Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 312/шш2026/01991

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: *********ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 6 763 185.03 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ****ь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч Ө*** нь 2023.08.28-ны өдөр ******3 тоот Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулан 4,296,900 төгрөгийн зээлийг нэг сарын 2,98%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон. Зээлдэгч нь барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй гэрээний эргэн төлөлтий хуваарийг 730 хоног хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөр төлж барагдуулаагүй байна. Иймд ***********,763,185.03 төгрөгийг гаргуулж байна ... гэжээ.

 

Хариуцагч *** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие *****иас нэхэмжилсэн******* 763 185.03 төгрөгийг 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 845 400 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-нд 845 400 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 25-нд 845 400 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 25-нд 845 400 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-нд 845 400 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 25-нд 845 400 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 25-нд 845 400 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 25-нд 845 400 төгрөгөөр төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ***** нь хариуцагч *****эд холбогдуулан 6 763 185.03 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч **** нь нэхэмжлэлийн шаардлага******* 763 185.03 төгрөгийг хариуцагч ***** 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 845 400 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-нд 845 400 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 25-нд 845 400 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 25-нд 845 400 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-нд 845 400 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 25-нд 845 400 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 25-нд 845 400 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 25-нд 845 400 төгрөгөөр төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Иймд хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргаагүй бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3,  758 дугаар зүйлийн 758.1., 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ****ийн нэхэмжилсэн******* 763 185.03 төгрөгийг хариуцагч Ө.*****26 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 845 400 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-нд 845 400 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 25-нд 845 400 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 25-нд 845 400 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-нд 845 400 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 25-нд 845 400 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 25-нд 845 400 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 25-нд 845 400 төгрөгөөр төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123 161 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 61 580.5 төгрөг, төрийн сангаас*******1 580.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******К-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА