Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 312/ШШ2026/02004

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: *********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 13 886 047 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч***** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...****** нь 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Голомт банктай ЗГ4005187918 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж 18,010,000.00 (арван найман сая арван мянга) төгрөгийн зээлийг жилийн 19,8 (арван ёс аравны найм) хувийн хүүтэй, 30 (гуч) сарын хугацаатай зээл авсан. Нэмэлт өөрчлөлтийн цалингийн зээлийг 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр ЗГ4005187918-А тоот гэрээ байгуулан 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөгийг жилийн 18,6 (арван найм арваны зургаа) хувийн хүүхэй, 30 (гуч) сарын хугацаахай зээл авсан. ***** тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 95 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 2026 оны 03-р сарын 30-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13,886,047.12 (арван гурван сая найман зуун наян зургаан мянга дөчин долоон төгрөг арван хоёр мөнгө) төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт Голомт банкинд олгуулж өгнө үү... гэжээ.

Хариуцагч ***** шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Миний бие *******кны нэхэмжилсэн 13 886 047.12 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна... гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *****К, хариуцагч ****йд холбогдуулан 13 886 047.12 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *****-ийн нэхэмжилсэн 13 886 047.12 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ****-ийн нэхэмжилсэн 13 886 047.12 төгрөгийг хариуцагч **** төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227 380 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 113 690 төгрөг, төрийн сангаас 113 690 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ****-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА