Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 312/ШШ2026/00584

 

 

 

 

 

 

 

 

 2026       02          25                                                312/ШШ2026/00584

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан хуралдааны 103 танхимд хийж,

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ....-р хороолол ... хэсэг ....-ын .. тоотод оршин суух, .. ургийн овогт *******ын Ганбат /РД:*******, утас:*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Бүрэнбүст баг, Залуус хотхоны -57 тоотод оршин суух, Шарга ургийн овогт *******ын ******* /РД:*******, утас:*******/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүссэн хохирол 1,768,500 төгрөг гаргуулах тухай” хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

         Нэхэмжлэгч *******

         Хариуцагчийн өмгөөлөгч

                   Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхтуяа нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой Ганбат миний өмч Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг залуус хорооллын байр тоот сууцны дээд айл болох 57 тоотод Э.******* гэх хүн амьдардаг. Тус байрны 57 тоотоос өнгөрсөн 2025 оны 10-р сарын 6, 11-р сарын 24, 12-р сарын 23-ны өдрүүдэд нийт 3 удаа ус алдаж миний орон сууцанд тодорхой хэмжээний хохирол учруулсан. Дээрх тохиолдол бүрд удаа дараа тухайн иргэнд мэдэгдэж арга хэмжээ авахыг хүссэн боловч утсаа авахгүй хаалгаа тайлахгүй, утсаа авсан ч өөрт нь хамаагүй гэх байдлаар хандсан учир ******* би өөрөө “”-руу дуудлага өгч тухай бүрд нь арга хэмжээ авч байсан. Надад учирсан хохирлоос болж зарах гэж байсан байрны маань үнэлгээ унасан. Авах гэж тохирсон хүмүүс уг явдлаас болж авахаа больсон гэх мэт тохиолдлууд гарсан. 2025 оны 10 болон 11 сард гарсан хохирлыг би өөрийн мөнгөөр засаж янзалсан боловч 12 сард дахин их хэмжээний хохирол учирсан тул шүүхэд хандаж байна. Иймээс 12 сард гарсан хохирол болох 1,768,500 төгрөгийг тухайн иргэнээс гаргуулж өгнө үү” гэжээ.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон ба “уг байрыг 2026 оны 1 сард бусдад худалдсан.2025  оны 12 дугаар сард ус алдсаны хохирлыг нэхэмжилж байгаа.Урьд нь 2 удаа ус алдахад засварыг хийсэн.12 сард ус алдсан засварыг хийгээгүй гэж тайлбарласан.

          Хариуцагч Э.******* хариу тайлбартаа: ...Энэ хүнээс надад хандаж “ус алдлаа” гэж манайд ирсэн бөгөөд ирэхдээ намайг элдвээр харааж зүхэж хэл амаар доромжлоод байсан тул бид тухайн үед учир зүйгээ ололцоогүй.Би өөрийн орон сууцны халуун хүйтэн усны шугам бусад нөхцөл байдлуудыг шалгаж үзэхэд манайхаас ус алдаагүй байсан.Ус алдсан учир нь манайхаас доошоо буюу шалны нэмэх тэмдгээс доош байсан тул би хариуцахгүй” гэжээ.

          Шүүх хуралдаанд хариуцагч оролцоогүй.

          Хариуцагчийн өмгөөлөгч /0514/ тайлбарлахдаа: Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.2,146 дугаар зүйлийн 146.2-д зааснаар дундын өмчлөлийн шугамаас ус алдсан тул өмчлөгч хариуцахгүй,харин орон сууцны ашиглалтыг хариуцсан байгууллага засвар үйлчилгээг хийх ёстой.Засвар үйлчилгээний мөнгийг өмчлөгч орон сууцны газарт төлдөг учраас тухайн байгууллага засвар хийх ёстой.Энэ байрны өмчлөгч нь Ганбат биш байх тул нэхэмжлэл гаргах эрхгүй байна.Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.                                           

1. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2. Шүүх хуралдаанд,хэрэгт авагдсан, “Ашид Билгүүн” ХХК-ийн үнэлгээний тайлан, Э.*******ын гар утас руу явуулсан зураг, Диспетчерийн тодорхойлолт, засварчны тодорхойлолт, Диспетчерийн тодорхойлолт, Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн лавлагаа, улсын бүртгэлийн гэрчилгээ, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан.

3.Шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдсон.

3.1 Хариуцагч Э.*******ын өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сум Залуус хотхоны 57 тоот сууцны доторхи шугамаас 2025 оны 10-р сарын 6, 11-р сарын 24, 12-р сарын 23-ны өдрүүдэд 3 удаа ус алдсаны улмаас байрны тоот буюу *******ын өмчлөлд байсан орон сууцанд хохирол учруулсан.

3.2. ******* нь Хөрөнгийн үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-аар 2026 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр хохирлын үнэлгээ хийлгэсэн ба ус алдсаны улмаас учирсан хохирлыг арилгахад шаардагдах зардлын хэмжээг 1,618,500 төгрөгөөр тогтоосон.

3.3.******* байрны тоот орон сууцаа 2026 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр худалдах гэрээгээр бусдын өмчлөлд шилжүүлсэн.

3.4. ******* 2026 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

4. Дээрх үйл баримтуудаас дүгнэхэд, Э.*******ын өмчлөлийн сууцны доторхи усны шугамаас ус алдсанаас *******ын өмчлөлд байсан байрны тоот орон сууцны хана тааз руу ус нэвтрэн хохирол учруулсан ба 2025 оны 10 дугаар сарын 07,12 дугаар сарын 23-ны өдрүүдэд дуудлагаар “” ОНӨХК-ний засварчид очиж засвар үйлчилгээ хийсэн болох нь Диспетчерийн тодорхойлолтуудаар нотлогдсон байна.

 Нэхэмжлэгч ******* уг орон сууцаа бусдад худалдаж өмчлөх эрхээ шилжүүлсний дараа хохирол гаргуулах нэхэмжлэл гаргасан нь худалдах худалдан авах гэрээ,өмчлөлийн лавлагаа зэргээр тогтоогдсон.

 Шинжээч хохирлын хэмжээг тогтоохдоо” хохирлыг арилгахад шаардагдах зардлын хэмжээ” гэж тогтоосон байх тул ирээдүйд гарах зардал гэсэн агуулгатай байна гэж шүүх дүгнэсэн ба ******* “засвар хийгээгүй байгаа” гэж тайлбарласан нь дүгнэлттэй зөрчилгүй байна.

5. Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг Залуус хорооллын байр тоот байрны өмчлөгч нь  иргэн Э.Жаргалбаяр, У.Мөнх-Ундраа нар болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар тогтоогдсон. Өмчлөгч нар *******ад хохирол нэхэмжлэх итгэмжлэл олгосон талаар нэхэмжлэлд дурьдаагүй, энэ талаар баримт авагдаагүй, ******* хариуцагчаас хохирол шаардах эрхтэй болохоо нотлоогүй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”гэж зааснаар, ******* нь бусдын өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийн талаар нэхэмжлэл гаргах эрхгүй байна.

Хуульд заасан шаардах эрх нь эд хөрөнгийн тухайд, гагцхүү уг эд хөрөнгийн өмчлөгч болон түүнийг төлөөлөх эрхтэй этгээдэд, хуулийн дагуу эзэмшиж байгаа этгээдэд хамаарна.

7. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д” Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж зааснаар  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,146 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр заасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 759 дүгээр зүйлийн 759.2-т тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Э.*******д холбогдох бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэг 1,768,500 төгрөгийг гаргуулах тухай *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,146 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 759 дүгээр зүйлийн 759.3-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд энэ хуулийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 10 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 7 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд хуульд заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.АРИУНЦЭЦЭГ