| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Нямсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/05261/И |
| Дугаар | 192/ШШ2026/01531 |
| Огноо | 2026-02-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 192/ШШ2026/01531
2026 02 03 192/ШШ2026/01531
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч:*/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *,
Хариуцагч: *,
Хариуцагч: * нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 44,630,699 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндсэн нэхэмжлэлтэй, 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн * тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, барааны тэмдгийг барьцаалбараас чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*, хариуцагч * ХХК-ийн төлөөлөгч, хариуцагч *гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*, хариуцагч Ц.*, хариуцагч нарын өмгөөлөгч Б.*, гэрч Б.*, гэрч Д.*, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч *ийн банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч * ХХК, Ч *, Ц*н * нар нь * банк (одоогийн *ийн банк)-тай 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр * тоот зээлийн гэрээг байгуулан 27,000,000 төгрөгийг жилийн 21.60 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар эргэлтийн хөрөнгийн зээлийн зориулалтаар зээлж авсан. * тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн баталгаа болгож, * тоот зээлийн барьцааны гэрээгээр Ц.* (РД:*)-ын өмчлөлийн, улсын бүртгэлийн * дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Хан-Уул дүүргийн *-р хороо, * хотхон * *байр, зоорийн давхрын * тоот байршилтай, 15 м.кв талбайтай автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ц.* (РД:*)-ын өмчлөлийн, улсын бүртгэлийн* дугаарт бүртгэгдсэн, *м.кв талбайтай автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэрэг хөрөнгүүдийг барьцаалсан.
Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2021 оны 06 сарын 20-ны өдрөөс хойш зөрчсөн. Зээлдэгч нарт үүссэн зөрчлийг арилгах нэмэлт хугацаа олгож, *ны 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн * тоот мэдэгдлээр нийт 2,076,080.67 төгрөгийг зөрчлийг арилгах нэмэлт хугацааг, *ны 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн *τοστ мэдэгдлээр нийт 5,170,020.55 төгрөгийн зөрчлийг арилгах нэмэлт хугацааг тус тус олгосон.
"*ийн банк" ХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн * TOOT мэдэгдлээр нийт 6,705,906.26 төгрөгийн, 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 7-* тоот мэдэгдлээр нийт 10,277,390.49 төгрөгийн зөрчлийг арилгах нэмэлт хугацааг тус тус олгосон. Зээлдэгчид үүссэн зөрчлийг арилгах нэмэлт хугацааг олгосон боловч гэрээний үүргээ биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулагдсан *тоот зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, мөн хуулийн 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсгүүдэд заасны дагуу "*ийн банк" ХК-ийн зүгээс зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шаардах эрхтэй болно. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийг шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт "Зээлийн хүүг ашигласан хугацаагаар тооцно", мөн хуулийн 21.2-т "Зээлдэгч зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө" гэж тус тус заасан.
Зээлдэгч нарын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн * тоот "Зээлийн гэрээ"-ний үүрэгт 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар дараах төлбөрийн үлдэгдэлтэй байна. Үүнд: үндсэн зээл 25,105,247.30 төгрөг, үндсэн хүү 17,313,235.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,192,213.11 төгрөг байна.
Иймд "*" ХХК, ** нараас "*ийн банк" ХК-тай 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан * тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 25,105,247.30 төгрөг, үндсэн хүү 17,313,235.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,192,213.11 төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдсон зардал 20,000 төгрөг нийт 44,630,695.71 төгрөгийг гаргуулж, "*ийн банк" ХК-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү.
2.Хариуцагч "*" ХХК, ** нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд №* тоот зээлийн барьцааны гэрээгээр барьцаалсан Ц.* (РД:*)-ын өмчлөлийн, улсын бүртгэлийн * дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Хан-Уул дүүргийн *р хороо, Маршал таун хотхон * гудамж, * байр, зоорийн давхрын * тоот байршилтай, 15 м.кв талбайтай автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ц.* (РД:*)-ын өмчлөлийн, улсын бүртгэлийн* дугаарт бүртгэгдсэн, *м.кв талбайтай автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.* шүүх хуралдаанд гаргасан үндсэн болон сөрөг нэхэмжлэлд холбогдуулан гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Анх * ХХК болон Улаанбаатар банкны хооронд 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж * ХХК нь *наас 20,000,000 төгрөгийг нэг жилийн хугацаатай жилийн 13%-ийн хүүтэй зээлж авсан. Тухайн зээл нь 2019 оны 12 сард 11,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Тэгээд тухайн үед * ХХК нь банкинд хэд хэдэн хүсэлтүүдийг гаргаж байсан. Өөрөөр хэлбэл 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр * ХХК нь өөрийн үйл ажиллагааг сэргээх үүднээс үл хөдлөх эд хөрөнгө барьцаалан 30,000,000 төгрөгийн зээлийг хүссэн хүсэлт байгаа. Тухайн 30,000,000 төгрөгийн зээлийг хүссэн хүсэлт дээр авто зогсоолыг барьцаалах мөн зээлийн үлдэгдэл төлбөр болох энэ 2019 оны зээлийн гэрээний нийт үлдэгдэл 11,000,000 төгрөгийн зээлийг хаах мөн 36 сарын хугацаатайгаар энэхүү зээлийн гэрээг байгуулах мөн сарын 1,6%-ийн хүүтэйгээр бизнесийн үйл ажиллагааг дэмжих зориулалттай энэ зээлийг авах хүсэлтэй байна гэсэн ийм хүсэлтүүдийг ирүүлсэн байдаг.
Мөн дээрээс нь барьцаалуулагч болох Ц.*ын хэлсэн тайлбар нь өөрөө зээлийн гэрээний үүргийг хүлээн зөвшөөрөхгүй гэж байна. * ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэр гарсан байгаа. Тухайн шийдвэр дээр 2 шийдвэр гаргасан. Эхний шийдвэр нь компанийн эргэлтийн хөрөнгөд зориулж нийт 30,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатайгаар банкнаас зээлэх, хоёрдугаарт тус зээлийн барьцаанд иргэн *ын нэр дээрх 2 автомашины зогсоолыг хамтран үүрэг гүйцэтгэгчээр барьцаалан авахаар шийдвэрлэлээ гэсэн ийм хувьцаа эзэмшигч Г.*гийн гарын үсэгтэй тамга тэмдэгтэй хурлын шийдвэр банканд ирсэн. Дараагийн хүсэлт нь 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр *анд ирүүлсэн хүсэлт байгаа юм. Тухайн хүсэлт мэдээж 2020 онд зээл авсны дараагаар ирсэн хүсэлт байдаг.
