Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 1523

 

 

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Д.Отгонмаа

улсын яллагч: Э.Намуун

шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Энх-Эрдэнэ

шүүгдэгч: Э.Н нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт Боржигон  овогт  Э Н холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн 1806079631767  дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 30-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт  Э Н, / Д гэж дууддаг өөрийг нь мэддэг хүмүүс/ 19  оны 8 дугаар сарын 05-ны өдөр А аймгийн  Х  суманд төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бичиг хэргийн архивч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам  бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Цэргийн хотхоны 335 тоотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:,     

Холбогдсон хэргийн талаар:

          Э.Н нь 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр  Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хайран-Уул дэлгүүрт Л.Г маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

          Шүүгдэгч Э.Н   шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Хохирогч Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд байрлах дэлгүүрт 11 цаг 30 минутын орчимд согтуурсан байдалтай орж ирээд “ширхэгээр тамхи өгчих” гэж хэлсэн. “Манайх тамхи ширхэгээр зарахгүй” гэж хэлэхэд над руу хашгичаад хэл амаар доромжилсон. Мөн “та эндээс гар” гэж хэлэхэд гарахгүй байсан болохоор нь хажууд байсан модыг аваад гуя хэсэг рүү нь цохисон гэв.

         Шүүгдэгч  Э.Н   мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 23:30 цагийн үед ажил дээрээ байж байхад согтууруулах ундаа хэргэлсэн 50 орчим насны эрэгтэй хүн мамай дэлгүүрт орж ирсэн. Орж ирээд нэг ширхэг тамхи өгчих гэсэн. Би тамхи байхгүй, ширхэгээр зарж болохгүй гэхэд тэр эрэгтэй хэл амаар доромжилсон, тамхи байхгүй байна гэж юу байдаг юм гээд өөдөөс салаавч гаргаж ,нулимсан. Тэгээд би манай дэлгүүрээс гар гэхэд надтай хэрүүл хийгээд хэл амаар доромжлоод гарахгүй байсан. Манай дэлгүүрээс гарахгүй байхаар нь би тэр хүнийг чирээд гаргасан. Чирч гаргаад дэлгүүрийнхээ хаалгыг хаах гэтэл хаалга хаалгахгүй, миний хоолойноос боож, нүүр рүү нулимаад салаавч гаргаад хэл амаар доромжилсон. Би дэлгүүрийнхээ хаалгыг хагаад түгжих гэхэд хаалганаас татаад байхаар нь хажууд байсан банзаар гэдэс рүү нь нэг удаа түлхсэн. Тэгээд надтай зууралдаад байхаар нь банзаар хоёр хөл рүү нь 2 удаа цохисон. Дэлгүүрээ хаасан чинь дэлгүүрийн цонх нүдээд, хашааний хаалга нүдээд байхаар нь би цагдаа дуудаад өгсөн цагдаа ирэхээс өмнө тэр хүн яваад өгсөн байсан гэжээ./хх-ийн 7/

          Хохирогч Л.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:2018 оны 9 дүгээр  сарын 28-ны 23 цагийн үед БЗД-н  дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ Х” Миний маркет ороод худалдагч залуугийн эхнэрээс нь нэг ширхэг тамхи гуйсан чинь тэр дэлгүүрт байсан худалдагч хүүхний нөхөр нь гэх залуу надад чамд өгөх тамхи байхгүй гэхээр нь ганц ширхэг тамхи өгчих дөө гэсэн чинь намайг зайл гэж хэлээд дэлгүүрээс чирч гаргаад приус модоор миний хонго руу 7-8 удаа цохьсон. Тэгэхээр нь би намайг яагаад байгаа юм бэ гэсэн чинь зайл гэж хэлээд дэлгүүр лүүгээ ороод гэрлээ унтраагаад хаалгаа хаасан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан гэжээ.   / хх-н 4-8/          

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 9/

         Хүний биед  хийсэн  шүүх эмнэлэгийн шинжилгээний 11822 дугаартай шинжээчийн дүгнэлт :

