Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 312/шш2026/01989

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: *********-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *********-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 40 935 440.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...********тай 2024.06.26-ны өдөр *******оот онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулан 30,900,000 (гучин сая есөн зуун мянга) төгрөгийг жилийн 21,6 хувь, сарын 1,8 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн цалингийн зээлийн зориулалтаар зээл авсан. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид удаа дараа утсаар болон мэдэгдэх хуудсаар мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ сайн дураар өнөөдрийг хүртэл биелүүлээгүй, зээлийн гэрээний зөрчлийг арилгаагүй байгаа зэргийг үндэслэн зээлдэгч ********д холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Талуудын хооронд байгуулсан *******тоот онлайн цалингийн зээлийн гэрээний үндсэн зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нийт 40 935 440.66 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийн хамт гаргуулж өгнө үү.. гэжээ.

 

Хариуцагч*****шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие Н*****наас гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 40 935 440.66 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******нь хариуцагч *****т холбогдуулан 40 935 440.66 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Н******-ийн нэхэмжлэлийн шаардлага 40 935 440.66 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Иймд хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргаагүй бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3,  123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ****сэн 40 935 440.66 төгрөгийг хариуцагч ********төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 362 627 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 181 313.5 төгрөг, төрийн сангаас 181 313.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *****-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА