| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2018/0884/Э |
| Дугаар | 910 |
| Огноо | 2018-10-24 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Р.Очирсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 910
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
Улсын яллагч Э.Энхбат /томилолтоор/,
Хохирогч Д....,
Шүүгдэгч Э.... нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчин овогт ...ы ...д холбогдох 1808026570951 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн 1983 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, эхийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг, Нарлаг ...тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны ...тоотод оршин суух, урьд
1. 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 133 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор ...ы Чунт нэрээр Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар,
2. 2001 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Дундговь аймаг дахь Сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар,
3. 2002 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 51 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,
4. 2002 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 61 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 38-р зүйлийн 1-д зааснаар Э....д 2002 оны 51 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ялын заримыг нь нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 01 жилээр тогтоосон,
5. 2005 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 02 жилийн хугацаагаар xopиx ялаар шийтгэгдэн, 2006 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
6. 2006 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 85 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
7. 2011 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдсэн, Харчин овогт ...ы ... /.../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга.
Э.... нь:
1. 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Далангийн 1-16 тоотод оршин суух иргэн Г....гийн байнга оршин суух өвлийн сууцны вакум цонхыг хагалж нэвтрэн орж пальто, үүргэвч, хөөрөг, гутал зэрэг эд зүйлс хулгайлан авч бусдад 268.000 төгрөгийн хохирол учруулсан,
2. 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Баянбулагын 2-10 тоотод оршин суух иргэн Д....гийн байнга амьдрах монгол гэрийн тооноор нэвтэрч, 50 метр урттай цахилгааны утас, оймс, эртний аравч, 2 хайрцаг тамхи, “Уртнасан”, “Цагаандарь эх” гэсэн хоёр зурмал бурхан зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгзэр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.911.800 төгрөгийн хохирол учруулсан,
3. 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүургийн 7 дугаар хороо Монлаагийн 06-23 тоотод оршин суух иргэн Ё....ийн байнга амьдрах зориулалттай өвлийн сууцны цонхоор нэвтрэн орж мөнгөн гинж, мөнгөн кольцо, дээжний цөгц, бэлэн 20.000 төгрөг, эмээлийн мөнгөн даруулга, хонины мах зэрэг нийт 179.800 төгрөгийн эд зүйлс хулгайлахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
4. Шүүгдэгч Э....н мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн гадаа хашаанд ...гэх хоёр найзтай “Шим” гэдэг нэртэй 0,75 литрийн архи 4 шилийг хувааж уусан. Тэгээд би Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хооронд байрлах гэрлүүгээ явж байгаад далангийн хажуу талын байшин руу яваад орчихсон. Согтуу байсан болохоор юу хийж байснаа сайн мэдэхгүй байгаа юм. Тэр айл руу ороод эрэгтэй хүүхдийн хром гутал, эмэгтэй хүний хар түрийтэй гутал, хар үүргэвч, цагаан өнгийн хөөрөг зэрэг эд зүйл авсан. Тэгээд тэр айлаас гараад ...гэх дүүгийндээ очиж хоносон. Тэгээд өглөө үүрээр сэрэхэд дээрх эд зүйлсийг авчихсан байсан. Тэгээд тэдгээр эд зүйлсийг Нарантуул захын хуучин эд зүйлс зардаг газар зарсан. ... 2018 оны 08 дугаар сарын 20-ны өглөө Сонгинохайрхан дүүргийн 21-н автобусны буудлын баруун талд байдаг цэцэрлэгийн хашаанд Тэмүүжин гэх найзтайгаа таараад хамт “Шим” гэх нэртэй 0,5 литрийн архи 2 шилийг хувааж уусан. Тэндээс бид хоёр салаад би гэрлүү харихаар явсан. Би Сонгинохайрхан дүүргийн 7-р хороонд байрлах Намбарын руу явж байгаад замдаа тасарчихсан байсан. Тэрнээс хойш юу болсон талаар юу ч мэдэхгүй байгаа. Нэг мэдэхэд цагдаа намайг сэрээсэн хартал танихгүй айлд хэвтэж байсан. Тэгээд шууд цагдаагийн байгууллагад хүргэгдсэн. ... Би энэ талаар сайн мэдэхгүй байна. Гэхдээ миний гарын мөр байгаа юм чинь хулгай хийсэн л гэсэн үг байх, түүнээс би энэ хаяг болоод эдгээр алдагдсан эд зүйлсийн талаар санахгүй байна. ...хоёр бурхан нь байгаа, налайхад айлд тавьсан. ... мөрдөгчид мөн сүүлд нь ... гэдэг мөрдөгч нарт хоёуланд нь хэлсэн, хоёулаа тоогоогүй. Надад хавтаст хэрэг аваачиж танилцуулахад би бас хэлсэн. Би хоёр бурхан нь налайхад хүнд байгаа аваад өгье гэж хэлэхэд тоохгүй яваад өгсөн. Сүүлд 10 дугаар сарын 10-ны өдөр ялын дүгнэлт гардуулахад би бас прокурорт хэлсэн. Эмэгтэй прокурор ирсэн. Налайхад байгаа гэж хэлсэн бичиж аваад явсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 57-58, 106-107, 149-151 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
5. Гэрч Ш....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Манай ээж ... Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо Баянголын 2-10 тоотод ганцаараа оршин суудаг. Ээж 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 10 цагийн үед гэрээсээ гараад орой 21 цаг 30 минутын үед гэртээ ирэхэд гэрийн хаалга зүгээр байсан, авдар дээр байсан даавуу, цаасан дээр зурсан зурмал бурхан алга болчихсон байсан. Гэрийн тооны гялгар уут урагдчихсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх 130-131 х/
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний тасгийн шинжээчийн 04/199 тоот дүгнэлт:
1.2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Баянбулагийн 2-10 тоотод хулгай орж эд зүйлс алдагдсан гэх хэргийн газраас илрүүлсэн бэхжүүлсэн 2 ширхэг гарын мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.
2.Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг гарын мөр MN005010003105 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн ... овогтой ...н зүүн гарын дунд болон ядам хурууны хээнүүдтэй тохирч байна. " гэх дүгнэлт /хх 133 х/,
7.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний тасгийн шинжээчийн 3790 дугаартай дүгнэлт:
1.Шинжилгээнд ирүүлсэн №1,2,3,4,5 дугаарын 5 ширхэг гарын мөр, Ганбаатарын Гантуяагийн гарын хээний дардас харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.
2.Шинжилгээнд ирүүлсэн №1 дугаарын 1 ширхэг гарын мөр нь санд MN005010003105, MN005010005901, 2510890 дугааруудад ...ы ... нэрээр, МЫ0000СХД00394, MN0000CAH05675, MN000210021157 дугааруудад ...ы Цэрэнчунд нэрээр бүртгэгдсэн хүний зүүн гарын алганы дардастай, №2,3,5 дугаарын 3 ширхэг гарын мөр ...ы Цэрэнчундын зүүн гарын эрхий хурууны дардастай тохирч байна.
3.Шинжилгээнд тэнцсэн №4 дугаарын 1 ширхэг гарын мөр нь санд М[\10000ЧД000558, MN005210009030 дугааруудад Цэрэндоржийн Мөнх- Эрдэнэ нэрээр бүртгэгдсэн хүний баруун гарын долоовор хурууны дардастай тохирч байна.
| 4. |
Шинжилгээнд тэнцсэн Ганбаатарын Гантуяагийн гарын хээний дардас санд М1М0000СХД04116 дугаараар 1 удаа бүртгэгдсэн байна. гэх дүгнэлт /1 хх 31-32 х/,
8. Хэргийн газрын үзлэг хийсэн болон гарын хээ бэхжүүлсэн авсан тэмдэглэлүүд /1 хх 7, 65-67, 117-118 х/
9. Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 8-9, 69-71, 119-120 х/
10. “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1 хх 25-26, 80-81 х/
11. “Арвижих Эстимейт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1 хх 132-133, 225-227 х/
12. Иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх 153 х/
13. Төрсний бүртгэлийн лавлагаа /1 хх 158 х/
14. Нийгмийн дааталын ерөнхий газрын архивын мэдээлэл /1 хх 161 х/
15. Ял шийтгэлийн тэмдэглэл /1 хх 162, 194 х/
16. Шийтгэх тогтоолын хуулбарууд /1 хх 164-166, 239-250, 2 хх 1-9 х/
17. Зөрчлийн бүртгэл /1 хх 207-211 х/
18. Хаан банкны дансны хуулга, лавлагаа /1 хх 167, 184-190 х/
19. Хохирлын тооцоо /1 хх 227 х/
20. Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай Прокурорын тогтоол /1 хх 119 х/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цулуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.
Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Э.... нь:
1. 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Далангийн 1-16 тоотод оршин суух иргэн Г....гийн байнга оршин суух өвлийн сууцны вакум цонхыг хагалж нэвтрэн орж пальто, үүргэвч, хөөрөг, гутал зэрэг эд зүйлс хулгайлан авч бусдад 268,000 төгрөгийн хохирол учруулсан,
2. 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Баянбулагын 2-10 тоотод оршин суух иргэн Д....гийн байнга амьдрах монгол гэрийн тооноор нэвтэрч, 50 метр урттай цахилгааны утас, оймс, эртний аравч, 2 хайрцаг тамхи, “Уртнасан”, “Цагаандарь эх” гэсэн хоёр зурмал бурхан зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгзэр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1,911,800 төгрөгийн хохирол учруулсан,
3. 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүургийн 7 дугаар хороо Монлаагийн 06-23 тоотод оршин суух иргэн Б....ийн байнга амьдрах зориулалттай өвлийн сууцны цонхоор нэвтрэн орж мөнгөн гинж, мөнгөн кольцо, дээжний цөгц, бэлэн 20,000 төгрөг, эмээлийн мөнгөн даруулга, хонины мах зэрэг нийт 179,800 төгрөгийн эд зүйлс хулгайлахыг завдсан болох нь:
- Хохирогч Г....гийн “... эхнэр хүүхдийн хамт гэртээ ирэхэд гэрийн эд зүйлс эмх замбараагүй, хамаг юмыг тараагаад хаясан байсан. Тэгээд цонх руу хартал том өрөөний цонх онгорхой байсан. Хүүхдийн гутал, пальто, шинэ цагийн жижиг дунд гарын хөөрөг зэрэг эд зүйлс алдагдсан байна. ...” гэх мэдүүлэг /1 хх 16 х/,
- Хохирогч Д....гийн “... Манай гэрийн тооноор хулгайч орж бурхан алдагдсан байсан тул цагдаад хандсан. Тухайн үед цагдааг ирэхэд 3 бурхан алдагдсан гэж манай охин хэлсэн байсан ба сүүлд үзэхэд манайхаас Уртнасан, Цагаан дахь эх гэсэн хоёр зурмал бурхан, 50 метрийн цахилгааны утас эртний аравч, 2 ширхэг алтан навч тамхи, 2 ширхэг оймс, 3400 төгрөг алдагдсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 126 х/,
- Хохирогч Ё....ийн “... ортол манай гэрт танихгүй нэг согтуу хүн хөлөө жийгээд сууж байсан. Дэргэд нь манай хүү Мөнхбат зогсож байсан. Тэр үед би гэр доторх зүйлүүдээ хартал хөлдөөгч онгойлгоод уутанд мах хийгээд тавьчихсан байсан. Тэгээд удалгүй цагдаа ирээд нөгөө хүний хувцасыг нэгжээд үзэхэд халааснаас нь дуураймал 2 гинж, мөнгөн гинж кольцо, дээжний цөгц, эмээлийн мөнгөн даруулга бурхан дээр байсан 20.000 төгрөгийг авчихсан байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 75 х/,
- Шүүгдэгч Э....н “...2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ... Тэр айл руу ороод эрэгтэй хүүхдийн хром гутал, эмэгтэй хүний хар түрийтэй гутал, хар үүргэвч, цагаан өнгийн хөөрөг зэрэг эд зүйл авсан. ... 2018 оны 08 дугаар сарын 20-ны өглөө Сонгинохайрхан дүүргийн 21-н автобусны буудлын баруун талд байдаг цэцэрлэгийн хашаанд Тэмүүжин гэх найзтайгаа таараад хамт “Шим” гэх нэртэй 0,5 литрийн архи 2 шилийг хувааж уусан. ... Намбарынх руу явж байгаад замдаа тасарчихсан байсан. Тэрнээс хойш юу болсон талаар юу ч мэдэхгүй байгаа. Нэг мэдэхэд цагдаа намайг сэрээсэн. Сэрээд хартал танихгүй айлд хэвтэж байсан. Тэгээд шууд цагдаагийн байгууллагад хүргэгдсэн. ... Би энэ талаар сайн мэдэхгүй байна. Гэхдээ миний гарын мөр байгаа юм чинь хулгай хийсэн л гэсэн үг байх, түүнээс би энэ хаяг болоод эдгээр алдагдсан эд зүйлсийн талаар санахгүй байна. ... хоёр бурхан нь байгаа, Налайхад айлд тавьсан. ... мөрдөгчид мөн сүүлд нь ... гэдэг мөрдөгч нарт хоёуланд нь хэлсэн, хоёулаа тоогоогүй. Надад хавтаст хэрэг аваачиж танилцуулахад би бас хэлсэн. Би хоёр бурхан нь Налайхад хүнд байгаа аваад өгье гэж хэлэхэд тоохгүй яваад өгсөн. Сүүлд 10 дугаар сарын 10-ны өдөр яллах дүгнэлт гардуулахад би бас прокурорт хэлсэн. Эмэгтэй прокурор ирсэн. Налайхад байгаа гэж хэлсэн бичиж аваад явсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 57-58, 106-107, 149-151 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
- Гэрч Ш....ийн “... Манай ээж ... Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо Баянголын 2-10 тоотод ганцаараа оршин суудаг. Ээж 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 10 цагийн үед гэрээсээ гараад орой 21 цаг 30 минутын үед гэртээ ирэхэд гэрийн хаалга зүгээр байсан, авдар дээр байсан даавуу, цаасан дээр зурсан зурмал бурхан алга болчихсон байсан. Гэрийн тоононы гялгар уут урагдчихсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх 130-131 х/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний тасгийн шинжээчийн 04/199 тоот дүгнэлт:
1.2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Баянбулагийн 2-10 тоотод хулгай орж эд зүйлс алдагдсан гэх хэргийн газраас илрүүлсэн бэхжүүлсэн 2 ширхэг гарын мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.
2.Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг гарын мөр MN005010003105 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн ... овогтой ...н зүүн гарын дунд болон ядам хурууны хээнүүдтэй тохирч байна. " гэх дүгнэлт /хх 132-133 х/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний тасгийн шинжээчийн 3790 дугаартай дүгнэлт:
1.Шинжилгээнд ирүүлсэн №1,2,3,4,5 дугаарын 5 ширхэг гарын мөр, Ганбаатарын Гантуяагийн гарын хээний дардас харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.
2.Шинжилгээнд ирүүлсэн №1 дугаарын 1 ширхэг гарын мөр нь санд MN005010003105, MN005010005901, 2510890 дугааруудад ...ы ... нэрээр, МЫ0000СХД00394, MN0000CAH05675, MN000210021157 дугааруудад ...ы Цэрэнчунд нэрээр бүртгэгдсэн хүний зүүн гарын алганы дардастай, №2,3,5 дугаарын 3 ширхэг гарын мөр ...ы Цэрэнчундын зүүн гарын эрхий хурууны дардастай тохирч байна. ...” гэх дүгнэлт /1 хх 31-32 х/,
133, 225-227 х/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Хулгайлах гэм хэргийн нөхцөл байдалд болон шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлага бусад нөхцөл байдлын талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:
Гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруутай үйлдэл, хохирлын хоорондын шалтгаант холбооны хувьд үйлдэл болон хохирол хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл нь хохиролд зайлшгүй хүргэх нөхцөл болсон байх ёстой. Үүнийг шалгуур болговол иргэн Г...., Д...., Ё.... нарын орон гэр лүү шүүгдэгч Э.... хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйлсийг авснаас эд хөрөнгийн хохирол учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон.
Шүүгдэгч Э.... нь иргэн иргэн Г....гийн байнга оршин суух өвлийн сууцны вакум цонхыг хагалж нэвтрэн орж пальто, үүргэвч, хөөрөг, гутал зэрэг эд зүйлс, иргэн Д ...гийн байнга амьдрах монгол гэрийн тооноор нэвтэрч, 50 метр урттай цахилгааны утас, оймс, эртний аравч, 2 хайрцаг тамхи “Уртнасан”, “Цагаандарь эх” гэсэн хоёр зурмал бурхан зэрэг эд зүйлсийг хулгайлсан нь, иргэн Ё....ийн байнга амьдрах зориулалттай өвлийн сууцны цонхоор нэвтрэн орж мөнгөн гинж, мөнгөн кольцо, дээжний цөгц, бэлэн 20.000 төгрөг, эмээлийн мөнгөн даруулга, хонины мах зэрэг эд зүйлсийг хэн нэгэнд мэдэгдэхгүйгээр нууцаар, бусдын амь бие эрүүл мэнд, эрх, эрх чөлөөнд халдаж хүч хэрэглэхгүйгээр, эрх бүхий хүмүүсийн зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар авснаар хулгайлах гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангаж байгаа.
Шүүгдэгч Э....н хулгай хийх зорилгоор нэвтэрсэн объектууд нь хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Санаатай гэдэг нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг
Шүүгдэгч Э.... бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүнийг хүсч, дээрх хохиролд зориуд хүргэсэн гэж үзэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Э....н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
Э....н хулгайн үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг гэмт хэрэгт тооцож нэгтгэн, нэг яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн шударга ёсны зарчмын дагуу шүүхээс хулгайн гэмт хэргийг төгс болон завдсан үйлдэл тус бүрээр ял оногдуулалгүй, уг гэмт хэргийг төгс үйлдсэн гэх шинжээр нэг удаа ял оногдуулсан болно.
Хохирогч Г....гийн хохирол 268,000 төгрөг, Ё....ийн хохирол 159,800 төгрөг, Д....гийн хохирол 1,911,800 төгрөгөөр үнэлэгдсэн болох нь “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1 хх 25-26, 80-81 х/, “Арвижих Эстимейт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1 хх 132-133, 225-226 х/-аар тус тус тогтоогдсон, хохирогч Ё.... алдагдсан эд зүйлээ биет байдлаар нь буцаан авсан нэхэмжлэх зүйлгүй, хохирогч Г....д 268,000 төгрөгийг, Г....д 1,911,800 төгрөгийг Э....гээс гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Э....н холбогдсон гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд согтуурсан үедээ, 3 удаагийн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нь хувийн байдлын хувьд урьд 7 удаа шүүхээр ял шийтгүүлж байсан, эрхэлсэн тодорхой ажилгүй зэргийг тал бүрээс нь харгалзан түүнд 06 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирсон гэж үзсэн.
Э.... нь 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэл нийт 64 хоног урьдчилан цагдан хоригдсон байх тул түүний цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шүүх шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Харчин овогт ...ы ...г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хэсэгт зааснаар Э....г 06 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Э....н эдлэх хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Э....н урьдчилан цагдан хоригдсон 64 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар Э....гээс 268,000 төгрөг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Далангийн 1-16 тоотод оршин суух АЮ83090413 регистрийн дугаартай Г....д, 1,911,800 төгрөг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Баянбулаг 2-10 тоотод оршин суух АП47041069 регистрийн дугаартай Д....д тус тус олгосугай.
6.Э....н иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э....д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