| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/00585/И |
| Дугаар | 137/ШШ2026/00515 |
| Огноо | 2026-06-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 137/ШШ2026/00515
2026 06 11 137/ШШ2026/00515
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч Г… ф... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ж.Я-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,702,472 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 05 сарын 06-ны өдөр хүлээн авч 2026 оны 05 сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У… хот, Ч… дүүрэг, …-р хороо, МН таур … давхарт байрлах, Г… ф... ББСБ ХХК /ХХД: …, РД:…, утас:…/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Г… Финанс ББСБ ХХК нь банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд юм. Манай компанид хариуцагч нь зээл авах хүсэлт гаргаж 2025 оны 01 сарын 30-ний өдрийн 160768 тоот Цахим зээлийн эрх нээх гэрээ-г байгуулж, 2025 оны 01 сарын 30-ний өдөр 1,050,000 төгрөгийг 8,7%-ийн хүүтэй, 3 сарын хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэйгөөр зээлсэн. Хариуцагч нь зээлийн гэрээ болон Г… аппликейшн"-д заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, зээлээ төлөх үүргээ үл биелүүлсэн, компанийн зүгээс зээл, зээлийн хүүгээ төлөх шаардлага тавьсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлөлт хийгээгүй байгаа нь Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1 болон 3,2,2 дахь хэсэг, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан үүргээ ноцтой зөрчиж байна. Иймээс 2026 оны 04 сарын 14 байдлаар нэхэмжилсэн дүнг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.. аймгийн Ө… сумын …-р баг сэнж баргилт … тоотод оршин суух, С… овогт Ж-ын Я… /РД: …, утас: …/ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Ж.Я миний бие Г… финанс ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Г.. финанс ХХК-ийн нэхэмжилсэн 1,702,472 төгрөгийг төлөхөө бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г… финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ж.Я-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,702,472 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Я нь зээлийн гэрээний үүрэг 1,702,472 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Г… финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ж.Я-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,702,472 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.Я нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,190 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 21,095 төгрөгийг улсын орлогоос, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 21,095 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч Ж.Я нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б