Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 137/ШШ2026/00502

 

                                                  Зохигчдын эвлэрлийг баталж,

                                                 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.3-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.О-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.А холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгож, дундын эд хөрөнгө хуваарилуулах тухай иргэний хэргийн гэрлэгчид эвлэрсэн тул эвлэрлийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Ц.А-с улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 35,100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.О олгосугай.

 

3. Энэ захирамжинд зохигчид гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Э.Б