Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 312/шш2026/01617

 

 

 

 

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *********-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О*******

Хариуцагч: *****

Хариуцагч: О*******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 57 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****,

Хариуцагч ***

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Б*** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...* миний бие нь ******д мал, мах, түүхий эдийн ченж ажилтай. Намайг *д ажиллаж байхад **** дугаараас **** нь *****хотод байрлах ******-с нөөцийн мах бэлдэх гэсэн юм гээд мах зээлээр худалдаж аваад явсан. Түүнийхээ мөнгийг өгсний дараа 2025.01.20-ний өдрөөс 2025.01.25-ний өдрийн хооронд 301,304,500 төгрөгийн мах авч явсан. Түүнээс хойш махны мөнгө гэж цувуулж бага багаар нэхүүлэн барин өгч байгаад 57,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон боловч өнөөдрийг хүртэл үлдэгдэл мөнгөө өгөхгүй, утсаа авахгүй алга болсон. Миний бие аргаа бараад ****** гэх хүнтэй 99117199 дугаарын утсаар холбогдоход ...өнөөдөр, маргааш мөнгө орно тэгэхээр нь өгнө... гэж явсаар бас утсаа авахгүй алга болсон. Миний бие нь *** хот очиж ***** дээр очтол мөнгөө өгөөд махаа аваагүй гэсэн хүмүүс маш их байсан. Иймээс надад ****** нараас махны мөнгөний үлдэгдэл 57,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Жич: Миний бие нь мах худалдах худалдан авах гэрээг амаар хийж, тооцоог мессэжээр хийсэн тул гар утсан дээрх мессежинд үзлэг хийлгэж, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох болно .. гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** шүүхэд гаргасан хүсэлт болон тайлбартаа: ****** нарт холбогдуулан 57,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. ***** нь 2025.02.01-ний өдөр ****** үхэр, хонины махыг өгсөн. *******ийн махыг бэлдэнэ гэж хэлж дээрх махыг авсан, дараа нь ***** гэдэг хүн холбогдож мөнгийг чинь өгүүлнэ гэсэн болохоор 3 хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргасан. ********* нартай харилцан тохиролцож уулзаж байгаагүй учраас энэ хоёрыг цаашид хариуцагчаар татах шаардлагагүй гэж үзэж хариуцагчаас татахаас татгалзаж байна. Иймээс ********тай харилцан тохиролцож 2025.02.01-ний өдөр үхрийн мах 9208 кг-ийг 13,400 төгрөгөөр тооцож нийт 123,387,200 төгрөгөөр, хонины мах 15,391 кг-ийг 11,400 төгрөгөөр тооцож нийт 175,457,400 төгрөг нийт 298,844,600 төгрөгөөр худалдан борлуулсан. Мөн дээрх махны ачих, тээврийн зардал болох 300,000 төгрөг, 737 000 төгрөг нийт 1,037,000 төгрөгийг ***** нь нэмж төлөхөөр болсон. *******аас дээрх махны төлбөрөөс 2025.02.11-ний өдөр 101,000,000 төгрөг, 2025.02.12-ны өдөр 23,300,000 төгрөг, 118,650,000 төгрөг, нийт 242,950,000 төгрөг төлсөн. Одоо **** нь 56,931,600 төгрөг өгөх ёстой өнөөдрийг хүртэл өгөөгүй байх тул **аас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч ***шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...**** нь хариуцагч *****р надаас хэдэн төгрөг гаргуулахаар шаардлага гаргасныг ойлгохгүй байна. Нэхэмжлэгч нь хуулийн этгээд болох *****К, иргэн ****** гэж 3 хариуцагч татжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д Хариуцагч гэж нэхэмжпэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурьдсан этгээдийг хэлнэ гэж хуульчилжээ. Иймд шүүх нэхэмжпэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тус бүрээр тодруулах арга хэмжээ авч өгнө үү. Хариуцагч *** миний бие нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг тодруулсны дараа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.3, 72 дугаар зүйлийн 72.2-д заасан эрх, үүргээ хэрэгжүүлэн хариу тайлбар гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хууль зүйн үндэслэл үүсэж байна... гэжээ.

