүрхний булчинг үечлэн зүсэж үзэхэд цусан хамгамж жигд/ эд эсийн шинжилгээгээр: /зүрх- эпикард нимгэн, судсууд цус дүүрэлттэй,булчингийн ширхгүүд жигд бус томорсон, долгионтсон, хөндлөг тасархайтсан.Булчингийн ширхэг завсар голомтлог цус харвалттай, булчингийн эсийн бөөмүүд жигд бус томорсон, сийвэнд уургийн хувиралтай,судсууд жигд бус цус дүүрэлттэй,Эндокард нимгэн, цус эргэлтийн алдагдал,булчингийн ширхэгийн фибрилляци, фрагментаци/ шарилд дахин шинжилгээ хийхэд: / улбагар, гадаргуу гөлгөр, цэвэр, зүүн ховдлын ханын зузаан 1.5 см, баруун ховдлын ханын зузаан 0.4 см, ховдол хоорондын таславчийн зузаан 1.3 см, зүрхний булчинг үечлэн зүсэхэд цусан хангамж жигд бус, ар хана хэсэгт бүдэг хүрэн өнгийн цэгчилсэн цус харвалттай, зүсэхэд булчин завсар эдийн зааг ялгарсан нэвчсэн цус бүхий голомттой/ байсан зэргийг үндэслээд талийгаач Н. нь зүрх доргилт гэмтлийн улмаас зүрх судасны цочмог дутагдалд орж нас баржээ.
4. Шүүх химийн шинжилгээгээр цусанд 2.7 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.
5.Хүн зэргийн согтолттой хүн оюун ухаан бие организмаа удирдан жолоодох чадвар муу, үйлдэл хөдөлгөөн удааширсан байдаг.
6.Хүнд зэргийн согтолт нь талийгаачийг үхэлд хүргээгүй байна гэх дүгнэлт / хх-*******2-*******5-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын *******-ны өдрийн 827 дугаартай дүгнэлтэнд
1.Талийгаач Н. нь шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийх үед авагдсан эд эсийн материал, задлан шинжилгээний тэмдэглэл болон шарил дахин шинжилгээ хийхэд талийгаач нь зүрх доргилт гэмтлийн улмаас нас барсан нь тогтоогдсон ба зүрхний гадаргуу дахь цус харвалт гэмтэл нь цээж хэсэг буюу зүрхний орчимд хүчтэй цохих, доргих үед үүсгэгдэнэ.
2.Талийгаач Н. нь шүүх эмнэлгийн задлан шинжилгээний тэмдэглэлд тусгагдсанаар / зүрх-13х10х6 см , тогтоц биелэг, гадаргуу гөлгөр, хэлбэр дусал, гадаргуудаа цэгчилсэн цус харвалттай баруун зүүн тосгуур ховдолд шингэн хүрэн улаан өнгийн цустай,хавхлаасын байдал нимгэн, хавхлаасын дэлгэсэн урт нь 2 хавтаст хавхлага 9см, 3 хавтаст хавхлага 10 см, гол судасны хавхлага 8 см, зүүн ховдлын зузаан 1.2 см, баруун ховдлын зузаан 0.2 см, зүрхний булчинг үечлэн зүсэж үзэхэд цусан хамгамж жигд/ эд эсийн шинжилгээгээр: /зүрх- эпикарднимгэн, судсууд цус дүүрэлттэй,булчингийн ширхгүүд жигд бус томорсон, долгионтсон, хөндлөн тасархайтсан.Булчингийн ширхэг завсар голомтлог цус харвалттай, булчингийн эсийн бөөмүүд жигд бус томорсон, сийвэнд уургийн хувиралтай,судсууд жигд бус цус дүүрэлттэй,Эндокард нимгэн, цус эргэлтийн алдагдал,булчингийн ширхэгийн фибрилляци, фрагментаци/ шарилд дахин шинжилгээ хийхэд: / улбагар, гадаргуу гөлөгр, цэвэр, зүүн ховдлын ханын зузаан 1.5 см, баруун ховдлын ханын зузаан 0.4 см, ховдол хоорондын таславчийн зузаан 1.3 см, зүрхний булчинг үечлэн зүсэхэд цусан хангамж жигд бус, ар хана хэсэгт бүдэг хүрэн өнгийн цэгчилсэн цус харвалттай, зүсэхэд булчин завсар эдийн зааг ялгарсан нэвчсэн цус бүхий голомттой/ байсан зэрэг шинж тэмдгүүд нь зүрх судасны цочмог дутагдалд хүргэсэн байгааг илтгэж байна.
3.Талийгаачид учирсан зүрх доргилт гэмтэл нь хүчтэй түлхэлт, цохилт, доргилтын улмаас зүрх нь доргиж зүрх судасны цочмог дутагдалд орж түргэн хугацаанд гэнэт нас бардаг тул амь насыг аврах боломжгүй гэх дүгнэлт /хх -190-195-р хуудас/ зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтуудаас дүгнэж үзэхэд: Тухайн хэрэг учрал болоход шүүгдэгч Л.******* талийгаач Н.той архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ажилд ирлээ, ажил хийлгэхгүй гэх талаар хоорондоо маргалдаж улмаар заамдалцсан байдлаас түүнийг түлхсэнээс талийгаач Н. уурын зуухны байрны хана мөргөж, унахдаа 2 өвдөглөн сөхөрч суугаад толгойгоороо шал мөргөн унаж нас барсныг гэрч нар мэдүүлсэн байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч Л.******* нь хохирогч Н.г өөрөөсөө холдуулах гэж түлхсэнээс бус амь насыг нь хохироох санаа зорилго байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.Учир нь:
Гэм буруугийн санаатай хэлбэр нь гэмт этгээд үйлдэл, эс үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн, өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдаг. /ЭХЕА-ийн 2.3 дугаар зүйлийн 2/
Харин гэм буруугийн болгоомжгүй хэлбэр нь гэмт этгээд өөрийн үйлдэл, эс үйлдлээс учирч болох хохирол, хор уршиг учрах болохыг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байхаар тооцсон боловч хохирол, хор уршиг учрахыг мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хор уршиг учирсан байдагт санаатай гэмт хэргээс ялгаатай болно./ ЭХТА-ийн 2.3 дугаар зүйлийн 3/
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Л.******* нь амь хохирогч галч Н., Б.Баянтөр нарыг ажлын байрандаа согтуу ирэхэд нь “согтуу хүн ажиллуулахгүй, гэртээ харь” гэх шаардлага тавьсан, галлаж буй уурын зуухны байранд согтуу хүн ажиллах боломжгүй, шүүгдэгч Л.*******гийн тавьсан шаардлага нь зүйд нийцэх бөгөөд амь хохирогч Н.той хоорондоо маргалдсан, улмаар барьцалдаж, заамдалцаж хамтдаа уурын зуухнаас гараад дахин орж ирээд хохирогчийг өөрөөсөө холдуулах зорилгоор түлхсэнээс хохирогчийн амь нас нь хохирч болохыг мэдэх боломжгүй, харин ямар нэгэн хохирол буюу гэмтэл учрахыг мэдэх боломжтой /согтуу хүн унаж бэртэл, гэмтэл авах талаар/ байсан боловч хохирогчийн амь хохирно гэдгийг мэдэлгүй түлхсэн үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй байдлыг бий болгосон гэж шүүх дүгнэсэн болно.
Энэ нь гэмтлийн улмаас нас барсан, зүрхний гадаргуу дахь цус харвалт нь цээж хэсэг буюу зүрхний орчим хүчтэй цохих, доргих үед үүсэх ба хүчтэй түлхэлт, цохилт, доргилтын улмаас зүрх нь доргиж, зүрхний судасны цочмог дутагдалд орж гэнэт нас барсан, амь насыг аврах боломжгүй гэх нэмэлт бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 827 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Н.*******ын өгсөн “... Л.******* хохирогч 2 хоорондоо заамдалцсан байсан, тэгээд Л.******* ах заамцалдсаныг тавиулах гээд түлхэхэд хохирогч хана мөргөөд урагшаа 2 өвдөгөөрөө газарт сууж толгойгоороо шал мөргөөд унасан. Өөр ямар нэгэн зодоон, цохион болоогүй...” гэх мэдүүлэг, болон хамт байсан гэрч Д.Батбаяр, Д.Ганболд, Б.Баянтөр нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд зэргээр тогтоогдсон болно.
Харин шүүх хуралдаанд оролцсон прокуророос шүүгдэгч Л.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан хүнийг алах гэмт хэрэгт ялласан боловч хүнийг алах гэмт хэргийн гэм буруугийн субьектив тал буюу гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго, гэм буруугийн санаатай хэлбэр шүүгдэгч Л.*******д байсныг мөрдөн шалгах ажиллагаагаар нотолбол зохих байдлыг нотолж чадаагүй, түүний гэм буруугийн хэлбэрийг зөв тогтоогоогүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иймд нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн прокуророос шүүгдэгч Л.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинжид нь тохируулан хөнгөрүүлэн өөрчлөхөөр тогтов.
Шүүгдэгч Л.******* хор уршиг учирч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний амь нас хохирсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Л.*******гийн хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Хувийн байдлын талаар гэрч Б.Нямбаярын өгсөн... Л.******* бид хоёр ханилаад 29 жил болж байна. 4 хүүхэдтэй.Манай нөхөр Эрчим дөл ХХК-д жолооч, техникч, нярав гээд бүхий л ажлыг хийдэг. Манай нөхөр Л.******* нь даруу төлөв зантай, хүнтэй эвтэй харьцдаг, архи тамхи их хэрэглээд байдаггүй,эцэг эхээс тавуулаа бөгөөд дээрээ 1 эгч, 1 ахтай, дороо 2 эмэгтэй дүүтэй, аав нь нас барчихсан, ээж нь одоо 90 гаруй насны хүн байгаа... гэх мэдүүлэг /хх-585-р хуудас/
Гэрч С.Баттулгын өгсөн...Л.******* бид хоёр багын найзууд, Л.******* илүү дутуу зангүй,даруу төлөв зантай, архи дарс уудаггүй, сайхан сэтгэлтэй тусархуу хүн байгаа юм ... гэх мэдүүлэг /хх-56-р хуудас/ зэрэг баримт хэрэгт авсан байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 1.2, 3-д зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д заасан төрөл хэмжээний дотор хорих ял оногдуулж, мөн дээрх нөхцөл байдлуудыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчийн талаас нийт 14.106.117 төгрөгийг үл маргах журмаар нөхөн төлсөн бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.*******, түүний өмгөөлөгч нараас 6.058.170 төгрөгийн баримт гаргаж өгсөн, амь хохирогчийн цалингийн зээлд 2.106.117 төгрөг төлсөн,бүгд 8.*******4.287 төгрөгний хохирлыг барагдуулах үндэстэй боловч шүүгдэгч Л.******* 5.941.830 төгрөгийг илүү төлсөн гэж үзлээ.Хохирогч нас барснаас учирсан гэм хорын хохирлоо хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдав.
Шүүгдэгч Л.******* нь бусдад төлөх төлбөргүй тул түүний эзэмшлийн Кантар маркийн 18-94 УНМ улсын дугаартай автомашин битүүмжилсэн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 04 дугаартай Прокурорын “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 34.1 дүгээр зүйлийн 1,2,36.2, 36.6-36.9 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч овогт гийн *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2.Шүүгдэгч овогт гийн *******г хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч овогт гийн *******д 03 /гурав/ жил 06 / зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Л.*******д оногдуулсан 03 /гурав/ жил 06 / зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Л.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,хохиролд 8.*******4.287 төгрөг төлсөн, илүү төлсөн 5.941.830 төгрөгийг хохирогч нас барснаас учирсан гэм хорын хохиролд тооцож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирогч нас барснаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Л.*******гийн эзэмшлийн Кантар маркийн 18-94 УНМ улсын дугаартай автомашин битүүмжилсэн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 04 дугаартай Прокурорын “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгосугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгчид урьд хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч , хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА
ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ
ШҮҮГЧ Б.ГАНТӨГС
Top of Form