Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 312/ШШ2026/01993

 

 

 

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: *********-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: **********/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 6 333 480.12 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *****ийн төв нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...****нь 2024 оны 09 дугаар сарын 03-ны өдөр *****тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж 10,000,000.00 (арван сая) төгрөгийн зээлийг жилийн 21 (хорин нэг) хувийн хүүтэй, 30 (гуч) сарын хугацаатай зээл авсан. **** тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь хөлөх тухай мэдэгдсэн боловч төлоөгүй 100 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 2026 оны 03-р сарын 10-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,333,480.12 (зургаан сая гурван зуун гучин гурван мянга дөрвөн зуун наян төгрөг арван хоёр мөнгө) төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт****олгуулж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Хариуцагч ***** нь 6 333 480.12 төгрөгийг төлж барагдуулсан тул гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******т холбогдуулан 6 333 480.12 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч ****нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1., 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч *****аас 6 333 480.12 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116 286 төгрөгийн 58 143 төгрөгийг төрийн сангаас гаргуулан нэхэмжлэгч ******-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА