| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 312/2026/02370/И |
| Дугаар | 312/ШШ2026/01988 |
| Огноо | 2026-06-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 312/ШШ2026/01988
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: ****-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ********-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 1 820 945 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч **** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Нэхэмжлэгч О*****нь*******тай 2024.03.28-ны өдөр 58988 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 8 сарын 3-ны өдөр 783 000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 6.9 хувийн хүүтэй **** тоот зээлийг ****тоот дансанд зээлдэгч **** нь шилжүүлэн авсан. Хариуцагч ****нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2026.02.26-ниы өдрийн байдлаар: 1. 2000468006 тоот зээл 2024 оны 9 сарын 2-ний өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 783,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 572 хоногийн хүү 1,030,115 төгрөг + шимтгэл 7,830 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 1,030,115, Нийт дүн 1,820,945 төгрөг, нийт үндсэн зээл 783,000 төгрөг, нийт хүү 1,030,115 төгрөг, шимтгэл нийлбэр 7,830 төгрөг, эрэн сурвалжлах ажиллагааны зардал /улсын тэмдэгтийн хураамж/ 0 төгрөг Бүгд нийлээд: 1,820,945 /нэг сая, найман зуун хорин мянга, есөн зуун дөчин таван/ төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч **** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие ***К-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 1 820 945 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ****** холбогдуулан 1 820 945 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч *****нэхэмжлэлийн шаардлага 1 820 945 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Иймд хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргаагүй бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 758 дугаар зүйлийн 758.1., 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ***ийн нэхэмжилсэн 1 820 945 төгрөгийг хариуцагч *****нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44 085 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 22 042.5 төгрөг, төрийн сангаас 22 042.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА