Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 00152

 

   Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гэрэлбаатар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Б холбогдох  163/2018/0145/э индекстэй, эрүүгийн 1815002760158 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ял шийтгэлгүй, Бовгийн Л.Б  

Холбогдсон хэргийн талаар:

Л.Б нь /яллах дүгнэлтэнд бичсэнээр/ 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн С.Б харилцан зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.

1815002760158 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд:

Хохирогч С.Б ын өгсөн: “...Унтаж байхад нэг хүн намайг цохин орсноос гуд татаж унаган өшиглөсөн. Намайг харахад тэр хүн Л.Б байсан би ч нүүрээ дараад газар унасан байх. Дараа нь нэг мэдэхэд ухаан алдсан байсан. Нэг сэрэхэд Отгонбаатарын гэрийн хойморт унтаж байсан. Маргааш нь миний бие өвдөөд болохгүй болохоор нь манай эхнэр Саранцэцэг сумны эмнэлэг рүү залган түргэн дуудаж үзүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 хуудас/,

Гэрч Б.Саранцэцэгийн өгсөн: “...Баадай гэгч залуу бид нартай хуруудаж 4 орчим аяга айраг уучихаад манай нөхөр дээр очоод “Болдоо ах гэрээс гарий гэтэл нөхөр маань унтаж байгаа хүнийг яах гээд байгаа” юм бэ гээд алгадаад автал урдаас нь орон дээр дарж байгаад яаж байгаа “пизда вэ” гээд нүүрлүү нь 5-6 орчим удаа гараараа цохиж зодоод эхлэхэээр нь би салгах гээд очоод дийлэхгүй байтал манай нөхөр хөлөөрөө гэдэс орчим нь түлхтэл хойшоо ухарсан гэтэл манай нөхөр орон дээрээс босож ирэх гэж байгаад газар унахад нь Баадай подвалкнаас татаад гэрийн хоймор луу чирч байгаад нүүрэн тус газар 1 удаа өшиглөхөд хүмүүс орж ирээд салгаад аваад явсан.Тухайн үед манай нөхөр С.Б ын хамарнаас цус их гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуудас/,

Гэрч Т.Отгонбаатарын өгсөн: “...гэр дотор зодоон болохоор нь ортол С.Б  болон Л.Б нар хоорондоо зодолдсон, тэгээд би зодоооныг салган Л.Батмягмарыг юу болоод гэрт зодоон хийгээд байгаан гэрлүүгээ яв гээд хөөгөөд явуулсан..., С.Болдбаатаар миний нүд болон хавирга орчим өшиглөсөн гэж байсан ба тухайн үед нүд нь гайгүй байж байснаа орой нүд нь хавдсан байсан...”  гэх мэдүүлэг /хх-ийн 18 хуудас/,

Гэрч С.Мөнхцацралын өгсөн: “...гэр дотор зодоон болохоор нь ортол С.Б , Л.Б нар хоорондоо зодолдож С.Б ын хамарнаас цус гоожиж байсан...”  гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуудас/,

Гэрч Б.Отгонцэцэгийн өгсөн: “...Л.Батмягмар, С.Б зодолдоод С.Б ын хамарнаас цус гоожоод тогтохгүй байсан тэгээд бид зодооныг салгаж С.Б ыг гэрээс нь авч гарсан...”  гэх мэдүүлэг /хх-ийн 17 хуудас/,

 

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 226 дугаартай дүгнэлтэнд: 1.Магадлуулагч  С.Б ын биед зүүн дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний салстад цус харвалт, баруун нүдний дотор булан, хацрын төвгөр, чихны хонхор, бугалга, зүүн даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрхи гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. 5.Цаашид энгийн хөдөлмөрийн чавдар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 20 хуудас/

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 33 хуудас/,

урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Б нь 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн С.Б харилцан зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.

        Энэ үйл баримт нь хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч С.Б , гэрч Б.Саранцэцэг, Т.Отгонбаатар, С.Мөнхцацрал, Б.Отгонцэцэг нарын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл болон гэмтлийн зэргийг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 226 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Гэмт хэрэг гарсан газар, цаг хугацаа, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаар өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, өөр хоорондоо зөрүүгүй, түүнчлэн хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн эрх бүхий шинжээчид гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

         Иймд шүүгдэгч Л.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

            Шүүгдэгч Л.Б гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Б ын биед хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаархи баримтаа ирүүлээгүй болно.

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчид 1000000 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.    

Шүүгдэгч Л.Б ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Л.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Л.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавь/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.     

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Л.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.    

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

        7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ж.ДЭЛГЭРМӨРӨН