Хариуцагчийн өгсөн авснаа буцаая гэх тайлбартай холбогдуулж хэлэхэд 27,000,000 төгрөгөөс 15,000,000 төгрөгийг нь авсан гэх үйл баримт дээр болохоор хамгийн сүүлийн шүүх хурал дээр нэхэмжлэгч талын зүгээс гаргаж өгсөн 2020 оны 01 сарын 09-ний өдрийн *ны мемориалын баримтуудаар нотлогдож байгаа. Тухайн баримт дээр *ны теллер * гарын үсэгтэй мөн харилцагч * ХХК-ийн Г.* захирлын гарын үсэгтэй баримтууд дээр 27,000,000 төгрөгийг * ХХК-ийн харилцах дансанд олгосон байгаа. Мөн дээрээс нь 3 удаагийн гүйлгээгээр нийт 11,000,000 төгрөгийн өмнөх зээлийн үлдэгдлийг хаасан баримтууд дээр харилцагч * нь өөрөө гарын үсэг зурж баталгаажуулсан тухайн өмнөх зээлийн үлдэгдлийг хаахыг өөрөө хүлээн зөвшөөрсөн баримт байгаа юм. Мөн 27,000,000 төгрөгийн зээлийг авсан нь үнэн. Тухайн үед дагаж мөрдөж байсан Мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн хүү тооцооллын тухай хууль дээр тухайн зээлийг харилцах дансанд нь олгосноор зээлийг олгосонд тооцно гэж заасныг нь мөн адил тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг дагаж мөрдсөн нь банкны зүгээс харагдаж байна. Мөн * ХХК *тай 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 20,000,000 төгрөгийн зээлийг байгуулж нийт үлдэгдэл нь 11,000,000 төгрөг байсан. 2020 оны 01 сарын 09-ний өдөр 3 удаагийн гүйлгээ хийгдсэнээр өмнөх зээлийн харилцаа дууссан. Тийм учраас энэхүү зээл нь өөрөө хариуцагч талын хүсэл зоригийн илэрхийллийн үндсэн дээр энэхүү зээлийн гэрээ 2020 оны зээлийн гэрээ байгуулагдсан. Өөрөөр хэлэх юм нэг тал хүсэл зориг илэрхийлсэн банк хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авч хүсэлтийг шийдвэрлэж 30,000,000 төгрөгийн зээлийн хүсэлтийг 27,000,000 төгрөг болгон зээлийн санхүүгийн байдал мөн орлогын дэлгэрэнгүй байдал, эргэлтийн зээлийн эргэн төлөх хуваарийн тооцоолол гэх мэтчилэн банкны зүгээс судлах ёстой байсан баримтууд дээр үндэслэн 27,000,0000 төгрөгийг зээлдэгч * ХХК-д олгосон. Өмнө хэлсэнчлэн * ХХК хүсэлтээ илэрхийлсэн банк хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн. Энэ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан талуудын хооронд байгуулагдсан гэрээний чөлөөт байдлын зарчмыг үндэслэн зээлийн гэрээг хийсэн учраас энэ зээлийн гэрээ нь өөрөө хүчин төгөлдөр. Ямар нэгэн байдлаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжийг агуулаагүй, харин хүчин төгөлдөр хэлцэл юм. Тийм учраас энэхүү зээлийн гэрээний үүрэгт нийт 44,000,000 төгрөгийг шаардах нь хууль зүйн үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн зүгээс харж байна. Мөн дээрээс нь * ХХК, *, Ц.* нар нь өөрөө зээлийн гэрээ болон зээлийн барьцааны гэрээнд гарын үсгээ зурсан. Мөн 2024 оны 08 сарын 06-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 1,800,000 төгрөг, үндсэн зээлийн хүү нь 7,900,000 төгрөгийг төлсөн, нийтдээ 9,000,000 орчим төгрөгийг төлсөн нь Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1 дэх хэсэгт заасан нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр тооцоход үүргийн гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр, эсвэл цахим хэлбэрээр мэдэгдсэн байвал зохино гэж зааснаар зээлдэгч нар тухайн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч зээлийн гэрээг байгуулсан эргэн төлөх хуваарийн дагуу зээлийн төлбөрөө хуваарийнх нь дагуу хийж гүйцэтгэж байсан. Тийм учраас энэ 2020 оны зээлийн гэрээ нь өөрөө хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэл бүрдэж байна гэж харж байна.
* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэр болон *инд гаргасан хүсэлтийн дагуу хамтран зээлдэгч хэрэгтэй юм байна гэдэг үндэслэлээр зээлийн хорооны хурлын шийдвэрээр орж барьцаа хөрөнгийг барьцаалуулах шийдвэр гаргасан. Барьцааны гэрээ мөн Иргэний хуулийн 56.1.1-т заасан хүчин төгөлдөр гэж үзэж байгаа юм. Тухайн үед зээлийн гэрээг байгуулж байхдаа хамтран зээлдэгч, үндсэн зээлдэгч гарын үсэг зурсан, зээлийг олгож байхад нотариатаар баталгаажуулсан. Банканд тавьж байсан хүсэлтүүд, банкны зүгээс төлбөрийн зөрчил арилгах мэдэгдсэн мэдэгдлүүдээс авч үзвэл тухайн харилцаа хоёр талын хүсэл зоригийн үндсэн дээр хийгдсэн, хариуцагч нар нь зээлийн зөрчилтэй гэдгээ мэдсэн, өмнөх зөрчлийг арилгах зорилгоор тухайн зээлийн хүсэлтээ ирүүлсэн нь хүчин төгөлдөр бус хэлцэл болон үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл зээлийг хаахыг хариуцагч нар хүссэн бөгөөд тухайн хийгдэж зээлийн эрсдэлийн газраас дүгнүүлсэн, гүйлгээ нь хяналтгүй ажилласан гэдэг нь хавтаст хэрэгт нотлох баримтаар нотлогдохгүй байна. Банкны зүгээс гаргаж өгсөн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн гүйлгээ хийх шийдвэрт салбарын захирал * болон харилцааны менежер * нарын гарын үсэгтэй шийдвэр байгаа бөгөөд ямар нэгэн байдлаар удирдлагын хяналтын үйл ажиллагаа орсон гүйлгээ хийх шийдвэр гарсан гэдгийг нотолж байна. Зээл олголтыг банкны зүгээс шат дараалалтай хийсэн өөрөөр хэлбэл 2020 оны 01 дүгээр сарын 9-ны өдөр Улаанбаатар банк зүгээс зээлийн гүйлгээ хийх шийдвэр гарсан, Улаанбаатар банк 2020 оны 1 дүгээр сарын 9-ны өдрийн теллер Дэлгэрийн хийсэн 4 баримтууд хавтаст хэрэгт байгаа. Улаанбаатар банкны 2020 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр зээлийн хорооны хурлын шийдвэр, зээлдэгчийн харилцах дансны 2020 оны 01 сарын 09-ний өдрөөс 2020 оны 01 сарын 31-ний өдөр хүртэлх дансны хуулга хавтаст хэрэгт авагдсан байгаа. Энэ нь зээл олголтыг банк зээлдэгчийн харилцах дансанд хийсэн гэдэг нь нотлогдож байна. Аж ахуйн нэгж байгууллагын бизнесийн зээлийн үнэлгээ шинжилгээний тайлан, 2019 оны * ХХК-ийн 2 дугаар улирлын санхүүгийн тайлан, мөнгөн урсгалын төлөвлөлт, орлогын дэлгэрэнгүй тайлан, зээлийн эргэн төлөлтийн тооцоо, * ХХК-ийн хаан банкны дансны орлого, зарлагын тайлан зэрэг санхүүгийн баримт бичгүүдийг үндэслэн банк хариуцагчид зээл олголтыг хийсэн. Зээлийн хүүгийн алдагдалд орсон, шүүхэд хандах хүртэл өмнөх зээлээ хаагдсан талаар мэдээгүй гэх зүйлийг хариуцагчийн өмгөөлөгч ярьж байгаа нь зохимжгүй гэж үзэж байна. Учир нь зээлийг олгох зөвшөөрлийг хариуцагч олгосон, гарын үсэг зурсан 2022 онд банкны зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн үед зээлийн эрсдэлийн удирдлагын газарт шалгуулах байсан гэж ярьсан гэвч тухайн үед зээлийн эрсдэлийн газраар Улаанбаатар банк оруулаагүй, зээлийн хороогоор тухайн асуудлыг шийдвэрлүүлсэн. Зээлийн хорооны хурлын шийдвэр 2020 оны 01 сарын 09-ний өдөр гарсан байдаг. Тухайн шийдвэрт санал өгөх этгээдүүд нь дэд захирал Ганцэцэг, эрсдэлийн удирдлагын захирал, байгууллагын банкны захирал, хуулийн газрын захирал, зээлийн хорооны гишүүн*гэх мэт гарын үсэгтэйгээр хууль зүйн үндэслэлтэй зээл олголт хийсэн. Тухайн үед өмнөх зээлийн зөрчил арилаагүй зээлийн хүсэлт ирүүлсний үндсэн дээр зээл олголт хийсэн. Тухайн барааны тэмдэгтийн хувьд банкны зүгээс шүүхэд гарах хүсэлт дээр оюуны өмчийн газар, улсын бүртгэлийн газарт хандан хүсэлтүүдийг гаргасан. Өмнөх зээлийг зээлээр хаасан гэж маргаж байна. Банкны зүгээс зээлийн гэрээ болон холбогдох дүрэм, журам, дотоод бодлого, хууль зүйн зохицуулалтыг баримтлан зээлийн зориулалт баримтлан зээл олголтыг хийдэг. Монгол банкны зээл ангилах журмаар зээлийг хаахыг хориглоогүй харин тодорхой нөхцөлд хаахыг зөвшөөрдөг. Энэ тохиолдолд зээлийн хүсэлт, зээлийн хурлын шийдвэр, зээлийн гэрээний нөхцөлүүд нь журмын шаардлагад нийцсэн байгаа. Зээлдэгч нь өмнөх зээлээ хаах зориулалттай шинэ зээл авах хүсэлтээ банканд гаргасан гэрээний талуудын хүсэл зоригийн үндсэн дээр энэхүү гэрээг хийсэн. Зээлийн хурлын шийдвэр болон зээлийн гэрээ нь Монгол банкны журам холбогдох хууль тогтоомжид нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй баримт бичгүүд байдаг. Эдгээр эрх зүйн баримт бичгүүдэд заасан үндэслэлүүдийг талууд бүрэн ойлгож, харилцан гарын үсэг зурсан. Зээлдэгч 2020 оны зээлийн төлбөрийг өмнөх зээлийн үлдэгдэл рүү шилжүүлэх талаар зээлийн гэрээнд тусгайлан заалт оруулаагүй ч гэрээний нөхцөлийг зөрчсөн гэж үзэхгүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага хувьд хүчин төгөлдөр хэлцэлд тооцогдох хэлцэлд энэхүү зээлийн гэрээ хамаарахгүй.
Барааны тэмдгийг барьцаанаас чөлөөлөх тухай шаардлагатай холбогдуулан Оюуны өмчийн газраас хариу мэдэгдэл ирсэн бөгөөд уг * ХХК-ийн барааны гэрчилгээ нь оюуны өмчийн газарт бүртгэлтэй учир Оюуны өмчийн газраас авах нь үндэслэлтэй гэж үзэж байна. Манай банкны барьцаанд одоогоор байхгүй. Шаардлагатай гэж үзвэл бичиг хийж өгөх боломжтой юм. "*" ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч * ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Б.* нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: * ХХК нь * ХХК-тай 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан 13 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу 2019 оны 12 сарын байдлаар 11,000,000 төгрөгний үлдэгдэлтэй байсан. Гэтэл банкны зээлийн эдийн засагчийн зүгээс дарамт шахалт үзүүлж эхэлсэн бөгөөд зээлийн хугацааг сунгах хүсэлт гаргахад шинээр зээл авч өмнөх зээлээ төлөхийг шаардаж арга буюу 1 жилийн 21,6 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай гэрээ байгуулж, барьцаа хөрөнгө олж ирэхийг шаардсан тул Ц.*ын үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавьсан. Ийнхүү банк нь өмнөх өгсөн зээлийг төлүүлэхийн тулд банкны зээлийн үйл ажиллагааны шалгуур хангаагүй байсан манай компанийн нэр дээр зээл гаргаж хамтран зээлдэгч нэмж, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж авсан. Зээл нь талуудын хоорондын хүсэл зоригийн илэрхийлэл байх ёстой байтал банк нь өөрийн эрсдэлийг хаахын тулд үйлчлүүлэгч намайг аргагүй байдалд оруулж, зээлийн хүүгийн дарамтад оруулсан нь хууль бус гэж үзэж байна. Нэхэмжлэлийн үндэслэл болсон маргаан бүхий * тоот зээлийн гэрээ нь * ХХК-ийн зээл бөгөөд уг гэрээний үнийн дүн нь 27 сая төгрөг гэж заасан боловч бодит байдал дээр 16 сая төгрөгийг олгосон мөн түүнчлэн манай компани нь маргаан бүхий зээлийн гэрээг байгуулагдах тухайн цаг хугацаанд байгууллагын үйл ажиллагаа доголдсон байсан.
* нь зээлийг зээлээр хааж харилцагчаа зээлийн хүүгийн дарамтад оруулж өөрсдийн давуу эрхээ хэтрүүлэн хэрэглэж байсан. Үүний нэг жишээ нь 20 сая төгрөгийг нэг жилийн хугацаатай зээлсэн байхад уг зээлийг хаах үндэслэлээр манай байгууллагад хамааралгүй үйл ажиллагаа эрхэлж байсан * болон * /манай эхнэр болон дүү нар/ нарын "пос машины зээл"-ийн 11 сая төгрөгөөс 5 саяыг нь татан авч манай зээлийг төлүүлсэн. Мөн байгууллагын ажилтан дээр кредит карт хүчээр гаргаж мөнгийг өөрсдөө шууд авч байгууллагын зээлэнд оруулах зэргээр зээлийг зээлүүдээр хаасан үйл явдлын эцсийнх нь энэхүү маргаан бүхий гэрээ байдаг. Ийнхүү байгууллагад мөрдөгддөг зээлийн үйл ажиллагааны журмаа зөрчин зээлийг барьцаатай болгон шууд гаргаж нийт 44 сая төгрөг төлүүлэхээр зээлдэгчийг улам өрөнд оруулж эрх зүйн байдлыг нь илт дордуулсан уг нь зээлдэгч би 11 сая төгрөгний зээлийн үлдэгдэлтэй байсан. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргаж байгаа болно. Барааны тэмдэг гаргуулах тухайд:
* нь 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 3 удаагийн гүйлгээгээр нийт 11,702,368 төгрөгний зарлага гаргаж уг зээлийг хаасан. Гэтэл уг зээлийн барьцаанд тавьсан * дугаартай зээлийн барьцааны гэрээнд барьцаалагдсан, барааны тэмдгийн * гэрчилгээний дугаартай улсын бүртгэлийн дугаар * дугаартай, Оюуны өмчийн газар бүртгэгдсэн, * ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй барааны тэмдгийг өнөөдрийг хүртэл барьцаанаас чөлөөлөхгүй байгаа тул ийнхүү "барьцаалбараас чөлөөлүүлэх" сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
4.Хариуцагч * ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Б.* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус банк нь 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд хандан 29,532,450 төгрөг 11 мөнгө гаргуулах, үүргийг гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд энэхүү хэргийг шүүхэд хянагдаж байх явцад шүүгчийн захирамжид заасан нотлох баримтыг шүүхэд ирүүлэхгүй, удаа дараа шүүх хуралдаандаа ирэхгүй байсан тул "шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж ирээгүй" гэх үндэслэлээр "нэхэмжлэлийг буцаасан", гэтэл өөрсдөө үүргээ биелүүлээгүйн улмаас үүссэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгээ хариуцагч нараас нэмэгдүүлэн шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй болно.
* ХХК нь анх 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр *тай Зээлийн болон зээлийн барьцааны гэрээ байгуулж компанийн нэр дээр байдаг оюуны өмчийн гэрчилгээг барьцаалж, 1 жилийн хугацаатай жилийн 13 хувийн хүүтэй зээл авсан, гэрээний хугацаа дуусаагүй байхад банкнаас дуудаж, зээлийн эдийн засагч нь санаачлан, шахаж шаардаж, ямар ч санхүүгийн чадваргүй болсон байсан манай компанийн нэр дээр 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр дахин 27 сая төгрөг зээл гаргаж мөн өдрөө * ХХК-ийн дансанд шилжүүлсэн.
Ийнхүү банк өөрөө дансанд шилжүүлэнгүүтээ уг данснаас "зээл, зээлийн хүү төлөв "*" ХХК гэх утгаар 4,734,204 төгрөг, хуримтлагдсан үндсэн зээлийн хүү төлөв "*" ХХК гэх утгаар 80,807 төгрөг, зээлийн илүү төлөлт "*" ХХК" гэх утгаар 6,887,356 төгрөг нийт 11,702,367 төгрөгний зарлагыг тус тус банк гаргасан. Өөрөөр хэлбэл анхнаасаа хүчин төгөлдөр бус зээлийн гэрээ байгуулж, хариуцагчийн өмнөөс гүйлгээ хийж хариуцагчийг зээлийн шаардлага хангаагүй байхад түүний нэр дээр зээл гаргаж, хариуцагчийг санхүүгийн эрсдэлд оруулсан юм.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Энэ 20,000,000 төгрөгийн зээл нь эргэлтийн хөрөнгийн зээл байсан. "*" ХХК нь 2019 онд шинэ байгуулагдсан компани, тухайн үед 20,000,000 төгрөгийн зээлийг төлөх чадамжгүй учраас төлөлт хоцроож байсан үе бий. 3 удаа зээл гаргасан байдаг. Үүн дээр Улаанбаатар банк нь 3 удаа зээл гаргасан байдаг. Гэтэл манай ажилтан буюу зээлийн эрхгүй этгээдийг явуулахад 5,000,000 төгрөгийн зээл гаргаад автоматаар зээлийг өөрсдөө татаад, өөрсдөө аваад шууд зээлийн төлөлтийг хүчээр хийж байсан. Мөн манай гэр бүлийн хүн өөрийн бизнесдээ зээл авахад 4,600,000 төгрөгийг мөн адил манай компаний зээлд татаж байсан. Эхний 1, 2 дахь зээл буюу 20,000,000 зээлийг тухайн үедээ төлөх боломжгүй байна гэдгээ хэлж, бид нарт зээлийг дахиад 1 жилээр сунгах хүсэлтийг тавьж байсан. Үүний дараа Улаанбаатар банкнаас 2020 оны 01 сард барьцаа хөрөнгө олж ирэхийг шаардсан. Зээлийн зөрчилтэй явж байсан учраас зээл гарах боломжгүй нөхцөл байдалтай байсан. Барьцаа хөрөнгө олж ир гэсэн учраас барьцаалуулагч олж ирсэн. Тэгээд Улаанбаатар банкнаас зээлийг гаргасан. Ийм нөхцөл байдлаар энэхүү зээлийн харилцаа үүссэн байгаа. 27,000,000 төгрөгийн зээлийг гаргасны дараа *ийн банк солигдоод 6 сарын дараа шүүхэд шилжүүлэх тухай мэдэгдсэн. Харилцан тохиролцох, зөвшилцөх нөхцөлийг санал болгоогүй, ерөөсөө л барьцаа хөрөнгөтэй болсон юм чинь шүүхэд хандах маягаар ажилласан. Ерөнхийдөө *ийн банк нь өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэн үл хөдлөх хөрөнгөтэй болохыг зорьж анхнаасаа энэ зээлийг гаргасан гэж үзэж байгаа. Яагаад гэвэл бид өмнө нь үндсэн 20,000,000 төгрөгийн зээлтэй байхад төлөх чадамжгүй байх үед нэмэлтээр зээл гаргаад одоогийн байдлаар 65,000,000-66,000,000 төгрөгөөр төлөх ийм хохирол учирч байгаа. Нэг ёсондоо хүүгийн хүү төлөөд л яваад байсан гэсэн үг. Кредит картын 5,000,0000 төгрөг дээр 8,300,000 төгрөгийг төлсөн. Тухайн зээлд огт хамааралгүй байсан гэр бүлийн хүн дээр 4,500,000 төгрөгийн зээлийг татсан хүүгээ 6,500,000 төгрөг гэж төлсөн гэх мэтчилэн ингэж давхардуулан бүх зээлүүд дээр хүү төлж хохирч байгаа. Дээр нь 27,000,000 төгрөгийн зээлийн хүү гээд бас 15,000,000 сая төгрөг байгаа.
Гэхдээ 27,000,000 төгрөгийн зээлийг олгохдоо 11,000,000 төгрөгийн шууд суутгаж, өмнөх зээлийг хаахад шууд шилжүүлж авсан. Хоёрдугаарт яг үндсэн авсан зарцуулсан зээл нь бол 15,000,000 төгрөг болж харагдана. Дээр нь Ц.* болон * нар нь эндээс нэг ч төгрөг аваагүй. Энэхүү зээл нь анхнаасаа * компанийн зээл байсан. Ц.*ыг барьцаалуулагч гэж ярьж байснаа дараа нь хамтран зээлдэгч болгочихсон байсан. Мөн дээр нь манай гэр бүлийн хүн болох * нь ямар ч компанийн харилцаанд хамааралгүй этгээд байж компанийн зээл дээр яг зээлийн гэрээ гаргадаг өдөр нь хамтран зээлдэгч болчихсон байсан. энэ *ийн банкны Улаанбаатар банкнуудад зээлийн хорооны шийдвэр гэж энэ дээр бас харагдаж байна лээ. Тэгээд энэ бүгдээс харахад миний зүгээс энэ хугацаанд өмгөөллийн хөлс, төлбөр, давж заалдах шатанд гомдол гаргах зэрэг хэргийг зөв шударгаар шийдүүлэх гэсэн маш их зардлууд гаргаж байгаа учраас хохиролтой байгаа. Маш их хугацааг зарцуулж байна. Дээр нь банк хоорондоо шилжих хугацаанд өөрсдөө бараг 6 сарын хугацаанд алга болсон байгаа. Тэгээд банк нь шинэчлэгдэж байгаа гэдэг нэрээр харилцагчдадаа ямар нэгэн байдлаар хариу тайлбар, мэдэгдэл, хүсэлт авахгүй ээ гэж хэсэг хугацаа алдуулж байсан. Нэг өдөр надад Улаанбаатар банкнаас биш *ийн банкнаас зээл төлөх мэдээлэл ирсэн. Очоод уулзахад зээлийн хугацаа явж байгаа, шүүхэд шилжүүлнэ гэсэн. Тэгээд маш богино хугацаа өгөөд, дараа нь шууд шүүхэд шилжүүлнэ гэхэд нь шүүхэд битгий шилжүүлээч ээ, бид нар арай өөрөөр төлөөд тохиролцоод явъя гэж тухайн үед миний зүгээс олон удаа хүсэлт тавьж байсан. Гэвч *ийн банк хүсэлтийг хүлээж аваагүй шүүхэд шилжүүлсэн байдаг. Мөн дараа нь бид нар 29,000,000 төгрөг байхад тохиролцох саналыг бас гаргаж байсан. Түүнийг бас *ийн банк хүлээж аваагүй. Тэгэхээр *ийн банк бидний барьцаа хөрөнгийг л авч өөрсдөдөө илүү ашиг олохоор зорьсон юм болов уу л гэж бид нар харж байгаа. 27,000,000 төгрөгийн зээлээс 15,000,000 төгрөгийг нь авсан. 11,000,000 төгрөгийг банк шууд тухайн үед нь татаж авсан. Иймд бид нар нэхэмжлэлийн шаардлагаас хэсэгчлэн зөвшөөрөхгүй.
*ийн банкны 36 сарын 1,6% хүүтэй зээл албан тоот хүсэлт гаргасан нь харагдаж байна. Тэгээд энэхүү хүсэлтэд миний зүгээс банканд өдрөө заагаад хүүгээ хэлээд зээл авах боломж байхгүй. Энэ нь тухайн үеийн эдийн засагчийн хэлснээр хэлэлцсэн зүйл болов уу. Мөн дээр нь энэ зээлийн гэрээ нэг талыг барьж хийгдсэн. Тухайн үед нэг талын ашиг сонирхлыг нийцүүлж хийсэн гэж үзэж байна.
Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тодорхой хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа. Зээл аваагүй гэж маргаагүй, авсан зээл нь өөрөө Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.-т зааснаар буцаан нэхэх үндсэн нэхэмжлэл дээр тайлбар гаргаж байна. Тооцооллын хувьд хариуцагч ойлгомжгүй талаар тайлбар хэлсэн. Зээлийн үйл ажиллагааны журмын 13.14-т шүүхэд нэхэмжлэл гарсан өдрөөс хойш зээлийн хүүг нэмж тооцохгүй, бүрэн зогсооно. Анх 2022 онд нэхэмжлэл гаргасан 2023 онд нэхэмжлэл буцаасан талаар нэхэмжлэгч тайлбар хэлсэнгүй. Сөрөг нэхэмжлэлийн дагуу банкны дотоод баримт бичгүүдийг авчруулахаар хүсэлт гаргасан ч нэхэмжлэгч тал авчирч өгөхгүй байсан, нэхэмжлэгч тал нэхэмжлэлээ дэмжиж ирээгүй гэдгээр нэхэмжлэл буцаж байсан. 29,000,000 төгрөг байсан буцаж ирэхдээ 44,000,000 төгрөг болсон талаар хариуцагч нар хэлдэг. Шүүхийн процессын үйл ажиллагааны үед нэхэмжлэгч тал шүүгчийн захирамжийн биелэлтийг хангахгүй байсантай холбоотой, хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулсан.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна. Өөрөөр хэлбэл хариуцагч хүсэлт гаргаж 2019 оны зээл доголдолтой буюу хугацаандаа төлөгдөөгүй байсан хариуцагч ямар нэгэн байдлаар хугацааг сунгах хүсэлт өгсөн ч сунгах ямар ч боломж байхгүй, бид нар чанарыг сайжруулахын тулд барьцаа хөрөнгөөр зээл санал болгосон. Хүсэлт гаргасан тухайд шинжлэн судлахад *ийн банкнаас гаргасан хүсэлтийн нотлох баримт нь гарын үсэг биш болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Хүчин төгөлдөр бус гэдэг нь банк хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийг шилжүүлэх зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5-т зээлийн үүргээ хэрэгжүүлэхгүйгээр зээлийн эрсдэлийг хаах зорилгоор барьцаа хөрөнгийг зээлийн шалгуур хангахгүй хүнд зээл олгосон. Өөрөөр хэлбэл хүсэлт гаргасны дагуу зээлийн удирдлагын газраар ороогүй учраас хууль зөрчиж зээл олгох боломжийг бүрдүүлсэн. Чанаргүй зээлийг төлүүлэхдээ зээлийн үйл ажиллагааны журамд шуурхай бодитой арга хэмжээ авах ёстой, өмнөх зээлийг төлөх зорилгоор дахин зээл олгох хуулиар хориотой. Нэхэмжлэгчийн данснаас таталт хийж байгаа үйлдэл нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зөрчсөн. Банк хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийг шилжүүлэх зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 19.1,19.5 тус тус заалтыг зөрчсөн. Мемориалын баримт нь зөвтгөх үндэслэл болохгүй учир нь мемориалын баримт гэдэг нь зөвшөөрөл биш, банкнаас татаж авч шилжүүлсний дараа хариуцагчаас гарын үсэг зуруулсан баримт. Зөвшөөрөл гэдэг * ХХК-ийн авч байгаа зээлээс тийм, тийм тоот дансанд тэдэн төгрөг шилжүүлж 2019 онд авсан зээлийг хаахыг зөвшөөрсөн гэдэг баримт хавтаст хэрэгтийн нотлох баримтаар тогтоогдоогүй.
2013 оны 10 дугаар сарын 22-ны * хурлаар бизнесийн зээл хүсэж байгаа хүмүүсийн тавигдах гол шаардлага шинжлэн судлуулсан, эрхэлж буй бизнесээ нэгээс доошгүй жил тасралтгүй, ажилттай байх ёстой, орлогоороо зээлийн хуваарийн дагуу төлөх боломжтой байх ёстой гэтэл * ХХК байгуулагдаад удаагүй ганц авсан зээлээ төлж чадаагүй эрх зүйн байдалтай компанид зээл олгож байгаа үйлдэл нь ноцтой зөрчил юм. Зээлийн газрын шийдвэр үндэслэлгүй байгаа нь юугаар нотлогдох вэ гэвэл барьцаалуулагч нь өөрийн үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангах зорилготой байхад зээл авсан мэтээр зээлдэгч болгож оруулсан. Зээлийн үйл ажиллагааны журамд хэрэв гуравдагч этгээдийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалах бол нотариатаар орсон зөвшөөрлийг авчирна гэж байгаа, энэ баримт хавтаст хэрэгт байхгүй. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасны дагуу 2020 оны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү.
Сөрөг нэхэмжлэлд дурдсан барааны тэмдгийн гэрчилгээг нэхэмжлэгч тал албан бичиг явуулж гаргаж өгье гэсэн болохоор зөвшөөрсөнд тооцож байна гэж ойлгож байна. Анхнаасаа зорилго нь барьцаа хөрөнгөтэй болох байсан. Банк давуу эрхийг ашигласан. Энэхүү гэрээ хэлцэл хууль зүйн хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Иймд үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.
5.Хариуцагч Ц.* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд анх 2020 оны 01 сард хадам ах болох *гийн гуйлтаар банканд барьцаа хөрөнгө хэрэгтэй байна аа, туслаач ээ гэсэн хүсэлтийн дагуу нэг удаа тусалъя гээд барьцаа хөрөнгөө барьцаалуулахаар болсон. Тухайн үед банкнаас над руу нэг ч удаа залгаагүй. Харин 2020 оны 01 сарын 07-нд 13 дугаар хорооллын нотариат дээр хүрж ирээд гэрээ байгуулаад гарын үсэг зур гэсэн шаардлагаар дуудагдсан. Би тухайн зээлийн гэрээнд барьцаалуулагчийн зүгээс гарын үсэг зурах юм байна гэсэн ойлголттой очсон боловч нотариат дээр очиход хамтран зээлдэгч болгочихсон байсан. Тэгээд би энэ хамтран зээлдэгч болчихсон байна шүү дээ гээд тухайн үедээ хэлсэн ч гэсэн нэгэнт тусална гээд хэлчихсэн учраас зээлийн гэрээнд тодорхой байдлаар гарын үсэг зурсан. Тухайн үед 27 сая төгрөгийн зээл авсан байсан боловч миний дансанд нэг ч төгрөг ороогүй. Тухайн зээлийн зарцуулалтад нэг ч төгрөгөөр оролцоогүй. Тийм болохоор би энэ банкны шаардаж нэхэмжилж байгаа мөнгөн дүнгээр төлөх үүрэг хүлээхгүй гэж бодож байна. Энэхүү байдлаас болж би 2022 оноос хойш нэг ч банк санхүүгийн байгууллагаас үйлчилгээ авах эрхгүй болсон. Монгол банкны муу жагсаалтын түүхэнд орчихсон. Үүрэн телефоны газраас ч утас зээлээр авах чадамжгүй болчхоод одоо хүртэл 3, 4 жил болж байна гэв.
6 Хэрэгт цугларсан бичгийн баримтуудын тухайд:
Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, зээл хүсэгч аж ахуй нэгж байгууллагын захирлын танилцуулга, зээлийг хамтран хариуцагч болон санхүү хариуцсан ажилтны танилцуулга, аж ахуй нэгжийн зээлийн хүсэлт, анкет, Г.*гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Ц.*ын иргэний үнэмлэхийн хуулбар, *гийн иргэний үнэмлэхийн хуулбар, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, * ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, зээлийн барьцааны гэрээ, Ц.*ын * үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ц.*ын* үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, барьцаалбар, зээлийн өр төлбөр барагдуулах тухай мэдэгдэл, * ХХК-д мэдэгдэл хүргүүлсэн тухай баримт, иргэн Ц.*од мэдэгдэл хүргүүлэх тухай баримт, *ийн *ийн банкинд гаргасан нэхэмжлэл, зээл, зээлийн хүүгийн тооцоолол, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 25-ны өдрийн * дугаартай нэхэмжлэлийн буцаах тухай захирамж, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 30-ны өдрийн * дугаартай шийдвэр, хариу тайлбар, журам шинэчлэн батлах тухай тушаал, журамд өөрчлөлт оруулах тухай тушаал, журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тушаал, итгэмжлэл, банкны үйлчилгээний хүү шимтгэлийн ерөнхий нөхцөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тушаал, зээлийн хорооны хурлын шийдвэр, зээлийн гүйлгээ хийх шийдвэр, мемориалын баримт зэрэг нотлох баримтыг бүрдүүлсэн.
Хариуцагч нараас * ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 14-ний өдрийн *дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 14-ний өдрийн *дугаартай нотлох баримт гаргуулж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай захирамж, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 25-ны өдрийн * дугаартай нэхэмжлэлийн буцаах тухай захирамж, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, * ХХК-ийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, Ц.*ын хариу тайлбар, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн барьцааны гэрээ, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, * ХХК-ийн дансны хуулга, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 20-ны өдрийн * дугаартай тэмдэглэл, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 20-ны өдрийн * дугаартай шүүх хуралдааныг хойшлуулах тухай захирамж, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн *ийн банк ХК-иас шинжээчийн дүгнэлт шаардсан тухай албан бичиг, шинжээчийн дүгнэлт, кредит картын гэрээ, кредит дансны хуулга, ПОС-ын орлого барьцаалсан зээл хүсэгчийн анкет, ПОС-ын орлого барьцаалсан зээл хүсэгчийн хамтран зээлдэгчийн анкет, гэрээний нөхцөл, агуулгыг танилцуулсан баримт, ПОС-ын орлого барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн гэрээ, * ХХК-ийн Улаанбаатар банкинд хүргүүлсэн албан бичиг, зээл, зээлийн хүүгийн тооцоолол, Улаанбаатар хотын төв банк бизнес төвийн *,* нарт хүргүүлсэн зээлийн өр төлбөрийг барагдуулах тухай мэдэгдэл, *ийн банкны зээлдэгч *д хүргүүлсэн үүргээ гүйцэтгэхийг мэдэгдэх тухай баримт зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.
Талуудын хүсэлтээр шүүхийн журмаар *, *, *ийн банк ХК-иас баримт бүрдүүлж, гэрчээр Д.*, Б.* нарыг асуусан байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч *ийн банк ХК нь хариуцагч * ХХК, *, Ц.* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 44,630,698.71 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагч * ХХК нь 2020 оны 01 сарын 08-ны өдрийн * тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, барааны тэмдгийг барьцаалбараас чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.
Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг тус тус хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Хэрэгт авагдсан баримт зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч * ХХК, *, Ц.* нар 2020 оны 01 сарын 08-ны өдөр № * тоот зээлийн гэрээг нэхэмжлэгч * ХХК-тай байгуулан, 27,000,000 төгрөгийг жилийн 21.60 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зээл зориулалтаар зээлжээ.
Үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож 2020 оны 01 сарын 08-ны өдөр № * тоот барьцааны гэрээгээр хариуцагч Ц.*ын өмчлөлийн* тоот хаягт байршилтай тус бүр 15 м.кв талбайтай автозогсоолын зориулалттай 2 ширхэг үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.
Зээлдэгч эргэн төлөлтийн хувиарийг гэрээний хавсралтаар баталгаажуулж, төлбөрийг зээлийн хүү, үндсэн төлбөрийн нийт хэмжээг тэнцүү хэмжээгээр хуваан төлөхөөр тохиролцож, сарын бүрийн 20-ны өдөр 1,032,662.55 төгрөгийг 2020 оны 02 сарын 20-ны өдрөөс 2023 оны 01 сарын 08-ны өдрийг дуустал төлөхөөр тохиролцсон байна.
3.Банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, хүсэл зоригоо илэрхийлэн гэрээнд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болно.
Зээлдүүлэгч * ХХК нь № * тоот зээлийн гэрээгээр мөнгө зээлүүлэх, зээлдэгч * ХХК, *, Ц.* нар нь мөнгө зээлэхээр харилцан тохирч, гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсэг зурсан үйл баримтын талаар талууд маргахгүй, хэн аль нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байх тул дээрх гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу хүчин төгөлдөр гэж үзэв.
4.Талуудын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний зээлдүүлэгч нь * ХХК байсан, Монгол банкнаас 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр банкийг өөрчлөн байгуулах замаар нэгтгэх зөвшөөрлийг олгосны дагуу тус * ХХК-ийг *ийн банк ХК-д нэгтгэж, * ХХК-ийн үйл ажиллагаа зогсож, түүний эрх үүрэг хариуцлага *ийн банк ХК-д шилжсэн, *ийн банк ХК нэхэмжлэх эрхтэй талаар зохигчид маргаагүй.
5.* ХХК нь *тоот зээлийн гэрээнд заасны дагуу 27,000,000 төгрөгийг 2020 оны 01 сарын сарын 09-ний өдөр зээлдэгч * ХХК-ийн тус банк дахь харилцагчийн * тоот харилцах дансанд шилжүүлсэн болох нь зээлийн дансны хуулга, зээл, зээлийн хүүгийн тооцооллын хүснэгт, мөнгөн шилжүүлгийн баримт зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул *тоот гэрээнд заасан үүргээ зээлдэгч биелүүлсэн буюу Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн зүйлийн 5-т заасан үндэслэлээр зээлийг олгосон гэж үзэв.
6. 2020 оны 01 сарын 08-ны өдрийн № * тоот зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хариуцагч * ХХК маргаж, гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, мөн 2019 оны 03 сарын 11-ний өдрийн * дугаартай зээлийн барьцааны гэрээнд барьцаалагдсан, барааны тэмдгийн * гэрчилгээний дугаартай улсын бүртгэлийн * дугаартай, Оюуны өмчийн газар бүртгэгдсэн, * ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй барааны тэмдгийг барьцаалбараас чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.
7.Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өмнөх зээлийн гэрээний хугацаа дуусаагүй зөрчилтэй байсан, төлбөрийн чадваргүй байхад банк өөрийн санаачилгаар гэрээ байгуулсан нь хүчин төгөлдөр бус. зээлийн эдийн засагчийн зүгээс дарамт шахалт үзүүлсэн, Зээлийн хугацааг сунгах хүсэлт гаргахад шинээр зээл авч, өмнөх зээлээ төлөхийг шаардсан буюу 1 жилийн 21.6 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай гэрээ байгуулсан. Үүнийг байгуулснаар барьцаа хөрөнгө олж ирэхийг шаардсаны улмаас аргагүй эрхэнд Ц.* гээд дүүгийнхээ үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавьсан, банк өөрөө зээлийн үйл ажиллагааны журмаа зөрчиж зээлийг зээлээр хаасан гэж тайлбарлан, хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэжээ.
8.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэхээр хуульд заасан байна.
9.Хариуцагчийн ...зээлийн эдийн засагч зээлийн гэрээ байгуулах дарамт шахалт үзүүлсэн, өмнөх зээлийн гэрээний үүргээ биелүүлж чадаагүй гэрээний зөрчилтэй, шалгуур хангаагүй байсан компанийн нэр дээр зээл гаргаж зээлийн үйл ажиллагааны журмаа зөрчсөн... гэх тайлбар татгалзал эргэлзээгүй үнэн зөв хангалттай нотлох баримтаар нотлогдоогүй, шүүх хуралдаанд оролцсон гэрч Б.*, гэрч Д.* нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.
10.Түүнчлэн хариуцагч * ХХК-д хүргүүлсэн зээлийн өр төлбөр барагдуулах тухай 2020.03.30-ны өдрийн * тоот мэдэгдэл, 2020.05.05-ны өдрийн * тоот мэдэгдэл, 2020.07.22-ны өдрийн *тоот мэдэгдэл, 2021.10.05-ны өдрийн *тоот мэдэгдэл, 2021.10.06-ны өдөр Г.*гийн гараар бичсэн ...* ХХК нь зээлийн төлөлт хэвийн бус явж байна. Бидний төлөвлөсөн төлөвлөгөөт ажил ковидын дараах нөлөөллөөс болж түүхий эд тасарч бүтэн 2 сар хомсдолтой байсан учир төлөвлөгөөт орлого бүрдүүлж чадалгүй зээлийн хугацаа хэтрүүлээд байна. Тиймээс бид зээлийн хэвийн нөхцөл байдалд оруулах үүднээс өөрийн хувийн хөрөнгөөс зарж борлуулан зээлдээ нэмэрлэнэ. Мөн гадны байгууллагаас хөрөнгө оруулалтын санхүүжилт авах мөн өөрийн компанийг худалдах хүртэл арга хэмжээ авч зээлийг хаах хэвийн байдалд оруулахаар төлөвлөж байна. Иймээс бид энэ 10 сард 2-3 сая төгрөгийг төлж хүү хоногийн зөрчлөө арилгах цаашлаад хурдан хугацаанд хэвийн байдалд оруулахаар төлөвлөж байна... гэх тайлбар бичгийн баримт, 2021.12.09-ний өдрийн 7-* тоот мэдэгдэл баримтуудаар хариуцагчийн тайлбар татгалзал үгүйсгэгдэж байна.
11.Хариуцагч Ц.*, * нараас нэхэмжлэлийг эс зөвшөөрч, бид зээлийн мөнгөн хөрөнгөөс нэг ч төгрөг аваагүй, хөрөнгө барьцаалах гэрээнд гарын үсэг зурж, нотариат орсон боловч хамтран зээлдэгч болж байгаагаа мэдээгүй, энэ компанитай ямар ч хамааралгүй гэх агуулгатай тайлбарыг гаргаж байгаа ч тэд зээл хүсэгчийн анкетийг банкинд гарган бүрдүүлэн өгсөн баримтад болон зээлийн гэрээ болон эргэн төлөлтийн хувиар дээр хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан байна. Мөн зээлийн эргэн төлөлтийн талаар *ийн банкнаас тэдэнд мэдэгдэл хүргүүлж байсан болох нь мөн хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх тул тэдний тайлбар үндэслэлгүй.
12. Хариуцагч * ХХК-ийн зээлийн харилцах * тоот дансанд 27,000,000 төгрөгийг олголт гүйлгээний утгатайгаар * тоот дансанд орлого утгатайгаар шилжүүлсэн нь зээлийн дансны хуулга, мемориалын баримтаар тогтоогдож байх бөгөөд дээрх * тоот данснаас * ХХК-ийн * тоот дансанд мөн өдрийн 4,734,204 төгрөгийн зээл, зээлийн хүү төлөв * ХХК гэсэн гүйлгээний утгатайгаар хийсэн шилжүүлэгийн баримт, 80,807 төгрөгийг хуримтлагдсан үндсэн зээлийн хүү төлөв * ХХК гэсэн гүйлгээний утгатайгаар хийсэн шилжүүлгийн баримт, 6,887,356 төгрөгийг зээлийн илүү төлөлт * ХХК гүйлгээний утгатайгаар хийсэн шилжүүлгийн баримтуудад харилцагч хэсэгт * ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.* өөрөө зурсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгэж чадахгүй байх тул хариуцагчийн зээлийг зээлээр банк өөрийн санаачилгаар хаасан гэх тайлбар үндэслэлгүй. Банкнаас олгогдсон зээлийн өөрийн дансанд хүлээн авсан, хариуцагч өөрийн хүсэлтээр өмнөх зээлд тодорхой хэмжээний төлөлтийг хийж хаасан гэж үзэх үндэслэлтэй байна.
13.Хариуцагчийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагын тухайд хүчин төгөлдөр ямар хуулийн ямар заалтыг хэрхэн зөрчсөн, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны ямар хэм хэмжээнд харшилсан хэлцэл байгуулсан, түүнд нэхэмжлэгчийн бурууг нотлох баримтаар нотлогдоогүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үр дагаврыг тодорхойлоогүй учир хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзнэ.
14. Иймд талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэж хариуцагчийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй.
15. Зохигч талуудын хооронд байгуулагдсан № *тоот зээлийн гэрээний хугацаа 2023 оны 01 сарын 08-ны өдөр дуусгавар болсон хэдий ч зээлдэгч нар 2021 оны 06 сарын 20-ны өдрөөс хойш зээлсэн мөнгийг хүүгийн хамт гэрээгээр тохирсон хугацаанд хуваарийн дагуу төлөөгүй тул нэхэмжлэгч Банкны зүгээс зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, зээлийг эргэн төлүүлэх мэдэгдлийг хариуцагч нарт хүргүүлж байсан улмаар шүүхэд 2022 оны 03 арын 16-ны өдөр нэхэмжлэл гарган хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 29,532,450 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг гаргаж байсан байна.
Уг хэрэг нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 30-ны өдрийн * дугаартай шийдвэрээр шийдвэрлэснийг хариуцагчийн гомдлоор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянаад 2023 оны 08 сарын 02-ны өдрийн * дугаартай Магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс хэргийг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулан улмаар 2024 оны 04 сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд нэхэмжлэлээ дэмжиж ирээгүй гэх үндэслэлээр *ийн банкны нэхэмжлэлийг 2024 оны 04 сарын 25-ны өдрийн* дугаартай Нэхэмжлэлийг буцаах тухай шүүгчийн захирамжаар буцаасан байна.
*ийн банкнаас өөрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг шүүхээс буцааснаас хойш 3 сарын дараа дахин шүүхэд нэхэмжлэлээ 2024 оны 08 сарын 06-ны өдөр гаргахдаа 44,630,695 төгрөг болгон нэмэгдүүлэн гаргасныг шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байна.
Дээрхээс дүгнэн үзэхэд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар нэхэмжлэгч шаардах эрхтэй, хариуцагч зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх гэрээний үүргээ биелүүлэхгүй байх, үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй хэдий ч зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нэмэгдэхэд нэхэмжлэгчийн буруутай үйлдэл нөлөөлсөн, хайнга хандсан гэж үзэхээр байх тул шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн буцааснаас хойш дахин гаргаж шийдвэрлүүлэх хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс хариуцагчийг чөлөөлөх үндэслэлтэй гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл шаардах эрхээ хэрэгжүүлээгүйн улмаар зээлдэгч нарын төлөх төлбөрийн хэмжээ ихсэх нөхцөлийг бий болгосон гэж үзэхээр байна.
16.Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах үеийн байдлаар үндсэн зээл 25,105,247.30 төгрөг, хүү 17,313,235.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,192,213.11 төгрөг, нийт 44,610,695 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилснийг дээр дурдсан үндэслэлээр багасгаж, 29,532,450 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
17.Хариуцагч нар нь зээлийн гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ гүйцэтгэхгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй бол Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус заасны дагуу барьцааны гэрээгээр барьцаалсан дээрх хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
18.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох 2019 оны 03 сарын 11-ний өдрийн * дугаартай зээлийн барьцааны гэрээнд барьцаалагдсан, барааны тэмдгийн *гэрчилгээний дугаартай улсын бүртгэлийн * дугаартай, Оюуны өмчийн газар бүртгэгдсэн, * ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй барааны тэмдгийг барьцаалбараас чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч *ийн банк хүлээн зөвшөөрч шаардлагатай гэж үзвэл албан бичиг хийж өгөх боломжтой, манай барьцаанд байхгүй гэх тайлбарыг гаргаж байх тул сөрөг нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
19. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 451,303 /381,103+70,200/ төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 451,351 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 375,812 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч * ХХК, Ц.*, * нараас зээлийн гэрээний үүрэг нийт 29,532,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *ийн банк ХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 15,098,245 төгрөгийн шаардлагыг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас * ХХК-ийн 2020 оны 01 сарын 08-ны өдрийн *тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч * ХХК-ийн улсын бүртгэлийн * дугаарт бүртгэлтэй, барааны тэмдгийн * гэрчилгээний дугаартай, Оюуны өмчийн газар бүртгэгдсэн, * ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй барааны тэмдгийг барьцаалбараас чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч *ийн банк хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь мөнгөн төлбөрийн үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох хариуцагч Ц.*ын өмчлөлийн *байр зоорийн давхарт * тоот хаягт байршилтай, тус бүр 15м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн *,* дугаарт бүртгэлтэй, автозогсоолын зориулалттай 2 ширхэг үл хөдлөх хөрөнгүүдээр гүйцэтгэлийг хангасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 451,303 /381,103+70,200/ төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 451,351 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 375,812 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН