Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 312/ШШ2026/00828

 

 

 

 

                                        Зохигчдын эвлэрлийг баталж,

                                       хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

            Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум,...... баг ...... тоотод оршин суух, .....Д.С.........утас:..../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум, ........ баг ******* худалдааны төвийн ******* 00 тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /*******”ХХК РД:*******, утас: *******/,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Бүрэнбүст баг ******* худалдааны төвийн ******* 00 тоотод оршин суух, ******* овогт ын /РД:, утас:/-нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 115,520,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******,

Хариуцагчийн өмгөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Орхонсэлэнгэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2022 оны  6 дугаар сард иргэн М., Г.******* нар нь "*******” худалдааны төвийн өргөтгөл баригдах гэж байгаа, газар, шороо, барилгын ажил эхлэхээс өмнө захиалга өгөөд гэрээ хийвэл бид 2 чамд м.кв-ыг З,000,000 төгрөгөөр бодож захиалга авна. Өргөтгөл баригдаад эхлэх юм бол м.кв-ын үнэ нь 4,000,000 төгрөг болно гэсэн санал тавиад би өргөтгөлийн барилгаас 100 м.кв талбай авахаар тохиролцсон. 100  м.кв талбайн нийт үнэ нь 300,000,000 төгрөг болоод гэрээ хийх үедээ урьдчилгаа 100,000,000 төгрөгийг төлөөд, үлдэгдэл 200,000,000 төгрөгийг талбай ашиглалтад орохоор 60 сарын хугацаатай хүүгүй лизингээр төлөх нөхцөлтэй гэрээ байгуулсан. Гэрээ байгуулах үедээ энэ оныхоо 10 сардаа багтаагаад ашиглалтад оруулчихна гэж хэлээд урьдчилгаа 100,000,000 төгрөгийг авсан.Урьдчилгаанд өгсөн 100,000,000 төгрөгийн 50,000,000 төгрөгийг тухайн үедээ би өөрийн нэр дээр байх Уурхайчин хотхоны 97м.кв байрыг Богд банканд зээлээр тавьж М.Мөнх-Эрдэнийн // тоот ны дансанд хийсэн бөгөөд үлдэгдэл 50,000,000 төгрөгийг *******, нарын /5120315521/ “*******” гэсэн ны данс руу хийсэн. , ******* нар нь гэрээний хугацаандаа талбайгаа ашиглалтад оруулалгүйгээр удаа дараа худлаа ярьж, шалтаг тоочиж, гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах болгонд хэл амаар доромжилж, мөнгийг чинь өгөхгүй, шүүх цагдаагаар яваад олж ав гэсээр 2025 оны 5 дугаар сар хүртэл намайг санхүүгийн хувьд маш их хохироож байна. Иймд ******* нарт өгсөн 50,000,000 төгрөг болон Богд банкнаас зээлж авсан 50,000,000 төгрөгийн хүү 15,520,000 төгрөг, нийт 115,520,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 735,550 төгрөгийг гаргуулж миний хохирлыг барагдуулж өгнө үү...” гэжээ.

 

 Хариуцагч Г.*******, М. нар шүүхэд гаргасан тайлбартаа: “... нь 2023 оны 7 сард ******* худалдаа үйлчилгээний төвийн өргөтгөлийн ар хэсгийн хоёр давхарт 100 м.кв талбай худалдан авахаар худалдааны талбайн захиалгын гэрээ хийсэн. Урьдчилгаа 100,000,000 төгрөг өгсөн нь үнэн. Энэ нэг зуун сая төгрөгөөс тухайн үед Сэрдоржийн ломбардад байсан миний барьцаалсан юмсын үнэ хасагдаж тооцогдож байсан болно. 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ Хот байгуулалтын кадастрын мэдээллийн сангийн цахим системд бүртгэгдсэнээр өргөтгөлийн барилгын ажил хийгдэж эхэлсэн. 2024 оны 06 дугаар сарын 19-нд 2889 м.кв талбайн 35 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан бөгөөд суурийн ажил бүрэн хийгдэж дууссан. 2025 оны 10 дугаар сарын 30 гэхэд тухайн барилгыг улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. ийн хийсэн гэрээ одоог хүртэл хүчин төгөлдөр байгаа. Захиалсан талбайгаа буцаах гэж байгаа бол гэрээ цуцалсан бичиг хийсний дараа тухайн мөнгийг буцаана гэхэд одоог хүртэл хийхгүй байгаа. Энэ асуудлаар цагдаад өргөдөл гаргаж манай эхнэрийг шалгуулж байсан. Барилгын ажил хийгдэж байгаа, суурийн гэрчилгээ гарсан байгааг маш сайн мэдэж байгаа. олон нийтийн сүлжээн дээр намайг болон манай эхнэрийг доромжилж гутаасан бичээснүүдийг тавьж байсан. Надтай газрын наймаа хийж байсан бөгөөд 26,600,000 төгрөгийг өгөх ёстой байдаг.100,000,000 төгрөгөөс тухайн мөнгийг хасуулах хүсэлтэй байна. Мөн Богд банкнаас авсан зээлийн хүү болон улсын тэмдэгтийн хураамжийг манай компани гаргаж өгөх үндэслэлгүй...” гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн,эвлэрэх хүсэлтэй байна.Хариуцагч нар шүүхийн шийдвэртэй 160 сая төгрөгийн өр төлбөртэй байгаа тул үүнийг харгалзан 2026 оны 6 дугаар сарын 01-ээс 6 сарын 30 хүртэл 50%ийг, үлдсэн 50%ийг 2 сарын зайтай цувуулан төлж барагдуулах санал гаргаж байна гэж,

 

-хариуцагч “*******” ХХК-ний захирал Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Эвлэрэх саналтай байна гэж,

 

-нэхэмжлэгч тайлбарлахдаа: Шүүх хуралдааны өмнө бид ярьсан. Эвлэрэх саналыг хүлээн зөвшөөрч байна гэж тус тус тайлбарласан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нь хариуцагч “*******” ХХК/Г.*******/ ,М. нарт холбогдуулан “Худалдааны талбай худалдах гэрээг цуцалж 115,520,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Шүүх хуралдааны шатанд хариуцагч “*******” ХХК-ний захирал Г.*******,М. нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч төлөх хугацааны талаар эвлэрэх санал гаргасныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан.

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд:

 Нэхэмжлэгч,хариуцагч бид нар дараах байдлаар эвлэрч байна.

1.Нэхэмжлэлийн шаардлага 115,520,000 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 50,000,000 төгрөгийг 2026 оны 06-р сарын 01-ний өдрөөс 06-р сарын 30-ны өдрийн дотор,

-32,760,000 төгрөгийг 2026 оны 08-р сарын 01-ний өдрөөс 08-р сарын 30-ны өдрийн дотор,

-32,760,000 төгрөгийг 2026 оны 10-р сарын 01-ний өдрөөс 10-р сарын 31-ний өдрийн дотор тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов.

2. Хариуцагч М. миний бие төлөхийг зөвшөөрч байгаа тул эвлэрэх хүсэлтэй байна.

3. Дээрх төлбөрт автомашин,газар,орон сууц,объект зэргийг үнэ тохиролцон тооцуулж болохоор тохиролцов.

4.Хэрэв эвлэрлийн гэрээний хугацаанд буюу 2026 оны 10 дугаар сарын 31-ний дотор худалдааны талбайн өргөтгөлийг улсын комисс хүлээн ав ашиглалтад орвол анх тохиролцсон үнийн дагуу хуучин хийсэн гэрээний дагуу худалдааны талбайн объектыг өгч болно” гэжээ..

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4,106.5-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар шүүхийн шийдвэр гарах хүртэл эвлэрэн хэлэлцэх боломжтой бөгөөд зохигч талуудын эвлэрэл нь бусдын эрх эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй,хуульд харшлаагүй байх тул зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Шүүхийн зардлыг хуваарилахдаа, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д“Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, ...төлүүлнэ” гэж, 56.4-д “ Зохигч эвлэрэхдээ шүүхийн зардлыг өөрөөр хуваарилахаар тохиролцоогүй бол шүүх энэ зүйлд заасан журмаар шийдвэрлэнэ” гэж,74 дүгээр зүйлийн 74.5-д” Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэж тус тус зааснаар, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 736,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 736950 төгрөгийн тал хувь буюу 367,775 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ид олгуулахаар зааж шийдвэрлэсэн.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгэр зүйлийн 74.1,74.2,74.3, 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “*******” ХХК /Г.*******/,М. нарт холбогдох “115,520,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэрэгт хариуцагч Г.*******, М. нар нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрч, төлөх хугацаа,нөхцөлийн талаар нэхэмжлэгч той эвлэрч гэрээ байгуулсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5,106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 736,950 /долоон зуун гучин зургаан мянга, есөн зуун тавь/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК, М. нараас нийт 367,775 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ид олгосугай.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.  

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4,106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.  

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.АРИУНЦЭЦЭГ