3. Хариуцагч *** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч **** нарт холбогдуулан: 2025 оны 01 сарын 20-25-ны хооронд авсан 301 304 500 төгрөгийн махны үнийн үлдэгдэл 57 000 000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэлийг гардан авч танилцаад нэхэмжлэгч нь 1 хуулийн этгээд 2 иргэнийг хариуцагчаар татсан атлаа хэнээс нь хэдэн төгрөг шаардаж байгаа шаардлагын хууль зүйн үндэслэл тодорхойгүй байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурьдсан этгээдийг хэлнэ" гэж хуульчилсан.

Нэхэмжлэгч Иргэний хууль болон Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ямар хууль заалтаар шаардах эрх үүссэн талаарх хууль зүйн үндэслэл тодорхойгүй 3 хариуцагчийн нэг болох ***надад холбогдуулан ямар шаардлага гаргасан нь ойлгомжгүй байх бөгөөд хариуцагч тус бүрээр шаардлага, үндэслэлээ тодорхойлоогүй байна

Өөрөөр хэлбэл хариуцагч нарт холбогдох нэхэмжлэл нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсгийн 62.1.4-д нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүний нотлох баримт, 62.1.5-д нэхэмжлэлийн үнэ зэргийг тусгах хуулийн шаардлага хангаагүй байх тул мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсгийн 65.1.11-д энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байвал мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.2-д зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах-аар хуульчилжээ.

Хариуцагчаар татагдсан *****миний бие нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхойгүй, ойлгомжгүй байх тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.3, 72 дугаар зүйлийн 72.2-д заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх, хариу тайлбар гаргах боломжгүй нөхцөл байдал үүсэж байна гэжээ.

4. *** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч*****нь шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.3-д заасны дагуу хариуцагчийн эд хөрөнгө буюу мөнгийг тухайн нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэх, хариуцагч нарын дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр зогсоох арга хэмжээ авах хүсэлтийг гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурьдсан этгээдийг хэлнэ гэж хуульчилжээ.

Нэхэмжлэгч ***ь 2025 оны 01 сарын 20-25-ны хооронд авсан 301 304 500 төгрөгийн махны үнийн үлдэгдэл 57 000 000 төгрөг гаргуулахаар ***, тус компанийн захирал **** ерөнхий менежер ажилтай ***** нарыг тодорхойлж татжээ.

Хүсэлтэд хариуцагч хэний хаана байгаа ямар эд хөрөнгө, мөнгийг битүүмжлэх болон ямар банкны хэдэн тоот дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоох талаар тодорхойгүй ойлгомжгүй байгаагаас гадна тус шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлиин 62.1 дэх хэсгийн 62.1.4-д нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүний нотлох баримт, 62.1.5-д нэхэмжлэлийн үнэ зэргийг тусгах хуулийн шаардлагыг хангаагүй байна. Дээрх арга хэмжээ нь хариуцагч нарын эрхийг хөндөж хязгаарладаг тул хэнээс хэдэн төгрөг гаргуулах шаардлага үндэслэл нь хуульд нийцсэн байхаас гадна 3 хариуцагч тус бүрээр шаардлагаа тодорхойлох нь шүүхээс хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой юм. Иймд нэхэмжлэгч ******ын тус шүүхэд гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ***** нарт холбогдуулан 57 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Зохигчид шүүх хуралдаан дээр эвлэрсэн бөгөөд эвлэрлийн гэрээндээ: ...****аас 57 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх явцад 68 400 төгрөгөөс татгалзаж, 56 931 600 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. ***миний бие 56 931 600 төгрөгийг сар бүр 2 500 000 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрлээ. Нэхэмжлэгч нь ****** нараас татгалзаж байна ... гэжээ.

Нэхэмжлэгч ****** нарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдаан дээр хариуцагч ****нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, ***т холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж буюу тооцооны алдаагаа засаж 56 931 600 төгрөг болгосон гэж тайлбарласан.

Хариуцагч ***** 56 931 600 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг сар бүр 2 500 000 төгрөгөөр төлөх санал гаргасныг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч талууд эвлэрсэн.

Зохигчийн дээрх эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 442 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 442 608 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Б**** нарт холбогдох нэхэмжлэлээсээ татгалзаж, нэхэмжлэлийн шаардлага 57 000 000 төгрөгийг 56 931 600 төгрөг болгон багасгасныг хариуцагч **** сар бүр 2 500 000 төгрөгөөр төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 442 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ***аас 442 608 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6.-д зааснаар хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА