Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 137/ШШ2026/00499

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1984 оны 00 сарын 00-ны өдөр Д хотод төрсөн, 00 настай, З Ш-д т т ажилтай, Д аймаг З сум 00-р баг С-ын 00-н айлын 00 тоотод бүртгэлтэй, одоо З сум 00-р баг 000-р байрны 00 тоотод түр оршин суух, Ц овогт Ц-ын С /РД: ЧЕ000000, утас: 00000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1983 оны 11 сарын 00-ны өдөр А аймгийн Э суманд төрсөн, 00 настай, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, У хот Б дүүрэг 00-р хороо 00А байрны 00 тоотод оршин суух, Ө овогт Ч-ын Б /РД: АЭ000000, утас: 0000000/-д холбогдох

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2026 оны 04 дүгээр  сарын 10-ны өдөр хүлээн авч, 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М, нэхэмжлэгч Ц.С, хариуцагч Ч.Б /цахим/ нар оролцов. 

 

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд: Миний бие Ц.С нь Ч.Б-тай 2015 оны 08 сард Солонгос улсад танилцаж, гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч эхэлсэн. Бидний хамтын амьдралын хугацаанд 2017 оны 07 сарын 13-ны өдөр хүү Б.А, 2019 оны 03 сарын 19-ний өдөр охин Б.А төрж эцэг эх болсон. Хамтран амьдарч байгаад миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас 2021 онд Монгол улсдаа ирсэн. 2024 оны 01 сард нөхөр Б Монгол улсад ирээд нэг гэртээ халуун ам бүлээрээ амьдарч байгаад 2024 оны сүүлээс эхлэн Ч.Б нь гадуур хонож, хайр халамж байхгүй, үр хүүхдүүдээ анхаарахгүй, муу зуршлыг нь хэлж ярилцах гэхээр уурлаж хэрүүл маргаан хийж байгаад тухайн оны 10 сараас гэрээсээ яваад өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байна. Миний бие одоо 2 хүүхдийн хамт З суманд оршин сууж, хүү Б.А нь тус сумын 1-р сургуулийн 3г ангид, охин Б.А нь 1в ангид тус тус суралцдаг. Ч.Б нь үр хүүхдүүдийнхээ хойноос санаа зовдоггүй, энэ хугацаанд мөнгөн тусламж дэмжлэг үзүүлж байгаагүй тул 2017 оны 07 сарын 13-ны өдөр хүү Б.А, 2019 оны 03 сарын 19-ний өдөр охин Б.А нарт тэтгэлэг тогтоолгох хүсэлттэй байна. Хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.      

 Нэхэмжлэгч Ц.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Б 2 хүүхэддээ тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. 2015 онд Солонгос улсад Б-тай танилцаж гэр бүл болсон. 2017 оны 07 сарын 13-ны өдөр хүү Б.А, 2019 оны 03 сарын 19-ний өдөр охин Б.А нар төрсөн. Эхний жилүүдэд хайр халамжтай байсан. Сүүлийн жилүүдэд хайр халамжгүй болсон. Би Б-тай нэг дагвар хүүхэдтэй суусан. Намайг эмнэлэгт хэвтэж байхад миний хүүг зодсон байсан. Сүүлийн нэг жил тусдаа амьдарч байгаа. Хүүхдүүддээ ямар ч тусламж үзүүлээгүй. Иймд 2017 оны 07 сарын 13-ны өдөр төрсөн Б.А, 2019 оны 03 сарын 19-ний өдөр төрсөн Б.А нарт эцгээр нь тэтгэмж тогтоолгох хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Ч.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Эхнэр Ц.С-ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2024 оны 01 сард би Монголд байгаагүй Солонгос улсад байсан. 2024 оны 12 сарын 24-нд ирсэн. Ирээд хамтран амьдраад 1 жил гаран хугацааны дараа 3 см хувирч хөрөнгө мөнгө өөрийн нэр дээр болгон 2 хүүхдүүддээ З-Үүд рүү хэлэлгүй авч явсан. Ирээд хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, хүсэлт гаргасан байна. Би хүүхдүүддээ мөнгө төгрөг өгдөггүй гэсэн байна. Энэ бүхэн худлаа. Гадуур ханийн халамж муу байсан гэсэн байна худлаа. Явах шалтгаан нь гэрээсээ хөөж хуульд БГД-1 хэлтэст хүртэл том хүүг зодсон Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж цагдаад хүртэл өгч байсан тийм болохоор би дахин гэртээ очоогүй ээж дээрээ одоог хүртэл хамт амьдарч байгаа гэв.

Хариуцагч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй татгалзаж байна. Би Солонгос улсаас ирээд уул уурхайд ажилсан. Тухайн үедээ 14 хоног ажилаад, 14 хоног амардаг байсан. Тэр үед хайр халамж байхгүй байсан нь үнэн. Хүүхэд зодсон асуудал дээр том хүүхэд маань дүү нараа зодсон асуудал гаргаад бид хоёр үл ойлголцоод барилцаж авсан асуудал гарсан. 2 хүүхэддээ тэтгэлэг тогтоолгоход татгалзах зүйл байхгүй. Гэхдээ би 2 хүүхдээ бодоод гэр бүлээ авч үлдмээр байна. 2 бага хүүхдээ аваад С З рүү явсан. Тэгээд байнга хүүхдүүдээ орхиод ажилдаа явдаг. Ээлжийн ажил хийдэг юм билээ. Хүүхдүүдийн ирээдүйг бодоод би гэр бүлээ авч үлдмээр байна гэв.

Нэхэмжлэгч талаас: Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар, Д аймгийн З сумын 1-р багийн ажлын албаны тодорхойлолт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, Д аймгийн З сумын ерөнхий боловсролын 1-р сургуулийн тодорхойлолтууд, Б өрхийн эрүүл мэндийн төвийн хүүхэд эрүүл бойжиж байгаа нь үнэн болохыг тодорхойлсон тодорхойлолтууд зэргийг гаргаж өгсөн.

Хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримт байхгүй болно.

Хавтаст хэрэгт цугларсан эдгээр нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                             ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

Ц.С нь Ч.Б-тай 2015 оны 08 сард Солонгос улсад танилцаж, гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч эхэлсэн. Бидний хамтын амьдралын хугацаанд 2017 оны 07 сарын 13-ны өдөр хүү Б.А, 2019 оны 03 сарын 19-ний өдөр охин Б.А нар төрж эцэг эх болсон. Хамтран амьдарч байгаад миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас 2021 онд Монгол улсдаа ирсэн. 2024 оны 01 сард нөхөр Б Монгол улсад ирээд нэг гэртээ халуун ам бүлээрээ амьдарч байгаад 2024 оны сүүлээс эхлэн Ч.Б нь гадуур хонож, хайр халамж байхгүй, үр хүүхдүүдээ анхаарахгүй, муу зуршлыг нь хэлж ярилцах гэхээр уурлаж хэрүүл маргаан хийж байгаад тухайн оны 10 сараас гэрээсээ яваад өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байна. Миний бие одоо 2 хүүхдийн хамт Замын-Үүд суманд оршин сууж, хүү Б.А нь тус сумын 1-р сургуулийн 3г ангид, охин Б.А нь 1в ангид тус тус суралцдаг. Ч.Б нь үр хүүхдүүдийнхээ хойноос санаа зовдоггүй, энэ хугацаанд мөнгөн тусламж дэмжлэг үзүүлж байгаагүй тул 2017 оны 07 сарын 13-ны өдөр хүү Б.А, 2019 оны 03 сарын 19-ний өдөр охин Б.А нарт тэтгэлэг тогтоолгохыг хүсэж нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөгүй болно.

Нэхэмжлэгч Ц.С, хариуцагч Ч.Б нар нь 2017 оны 07 сарын 13-ны өдөр Б.А, 2019 оны 03 сарын 19-ний өдөр Б.А нарыг төрүүлж эцэг, эх болон амьдарч байсан болох нь зохигчдын тайлбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, Д аймгийн З сумын ерөнхий боловсролын 1-р сургуулийн тодорхойлолтууд, Б наран өрхийн эрүүл мэндийн төвийн хүүхэд эрүүл бойжиж байгаа нь үнэн болохыг тодорхойлсон тодорхойлолтууд зэрэг үйл баримтаар тогтоогдож байна.

Зохигчид нь 2025 оны 01 сараас хойш тусдаа амьдарч байгаа болно.  Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрөхгүй. Гэр бүлээ авч үлдмээр байна гэх тайлбарыг гаргасан боловч өөрийн татгалзалаа нотолсон баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2017 оны 07 сарын 13-ны өдөр төрсөн Б.А, 2019 оны 03 сарын 19-ний өдөр төрсөн Б.А нарыг эцэг Ч.Б-гаар сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Зохигчид нь хүүхдийн асрамж дээр маргаагүй боловч, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд зааснаар хүүхэд эцэг эхийн хамт байх, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхийн хэн нэгнээс тусдаа амьдрах үедээ тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй тул эцэг, эх хэн аль нь хүүхдэдээ анхаарал халамж тавьж өсгөн хүмүүжүүлэх үүрэгтэй,

мөн Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “хүүхэд төрснөөр  эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсэх” талаар заасан бөгөөд хэдийгээр шүүхээс хүүхдэд тэтгэлэг тогтоож байгаа боловч тэд мөн хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэдгийг дурдах нь зүйтэй байна.

Тэтгэлгийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжийг тооцохдоо нэг жилд төлөх хүүхдийн тэтгэлгийг нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн хүн амын амьжиргааны доод түвшин буюу 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Үндэсний статистикийн хорооны даргын А/11 дугаартай тушаалд Д аймагт амьжиргааны доод түвшингийн хэмжээг 522,300 төгрөгөөр тогтоогдсон. /522,300x12сар/2/ 2 хүүхдийн 1 жилд авах тэтгэврийн хэмжээ 6,267,600 төгрөгөөс тооцож хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 115,232 төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Учир нь Б.А, Б.А нар нь Д аймгийн З суманд амьдардаг нь нэхэмжлэгчийн тайлбар, Д аймгийн З сумын ерөнхий боловсролын 00-р сургуулийн тодорхойлолтууд /хх-ийн 07-08/, Б өрхийн эрүүл мэндийн төвийн хүүхэд эрүүл бойжиж байгаа нь үнэн болохыг тодорхойлсон тодорхойлолтууд /хх-ийн 09-10/ зэргээр тогтоогдож байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2017 оны 07 сарын 13-ны өдөр төрсөн Б.А, 2019 оны 03 сарын 19-ний өдөр төрсөн Б.А нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ч.Б-гаар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Ц.С-д даалгасугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэдгийг нэхэмжлэгч Ц.С, хариуцагч Ч.Б нарт мэдэгдсүгэй.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ч.Б-аас 115,232 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.Б