Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 1516

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,

Улсын яллагч М.Үүрийнтуяа,

Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.М холбогдох эрүүгийн 1806082311800 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1989 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Дорнод аймагт төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилгүй, Баянзүрх дүүргийн 21-р хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг зохион байгуулагч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамтаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаартай, Б.М .

 

          Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М нь 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Очир төвийн паабад иргэн Л.Баттүвшинтэй маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

        Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад тодорхой ярьсан учир нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

 

Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Л.Баттүвшингийн мэдүүлэг /хх-5-6/, шүүгдэгч Б.М яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-21-22/, шүүх эмнэлгийн үндэсний хүрээлэнгийн №12161 дугаартай дүгнэлт /хх-10-11/, Б.М иргэний үнэмлэх болон ял шийтгэгдэж байсан

лавлагаа баримт / хх-16-17/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

  

 Шүүгдэгч Б.М нь 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Очир төвийн паабад иргэн Л.Баттүвшинтэй маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Л.Баттүвшингийн өгсөн: "...2018 оны 10 дугаар сарын 4-ний өдөр.... баар руу нь ороход Бат-Эрдэнэ ахын найз Буд нэг танихгүй хүнтэй сууж байсан. Бид хоёр тэр хоёр дээр очоод ширээнд нь хамт суусан. ...Би бүжиглэж байгаад ширээндээ очиж суухдаа Будыг "жаахан цаашаа суучхаач хөгшөөн" гэтэл Буд цаашилж суусныхаа дараа намайг суутал миний нүүрний зүүн талын хэсэг рүү гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд би газар унаад, миний нүүр цус болчихсон байсан. ...Нүүрээ угаах гээд зогсож байтал Буд миний араас даган ариун цэврийн өрөөнд орж ирээд намайг хавирч унагаагаад толгой руу өшиглөж, нүүр рүү гараараа 2 удаа цохисон. ...Миний хамар хугарсан, 2 нүд хөхөрсөн, үүдэн шүдний баруун талын шүдний ирмэг нь хугарсан, жавж дотор талаараа язарсан, толгой өвдөж байгаа" /хх-5-6/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.М яллагдагчаар өгсөн мэдүүлэг: "...2018 оны 10 дугаар сарын 4-ний өдөр би ажил дээрээ байж байхад миний таньдаг Бат-Эрдэнэ гэх залуу хохирогчтэй орж ирсэн. Надад архи, пиво өгөхөөр нь би архины харшилтай учир уугаагүй. Хохирогч залуу босч ирээд элдвээр хэлээд далайхаар нь миний уур хүрээд баруун гараараа хохирогч залуугийн нүүрэн тус газар нь 1 удаа мангасдаад 1 удаа цохьсон. Тэгтэл тэр залуугийн хамраас нь цус гарсан. ... Би тэр залууд чи ингэж болохгүй шүү дээ ахын дүү гээд зүүн гарынх нь булчин хэсэгт нь 2 удаа гараараа цохисон” /хх-21-22/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад шүүх эмнэлгийн үндэсний хүрээлэнгийн №12161 дугаартай дүгнэлт:

  1. Л.Баттүвшингийн биед зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун хацрын дотор салстын язарсан шарх. баруун доод үүдэн 2-р шүдний хазах гадаргуун эмтрэл гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэругглийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой /хх-10-11/,

 

Б.М иргэний үнэмлэх болон ял шийтгэгдэж байсан лавлагаа баримт / хх-16-17/ зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач

хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Иймд шүүгдэгч Б.М нь 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Очир төвийн паабад иргэн Л.Баттүвшинтэй маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээрх байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Хохирогч Л.Баттүвшинд 250.000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан байна. Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Б.М холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Б.М 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

Шүүхээс шүүгдэгч Б.М ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна гэж шүүхээс үзлээ.

Шүүгдэгч Б.М нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.М 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.М нь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

            5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.            

6. Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

             

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.М урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС