Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2018/0648

 

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаарh221/МА2018/0648

                Улаанбаатар хот

 

“Э” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

     Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э нарыг оролцуулан хийж, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 124/ШШ2018/0032 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э-н гаргасан давж заалдах гомдлоор, “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Өндөрхангай, Зүүнхангай сумын Засаг дарга нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 32 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн XV-018330, XV-200020505 дугаартай тусгай зөвшөөрлүүдийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан Өндөрхангай сумын Засаг даргын шийдвэр, нэхэмжлэгч “Э” ХХК-ийн XV-018330 дугаартай тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг даргын эс үйлдэхүй нь тус тус хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас XV-018799, XV-018330 дугаартай тусгай зөвшөөрлүүдийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Өндөрхангай сумын Засаг даргад, XV-018330 дугаартай тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Зүүнхангай сумын Засаг даргад тус тус даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс тухайн шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 32 дугаартай шийдвэрийг шуудангаар ирүүлснийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч маргааш нь буюу 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Зүүнхангай сумын Засаг дарга Ж.Б, Өндөрхангай сумын Засаг дарга Ц.С нартай утсаар ярьж шүүхийн шийдвэрийг би өчигдөр хүлээж авлаа. Та нар шүүхийн шийдвэрээ хүлээж авсан уу? Та нар өөрсдөө мэдэж байгаа байхаа гээд байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулах талаар ярихад Зүүнхангай сумын Засаг дарга Ж.Бтанай хайгуулын талбайн багахан хэсэг нь манай сумын нутагт орж байгаа. Би Өндөрхангайн Засаг даргын шийдвэр, саналыг хүндэтгэн үзнэ. Түүний шийдвэрийг харж байж болно гэсэн. Өндөрхангай сумын Засаг дарга Ц.С болохоор танай компани хайгуулын тусгай зөвшөөрлүүдээ хууль бусаар авсан. Би танай компаний талаар гомдлоо гаргана, гомдлоо гаргах гээд албан бичгээ бэлдсэн байгаа. Би танай байгаль орчны мөнөжментийн төлөвлөгөөг батлахгүй гэсэн. Мөн маргааш нь дахин Засаг дарга Ц.С-тай байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулах талаар ярихад бас л боломжгүй батлахгүй гэсэн хариуг өгсөн.

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх манай компаний гаргасан нэхэмжлэлийг хуулийн дагуу үнэн эөвөөр нь шударгаар шийдэж өгсөнд иргэн хүний хувьд маш их талархаж байгаа.

Шүүхээс дээр дурьдсан хоёр сумын Засаг дарга нарын ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөөг батлахгүй байгаа үйлдэл, эс үйлдэхүй нь хууль бус гэдгийг тогтоогоод байхад энэ хоёр Засаг дарга хуулиа биелүүлэхгүй байгаа учир арга буюу дахин шүүхэд гомдлоо гаргахад хүрч байна.

Өмнө нь эмэ хоёр Засаг дарга хоёулаа л дээрх хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайнуудын байгаль орчны манөжмөнтийн төлөвлөгөөгөөг баталсан байсан. Одоо болохоор гэнэт батлахгүй байгааг ойпгохгүй байна. 

Ашигг малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана”, 22.1.1-д “хайгуулийн тусгай зөвшөөрлийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ"/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар”, 22.1.2-т “үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт”, 22.1.3-д “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт”, 22.1.4-д “хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт”, 22.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ” гэж тус тус заасан байгаа.

Манай компаниас Ашигт малтмал, газрын тосны газарт ХV-018799, ХV-018330 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах гээд “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-нөөс бусад материалыг хугацаанд нь бүрдүүлж өгсөн ба Ашигт малтмал, газрын тосны газраас XV-018799, XV-018330 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө байхгүй байна. Бичиг баримтын бүрдэл дутуу гэдэг үндэслэлээр дээрх хоёр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй түр татгалзаад байгаа.

XV-018799, XV-018330 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахгүй түр татгалзах үндэслэл нь Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг дарга Ж.Б, Өндөрхангай сумын Засаг дарга Ц.С нарын тухайн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа хууль бус үйлдлээс болж байгаа билээ.

Иймд Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхиин 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 32 дугаартай шийдвэрийн “...ТОГТООХ нь: ...” хэсгийн 1 дэх заалтын “...нэхэмжпэлийн шаардлагаас ХV-018799, ХV-018330 дугаартай тусгай зөвшөөрлүүдийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Өндөрхангай сумын Засаг даргад, Х\/-018330 дугаартай тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менөжментийн төлөвлөгөөг батлахыг Зүүнхангай сумын Засаг даргад тус тус даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн заалтыг хүчингүй болгож, XV-018799, ХV-018330 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Өндөрхангай сумын Засаг дарга Ц.С, XV-018330 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Зүүнхангай сумын Засаг дарга Ж.Бнарт тус тус даалгаж өгнө үү гэсэн өмнөх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

    Дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулав.

   Анхан шатны шүүх нэхэмжлэгч “Э” ХХК-иас Увс аймгийн Өндөрхангай, Зүүнхангай сумын Засаг дарга нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Э” ХХК-ийн эзэмшлийн XV-018330, XV-018799 дугаартай тусгай зөвшөөрлүүдийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан Өндөрхангай сумын Засаг даргын шийдвэр, XV-018330 дугаартай тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг даргын эс үйлдэхүйг тус тус хууль бус болохыг тогтоосон бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас XV-018799, XV-018330 дугаартай тусгай зөвшөөрлүүдийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Өндөрхангай сумын Засаг даргад, XV-018330 дугаартай тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Зүүнхангай сумын Засаг даргад тус тус даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

Шүүх хариуцагч Увс аймгийн Өндөрхангай, Зүүнхангай сумын Засаг дарга нарын нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлүүдийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан шийдвэр болон эс үйлдэхүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, 38 дугаар зүйлийн 38.2-т заасантай нийцээгүй гэсэн үндэслэлээр хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн атлаа дээрх төлөвлөгөөг батлахыг хариуцагч нарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг “... “Э” ХХК нь тухайн тусгай зөвшөөрлүүдээр үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулах боломжгүй”, “...тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах эсэх асуудлаар нэхэмжлэгчийн зүгээс холбогдох төрийн захиргааны байгууллагад хандах боломжтой бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэх нь өөрөө төрийн захиргааны байгууллагын эрх хэмжээний асуудал юм” гэх зэргээр нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн буюу хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлтүүдийг хийж, уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч компаниас Ашигт малтмал, газрын тосны газрын тус компанийн тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан шийдвэртэй холбогдуулж маргасан зүйлгүй, зөвхөн хариуцагч Увс аймгийн Өндөрхангай, Зүүнхангай сумын Засаг дарга нарын татгалзал болон эс үйлдэхүйтэй маргасан байх бөгөөд анхан шатны шүүх уг татгалзал, эс үйлдэхүй нь хууль бус байсны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзсэн тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д “... эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байууллагад даалгах...” гэж зааснаар тусгай зөвшөөрлүүдийн 2018 оны менежментийн төлөвлөгөөг батлахыг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх заалт нь захиргааны байгууллагын татгалзсан шийдвэр, эс үйлдэхүй нь хууль бус тохиолдолд тухайн захиргааны актыг гаргахыг даалгах замаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээх, хамгаалах зохицуулалт бөгөөд ийнхүү даалгаж шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимд нийцэхээр байна.

            Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийн “Тогтоох” хэсэгт нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан болон нэхэмжлэгч компанийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийн дугаарыг буруу бичсэнийг зөвтгөсөн өөрчлөлтүүдийг оруулж шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 124/ШШ2018/0032 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...XV-00020505” гэснийг “XV-018799” гэж, “...нэхэмжлэлийн шаардлагаас XV-018799, XV-018330 дугаартай тусгай зөвшөөрлүүдийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Өндөрхангай сумын Засаг даргад, XV-018330 дугаартай тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Зүүнхангай сумын Засаг даргад тус тус даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “XV-018799, XV-018330 дугаартай тусгай зөвшөөрлүүдийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргад, XV-018330 дугаартай тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг дарга нарт тус тус даалгасугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э-н гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, түүнд буцаан олгосугай.      

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Д.БАТБААТАР

                        ШҮҮГЧ                                                          Д.БААТАРХҮҮ

                        ШҮҮГЧ                                                          Б.ТУНГАЛАГСАЙХАН