Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 312/ШШ2026/01994

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: ********-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: **************/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 5 585 987.53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч****** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч ********ас үндсэн зээлийн төлбөрт 4 577 994.73 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 780 448.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 118 784.07 төгрөг, шимтгэл 100 259.92 төгрөг, нотариатын зардал 8,500 төгрөг, нийт 5 585 987.53 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч **** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие нь *****-иас нэхэмжилсэн 5 585 987.53 төгрөгийг 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 500 000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-нд 1 017 200 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 25-нд 1 017 200 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 25-нд 1 017 200 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-нд 1 017 200 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 25-нд 1 017 200 төгрөгөөр төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *****, хариуцагч ******т холбогдуулан 5 585 987.53 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 5 585 987.53 төгрөгийг 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 500 000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-нд 1 017 200 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 25-нд 1 017 200 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 25-нд 1 017 200 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-нд 1 017 200 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 25-нд 1 017 200 төгрөгөөр төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Иймд хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргаагүй бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3,  758 дугаар зүйлийн 758.1., 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ****-ийн нэхэмжилсэн 5 585 987.53 төгрөгийг хариуцагч ******* 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 500 000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-нд 1 017 200 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 25-нд 1 017 200 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 25-нд 1 017 200 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-нд 1 017 200 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 25-нд 1 017 200 төгрөгөөр төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104 326 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 52 163 төгрөг, төрийн сангаас 52 163 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА