Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 312/ШШ2026/01146

 

 

 

 

 

 

 

2026       03            31                                               312/ШШ2026/01146  

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

******* дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Бүрэнтогтох би,

Нэхэмжлэгч: *******,*******,*******, Жаргалант 18 дугаар гудамжны 336 тоотод оршин суух Ёншөөбү овогт Товуугийн /РД:ЛЮ76043018,*******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******,*******,*******,*******,-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: “3,486,000 төгрөг гаргуулах тухай” Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 304/ШЗ2026/00558 дугаартай “хэрэг шилжүүлэх тухай” захирамжаар шилжиж ирсэн иргэний хэргийг 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Иймд О. 3,486,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч О.Зулхүү шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие О.Зулхүү нь Т.өөс нэхэмжилж байгаа 3,486,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч Т.ийн хариуцагч О. холбогдох иргэний хэрэгт ирүүлсэн хариуцагчийн зээлийн төлбөр 3,486,000 төгрөгийг 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө төлж барагдуулна гэсэн тайлбарыг зөвшөөрч байна. Уг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т. нь хариуцагч О. холбогдуулан 3,486,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлага болох 3,486,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн бөгөөд хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагч О.Зулхүү нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргахгүй байх ба хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,726 төгрөгөөс 35,363 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 35,363 төгрөг, хариуцагч О. улсын тэмдэгтийн хураамж 35,363 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т.өд олгохоор шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Т.ийн нэхэмжилсэн 3,486,000 төгрөгийг хариуцагч О.Зулхүү төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,726 төгрөгөөс 35,363 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 35,363 төгрөг, хариуцагч О. улсын тэмдэгтийн хураамж 35,363 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т.өд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Э.БҮРЭНТОГТОХ