Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 1505

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,

          Улсын яллагч Б.Дэлгэрмаа,

          Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Б холбогдох эрүүгийн 1806074090401 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгаар сарын 2-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн. 1985 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн. 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй. ам бүл 1, Баянзүрх дүүргийн   тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, регистрийн дугаар  , хэрэг хариуцах чадвартай, Б.Б.

 

          Холбогдсон хэргийн талаар:

        Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 09 дугаар сарын 04-ний 22 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Бөхийн өргөөний зүүн хойд талын гэрлэн дохиотой уулзварын урд талын явган хүний гарцтай замд Тоёота Королла Аксио маркийн 18-14 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан "Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэх үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваа явган зорчигч...-д зам тавьж өгнө." гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч П.Намууныг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад тодорхой ярьсан учир нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт цугларсан нотлох баримтуудаас 2018 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-10/, хохирогч П.Намууны өгсөн мэдүүлэг /хх-29-31/, шүүгдэгч Б.Бяллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-72-73/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт 10957 дугаартай дүгнэлт /хх-15/, 2018 оны 10 дугаар сарын 3-ны 016 дугаартай мөрдөгчийн маргадлагаа /хх-64/, шүүгдэгч Б.Биргэний үнэмлэхийн лавлагаа /хх-76/, шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх-74/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 9 дугаар сарын 4-ний 22 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Бөхийн өргөөний зүүн хойд талын гэрлэн дохиотой уулзварын урд талын явган хүний гарцтай замд Тоёота Королла Аксио маркийн 18-14 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан "Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэх үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваа явган зорчигч...-д зам тавьж өгнө." гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч П.Намууныг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

Мөрдөн байцаалтад 2018 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-10/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч П.Намууны өгсөн: "...2018 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр 21 цаг 50 минутын орчим зам хөндлөн гарах гээд би найз залуу Баатарзоригийн хамт... явган зорчигчийн ногоон гэрэл асангуут гарцаар алхаад ортол, уулзварын баруун талаас нэг суудлын автомашин уулзвараар эргэж орж ирээд миний зүүн талаас буюу миний гуя орчимд мөргөсөн... Би ногоон гэрлээр зам хөндлөн гарсан. Автомашин зүүн талын урд гэрэл орчмоор миний зүүн гуя орчимд мөргөсөн. Би машинд мөргүүлээд унаагүй, тэнцвэр алдаад баруун гар талд явж байсан найз залуугаасаа түшиж авсан..”/хх-29-31/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Б яллагдагчаар өгсөн: “2018 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн орой 21 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Бөхийн өргөөний уулзварын баруун замд баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байгаад гэрлэн дохиотой уулзвар дээр 3 машины ард баруун гар тийш эргэх гээд 1-р эгнээнд зогсож байгаад чигээрэй явах ногоон гэрэл асангуут уулзараар баруун гар тийш эргээд ортол явган хүний гарцаар 2 хүн машины урдуур ороод ирэхэд нь тормосоо гишгээд наана нь явж байсан эмэгтэйг мөргөөд зогссон. Явган зогчигч мөргүүлээд газар унаагүй. Би явган зогчигчийг гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлээд буцаж ослын газар ирж үзлэг хийлгэсэн.”/хх-72-73/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт 10957 дугаартай дүгнэлт:

1. П.Намууны биед ахар сүүлний 4-р нугалмын хугарал, бүсэлхийн 2,3,4,5-р нугалмын жийргэвчийн цүлхийлт бүхий гэмтлүүд тогтогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-15/,

 

2018 оны 10 дугаар сарын 3-ны 016 дугаартай мөрдөгчийн маргадлагаа /хх-64/,

Шүүгдэгч Б.Биргэний үнэмлэхийн лавлагаа /хх-76/,

Шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх-74/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

          Шүүхээс шүүгдэгч Б.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

       

          Хохирогч П.Намуун нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүгдэгч Б.Б нь хохирогчид 2.130.000 төгрөгийг төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

 Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дахь хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

            Шүүхээс шүүгдэгч Б.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Б нь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

            5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.            

 

   6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгт хадгалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар Чингис архины шилийг устгасугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

  8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

             

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС