| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/1449/Э |
| Дугаар | 1517 |
| Огноо | 2018-11-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ба.Эрдэнэбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 1517
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,
Улсын яллагч Ба.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч, хохирогч П.Б, Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн П.Б, Д.Б нарт холбогдох 1806 07985 1777 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:
1. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1990 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, эрэгтэй, 28 настай, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ургах наран хороолол 11 дүгээр байрны 28 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, Баянзүрх дүүргийн шүүхээс 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан саруул гэх, Алаг морьт овогт П.Б /РД: /,
2. Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймгийн Дархан суманд 1989 оны 07 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, эрэгтэй, 29 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Доктор авто сүлжээ” ХХК-д нярав ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ургах наран хорооллын 11 дүгээр байрны 42 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан саруул гэх, Боржигон овогт Д.Б /РД:/,
Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
П.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ургах наран хороололын 11 дүгээр байрны автомашины зогсоол дээр иргэн Д.Бтой үл ялих зүйлээр шалтаглан маргалдсаны улмаас түүнийг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
Д.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ургах наран хороололын 11 дүгээр байрны автомашины зогсоол дээр иргэн П.Бтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдсаны улмаас түүнийг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Бий өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Бын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт П.Бий хохирогчоор өгсөн: “...Гэрээсээ гараад явах гэтэл энэ хүний тээврийн хэрэгсэл хажууд зогсож байсан. Хүүхэд нь манай машины арын хаалганы хажууд зогсож байхыг харсан. Би маниварлаад гаръя гэж бодсон. Гэтэл энэ хүн уурлаад маргаан үүссэн...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт Д.Бын хохирогчоор өгсөн: “...П.Бий тээврийн хэрэгслийн хойд талд миний хүүхэд зогсож байсан. Мөн энэ хүний ярьсан бүгд үнэн зөв...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд П.Бий хохирогчоор өгсөн: “... 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 12 цагийн үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Ургах наран хорооллын 11 дүгээр байрны гадаа машины ил зогсоол дээр би машинаа ухрааж байтал 70-70 УНК улсын дугаартай приус 11 маркийн автомашины жолоочтой маргалдаж зодолдсон. Жолооч залуу намайг хүүхэд харахгүй ухраад байна гэснээс болж надтай маргалдан бид хоёр заамдалцаад бие биенийхээ нүүр лүү гараараа 1-2 удаа цохисон, жолооч залуугийн хамарнаас цус гарахаар нь би заамдсан гараа тавьсан чинь жолооч залуу түлхүүр атгасан баруун гараараа миний зүүн шанаа, зүүн дух руу 2 удаа цохиод гэртээ орчихсон. Би жолооч залууг гараад ир гэж дуудсан чинь гарч ирэхгүй байхаар нь би “ Машины чинь цонхыг хагаллаа шүү” гэсэн чинь чаддаг юм бол хагал гэсэн. Тэгэхээр нь би приус 11 маркийн машины урд салхины шилийг хагалсан...” гэх мэдүүлэг /хх.11/,
Мөрдөн шалгах ажиллагаанд П.Бий яллагдагчаар өгсөн: “... 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Ургах наран хороололын 11 дүгээр байрны гадаа байдаг машины ил зогтоол дээр Бтой машинаасаа болж муудалцан цохилцсон нь үнэн. Энэ асуудалд маргаан байхгүй... би хүлээн зөвшөөрч байна. Миний буруу...” гэх мэдүүлэг /хх.36/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Бын хохирогчоор өгсөн: “... Манай 6 настай хүү Батмэргэн машинаас буучихсан ард нь байсан юм. Тэгэхээр би сигнальдсан чинь ухарсан хэвээрээ зогсохгүй байхаар нь би буугаад “ Чи зогсож бай л даа, хүүхэд байна шүү дээ пиздаа минь” гэж хэлсэн чинь ... уг жолооч залуу надтай маргалдаад явах гэж байснаа болин эргэж ирээд миний зүүн талын шанаа руу цохисон. Бид хоёр заамдалцаад бие биенийхээ нүүр лүү гараараа 1-2 удаа цохисон... намайг гэртээ орсон байхад жолооч залуу байрны гаднаас “Арчаагүй пиздаа минь гараад ир, цонхыг чинь хагаллаа” гэсэн. Тэгсэнээ жолооч залуу миний машины урд салхины шилийг хагалчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх.13/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Бын яллагдагчаар өгсөн: “... 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр ... 11 дүгээр байрны гадна машины зогтоол дээр Б гэдэг /нэрийг нь энэ асуудал болсны дараа мэдсэн/ залуутай муудалцаад бие биенийхээ нүүр рүү гараараа цохисон нь үнэн, энэ асуудалд маргаан байхгүй, энэ асуудлыг би хүлээн зөвшөөрч байна. Б миний машины шилийг хагалаад 110,000 төгрөгөөр шилийг нь хийлгэж өгсөн, хохирол барагдсан, надад санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх.32/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний шинжилгээний газрын шинжээч эмчийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 11823 дугаартай дүгнэлтэд:
“1. Д.Бын биед зүүн чихний дэлбэнгийн шилжих нугалаасанд шарх, дух, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх.16/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний шинжилгээний газрын шинжээч эмчийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 11825 дугаартай дүгнэлтэд:
“1. П.Бий биед дух, зүүн хацарт шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.4. Дээрх гэмтэл нь тус тусдаа болон нийлээд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх.18/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
П.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ургах наран хороололын 11 дүгээр байрны автомашины зогсоол дээр иргэн Д.Бтой үл ялих зүйлээр шалтаглан маргалдсаны улмаас түүнийг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
Д.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ургах наран хороололын 11 дүгээр байрны автомашины зогсоол дээр иргэн П.Бтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдсаны улмаас түүнийг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд П.Бий хохирогчоор өгсөн: “... Жолооч залуу намайг хүүхэд харахгүй ухраад байна гэснээс болж надтай маргалдан бид хоёр заамдалцаад бие биенийхээ нүүр лүү гараараа 1-2 удаа цохисон, жолооч залуугийн хамарнаас цус гарахаар нь би заамдсан гараа тавьсан чинь жолооч залуу түлхүүр атгасан баруун гараараа миний зүүн шанаа, зүүн дух руу 2 удаа цохиод гэртээ орчихсон...” гэх мэдүүлэг /хх.11/,
Мөрдөн шалгах ажиллагаанд П.Бий яллагдагчаар өгсөн: “... Бтой машинаасаа болж муудалцан цохилцсон нь үнэн...” гэх мэдүүлэг /хх.36/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Бын хохирогчоор өгсөн: “... уг жолооч залуу надтай маргалдаад явах гэж байснаа болин эргэж ирээд миний зүүн талын шанаа руу цохисон. Бид хоёр заамдалцаад бие биенийхээ нүүр лүү гараараа 1-2 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.13/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Бын яллагдагчаар өгсөн: “... Б гэдэг залуутай муудалцаад бие биенийхээ нүүр рүү гараараа цохисон нь үнэн...” гэх мэдүүлэг /хх.32/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний шинжилгээний газрын шинжээч эмчийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 11823 дугаартай дүгнэлт /хх.16/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний шинжилгээний газрын шинжээч эмчийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 11825 дугаартай дүгнэлт /хх.18/,
Шүүхийн хэлэлцүүлэгт П.Б, Д.Б нарын хохирогчоор тус тус өгсөн мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Б, Д.Б нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа тус тус хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
П.Б, Д.Б нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт П.Б, Д.Б нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэдгээрт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар П.Б, Д.Б нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч нар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хохирогч нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул тэдгээрт прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд П.Б, Д.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
П.Б, Д.Б нар нь хохирогчийн хувьд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир тэдгээр шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
П.Б, Д.Б нар нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага тэдгээрт хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ П.Б, Д.Б нарын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгч нарын хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.
П.Б, Д.Б нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч П.Б, Д.Б нарт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулах нь зүйтэй.
П.Б, Д.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Алаг морьт овогт П.Б, Боржигон овогт Д.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б, Д.Б нарт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Б, Д.Б нарт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж тус тус хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг П.Б, Д.Б, нарт сануулсугай.
5. П.Б, Д.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, П.Б, Д.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР