Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 137/ШШ2026/00500

 

  2026         06          09                                       137/ШШ2026/00500

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч А… капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.М-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,585,078.53 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг нь тус шүүхэд 2026 оны 06 сарын 08-ны өдөр шилжин ирснийг хянаад,

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У… хот, С… дүүрэг, …-р хороо, Сентрал тауэр, … давхарт … тоотод байрлах А… капитал ББСБ ХХК  /ХХД: …, РД:…, утас:…/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл грагах өдрийн байдлаар 7105757590 тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт 1,574,078.53 төгрөг, нотариатын төлбөр 11,000 төгрөг, нийт 1,585,078.53 төгрөгийг хариуцагч М-ны М-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхэд А… капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М… овогтой М… /РД:…/-д холбогдох иргэний хэрэг хянагдаж байгаа билээ. Шүүхийн явцад хариуцагч М.М нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулсан тул нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А… капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.М-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,585,078.53 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.М нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,585,078.53 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, 2026 оны 05 сарын 05-ны өдөр төлбөр төлж барагдуулсан баримт зэргээр тогтоогдож байна. 

Хариуцагч М.М нь 1,585,078.53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч А… капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.М-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,585,078.53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.М нь бүхэлд нь биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар  нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,311 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн  50 хувь буюу 20,155.5 төгрөгийг улсын орлогоос, 50 хувь болох 20,155.5 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

            3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

                           ШҮҮГЧ                               Э.Б