| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 312/2026/02443/И |
| Дугаар | 312/шш2026/01990 |
| Огноо | 2026-06-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 312/шш2026/01990
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: У********-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ********д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 4 150 720 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
****үүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...***** нь манай Тус зээлийн аппликейшн дахь үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 3,000,000 төгрөгийг манай хамтрагч байгууллага болох Cloouddy electronics гэх дэлгүүрээс худалдан авалтын эрхээр 2025.06.16-нд 4,5%-ийн хүүтэй 12 сарын хугацаатай сар бүрийн 15-нд 327,910 төгрөгийг төлж дуусгахаар бараа бүтээгдэхүүн үйлчилгээ зээлээр авсан. Зээлдэгч **** нь эргэн төлөлтийг төлөлгүй бидний тавьсан удаа дараагийн зээл төлөлтийн талаарх шаардлагыг үл биелүүлэн үндсэн зээл,зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөлгүй 250 хоног хугацаа хэтрээд зээлээ төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. 2026.04.22-ны өдрийн байдлаар 4,150,720 төгрөг төлөгдөөгүй байна. Иймд *****ас 4,150,720 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч ****шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...****-ийн нэхэмжилсэн 4 150 720 төгрөгийг 2026.06.30-ны өдөр 691 800 төгрөг, 2026.07.30-ны өдөр 691 800 төгрөг, 2026.08.30-ны өдөр 691 800 төгрөг, 2026.09.30-ны өдөр 691 800 төгрөг, 2026.10.30-ны өдөр 691 800 төгрөг, 2026.11.30-ны өдөр 691 800 төгрөгөөр төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *****, хариуцагч******д холбогдуулан 4 150 720 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *******-ийн нэхэмжилсэн 4 150 720 төгрөгийг 2026.06.30-ны өдөр 691 800 төгрөг, 2026.07.30-ны өдөр 691 800 төгрөг, 2026.08.30-ны өдөр 691 800 төгрөг, 2026.09.30-ны өдөр 691 800 төгрөг, 2026.10.30-ны өдөр 691 800 төгрөг, 2026.11.30-ны өдөр 691 800 төгрөгөөр төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ****-ийн нэхэмжилсэн 4 150 720 төгрөгийг, хариуцагч*****026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 691 800 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 691 800 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 691 800 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 691 800 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 691 800 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 691 800 төгрөгөөр төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81 362 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 40 681 төгрөг, төрийн сангаас 40 681 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА