2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 192/ШШ2026/00601

 

 

 

 

 

 

 

 

2026 01 13 192/ШШ2026/00601

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:*-ын нэхэмжлэлтэй,

  Хариуцагч:*/-д холбогдох 

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 12,040,000 төгрөг гаргуулах тухай үндсэн, хариуцагч *ын нэхэмжлэгчээс 1,900,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч *, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, хариуцагчийн өмгөөлөгч * гэрч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Анужин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч * нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: * надад * нь 2024 оны 11 сард хятадын эмэгтэй хүний эмчилгээний гоо сайхны салон хамтран ажиллуулах санал тавьж, би уг саналыг хүлээн зөвшөөрч, хөрөнгө оруулж, хамтран ажиллахаар болсон, ингээд хөрөнгө оруулахад 2024 оны 11 сарын 13-нд 1,280,000 төгрөг, дахин хөрөнгө оруулалт хэрэгтэй гээд 12 сарын 3-нд 2,500,000 төгрөг, 12 сарын 29-нд 3,000,000 төгрөг, 2024 оны 1 сарын 3-нд 5,200,000 төгрөгөөр нийт 12,040,000 төгрөгийн хөрөнгө оруулсан. Би Хан-Уул дүүргийн *-р хороонд байрлах * сувиллын эсрэг талд байрлах * төвийн * давхарт байрлах * салоны бүх зохион байгуулалт дотор засвар, тоног төхөөрөмжийг сонгож тохижуулсан. 2024 оны 12 сарын 03-наас 2025 оны 01 сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд ганцаараа хийж тохижуулсан салон ажиллахад бэлэн болоод нээлтээ хийнгүүт надтай ажиллах боломжгүй гээд * нь намайг миний оруулсан мөнгийг ч өгөхгүй хөөж явуулсан, би мөнгөө авъя гэхэд 12,040,000 төгрөг сарын дотор өгнө гэж бичиж өгсөн, одоог хүртэл өгөөгүй.

Иймээс намайг хуурч мэхлэн ашиглаж салоны зохион байгуулалт бүх тохижилтоо хийлгэж, миний 12,040,000 төгрөгөөр хөрөнгө оруулалт хийлгэж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 12,040,000 төгрөгийг *аас гаргуулан өгнө үү.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. Анх 2024 оны 11 сард * надтай холбогдоод Хятад улсаас гоо сайхны бүтээгдэхүүн болон массажны сургалтад суугаад ир гэсэн. Тэр үед би салон нээх гэж байсан ч хариуцагч чи байж бай хүмүүстэй хамтраад, мөнгө босгоод салон нээе би ажлын байрыг олъё гэсэн. Ажлын байрыг *-гийн 7 давхарт 180 м.кв талбай олж, тохижилтын ажлын хөрөнгө оруулагч буюу *, би, гэрчээр дуудсан *, н.* гэсэн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэйгээр эхний ээлжид тохижилтын мөнгө гэж хүн бүр 2,500,000 төгрөг гаргасан. Тэр мөнгийг миний данс руу хийсэн. Чи залуу хүн учраас ийм зүйл дээр нүдтэй байж магадгүй. Бид нар хувьдаа бүгд ажилтай учраас намайг хариуцаад хий гэсэн. Тоног төхөөрөмж, бүх тавилгыг урдаас захиалаад юу авснаа тухайн цаг үед нь групп чатад танилцуулаад явж байсан. Энэ зүгээр байна уу, энэ болж байна уу гэж нөгөө гурван гишүүнээсээ асууж, зөвшөөрсний үндсэн дээр бүх захиалгыг хийдэг байсан. Дотор тохижилт ийм байна, энэ өрөөнд массажны өрөө байна, энд сургалт байна гээд бүгд хамтран зөвшилцөөд тэр салоныг 10,000,000 төгрөгөөр тавилгууд аваад тохижуулсан байгаа. Үүний дараа 01 сарын 25-нд салоны нээлтийн бүх үйл ажиллагааг би гардаж хийсэн. Үг, үсгийн алдаа болон агуулгыг бас л гурван гишүүнээсээ зөвшөөрөл авч хийдэг байсан.

Нээлтийн үйл ажиллагааг хийхэд дахиад мөнгө дутсан тул дахин 10,000,000 төгрөг оруулъя гэж яриад нэмж мөнгө оруулсан. Миний * руу өгсөн мөнгөний баримт дансны хуулгаараа байгаа. 01 сарын 25-ны өдөр нээлтээ хийхээр болтол өмнөх өдөр нь *, *, н.* нар надтай хамтарч ажиллахгүй, салоныг ажиллуулахад чамтай дахиж хамтарч ажилламааргүй байна гэсэн. Тэгэх юм бол би оруулсан мөнгөө авъя мөн сар гаран цалингүй өдөр шөнөгүй ажилласан гэхэд юун цалин мөнгө тийм юм байхгүй гэсэн. Тэгвэл оруулсан мөнгөө авъя гэхэд * надад шилжүүлсэн бүх мөнгийг 1 сарын дотор буцааж өгнө гэсэн өөрийн гарын үсэгтэй бичиг хийж өгөөд явуулсан. Нэг сарын хугацаа өнгөрсөн тул удаа дараа хэлэхэд би өгөхгүй гэж хэлээгүй гээд маш олон тайлбар тавьж жил гарангын хугацаанд намайг хохироосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

*ын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч *ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Би 3,000,000 төгрөг зээлье гэж огт хэлээгүй. Өөрийнх нь салон дээр бараа материал татах гээд мөнгө нь дутаад цаашаа 10,000,000 төгрөг болгоод өгөх ёстой гэсэн болохоос биш *-3 багц ахиулъя гэж мөнгө өгөөгүй. Надад * * ахиулна, сүлжээ, Хятад компани, * нээсэн, бараа материал байгаа өгнө, ав гэж юу ч хэлээгүй. Би тэрийг үгүйсгэж байна. Анх салон нээгээд массажийг *, * хоёр хийгээд би доторх бүх менежментийг хариуцна гэсэн үүрэгтэй энэ ажилд оролцсон. Тэгээд хамтдаа компани байгуулаад, хөрөнгө, ашгаа хуваарилаад хариуцаад явна гэж ярилцсан. Өөрөө надад сарын дотор мөнгийг чинь буцааж өгнө л гэж хэлсэн. Миний нэхэмжилсэн 12,040,000 төгрөг бол *ын нэг сарын дотор өгөх үүргээ хүлээлгээгүй гэж үзэж мөнгөө нэхэмжилсэн. Уг баримт нь 2025 оны 02 сарын 03-нд бичсэн байдаг. Гэтэл прокурорын хэрэгсэхгүй болгосон тогтоол 2025 оны 06 сарын 25-нд гарсан байдаг. Гомдол өгсөн хугацаа 2025 оны 02 сарын 03-наас хойш байдаг. Энэ нь прокурорын тайлбар дээр байдаг. Хэрэг бүртгэлийн явцад ямар нэгэн байдлаар хэн нэгнийг айлгаж дарамталж бичүүлсэн гэх баримтыг өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй.

Хариуцагчаас 1,900,000 төгрөгийг нэхэмжлэгч аваагүй, төлөх үндэслэлгүй. Өнөөдөр * ХХК-ийн 40 хувийн хувьцааг эзэмшдэг * компанийг төлөөлөхгүй, * биш компани юм аа гэж байна. Яагаад жоохон ч гэсэн ёс зүй баримтлахгүй байгаа юм бэ. *ын данс руу шууд орсон мөнгийг үгүйсгээд, компани гэхээр өгөхөө больчихно гэж бодоод яриад байх шиг байна. *ын данс руу хийсэн 1,280,000 төгрөг *ын данс руу орсон. 2,500,000 болон 7,500,000 төгрөг хийсэн гэж байна. 7,500,000 төгрөг дээр 1,280,000 төгрөгөө нэмээд үз. Энэ маргаан нь багц ахиулна, * гэдэг зүйлтэй огт холбоогүй гэж би үзэж байна. Өөрөө надад сарын дотор мөнгө гаргаж өгнө гээд бичиг гаргаж өгөөд гээд үйл ажиллагаанаас гаргасан. Ямар нэгэн * эрхтэй холбоотой байсан бол миний мөнгийг буцааж гаргаж өгнө гэсэн бичиг өгөхгүй байсан гэж бодож байна.

* гэдэг хүн хүнийг ашиглаад, үндэслэлгүйгээр хөрөнгөжөөд 12,000,000 төгрөгийг төлүүлээд, хүү алдангийг нь төлөөд ингэж энэ хүнийг хохироогоод өөрөө салоноо ажиллуулаагүй гээд байгаа боловч 10,000,000 төгрөгийн бүтээгдэхүүн хүлээлгэж өгөөд байхад яагаад өгөөгүй юм дуудаад хүлээлгээд өгөхгүй яасан юм. Гэтэл өнөөдөр энэ бүтээгдэхүүнээ хүлээлгэж өгөөгүй байна гэдэг чинь тэр салон ажиллаад байна, тэр хүн ашиглаж байна. Тийм болохоор үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн буюу Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 12,040,000 төгрөгийг *аас гаргаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч * шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: * миний бие 2024 оны 11 сард Хятадын * * шууд борлуулалтын компанид гишүүн үүсгэхээр *ын урьсан. 2024 оны 11 сарын 13 өдөр * 1,280,000 төгрөгөөр уг компанид гишүүн болсноор * * гэсэн ID код үүсгэж гишүүний элсэлт хийсэн. Уянгын над руу шилжүүлсэн мөнгийг тухай өдөр *ы *ХААН банкны данс руу шилжүүлсэн. * санаачилж * herо Хятад компанийн Монголд дахь компанийг байгуулах, салон, оффис тохижуулах, уг компанийн бараа бүтээгдэхүүн борлуулах зорилгоор 184 м.кв оффис түрээсэлж * компани байгуулсан. Энэхүү * компанийн бичиг баримтыг бүгдийг өөрөө бүрдүүлсэн. Мөн оффис салоны тохижилтыг өөрөө хийнэ гэсэн учир бид дэмжиж Монгол компанидаа эхний хөрөнгө оруулалт болгож хүн тус бүр 2,500,000 төгрөгийг *ын данс руу 2024 оны 12 сарын 03 өдөр шилжүүлсэн. Өөрөө энэ хөрөнгө оруулалт хийсэн үгүйг би мэдэхгүй байна. 2024.12.29-нд * /I**/ гишүүнчлэлийнхээ багц 10,000,000 төгрөг болгох зорилгоор 3,000,000 төгрөг, над руу шилжүүлсэн. Үлдсэн мөнгийг нь *, * мөн би зохицуулж хүнээс мөнгө зээлж 10,000,000 төгрөгийн * багц руу *ыг гишүүний элсэлт хийсэн. Энэ бүх гишүүнчлэлийн 1,280,000 болон 3,000,000 төгрөгийн үнийн дүнтэй * * ID кодтой бараа бүтээгдэхүүн тоо ширхгээрээ ирсэн. Бүтээгдэхүүнээ аваарай гэж би хэлсэн. 2025.01.03-ны өдөр би өөрийн данснаас түр хийснийг хөрөнгө оруулалт болсон харагдуулж * компаний данс руу 3,000,000 болон 2,260,000 төгрөг хуваан хийчхээд одоо надаас нэхээд байгааг би ойлгохгүй байна. * нь бидний өгсөн компани салоны тохижилтын мөнгийг хэрхэн яаж зарцуулсан тухай санхүүгийн тайлан хийгээгүй. Зарим бараа бүтээгдэхүүн бүрэн бус, дутуу зарим нь ирээгүй. 2025 оны 03 сард өндөр түрээс дотоод зөрчлөөс болж * үйл ажиллагаа явагдаагүй зогссон. Түрээсийн оффисоо хүлээлгэн өгч нүүлгэлт хийхэд бидний мөнгөөр захиалга хийсэн цаасан тавилгууд бүгд эвдэрч, хэмхэрч дахин ашиглах боломжгүй болсон. Би ч бас үнэн хэрэгтэй хохирсон. Би *д мөн адил нэхэмжлэл гаргах болно. Иймээс Хятад * * худалдааны компанид адилхан хөрөнгө оруулалт хийж гишүүн болж элсчхээд * хөрөнгө оруулалт нэртэй миний мөнгийг данслаад надаас нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна гэжээ.

 

3.Хариуцагч * нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: * нь 2024 оны 11 сарын 13-ны өдөр Бүгд найрамдах хятад ард улсын * * гэх борлуулалтын компанид 1,280,000 төгрөгөөр гишүүнээр элсэж, тус компанийн гар утасны аппликэйшнд нэвтрэх ** rex ID нэртэй болсон. Ингээд 2024 оны 12 сарын 29-нд * нь над руу яриад "гишүүнчлэлийн багцаа нэмэгдүүлэх гэсэн юм 10,000,000 төгрөг хийх хэрэгтэй байна. мөнгө хүрдэггүй чамд мөнгө байвал нэмээд * пуу шилжүүлж өгөөч" гэсэн бөгөөд над руу 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд би өөрт байсан 1,900,000 төгрөгийг нэмж 4,900,000 төгрөгийг уянгын багцын мөнгө гэж * руу буюу түүний хаан банкны *тоот данс руу шилжүүлсэн Иймд өөрийн 1,900,000 төгрөгийг *ас гаргуулж авах хүсэлтэй байна гэжээ.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүх хуралдаанд гаргасан үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:*, * нар 2024 оны 10 сард Хятад улсад эмэгтэйчүүдийн гоо сайхны оношилгооны чиглэлээр сургалтад явсан. Үүнээс хойш 2024 оны 11 сард компани байгуулаад хүмүүсээс хөрөнгө оруулалт татаад үйл ажиллагаа явуулъя. Хятад компани нь * гэдэг нэртэй тул * Монголиа компанийг 4 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Хувьцааг 20, 20 хувиар * 40 хувиар эзэмшихээр тохиролцсон. * * компанид ID нээж, * * гэх ID нээж, багц идэвхжүүлээд бараа бүтээгдэхүүнийг захиж байсан. 2024 оны 12 сарын 03-ны өдөр *, н.*, * нар 2,500,000 төгрөгийг *ын хувийн данс руу шилжүүлсэн байдаг. Хувийн дансны мөнгөө зарцуулж өөрөө тайлбарлахдаа тохижилтыг хийсэн гэж ярьж байна. Тохижилт хийгдээд салоноо нээсэн. Зарлагын бичилтийг * хийдэг байсан ч бусаддаа санхүүгийн тайлангаа тавиагүй. 2025 оны 01 сарын 25-ны өдөр салон нээхэд өөрөө ирээгүй. ИнгээдЯах юм бэ ирж ярилцаач ээ, бараа материалаа ирээд ав гэхэд би оруулсан мөнгөө л авна, бараа материал авахгүй гэж хэлсэн байдаг. Энэ * * ID хаягаар бараа материал ирсэн байгаа. 12,040,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг зөвшөөрөхгүй байгаа тул гүйлгээ тус бүрээр тайлбарлавал 2024 оны 11 сарын 13-нд 1,280,000 төгрөгийг *ын данснаас *ын данс руу хийсэн энэ мөнгө ямар учиртай гэхээр * * гэх ID нээх гээд хөрөнгө босгосон 7,500,000 төгрөгөөс хийж байгаа юм. Энэ мөнгийг цааш * руу хийгээд *ын ID-аа нээлгэх мөнгө гэж хийсэн.

* цаашаа Хятад компани руу төлж, 1,280,000 төгрөгийн бараа материал ирсэн байдаг. 12 сарын 03-ны 2,500,000 төгрөгийг нэхэж байгаа нь ямар 2,500,000 төгрөг гэдэг нь тодорхойгүй. Дансны хуулга гаргаж өгсөн байсан. Энийг * өөрөө өөрийнхөө данс руу хийсэн баримт. *ын данс руу ийм мөнгө огт ороогүй. 12 сарын 29-ний 3,000,000 төгрөг гэж байна. Энэ бол мөн адилхан * * ID багцаа ахиулахын тулд 10,000,000 төгрөгөөр ахиулах гэсэн юм мөнгө байна уу гээд 3,000,000 төгрөг явуулахаар нь өөрт байгаа 1,900,000 төгрөгийг нэмж хийгээд 4,900,000 төгрөгийг * руу шилжүүлсэн байдаг. * тэрийг нь Уянгын * 3 багц ахиулахаар төлсөн байдаг. 2025 оны 01 сарын 03-ний өдөр хийсэн 5,300,000 төгрөг гэж байна. Энийг * гэдэг компани руу хийсэн байдаг. Гэхдээ энэ компани руу хийсэн мөнгийг * өгсөн байдаг. 5,260,000 төгрөг шилжүүлээд минутын завсаргүй * компани руу шилжүүлсэн байдаг. Энэ нь ямар нэгэн байдлаар *ас *ад зээлсэн зүйл байхгүй. * энэ хүнээс нэг төгрөг ч аваагүй. Тэр тусмаа багц ахиулахад нь тусалж 1,900,000 төгрөг өгсөн байдаг. *ын багц ахиулсан бараа материал нь ирчихсэн, бараа материалаа ав гэхээр Би Хятад бараагааг яах юм гээд хадгалаатай байгаа. Энэ бол компанийн данснаас зарлагдсан зүйл байгаа юм. Өнөөдөр 10,000,000 төгрөгөөр тохижуулсан гэдэг зүйл ярьж байна. Энэ мөнгө компанийн мөнгөнөөс * зарлага гаргасан. Энэ өнөөдрийн хэрэгтэй хамааралгүй. Компанийн орлого зарлага учраас хамааралгүй гэж үзэж байна. Компанийн зүгээс *д холбогдуулан нэхэмжлэл гаргах байр суурьтай байгаа. *ын хувьд *ын өмнө хариуцах нэг ч төгрөгийн зүйл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч *, хариуцагч * гэсэн иргэн хүмүүс байгаа. * гуйгаад 10,000,000 төгрөгөөр багц ахиулах гэсэн юм. Багц ахиулах асуудал эрүүгийн хэргээс тодорхой харагдана. * * гэдэг багцыг ахиулахын тулд 10,000,000 төгрөг хэрэгтэй байна. Надад 3,000,000 төгрөг байна гээд энэ мөнгөн дээр нь 1,900,000 төгрөгийг нэмээд тэр багцын төлбөрт нь зориулж * * * багцын мөнгө гэдэг байдлаар шилжүүлсэн байдаг. Харин ч *д гаргаж өгсөн 1,900,000 төгрөгөө нэхэмжилж байгаа юм. Үндэслэлгүйгээр төлөгдсөн гэж үзээд сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна.

Хятадаас бараа оруулж ирээд түүнийгээ үйлчилгээ журмаар гаргаад ашиг орлого олъё гэсэн санаа зорилгоор нэгдээд * компанийг байгуулан тус тусдаа хөрөнгө оруулалт босгосон байдаг. Компанийн данс болон *ын дансаар мөн хөрөнгө оруулалтууд орсон байдаг. Хөрөнгө оруулалт яаж зарлагдсан талаар хэрэгт огт байхгүй. Хэдэн төгрөгийн бараа материал авсан гэдэг нь хэрэгт байхгүй. Өнөөдөр *, н.*, * нар *ад хөрөнгө оруулсан юм биш. Өөрсдийнхөө байгуулсан компанийнхаа үйл ажиллагаанд зориулж хөрөнгө оруулсан. * гоо сайхны сургалтдаа суугаад ирсэн, ID нээгдсэн юм байна. Энэ 1,280,000 төгрөгийг *, *ас аваад үндэслэлгүйгээр хөрөнгөжөөгүй гэх нөхцөл байдал тогтоогдож байна. Цаашаа Хятад руу юань болгон шилжүүлэх учраас *ын мөнгө шүү гээд *ы данс руу 3 минутын дараа гүйлгээний утгатай хийсэн. Өнөөдөр гэрч * гэрчийн мэдүүлэг өгөхдөө хэлсэн. Энэ өөрөө Хятад апплекэйшн учраас үзлэг хийлгэх гэсэн боловч үзлэг хийлгэх хүсэлтийг хангаагүй. *ын ID-г гэрчийн мэдүүлгээс өөрөөр нотлох ямар ч боломжгүй. 12 сарын 03-ны өдрийн 2,500,000 төгрөг гэж нэхэмжлэл дээрээ бичсэн. байна. * өөрийнхөө худалдаа хөгжлийн банкны * гэдэг данснаас өөрийнхөө * гэдэг дансанд шилжүүлснийгээ * руу шилжүүлсэн гэж нотлох баримт болгон гаргаж өгсөн. Энэ мөнгө * руу орсон зүйл огт байхгүй. Өнөөдөр * ямар нэг багц ID мэдэхгүй гэж тайлбар хэлж байна. Гүйлгээний утган дээрээс тодорхой харагдана. *-3 гэсэн утгатай хийсэн байсан. *-3 гэдэг 10,000,000 үнэлгээтэй багц авахын тулд 3,000,000 төгрөг явуулаад үүн дээр нь 4,900,000 төгрөг болгож туслаач гэхэд миний мөнгө хүрэхгүй байна гэхэд нь * * руу явуулсан байсан гэдгийг хэлж байна. Дансны хуулгаар авагдсан гүйлгээний утга энэ нөхцөл байдлыг нотолж байна гэж үзэж байна. *ын мөнгийг компанийн данс руу хийчхээд *ыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх нь үндэслэлгүй. 12,040,000 төгрөгөөс * өөртөө авч захиран зарцуулсан зүйл байхгүй гэж үзэж байна.

Бараа материал болон тохижилтын эд зүйлсээ агуулахад хураагаад тавьчихсан байгаа. Үнэхээр гомдолтой байгаа этгээд тэндээс юмаа авч болно. Мөнгө юунд орсон бэ гэдэг нь бүгдээрээ тэнд хураалттай байгаа. Тэдний оруулсан хөрөнгө нь тэнд л байгаа. Тэр бүгдийг * ганцаараа авсан зүйл байхгүй. 2025 оны 02 сарын 03-ны өдөр мөнгийг өгнө гэж бичиж өгсөн л бол өгөх ёстой гэсэн утгагүй, үндэслэлгүй зүйл яриад байна. Тухайн үед нь тайлан тооцоогоо хийе тэгээд өгье гэсэн. Цагдаад өгөөд хэрэг хаагдахын өмнө 02 сарын 03-ны өмнө бичиж өгсөн. Гомдол нь хэзээ гарсан нь харагдахгүй байна. Тайлан тооцоогоо хараад ярилцаад эд зүйлсээ зараад хохирсон мөнгөө өгье гээд хэрүүл маргаанаас зайлсхийгээд бичээд өгсөн асуудал байгаа. Тэрнээс биш энэ бол ямар ч үндэслэлгүй. Хамгийн их хөрөнгө оруулсан хүн нь * 7,500,000 төгрөг гаргасан байхад 12,000,000 яаж гаргах юм. 10,000,000 бараа үйлчилгээ хийсэн гэдэг нь хавтаст хэрэгт нотлох баримт байхгүй. *ад хөрөнгө оруулаагүй тул үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй. Нэхэмжлэлийн шаардлага дансны хуулгаар нотлогдохгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

* 1,900,000 төгрөгийг *ын гуйлтаар гаргаж өгөөд *ын багц өсөж бараа бүтээгдэхүүн ирсэн байгаа учраас өөрийн өгсөн 1,900,000 төгрөгийг авах эрхтэй гэж энэ нэхэмжлэлийг гаргасан. Одоо ч гэсэн компанийн хувьцаа эзэмшигч нар хэвээрээ, * ч гэсэн хувьцаа эзэмшигч хэвээрээ гэв.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтын хувьд:

 

1.Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа, Х*ын газрын хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол, дансны хуулга, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, фото зураг, зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь зэрэг баримтуудыг бүрдүүлсэн.

 

2.Хариуцагчаас хариу тайлбар, депозит дансны хуулга, итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, * ХХК-ийн дүрэм зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

3.Талуудын хүсэлтээр шүүхийн журмаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас баримт, гэрчээр *ыг асуусан тэмдэглэл бүрдүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч * нь 2025 оны 06 сарын 18-ны өдөр *ад холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 12,040,000 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг гаргасныг хариуцагч * эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс 1,900,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

2.Шүүх дараах үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч * хариуцагч Г.*аас нийт 12,040,000 төгрөгийг нэхэмжилсэн. Үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж тайлбарлан, шаардлагын үндэслэлээ * ХХК-ийн гүйцэтгэх захирал * 12,040,000 төгрөгийг 1 сарын дотор гаргаж өгнө гэсэн баримтыг үндэслэл болгодог.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс 1,900,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргаж шаардлагын үндэслэлээ * * компанид гишүүнээр элсэн орж, багц ахиулахаар над руу 3,000,000 төгрөг шилжүүлснийг өөрөөсөө 1,900,000 төгрөг нэмж 4,900,000 төгрөг болгон Баярсайхан руу шилжүүлсэн. Уг мөнгийг гаргуулна гэж тодорхойлдог.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч би *аас мөнө зээлээгүй, аваагүй, * * компанид би элсэн ороогүй, ID код гэж надад өгөөгүй, нэвтрэх нэр нууц үг гэж ч өгөөгүй, * багц ахиулах талаар хэлээгүй, надад бараа захиалж ирсэн гэж хэлээгүй, бараа өгөөгүй, өгснийг нь авахгүй гэж хэлээгүй гэж тайлбарладаг.

3. Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

Нэхэмжлэгч *, хариуцагч .*, гэрч * болон З.* нар БНХАУ-ын * * компанийн бүтээгдэхүүнийг захиалан авч, гоо сайхны салоны үйл ажиллагаа эрхлэхээр харилцан тохиролцож, хамтран 2024 оны 11 сарын 28-ны өдөр * *ХХК-ийг үүсгэн байгуулж Улсын бүртгэлд бүртгүүлэн, компанийн нэрээр Хан-Уул дүүргийн *-р хорооны нутагт байрлах *төвийн * давхарт Салоны үйл ажиллагаа явуулахаар байр, талбай түрээслэн тохижуулжээ.

Уг * * ХХК-ийг 4 гишүүнтэйгээр, Төлбөр эсхүл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдаа чиглэлээр үүсгэн байгуулж, хувьцаа эзэмшигчээр * 20%, * 40%, гэрч * 20%, З.* 20% нар тус тус бүртгүүлжээ.

Талууд үйл ажиллагаагаа эхлэх зорилгоор хөрөнгө хөдөлмөрөөрөө нэгдэж, тус бүр 2,500,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг тус тус хийж, компанийн гүйцэтгэх удирдлагаар * ажиллахаар тохиролцсон байна. Талууд дээрх үйл баримтын талаар маргадаггүй.

 

4.Талуудын хооронд маргаан гарч нэхэмжлэгч * өөрийн дансаар 2024 оны 11 сарын 13-ны өдөр шилжүүлсэн 1,280,000 төгрөг, 2024 оны 12 сарын 03-нд 2,500,000 төгрөг, 2024 оны 12 сарын 29-ний өдөр шилжүүлсэн 3,000,000 төгрөг, 2025 оны 01 сарын 03-ны өдөр шилжүүлсэн 5,200,000 төгрөг нийт 12,040,000 төгрөгийг хариуцагч * хөрөнгөжсөн гэж буцаан гаргуулахаар шаардаж байна.

* Нийслэлийн Хан-Уул дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэст өөрийн танил К.*тай салон тохижуулж, хамтран ажиллахаар тохиролцож 12,040,000 төгрөг шилжүүлсэн боловч компанид ажиллуулахгүй байна гэх гомдол мэдээлэл гаргасныг шалгаад 2025 оны 06 сарын 16-ны өдөр 2901 дугаартай Хан-Уул дүүргийн прокурорын тогтоолоор Хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн болох нь Хан-Уул дүүргийн прокурорын газраас ирүүлсэн баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч * Хан-Уул дүүргийн прокурорын газраас ирүүлсэн баримтад авагдсан *д энэ 12,040,000 төгрөгийг энэ өдрөөс хойш яг нэг сарын хугацаанд гаргаж өгнө. * Компанийн гүйцэтгэх захирал * гэх баримтыг үндэслэл болгон 12,040,000 төгрөгийг *аас шаардаж байна.

 

Уг баримтыг иргэн * 12,040,000 төгрөгийг төлөхөөр үүрэг хүлээж, хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй, * ХХК-ийг төлөөлөн төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлсэн гэж үзэхээр байна.

Мөн нэхэмжлэгч *ын Худалдаа хөгжлийн банкны * тоот дансны хуулгаар *ын ХААН банкны * тоот дансанд 1,280,000 төгрөг, 1,000,000 төгрөг, 3,000,000 төгрөгийг *, *as *3 гүйлгээний утгатайгаар, 3,000,000 төгрөг, 2,260,000 төгрөгийг * * ХХК-ийн *тоот дансанд *as * гэх гүйлгээний утгатайгаар тус тус шилжүүлсэн болох нь тэдний шүүхэд ирүүлсэн дансны хуулгаар нотлогдож байна.

Гэвч уг мөнгөн гүйлгээг хэрхэн зарцуулсан, ямар тохиролцоотойгоор шилжүүлсэн, * нэхэмжлэгч *ын өмнө ямар үүрэг хүлээсэн, хэрхэн дуусгавар болсон талаарх үйл баримт нотлогдон тогтоогдохгүй байна.

Хариуцагчийн дээрх мөнгөн гүйлгээгээр нэхэмжлэгч *ыг БНХАУ-ын * * компанийн бүтээгдэхүүнийг өөрийн нэр дээр бүртгэл үүсэн ** нэртэй ID хэрэглэгчийн код үүсгэн бүтээгдэхүүн захиалж, нийт 10,000,000 төгрөгийг бараа бүтээгдэхүүнийг компанийн байранд авсан ч өөрөө хүлээн авахаас татгалзсан, компанид оруулсан хөрөнгийг хэрхэн юунд зарцуулсан тайлан тооцоогоо хийгээгүй гэх хариуцагчийн татгалзлыг нэхэмжлэгч үгүйсгэж чадахгүй байна.

Талууд хэн аль нь 4 нэр бүхий иргэнээс хөрөнгө оруулж хуулийн этгээд үүсгэн байгуулах хүсэл зориг нэгдэж нэхэмжлэгч *ын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлэн салоны байр тохижуулах, бараа материал захиалах зэрэгт зарцуулсан, оруулсан хөрөнгө нь * Монголия ХХК-д оруулсан, Компанийн үндсэн үйл ажиллагаа болох гоо сайхны салоны байрыг засварлан, тохижуулж, нээлт хийсэн гэх үйл баримтын талаар маргадаггүй, дээрх үйл баримт гэрч *ы мэдүүлгээр нотлогдож байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч * хариуцагч *аас шаардах эрхгүй. Хариуцагч биш этгээдэд холбогдуулан нэхэмжлэл гаргасан гэж үзэв.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд мөн хариуцагч * нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний нэрийн өмнөөс бусдад шилжүүлсэн гэж байгаа боловч энэ нь баримтаар тогтоогдохгүй байна. 2024 оны 12 сарын 29-ний өдөр дансаар 3,000,000 төгрөгийг *a *3 гүйлгээний утгатайгаар хүлээн авч, 4,900,000 төгрөгийг *тоот дансанд suvdaa * bagts гэсэн утгатайгаар бусдад шилжүүлсэн нь дансны хуулгаар нотлогддог боловч нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний өмнөөс бусад шилжүүлсэн, * буцаан төлөх үүрэг хүлээж шилжүүлсэн гэж үзэх боломжгүй, хариуцагчийн сөрөг шаардлага түүний үндэслэл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Бараа бүтээгдэхүүн захиалахад мөнгө хүрэлцэхгүй гэж тайлбарлаж байгаа боловч ямар захиалга хийсэн хэдэн төгрөгийн бараа бүтээгдэхүүн ирсэн, хэн аль нь оруулсан хөрөнгөө хэрхэн зарцуулсан гэх зэрэг шаардлага үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй байдаг бөгөөд талууд нотлох баримтаа анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж, шүүх хэргийг оролцогчийн гаргасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж хэргийг шийдвэрлэдэг.

Шүүхээс зохигч талуудад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт бүрдүүлэх цуглуулах, эвлэрэн хэлэлцэн бүхий л боломжийн олгосон боловч хэн аль нь ямарваа нэгэн хүсэлт санал гаргаагүй, шүүх хуралдааны явцад шүүхээс талуудыг үндсэн болон сөрөг шаардлагын хүрээнд хангалттай мэтгэлцүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулан чиглүүлэх ажиллагааг хийсэн болохыг дурдаж байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй боловч үүрэг хүлээсэн этгээд нь * биш гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр *ын 12,040,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч *ын 1,900,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчид улсын тэмдэгтийн хураамжийг хариуцуулдаг. Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 207,560 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 45,350 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан хариуцагч Г.*аас 12,040,000 төгрөг гаргуулах тухай *ын нэхэмжлэлийг, нэхэмжлэгч *ас 1,900,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Г.*ын сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 207,560 төгрөг, хариуцагчаас төлсөн 45,350 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө авах ба гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ч.НЯМСҮРЭН