1.Л.Г биед зүүн гуя, зүүн өвдөг, баруун гуяанд цус хуралттай, баруун зүүн гуя, зүүн өвөдөг зулгаралт, зүүн гарын чихчий хуруунд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3,Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4,Дээрх гэмтэл нь тус болон нийлээд эрүүл мэндийг нь түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4,1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх-н 10/         

           Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл / хх-н 11-12/

           Э.Н иргэний үнэмлэхийн лавлагаа/ хх-н 15/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас/ хх-н 16/

          Э.Н хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 36-37/

          Э.Н Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал / хх-н 30/, прокурорын тогтоол / хх-н 31-32/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл/ хх-н 33-35/ зэрэг болно.

           Э.Н нь 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр  Баянзүрх дүүргийн  дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Х дэлгүүрт Л.Г маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:

          Э.Н банзаар гуянд нь  цохисоноос Л.Г биед зүүн гуя, зүүн өвдөг, баруун гуяанд цус хуралттай, баруун зүүн гуя, зүүн өвөдөг зулгаралт, зүүн гарын чихчий хуруунд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь тус болон нийлээд эрүүл мэндийг нь түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4,1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн хүний биед  хийсэн  шүүх эмнэлэгийн шинжилгээний 11822 дугаартай шинжээчийн дүгнэлт : / хх-н 10/    

          Хохирогч Л.Г мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн .. Миний маркет ороод худалдагч залуугийн эхнэрээс нь нэг ширхэг тамхи гуйсан чинь тэр дэлгүүрт байсан худалдагч хүүхний нөхөр нь гэх залуу надад чамд өгөх тамхи байхгүй гэхээр нь ганц ширхэг тамхи өгчих дөө гэсэн чинь намайг зайл гэж хэлээд дэлгүүрээс чирч гаргаад приус модоор миний хонго руу 7-8 удаа цохьсон гэсэн мэдүүлэг / хх-н 4-8/         

        Шүүгдэгч Э.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... согтууруулах ундаа хэргэлсэн 50 орчим насны эрэгтэй хүн мамай дэлгүүрт орж ирсэн. Орж ирээд нэг ширхэг тамхи өгчих гэсэн. Би тамхи байхгүй, ширхэгээр зарж болохгүй гэхэд тэр эрэгтэй хэл амаар доромжилсон, тамхи байхгүй байна гэж юу байдаг юм гээд өөдөөс салаавч гаргаж ,нулимсан. Тэгээд би манай дэлгүүрээс гар гэхэд надтай хэрүүл хийгээд хэл амаар доромжлоод гарахгүй байсан. Чирч гаргаад дэлгүүрийнхээ хаалгыг хаах гэтэл хаалга хаалгахгүй, миний хоолойноос боож, нүүр рүү нулимаад салаавч гаргаад хэл амаар доромжилсон. Би дэлгүүрийнхээ хаалгыг хаагаад түгжих гэхэд хаалганаас татаад байхаар нь хажууд байсан банзаар гэдэс рүү нь нэг удаа түлхсэн. Тэгээд надтай зууралдаад байхаар нь банзаар хоёр хөл рүү нь 2 удаа цохисон гэсэн мэдүүлэг/хх-ийн 7/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.   

  Э.Ннь Л.Р ширхэгээр тамхи зарахыг шаардаад зардаггүй гэхэд хэл амаар доромжил нулимаж хоолойноос бооход нь дэргэд нь байсан банзаар гуя орчимд цохисоноо хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Э.Н  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоож тухайн зүйл хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.           

           Э.Н нь  энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.

           Хохирогч нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

           Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн  хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж үзэж хуульд торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

        Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн   36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б  овогт  Э Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар   Э.Н 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох   ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5,3 дугаар зүйлийн 4-д зааснаар                        Э.Н нь торгох ялыг нэг  сарын дотор  төлөхөөр тогтоосугай.

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5,3 дугаар зүйлийн 5-д зааснаар                     Э.Н шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Э.Н нь энэ хэргийн улмаас  цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Н авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Э.Н нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол                     Э.Н  авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН