| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/00538/И |
| Дугаар | 137/ШШ2026/00511 |
| Огноо | 2026-06-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 137/ШШ2026/00511
2026 06 11 137/ШШ2026/00511
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч Г… банк ХК-ийн нэхэмжлэлтэй Э.А, П.Ө нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 27,211,374.23 төгрөг гаргуулах, төлөөгүй тохиолдолд … арлын дугаартай … ДГА улсын дугаартай toyota prius XW20 2005/2016 онтой цагаан өнгийн автомашинаар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг 2026 оны 05 сарын 05-ны өдөр хүлээн авч 2026 оны 05 сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д… аймаг, Замын-Үүд сум, …-р багт байрлах, Г… банк ХК /ХХД: …, РД:…, утас:…/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э.А, П.Ө нар нь 2022 оны 12-р сарын 27-ны өдөр Г… банктай ЗГ1915139203 тоот зээлийн гэрээ байгуулж 22,625,000 төгрөгийг жилийн 14.4%-ийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай, 2025 оны 02-р сарын 13-ны өдөр ЗГ1915139203 1 тоот нэмэлт зээлийн гэрээ байгуулж 20,000,000 төгрөгийг жилийн 13.2%-ийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай, 2025 оны 04-р сарын 28-ны өдөр ЗГ1915139203 3 тоот нэмэлт зээлийн гэрээ байгуулж 16,800,000 төгрөгийг жилийн 13.2%-ийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай цалингийн зээлийг авсан. БГ1915139203 тоот барьцааны гэрээ байгуулж иргэн Э.А өмчлөлийн … арлын дугаартай … ДГА улсын дугаартай toyota prius XW20 2005/2016 онтой цагаан өнгийн автомашиныг тус барьцааны гэрээгээр барьцаалсан болно. Зээлдэгч нь ЗГ1915139203 дугаартай зээлийн гэрээний хугацаанд эргэн төлөлтөө тасалдуулж үндсэн зээл, зээлийн хүүг төлөхгүй байгаа бөгөөд 2026 оны 04 дугаар сарын 22-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Э.А, П.Ө нараас ЗГ1915139203 тоот Зээлийн гэрээний үүрэгт нийт 27,211,374.23 төгрөгийг гаргуулж Голомт банканд олгож өгнө үү. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг сайн дураар биелүүлэхгүй бол үүргийн гүйцэтгэлийг БГ1915139203 барьцааны гэрээнд заасан барьцаа хөрөнгөөр хууль тогтоомжид заасны дагуу хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д… аймгийн З… сумын …-р баг борхойн гудамжны … тоотод оршин суух, Б… овогт П-ийн Ө… /РД:…, утас:…/, Б… овогт Э-ын А…/РД:…/ утас:…/ нар нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Э.А, П.Ө нар нь Голомт банк ХК-аас зээл авсан нь үнэн. Нэхэмжилж буй үнийн дүн болох 27,211,374.23 төгрөгийг бүхэлд нь төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Зээлээ төлөөгүй тохиолдолд … ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г… банк ХК-ийн нэхэмжлэлтэй Э.А, П.Ө нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 27,211,374.23 төгрөг гаргуулах, төлөөгүй тохиолдолд ... арлын дугаартай .. ДГА улсын дугаартай toyota prius XW20 2005/2016 онтой цагаан өнгийн автомашинаар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.А, П.Ө нар нь зээлийн гэрээний үүрэг 27,211,374.23 төгрөг гаргуулах, төлөөгүй тохиолдолд …. арлын дугаартай … ДГА улсын дугаартай toyota prius XW20 2005/2016 онтой цагаан өнгийн автомашинаар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Г… банк ХК-ийн нэхэмжлэлтэй Э.А, П.Ө нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 27,211,374.23 төгрөг гаргуулах, төлөөгүй тохиолдолд … арлын дугаартай … ДГА улсын дугаартай toyota prius XW20 2005/2016 онтой цагаан өнгийн автомашинаар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.А, П.Ө нар нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 294,007 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 147,003.5 төгрөгийг улсын орлогоос, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 147,003.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч Э.А, П.Ө нар нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б