Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 312/шш2026/01656

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан***** нарыг 2008 оноос 2024 оны 10 дугаар сарыг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2*****ны өдөр төрсөн охин *********ын асрамжид байлгасугай. 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2010 оны 03 сарын 10-ны өдөр төрсөн охин ****ыг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг *****оор сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1., 108.8.-д заасныг баримтлан нэхэмжлэгч *****аас 8 893 500 гаргуулан хариуцагч *****од олгож, ******ын нэхэмжлэлээс 2 500 000 төгрөгийн шаардлагыг, хариуцагч Ш.Батдоржид холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.   

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 210 600 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчийн төлсөн 140 400 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр, хариуцагчаас 115 980 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.  

6. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.   

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.ХИШИГДАВАА