| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2026/00590/И |
| Дугаар | 137/ШШ2026/00514 |
| Огноо | 2026-06-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 137/ШШ2026/00514
2026 06 11 137/ШШ2026/00514
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч Х… банк ХК-ийн нэхэмжлэлтэй Э.Ц-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9,972,228.8 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 05 сарын 06-ны өдөр хүлээн авч, 2026 оны 05 сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У… хот, С… дүүрэг, …-р хороо, Сөүлийн гудамж-25, Сөүл оффист байрлах, Х… банк ХК /ХХД: …, РД:…, утас:…/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э.Ц нь нэхэмжлэгч Х… Банк ХК-тай Онлайн зээлийн гэрээ байгуулж 2025 оны 02 дугаар сарын 04-ны өдөр 10,000,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, цалингийн зээл зориулалтаар зээл авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцааны гэрээ байгуулан ирээдүйд орж ирэх цалингийн орлого барьцаалуулсан. Зээлдэгч Э.Ц нь зээлийн гэрээний үүрэгт 2026 оны 04 дугаар сарын 14-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 1,319,911.9 төгрөг, зээлийн хүү 818,368.6 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0 төгрөг, нийт 2,138,280.5 төгрөг төлсөн. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч буюу зээлдэгч нар гэрээнд заасан үүргээ зөрчиж, 2026 оны 04 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар 262 хоногийн хугацаа хэтэрсэн байна. Мөн талууд нь "Иргэний хуулийн 421 дүгээр зүйл /Цахим хэлбэрээр хийх хэлцэл/-ийн 421.2-т "Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурсан болно. Иймд 2026 оны 04 сарын 14-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт 9,972,228.8 төгрөгийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д… аймгийн У… сум нүдэн …-р багт оршин суух, Б.. овогт Э-ын Ц… /РД: …, утас: ../ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Э.Цэцэгжаргал миний бие Х… банк ХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Хаан банкнаас нэхэмжилсэн 9,972,228.8 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х… банк ХК-ийн нэхэмжлэлтэй Э.Ц-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9,972,228.8 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Ц нь зээлийн гэрээний үүрэг 9,972,228.8 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Х… банк ХК-ийн нэхэмжлэлтэй Э.Ц-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9,972,228.8 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Ц нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,506 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 87,253 төгрөгийг улсын орлогоос, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 87,253 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч Э.Ц нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б