Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 312/ШШ2026/02006

 

 

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: ************-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 663 804.11 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ***** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч ***К-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.

2024.11.12-ны өдөр *****едит үйлчилгээний гэрээг байгуулж 500,000.0 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд *****аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

*** тоот Т******* гэрээний үүрэгт үндсэн зээлд 499,900.60 төгрөг, үндсэн хүүнд 151,860.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 11,043.29 төгрөг, шимтгэлд 1,000.0 төгрөг, нотариатын төлбөрт 0.0 төгрөг, нийт 663,804.11 төгрөгийг хариуцагч Д*****аас гаргуулах... гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч****нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Хариуцагч *** нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч **** хариуцагч **д холбогдуулан 663 804.11 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч ****нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20 481 төгрөгийн 10 240.5 төгрөгийг төрийн сангаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1., 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ************ холбогдуулан гаргасан 663 804.11 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20 481 төгрөгийн 10 240.5 төгрөгийг төрийн сангаас гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА