| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2018/1474/э |
| Дугаар | 1547 |
| Огноо | 2018-11-14 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 1547
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
нарийн бичгийн дарга: Д.Амуундарь
улсын яллагч: А.Сайнбаяр
шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов.
шүүгдэгч: Г.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Г М холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1806017131788 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Боржигон овогт Г М, 19 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Д аймгийн Х суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Н ц төвд Ш ресторанд бармен ажилтай, ам бүл 3, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн дугаар хэсэг дүгээр гудамжны тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД: ЖЮ,
Холбогдсон хэргийн талаар:
Г.М нь 2018 оны 2 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн дугаар хорооны дугаар байрны тоотод Ж.Б үл ялих зүйлээс болж маргалдан зодолдож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч Г.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Шүүгдэгч Г.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 2 дугаар сарын 19-ний орой ажил дээрээ байж байтал найз Э манай ажил дээр ирээд сэтгэл санаа жаахан тавгүй байна жаахан ууя гэсэн. Тэгээд бид хоёр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо шүүхийн шийдвэрийн хотхонд байдаг түрээслэдэг байранд ирсэн. Бид 2 нэг шил архи аваад орсон. Уг байр нь 3 өрөө байр бөгөөд биднийг ороход Энхсайхантай хамт уг байрыг түрээслэдэг Б байж байсан. Мөн түүний ажлын газрын залуу гээд нэг согтуу залуу захын том өрөөнд газраар дэвссэн гудсан дээр унтаж байсан. Б голын өрөөнд утсаар яриад байж байсан. Тэгээд Б, Эн бид гурав голын өрөөнд нь авчирсан архиа хувааж уусан. Архи ууж байхад Э найз охин Эн ирсэн. Удалгүй би архиндаа согтоод ухаан тасраад унтчихсан байсан. Унтаж байтал Б намайг сэрээгээд ажлын газрыхаа залуутай танилц гэсэн. Нөгөө залуу бид нартай байж байгаад өрөө рүүгээ явсан. Би тэгээд л эргээд унтаад өгсөн. Нэг мэдсэн намайг цагдаа нар авч яваад эрүүлжүүлэхэд хийсэн байсан. Би хүн зодсон асуудлыг мэдэхгүй байгаа юм. Ж.Б хэнд зодуулсаныг би ерөөсөө мэдэхгүй байгаа юм гэжээ. /хх-ийн 22/
Хохирогч Ж.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдөр ажлын газрын золголт болсон юм. Би Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах эрүүл мэндийн Үндэсний төвд дадлагажигч эмч хийдэг юм. Тэгээд ажил дээрээ золголт хийчихээд Б эмчтэй хамт ажлын газрын хүмүүсийн гэрээр орж архи уусан. Орой 20.00 цаг болж байхад Б эмчийн гэрт очиж архи ууж байгаад согтоод унтсан байсан. Нэг сэрэхэд Бн гэрт 2 залуу орж ирсэн байсан бөгөөд нөгөө 2 залуутай юм яриад сууж байгаад нөгөө 2 залуу намайг хэвтэж байхад 2-уулаа нийлээд дээрээс өшиглөөд байсан. Тэгээд би Б эмчийн гэрээс арай гэж зугтаад гараад зам дээрээс машин бариад цэргийн нэгдсэн эмнэлэг дээр ирсэн. Нэг залуу нь цээжин дээрээ болон гар дээрээ шивээстэй байсан. Нөгөө залуу нь өндөр махлаг залуу байсан. Би тэр хоёр залууг харвал танина. Б намайг зодсон талаар надад мэдэх зүйл алга байна гэжээ. / хх-н 9-16/
Гэрч А.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би өмнөх мэдүүлэг дээрээ зарим зүйлийг айгаад хэлээгүй юм. 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдөр би хамт ажилладаг Б эмчийн хамт ажлыхаа газрын нэг эгчийнд очсон. Тэндээс Төгсжаргал эмчээр Баасанжавын эмчийн машиныг бариулаад найз Энхсайханы хамт түрээслэдэг Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 38а байрны 12 тоот гэртээ ирсэн. Б эмч бид хоёрыг гэрт ирэхэд хүн байгаагүй бөгөөд бид хоёр 0.75 литрийн архи нэгийг хувааж уусан. Архи дуусаагүй байхад Б эмч тасраад унтчихсан. Б эмч том өрөөнд унтаад өгөхөөр нь би дээрээс нь нэг хөнжил тавьчихаад өөрөө жижиг өрөөнд ороод хэвтсэн. Намайг унтаагүй байж байтал 23.00 цагийн орчимд Э, М нар гаднаас орж ирсэн. Тэд орж ирэхдээ согтуу байсан. Нэг шил архи авч орж ирсэнийг нь бид 3 хувааж уусан. Уг архийг ууж байгаад би ухаан тасраад унтчихсан байсан. Унтаж байтал хоёр хүн зодолдож байгаа мэт дуу чимээ гараад би сэрсэн ба жижиг өрөөнд би ганцаараа унтаж байсан. Тэгээд босоод том өрөөнд очиход Б эмч, М хоёр зууралдаад зодолдсон бололтой байж байсан. Мйн хамар амнаас цус гарчихсан, Бын хамар амнаас мөн цус гарсан байдалтай байсан. Би тэдний дундуур ороод салгасан чинь Б эмч ёолоод гараад гүйчихсэн. Намайг араас нь гараад харахад алга болчихсон байсан. Би буцаж ороод Мн хамар амыг цэвэрлээд байж байтал нөгөө өрөөнөөс Эн, Эн хоёр гарч ирсэн. Удалгүй танихгүй дугаараас залгаад госпитал дээр ир гэсэн. Намайг хувцасаа өмсөөд гараад явж байтал цагдаагийн машин ирж намайг гэрлүү авч орсон. Тэгээд Мг гавлаад авч явсан гэжээ. / хх-н 23-25/
Гэрч Э.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 2 дугаар сарын 19-ний орой 22.00 цагийн орчимд найз Мн хамт түрээслэдэг байр болох Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо шүүхийн шийдвэрийн 38а байрны 12 тоотод ирсэн. Би архи уусан байсан бөгөөд намайг гэртээ ирэхэд голын өрөөнд надтай хамт байр түрээслэдэг найз Б хэвтэж байсан. Том өрөөнд нэг залуу гудсан дээр хэвтэж байсан. Тэгээд байж байтал манай эхнэр Э ирсэн. Бр, Мд, Эн бид 4 голын өрөөнд архи ууцгаасан. Архиа ууж дуусаад Бр нөгөө жижиг өрөө рүү унтахаар яваад бид гурав уг өрөөндөө унтаж амрахаар үлдсэн. Унтаж байтал Бр босчихсон цагдаагаас залгаад байна гээд гараад явсан. Удалгүй цагдаа нар ирээд Мд бид нарыг цагдаагийн байгууллага руу авч явсан. Би Бг хэнд зодуулсаныг мэдэхгүй байгаа юм гэжээ. / 19-20/
Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 2 дугаар сарын 19-ний орой би өөрийн найзуудтайгаа уулзаж согтууруулах ундаа хэрэглээд Эы түрээслэдэг Баянзүрх дүүргийн дугаар хороо шүүхийн шийдвэрийн хотхонд байдаг байранд шөнө очсон. Намайг таксинаас буухад 00.50 цаг болж байсан. 01.00 цагийн орчим гэрт нь орсон. Надад түлхүүр байсан учир би гаднаас хаалгыг нь онгойлгоод орсон. Намайг ороход гэрийх нь үүдэнд 3, 4 эрэгтэй хүний гутал байсан. Уг байр нь 3 өрөө байр бөгөөд Энхсайхан бид хоёрын байдаг дунд талын өрөөнд ороход Эн ганцаараа шал согтуу унтаж байсан. Би бусад өрөөнд нь хэн байгааг хараагүй. Би нилээн согтуу байсан болохоор Эы хажуугаар ороод унтаад өгсөн. Унтаж байтал гэнэт том өрөөнд түжигнээд явчихсан. Хүмүүс хэрэлдээд хашгираад байсан. Би Эг ёвроод сэрээх гэтэл сэрэхгүй байсан. Тэгээд би эргээд унтаад өгсөн. Тэгтэл эрэгтэй хүн аллаа гээд хашгираад үүдний хаалга дуугарсан. Тэгэхээр нь би Эг сэрээгээд бид хоёр том өрөөнд ортол Мд том өрөөний гудсан дээр суучихсан хөнжлийн даавуу нь цус болчихсон байж байсан. Би сандраад цусыг нь цэвэрлэж байтал цагдаа нар ирсэн гэжээ. / хх-н 26-28/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 32/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 2711 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1.Ж.Бн биед хэвлийн битүү гэмтэл, давсагны ар ханын задрал, аарцгийн хөндий дэх цус хуралдалт /1200 мл/, мэс заслын дараах байдал /2018.02.20/ баруун зовхинд цус хуралт, зулгаралт, бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
3.Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна гэжээ. / хх-н 29/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/ хх-н 30-31,35-36/
Нэмэлт материалаар гаргасан шүүх эмнэлэгийн шинжилгээний 715 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1.Ж.Бн биед хийсэн толгойн тодосгогчгүй компьютерт томографийн шинжилгээгээр баруун нүдний ухархайн дотор хана 2,3 см өргөн хэсэгт дотогш этмойд хөндийрүү 0,5 см гүн цөмөрсөн, доод хана 2,0х2,4 см өргөн хэсэгт доош хоншоорын хөндийрүү 1,0 см гүн цөмөрсөн хугарал, баруун хоншоор болон этмойд хөндийн цус хуралдалт бүхий гэмтэл тогтоогдож, 2018.02.26-ны өдөр баруун нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарлыг сэргээх мэс засал хийлгэжээ. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
2,Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3.Уг баруун нүдэнд учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
4.Ж.Б нь 2018.02.23-ны өдөр ГССҮТ-д очиж үзлэг хийх үед толгойн тодосгогчгүй комьпютерт томографийн шинжилгээнд хамрагдаагүй байсан байна гэжээ. / хх-н 33/
Ж.Бн өвчний түүхийн хуулбар /хх-н 39-51/
Г.Мн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 55/, /хх-н 38/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 54/
Г.Мэд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 75/
Г.Мд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 69/, прокурорын тогтоол /хх-н 70-71/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 72-74/ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-н 78/ зэрэг болно.
Г.Мд нь 2018 оны 2 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн дугаар хорооны дугаар байрны 12 тоотод Ж.Бг том өрөөнд ганцаараа нарийн гудсан дээр унтаж байхад нь хажуугаар нь хэвтэх гэж байгаад тохойгоороо биен дээр нь дарсанаас болж маргалдан харилцан зодолдож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:
Г.М нь хэвлий орчимд өшиглөсөнөөс Ж.Б биед хэвлийн битүү гэмтэл, давсагны ар ханын задрал, аарцгийн хөндий дэх цус хуралдалт /1200 мл/, мэс заслын дараах байдал /2018.02.20/ баруун зовхинд цус хуралт, зулгаралт, бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна..Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна гэсэн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 2711 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 29/
Хохирогч Ж.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Нэг сэрэхэд Б гэрт 2 залуу орж ирсэн байсан бөгөөд нөгөө 2 залуутай юм яриад сууж байгаад хэвтсэн, нөгөө 2 залуу намайг хэвтэж байхад 2-уулаа нийлээд дээрээс өшиглөөд байсан. Тэгээд би Б эмчийн гэрээс арай гэж зугтаад гараад зам дээрээс машин бариад цэргийн нэгдсэн эмнэлэг дээр ирсэн. Нэг залуу нь цээжин дээрээ болон гар дээрээ шивээстэй байсан. Нөгөө залуу нь өндөр махлаг залуу байсан. Би тэр хоёр залууг харвал танина гэсэн мэдүүлэг / хх-н 9-16/
Гэрч А.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Б эмч том өрөөнд унтаад өгөхөөр нь би дээрээс нь нэг хөнжил тавьчихаад өөрөө жижиг өрөөнд ороод хэвтсэн. Намайг унтаагүй байж байтал 23.00 цагийн орчимд Э, М нар гаднаас орж ирсэн. Тэд орж ирэхдээ согтуу байсан. Нэг шил архи авч орж ирсэнийг нь бид 3 хувааж уусан. Уг архийг ууж байгаад би ухаан тасраад унтчихсан байсан. Унтаж байтал хоёр хүн зодолдож байгаа мэт дуу чимээ гараад би сэрсэн ба жижиг өрөөнд би ганцаараа унтаж байсан. Тэгээд босоод том өрөөнд очиход Б эмч, М хоёр зууралдаад зодолдсон бололтой байж байсан. Мйн хамар амнаас цус гарчихсан, Б хамар амнаас мөн цус гарсан байдалтай байсан. Би тэдний дундуур ороод салгасан чинь Б эмч ёолоод гараад гүйчихсэн гэсэн мэдүүлэг /хх-н 23-25/
Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн... Унтаж байтал гэнэт том өрөөнд түжигнээд явчихсан. Хүмүүс хэрэлдээд хашгираад байсан. Би Эг ёвроод сэрээх гэтэл сэрэхгүй байсан. Тэгээд би эргээд унтаад өгсөн. Тэгтэл эрэгтэй хүн аллаа гээд хашгираад үүдний хаалга дуугарсан. Тэгэхээр нь би Э сэрээгээд бид хоёр том өрөөнд ортол М том өрөөний гудсан дээр суучихсан хөнжлийн даавуу нь цус болчихсон байж байсан. Би сандраад цусыг нь цэвэрлэж байтал цагдаа нар ирсэн гэсэн мэдүүлэг /хх-н 26-28/
Шүүгдэгч Г.Мн хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.
Г.М дээрх үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байна. Иймд Г.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайг тогтоож тухайн зүйл хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Ж.Б эмчилгээний зардалд шүүгдэгч Г.М нь 5.000.000 төгрөг өгсөн ба хохирогч цаашид нэмж нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул Г.М бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Г.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүгдэгч Г.М үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм хорыг төлсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн тул прокуророос хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм хорыг арилгасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан прокурорын санал болгосон торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Г М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.М 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5,3 дугаар зүйлийн 4-д зааснаар Г.М нь торгох ялыг хоёр жилийн дотор нэг сард 416.666 төгрөг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5,3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.М нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Г.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Г.М нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН