Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 00154

 

    Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

Улсын яллагч Б.Хурц,

Шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Н.Номин-Эрдэнэ,

Шүүгдэгч А.Г , түүний өмгөөлөгч Н.Тунгалаг,

Шүүгдэгч П.Б , түүний өмгөөлөгч Д.Дарьбазар,

Шүүгдэгч Ц.Д , түүний өмгөөлөгч Н.Нарантуяа, М.Даваасүрэн,

Гэрч Д.Түвшинбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан Д.Э, А.Г , мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан П.Б , Ц.Д  нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201601000029 дугаартай 132/2017/0041/Э индекстэй эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар 24-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Д.Э

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, Х овогт П.Б  

3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, Э овогт Ц.Д  

4. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, М овогт А.Г  

 

Холбогдсон хэргийн талаар:

1.Шүүгдэгч Д.Э нь Булган аймгийн засаг даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, А.Г , Ц.Д , П.Б  нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Булган аймгийн 2013 оны төсвийг тодотгох тухай” 2 дугаар хуралдааны тогтоолын 4 дүгээр хавсралтын 26 дугаарт 15 сум, 1 тосгонд “Сумдын хатуу хог хаягдлыг бууруулах дэвшилтэд технологи нэвтрүүлэх” ажилд Байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас 800000000 төгрөгөөр техник, тоног төхөөрөмж худалдан авахаар шийдвэрлэсний дагуу 2015 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн “Тендерийн Үнэлгээний хороо байгуулах тухай” А/206 дугаар захирамж гаргахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үнэлгээний хорооны даргаар Л.Алтангэрэл, гишүүдээр худалдан авах ажиллагааны суурь мэдлэг эзэмшсэн болохыг гэрчлэх А3 төрлийн гэрчилгээгүй Л.Батболд, М.Алтанцэцэг, Н.Буянхишиг, Ж.Чинчулуун нарын албан тушаалтнуудыг томилсон,

Үнэлгээний хороо нь 2 удаа нээлттэй тендерийг зохион байгуулж, тендер ирүүлсэн “А ” ХХК, “ММК” ХХК-аас татгалзаж ажил гүйцэтгэгчтэй шууд гэрээ байгуулах 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн №1 дугаар зөвлөмжийг хэрэгжүүлэхдээ захиалагч Байгаль орчны газрын дарга А.Г ийн зааж зөвлөснөөр техникийн үнэ ханш өссөн үндэслэлээр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч нарт ”Хүсэлт гаргах тухай” 2013 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 01/1428 дугаартай албан бичиг хүргүүлж “тоног төхөөрөмж” гэдэг нэр томъёог “ухдаг, түрдэг трактор” болгон тогтоол гаргуулж, захиалагчийн захиалсан трактор, самосмаль автомашин зэрэг 2 техникийг 1 трактор болгон өөрчлүүлэн 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “эрх шилжүүлэх, ажил гүйцэтгэх тухай” А/463 дугаар захирамж гарган хог хаягдлыг ландфилын аргаар дарж булахад зориулагдсан ухдаг, түрдэг трактор бэлтгэн нийлүүлэх нийлүүлэгчийг сонгож гэрээ байгуулах ажлыг Байгаль орчны газрын дарга А.Г т даалган, улмаар ажил гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулахдаа урьд өмнө энэ чиглэлээр ажиллаж байсан ажлын туршлагагүй “Д” ХХК-ний нэрээр, өмнө нь Үнэлгээний хорооноос татгалзсан “А ” ХХК-ний захирал П.Б д давуу байдал олгож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасны дагуу хүчинтөгөлдөр бус 01 дугаартай “Булган аймгийн сумдын хог хаягдлыг ландфилын аргаар дарж булахад зориулагдсан ухдаг, түрдэг трактор бэлтгэн нийлүүлэх гэрээ”-г байгуулж, улмаар “Д” ХХК-ний захирал Ц.Д , “А ” ХХК-ний захирал П.Б  нар нь 1 суманд ногдох 50 сая төгрөгөөр 2013 оны БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, Монгол улсын зах зээлийн ханшаар гэрээ байгуулах үед 28278400 төгрөгөөр худалдаалагдаж байсан, захиалагчаас тавьсан техникийн тодорхойлолтонд заасан техникийн шаардлага хангахгүй VOTAL WZ25-16 маркийн ухдаг, түрдэг трактор 16 ширхэгийг нийлүүлснийг хүлээн авах комисс байгуулаагүй нийлүүлэгчээс шууд сумдын засаг дарга нарт хүлээлгэн өгч улсад 347545600 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

2. Шүүгдэгч А.Г  нь Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Д.Э, Ц.Д , П.Б  нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Булган аймгийн 2013 оны төсвийг тодотгох тухай” 2 дугаар хуралдааны тогтоолын 4 дүгээр хавсралтын 26 дугаарт 15 сум, 1 тосгонд “Сумдын хатуу хог хаягдлыг бууруулах дэвшилтэд технологи нэвтрүүлэх” ажилд Байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас 800000000 төгрөгөөр техник, тоног төхөөрөмж худалдан авахаар шийдвэрлэсэн байхад өмнө нь захиалсан трактор, самосваль автомашин зэрэг 2 техникийг 1 трактор болгон өөрчлүүлэх талаар аймгийн Засаг дарга Д.Эад зааж зөвлөснөөр Засаг дарга Д.Э нь Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч нарт ”Хүсэлт гаргах тухай” 2013 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 01/1428 дугаартай албан бичиг хүргүүлж “тоног төхөөрөмж” гэдэг нэр томъёог “ухдаг, түрдэг трактор” болгон тогтоол гаргуулж, захиалагчийн захиалсан трактор, самосмаль автомашин зэрэг 2 техникийг 1 трактор болгон өөрчлүүлсэн,

Улмаар аймгийн Засаг дарга Д.Эын 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “эрх шилжүүлэх, ажил гүйцэтгэх тухай” А/463 дугаар захирамж гарган хог хаягдлыг ландфилын аргаар дарж булахад зориулагдсан ухдаг, түрдэг трактор бэлтгэн нийлүүлэх нийлүүлэгчийг сонгож гэрээ байгуулах ажлыг Байгаль орчны газрын дарга А.Г т даалган, улмаар ажил гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулахдаа урьд өмнө энэ чиглэлээр ажиллаж байсан ажлын туршлагагүй “Д” ХХК-ний нэрээр, өмнө нь Үнэлгээний хорооноос татгалзсан “А ” ХХК-ний захирал П.Б д давуу байдал олгож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасны дагуу хүчинтөгөлдөр бус 01 дугаартай “Булган аймгийн сумдын хог хаягдлыг ландфилын аргаар дарж булахад зориулагдсан ухдаг, түрдэг трактор бэлтгэн нийлүүлэх гэрээ”-г байгуулж, улмаар “Д” ХХК-ний захирал Ц.Д , “А ” ХХК-ний захирал П.Б  нар нь 1 суманд ногдох 50 сая төгрөгөөр 2013 оны БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, Монгол улсын зах зээлийн ханшаар гэрээ байгуулах үед 28278400 төгрөгөөр худалдаалагдаж байсан, захиалагчаас тавьсан техникийн тодорхойлолтонд заасан техникийн шаардлага хангахгүй VOTAL WZ25-16 маркийн ухдаг, түрдэг трактор 16 ширхэгийг нийлүүлснийг техникийн тодорхойлолтонд заасан шаардлага хангасан эсэхийг харьцуулан тодорхойлолгүйгээр нийлүүлэгчээс шууд сумдын засаг дарга нарт хүлээлгэн өгч улсад 347545600 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

 3.Шүүгдэгч П.Б  нь “А ” ХХК-ний захирлаар ажиллаж байхдаа Д.Э, А.Г , Ц.Д  нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэж зах зээлийн дундажаас дээгүүр үнээр захиалагчаас тавьсан техникийн тодорхойлолтонд заасан шаардлага хангахгүй ухдаг, түрдэг трактор 16 ширхэгийг худалдан авч улсад 347545600 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт “Д” ХХК-ний бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлж өгөх талаар Ц.Д ид зааж зөвлөн, захиалагчаас тавьсан техникийн тодорхойлолтонд заасан шаардлага хангахгүй VOTAL WZ25-16 маркийн ухдаг, түрдэг трактор 16 ширхэгийг нийлүүлж, хамжигчаар оролцсон,

4. Шүүгдэгч Ц.Д  нь “Д” ХХК-ний захирлаар ажиллаж байхдаа Д.Э, А.Г , П.Б  нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэж зах зээлийн дундажаас дээгүүр үнээр захиалагчаас тавьсан техникийн тодорхойлолтонд заасан шаардлага хангахгүй ухдаг, түрдэг трактор 16 ширхэгийг худалдан авч улсад 347545600 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт П.Б гийн зааж зөвлөснөөр учрах саадыг арилгах зорилгоор өөрийн “Д” ХХК-ний бичиг баримтыг бүрдүүлэн өгөхдөө дээрх тоног төхөөрөмжийг нийлүүлж байсан туршлагатай хэмээн хуурамч бичиг баримт үйлдэн өгч, захиалагчтай гэрээ байгуулан, захиалагчаас тавьсан техникийн тодорхойлолтонд заасан шаардлага хангахгүй VOTAL WZ25-16 маркийн ухдаг, түрдэг трактор 16 ширхэгийг нийлүүлж, хамжигчаар оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.  /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:

      

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд яллах болон цагаатгах талын байр сууринаас хэргийн онол дэвшүүлж дараахи нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Эын өгсөн: Миний бие 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Засаг даргаар томилогдож ажилласан. Намайг томилогдох үед аймгийн төсөв буюу трактор авах төсөв ИТХ-аар батлагдчихсан байсан. Хэрвээ баталж чадахгүй бол аймгийн ИТХ тардаг хуультай. Би Засаг даргаар томилогдоод уг ажлыг үргэлжлүүлэн хийсэн. Тендерийн комиссыг хууль бусаар байгуулсан гэж яриад байна. Тендерийн тухай хууль 2012 оны 12 дугаар сарын 26-нд билүү 27-ны өдрүүдэд батлагдсан юм байна лээ. Тэгээд сонгууль болж дараагийн шинэ Засгийн газар гарч ирээд засгийн харъяа агентлаг болж явсаар 2013 онд нэгдсэн ёсоор Сангийн яамны харъяа болж байгуулагдаад үйл ажиллагаагаа хэрэгжүүлж өгсөн. Аймгуудад комиссын даргаар санхүүгийн мэргэжилтэй хүнийг даргаар нь, гишүүдээр нь хуулийн мэргэжилтэй хүн, техникийн мэргэжилтэй гэх мэт 4 хүнийг томилох ёстой гэсэн чиглэлийг дээрээс өгсөн. Үүний дагуу 3 сарын сүүлээр Булган аймгийн Засаг даргын захирамжийн дагуу комисс байгуулагдсан. Аймгийн хэмжээнд гэрчилгээтэй хүн нэг ч байгаагүй бөгөөд улсын хэмжээнд бүгд л адилхан байсан. Нэгэнт төсөв батлагдсан учир ажлыг уяад байж болохгүй цааш нь явуулах ёстой болсон. Төв агентлагаас сургалт зохион байгуулж шалгаруулалт явуулж төгссөн хүмүүст гэрчилгээ олгож мэргэжлийн хүмүүсийг бэлтгэн гаргасан. Тендер зарлагдах гэсээр байгаад 1 жил гаруй хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд долларын ханш 300 төгрөгөөр өссөн. Үүнээс болж Засгийн газар огцорсон асуудал болж байсан. Та бүхэн бүгдээрээ мэдэх байх. Би хуулийн дагуу ажлаа хийж ИТХ-д хүсэлт ирүүлсэн. Албан тушаалаа урвуулан ашигласан зүйл байхгүй. Тендер буюу сонгон шалгаруулалт хуулийн дагуу болсон гэж үзэж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Г ын өгсөн: Би Булган аймгийн Байгаль, орчин аялал жуулчлалын газрын даргаар 2005 онд томилогдон ажиллаж байна. Манай аймгийн хувьд 2010 онд ландфилын аргаар хог хаягдлыг дарж, устгах тухай сургалт, уулзалт зохион байгуулсан. Энэ уулзалтад миний бие оролцсон бөгөөд манай аймаг усныхаа эх үүсвэр дээр хог хаягдалаа байршуулсан байдаг. Манай байгууллагын зүгээс Байгаль орчны яаманд хүсэлт гаргасны үндсэн дээр Гокогийн 5 мэргэжилтэн ирж үзчихээд даруйхан ландфилын аргаар дарж, устгахгүй бол ундны усыг бохирдуулах, уух усгүй болох аюул тулгарна гэдэг зөвлөмжийг өгсөн. Үүний дагуу манай аймагтай хамтарч 2011 онд хог хаягдлыг устгах мастер төлөвлөгөө батлагдсан. Үүний  дагуу Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрээс 2012 онд усны төлбөр гэж их хэмжээний мөнгө орж ирсэн. Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар 800 сая төгрөгийг хог хаягдлыг ландфилын аргаар дарах зардал болгож баталсан. Тухайн үед техникийн тодорхойлолтоо өгч хоёр удаа тендер зарлуулсан. Тэгэхэд тендерт тохирсон чанарын шаардлага хангасан хуулийн этгээд байхгүй байсан. Дээрээс шууд гэрээ байгуулах зөвлөмж Засаг даргад ирлээ. Танайх зөвлөмжийн дагуу гэрээгээ байгуул гэсэн утгатай Засаг даргын захирамж гарсан. Захирамжийн дагуу манай байгууллагаас орон нутгийн телевизед зар тавьсан. Зарын дагуу манай байгууллага дээр хоёр компаний материал ирсэн. Хоёр материалыг мэргэжлийн хүмүүсээр суудлуулахад хамгийн гайгүй шаардлага хангаж байгаа нь “Д” гэх компани гэж манай тендер хариуцсан мэргэжилтэн хэлсэн. Тийм болохоор би гэрээгээ байгуулсан. Гэрээ байгуулагдаад трактор хүрээд ирсэн. Трактор нь орон нутгийн өмч байсан бөгөөд манай байгууллага нь улсын өмчид хамаарч байсан. Дээрээс орон нутгийн өмч, улсын өмч хоёр холилдож болохгүй гэсэн учир орон нутагт өгөх нь зүйтэй гэж үзээд сумдын дарга нарт хүлээлгэж өгөхөөр болсон. Сумын дарга нарыг ирж трактороо хүлээж автал би хүлээж аваад бүрэн бүтэн байдлыг нь хангаж байлгасан. Удахгүй сумын Засаг дарга нар ирээд хүлээлгээд өгсөн. Тухайн үед бид нар анх удаа энэ үйл ажиллагааг хийж байсан. Мэргэжлийн хүмүүсийн нүдээр харахад жижиг сажиг алдаа гаргасан байж болохыг үгүйсгэхгүй байна. Гэхдээ би хуулийн дагуу ажлаа хийсэн. Би Булган аймгаа хоггүй цэвэр цэмцгэр аймаг болгоё гэсэн чин хүслээр энэ ажлыг хийсэн. Надад өөр хар муу санаа байгаагүй. Тиймээс хуулийн дагуу энэ асуудлыг шийдэж өгнө үү гэв.    

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Б гийн өгсөн: Манайх тендер зарлагдаж байхыг сонсоод материалаа бүрдүүлж тендер шалгаруулах комисст өгсөн. Тэгэхэд манайхаас татгалзсан хариуг өгсөн. Хоёр дахь удаагаа тендерт ороход бас татгалзсан. Ер нь энэ хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй. Нэмж хэлэхэд манай эхнэр Цэрэндэжид бид хоёрын гэр бүлийн маргаанаас болж Ц.Д ийн эхнэрийг очиж ятган үгсэн хуйвалдаж цагдаагийн газарт өргөдөл гомдол гаргасан байсан. Би бодохдоо надаас өш хонзонгоо авахын тулд ийм гомдлыг гаргасан. Хавтаст хэргийг уншихад дандаа худал мэдээлэл өгсөн байсан. Үүнээс болж яллагдагч болчихоод байна гэв.    

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Д ийн өгсөн: Ер манай эхнэр Сэржмядаг нь Цэрэндэжидтэй найз юм шиг байна лээ. Цэрэндэжидийг манай эхнэртэй үгсэн хуйвалдаж цагдаад өргөдөл бичиж өгсөн гээд байна. Хэзээ, хаана үгсэн хуйвалдаж байсныг харсан юм. Нотлох ямар ч баримтгүй байж ингэж ярьж болохгүй. Эхнэр маань энэ талаархи мэдүүлэг өгөхөд бэлэн гэдгээ надад илэрхийлж байсан. Бусад асуудлын хувьд мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д.Түвшинбаярын өгсөн: Цэрэндэжид эгчтэй би "Нугарсан ашигтай бизнес болсон шүү эгчээ" гэж хэлсэн зүйл байхгүй. Хэдий хэр хэмжээний ашиг олсоныг би мэдэхгүй гэв.

 

201601000029 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Сайнзаяа мэдүүлэхдээ: Миний бие одоо Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн хэлтсийн төсвийн ерөнхий нягтлан бодогч ажилтай бөгөөд Аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/357 дугаартай “иргэний нэхэмжлэгч томилох тухай” захирамжаар хэрэг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцохоор томилогдсон..., би 2014 онд Байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр аймгийн 15 сум, 1 тосгонд нийт 16 ширхэг трактор худалдаж авсан сумдын трактор ашиглалтын байдалтай 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн үеэр утсаар холбогдон танилцсан. Сумдын санхүүгийн албаны дарга болон тамгын газрын дарга, нягтлан нартай утсаар холбогдон ярилцахад 7 сумын трактор эвдэрчихсэн ажиллахгүй байгаа талаар ярьсан. Үүнээс 6 сум нь тракторын сэлбэгийг олж тавьбал цаашид ажиллана гэж ярьсан бол нэг сум буюу Сайхан сум нь уг трактороор юм хийдэггүй, цаашид ажиглах шаардлага байхгүй тул ингээд орхино гэж байсан. Харин бусад 8 сум нь ямар ч байсан тракторуудыг ажиллуулж байгаа талаар ярьсан..., тухайн үед уг тракторуудыг хүлээж авах комисс томилсон шийдвэр гаргаагүй..., техникийн тодорхойлолттой нь тулгаж аваагүй, энэ талаар акт үйлдээгүй зэрэг зөрчлүүд илэрсэн бөгөөд нийлүүлэгч компаниас шууд сумдын засаг дарга нарт хүлээлгэн өгсөн байсан..., мэргэжлийн байгууллагаас гаргасан шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна..., нэг ширхэг тракторыг 28278400 төгрөгөөр худалдаж авсан гэж тооцож үзэхээр 16 ширхэг трактороос нийт 347545600 төгрөгний зөрүү гарч байна. Иймд энэ зөрүү буюу улсад учирсан хохирлыг гэм буруутай нь тогтоогдсон этгээдээс нэхэмжилж, нөхөн төлүүлэх шаардлагыг тавьж байна гэх мэдүүлэг /1-р хавтас 156 хуудас/,  

Гэрч Ц.Цэрэндэжид мэдүүлэхдээ: ...П.Б тэй 1998 онд гэр бүл болсон. 2013 онд Булган аймгийн ЗДТГ-аас сумдад трактор нийлүүлэх тендер зарлагдаж, уг тендерт "А " ХХК оролцон материалаа бүрдүүлэн өгсөн. ...П.Б  надад тайлбарлан хэлэхдээ  "Орон  нутгийн  компани  учраас  хэл  ам   гараад байна,  өөр  компани оруулах хэрэгтэй байна" гэж байгаад танил Ц.Д  гэгчийн "Д" нэртэй  компанийг уг тендерт оруулахаар  болсон. П.Б   өөрөө  хэлэхдээ  "Өр зээлгүй бол ямар ч хамаагүй, ямар нэгэн компани олоод ир" гэж байна гэж хэлж байсан ба яг хэн гэж албан тушаалтан тэгж хэлсэн талаар мэдэхгүй байна. Ингээд Ц.Д ийн "Д" ХХК-ийг тендерт оруулахаар болоод Ц.Д той хамт өдөр бүр Булган аймаг руу явж байсан ба нэг өдөр намайг П.Б  Эрдэнэт хотын Хас банкин дээр дуудсан. Тэгээд яваад очтол П.Б  ганцаараа Хас банкны вип өрөөнд их л баяр, хөөртэй сууж байсан ба "Чиний дансанд тракторын урьдчилгаа мөнгө болох 400 сая төгрөг төрийн сангаас орчихсон байгаа. Одоо аваад надад өгөөдөх" гэж хэлсэн. Тэгээд би гайхаад уг мөнгийг нь данснаасаа аваад П.Б д бэлнээр нь өгсөн. Үүний  дараа  П.Б гийн  төрсөн дүү Янжиндолгорын хүү Түвшинбаяртай  холбогдож  БНХАУ руу явсан. Явахдаа ганцаараа явсан. Ингээд БНХАУ-ын трактор үйлдвэрлэдэг компанитай гэрээ байгуулж ирсэн. Гэвч удалгүй П.Б  гэртээ ирэлгүй 7 хоног орчим хугацаанд алга болсон бөгөөд бид хүмүүсээс сурагласаар байгаад түүнийг БНСУ руу  явсан талаар олж мэдсэн. Ингээд Солонгосоос ирээд байж байтал Эрээн дээр тракторууд нь ирчихээд үлдэгдэл мөнгөө Хятадууд нь шаардаад эхэлсэн. Иймд Ц.Д ийн болон түүний дүүгийнх нь байрыг Хас банкинд барьцаанд тавьж 100 гаруй сая төгрөгийн зээл авч байсан. Банкнаас зээлсэн мөнгийг П.Б  авсан ба БНХАУ руу трактор авч ирэхээр явсан. Арав гаруй хоногийн дараа төмөр замаар тээвэрлэн Эрдэнэтэд тракторуудыг авч ирсэн. Тэгээд тракторуудыг Булган аймагт хүлээлгэн өгөх ажиллагаа болсон ба П.Б  нь би  Булган аймагт үзэгдэж харагдаж болохгүй гээд гэртээ байгаад байсан. Ц.Д  болон түүний хамаатан нар л тракторуудыг хүлээлгэн өгсөн байх. Тэгээд дараа нь гүйцэтгэл мөнгөө авч Ц.Д ийн барьцаанд тавьсан байр зэргийг чөлөөлсөн боловч гэртээ ямар нэгэн ашиг орлого авч ирээгүй. П.Б  надад Ц.Д ид 100 сая төгрөг зээлчихсэн байгаа гэсэн. Харин П.Б гийн дүү Түвшинбаяр надад сүүлд хэлэхдээ "Нугарсан ашигтай бизнес болсон шүү эгчээ" гэж хэлж байсан. Трактор хүлээлгэн өгөх ажиллагаанаас хойш 3 орчим сарын хугацаанд П.Б  нь Булган аймгийн Засаг дарга Д.Э, ИТХ-ын дарга Батсайхан нартай огт харьцахгүй, тэднийг утсаар залгахаар утсаа авахгүй байгаад байдаг байсан. Тэгээд би П.Б д “найз нөхөд чинь ашиг орлоготой тендерийн ажил олж өгч байхад чи эргээд харьцдаггүй ямар муухай юм бэ” гэхээр ямар нэгэн юм хэлдэггүй байсанаа эцэстээ тэдэнтэй хэвийн харьцаатай болчихсон, ярьж хөөрөөд явах болсон..., Д.Э даргатай П.Б  нь эртнээс найз нөхдийн харьцаа холбоотой гэх мэдүүлэг / 1-р хавтас 157-160 хуудас/,

Гэрч Д.Сэржмядаг мэдүүлэхдээ:...Манай нөхөр Ц.Д  Орхон аймагт гадаад, дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Д" ХХК-ийг 2009 онд байгуулан ажиллуулж байгаа. 2013 оны намар багын найз П.Б  гэгч нь ирж "Булган аймгийн ЗДТГ-аас 16 суманд хог хаягдал түрж булах трактор авах тендер зарлагдлаа. Манай компани уг тендерт ортол орон нутгийн компани учир хэл ам гараад байна, танай компанийг уг тендерт оруулья гэж манай нөхрөөс гуйсан. Ц.Д  зөвшөөрч "Д" ХХК-ний нэрээр орж ялалт байгуулсан. Уг тендер нь 16 ширхэг тракторыг 800 сая төгрөгөөр худалдан авч, нийлүүлэх байсан бөгөөд урьдчилгаа 400 сая төгрөг нь 2013 оны11 дүгээр сарын 30-нд манай шинээр нээлгэсэн Хас банкны дансанд орж, уг өдрөө П.Б  нь мөнгийг өөрийн эхнэрийн данс руу хийлгэсэн. Үлдэгдэл 400 сая төгрөгийг 2014 оны 3 дугаар сарын 25-нд мөн дансаар орж ирсэнийг П.Б  бэлнээр авсан. Компанийг тендерт оруулж өгсөний урамшуулал гэж 5 сая төгрөг өгсөн гэх мэдүүлэг / 1-р хавтас 161-162 хуудас, 5-р хавтас 80-81 хуудас/,

Гэрч Д.Түвшинбаяр мэдүүлэхдээ:…Намайг Тянжин хотод суралцаж байх үед ээж Янжиндолгорын төрсөн ах П.Б  гэгч 2013 оны сүүлчээр надруу залгаж "Хятадаас трактор авахаар явж байна. Одоо Бээжин хотод ирчихсэн байна, чамтай цуг явна шүү" гэж хэлсэн. Ингээд удалгүй П.Б  ах ганцаараа ирсэн ба "Ц.Д  гэж хүнтэй цуг явж байгаад Улаанбаатар хотод үлдээсэн" гэж хэлж байсан. Ингээд П.Б  ахын хамт Шандун хот руу явж "\/оtаl" гэж компани дээр очиж уулзсан. Уг компаниар дамжуулан трактор үйлдвэрлэдэг компанитай холбогдон Шандун хотоос 16 ширхэг WZ25-16 маркийн трактор худалдан авахаар болж гэрээ байгуулсан. Тэд 1 ширхэг тракторыг хэдэн төгрөгөөр худалдан авсан талаар санахгүй байна. П.Б  ах урьдчилгаа мөнгө гэж ам доллараар тооцоо хийсэн ба надад хэдэн ам доллар өгч байгаа талаар хэлээгүй. 2014 оны хавар, сар шинийн баяраас өмнө тракторууд нь тээвэрлэгдэн Эрээн хотод ирсэн. Би ч гэсэн Монголд ирсэн байсан. Гэтэл намайг дахин Эрээн явах шаардлагатай боллоо гээд П.Б  ах дагуулан Эрээн рүү явсан. Эрээн рүү явахад П.Б  ах, Ц.Д  бид 3 хамт явсан. Эрээнд очоод тракторын үлдэгдэл төлбөрийг хийгээд тракторуудаа 2 хуваан тус бүр 8 ширхэгээр нь төмөр замаар тээвэрлэн Монголд ирсэн. Трактор худалдан авах гэрээг хамгийн анх П.Б  ах очихдоо амаар ярьж тохироод урьдчилгаа мөнгө төгрөгөө өгсөн. Тэгээд Эрээн хотод очиж трактороо авахдаа Ц.Д  нь албан ёсоор цаасан дээр гэрээ байгуулж, "Д" ХХК-ний  нэрээр хилээр оруулж ирсэн. Миний замын зардал, хоолны мөнгийг П.Б  ах хариуцаж байсан. Харин цалин хөлс гэж аваагүй гэх мэдүүлэг / 1-р хавтас 163-164 хуудас/,

Гэрч С.Болдсайхан мэдүүлэхдээ:...Би "Д" ХХК-ний захирал Ц.Д той төрөл садангийн холбоотой. Ц.Д  нь миний төрсөн дүү Алтанцэцэгийн нөхөр Мөнхдоржийн төрсөн ах нь юм. Тэрээр 2014 оны хавар надад “Би БНХАУ-аас 16 ширхэг трактор оруулж ирж байгаа юм. Уг тракторуудыг чи хүлээж аваад Булган аймгийн Байгаль орчны газарт хүлээлгээд өгөөч” гэсэн. Ингээд миний бие эрхэлсэн ажилгүй байсан учраас зөвшөөрч 2014 оны хавар Эрдэнэт хотод төмөр замаар тээвэрлэн авч ирсэн 16 ширхэг урд талдаа түрдэг, хойд талдаа хутгадаг шА а бүхий тракторыг хүлээн авч Булган аймгийн Байгаль орчны газарт түр хүлээлгэн өгөөд дараа нь нэгдсэн журмаар хүлээн авах сумдын Засаг дарга нарыг ирэхээр нэг бүрчлэн хүлээлгэн өгсөн. П.Б  надад 2 сая төгрөг өгнө гэсэн боловч өгөөгүй. Уг ажлыг анх надад Ц.Д  санал болгож, П.Б тэй хамтран ажилласан юм. "Д" ХХК-ний техник хүлээлцсэн актууд дээрх захирал Ц.Д  болон менежер Д.Чимэдлхам нарын нэр дээрх гарын үсгүүдийг сумдуудад трактор хүлээлгэн өгөх ажиллагааны үеэр би орлон зурсан юм. Би уг компанид ямар нэгэн ажил эрхэлж, цалин авч байгаагүй. Ц.Д  уг нь хүлээлгэн өгөх ажиллагааны үеэр ирсэн боловч гарын үсэг зураагүй явчихсан. Байгаль орчны газрын даргын өрөөнд хурал болж, миний бие уг хуралд оролцсон. Уг тракторын техникийн тодорхойлолт гэх баримт бичгүүдийг Ц.Д ийн өгснөөр би Байгаль орчны газрын мэргэжилтэн Алтанцэцэгт өгч байсан. Уг газрын мэргэжилтнүүд техникийн тодорхойлолтод тавьсан шаардлага хангахгүй байна, тракторуудыг авахгүй гэдэг асуудал огт яригдаагүй, шууд л тракторуудыг хүлээн авсан. Тухайн үед П.Б  нь Ц.Д той байнга хамт явж байсан ба би ойлгохдоо тэр хоёрыг хамтарч дээрх тракторуудыг оруулж ирж байгаа юм байна гэж ойлгосон гэх мэдүүлэг /1-р хавтас 165-166 хуудас, 5-р хавтас 82 хуудас/,

Гэрч  Ц.Шинэдорж мэдүүлэхдээ: Миний том ах Ц.Д  нь өөрийн найзын бизнест туслаж байгаа гэж тухайн үед би ойлгож, ах Ц.Д ийн хүсэлтийн дагуу өөрийн өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн 1-26-35 тоот хаягт байрлалтай 38 м.кв 3 өрөө байрыг Орхон аймгийн Хас банкны барьцаанд тавьж 66 сая төгрөгийн зээл авч, мөнгийг нь бэлнээр банкин дээр Ц.Д  ах болон түүний найз П.Б  нарт өгсөн. Миний ах Ц.Д  нь надад хэлэхдээ "найз П.Б гийн бизнест тусалж байгаа юм" гэж хэлсэн ба тухайн үед банкнаас зээл авахдаа Ц.Д  ахын "Д" ХХК-ний нэрээр П.Б  нь Булган аймгаас зарласан тендерийг авч 16 ширхэг трактор оруулж ирээд Булган аймагт нийлүүлж байгаа талаар хэлсэн. Түүний "Д" ХХК нь ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй, жил бүр "Х" тайлан гаргаж өгдөг компани гэж би ойлгодог гэх мэдүүлэг /1-р хавтас 175 хуудас/,

Гэрч Г.Буянхишиг мэдүүлэхдээ: Миний бие аймгийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А/206 дугаартай захирамжаар "Сумдын төвийн хатуу хог хаягдлыг бууруулах дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд шаардлагатай машин  механизм нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн "Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга”-аар томилогдсон. Тухайн үед би аймгийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албанд мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд уг албан тушаалд 2013 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс тус албаны дарга Л.Алтангэрэлийн тушаалаар томилогдон ажиллаж байсан. Ингээд үнэлгээний хорооны анхны хурлыг 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хийж, уг тендерийг 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр зарлаад 6 дугаар сарын 20-ны өдрийн 10 цаг хүртэл тендер хүлээн авч 10 цаг 30 минутад нээх урилга тараахаар шийдвэрлэж тендерийн бичиг баримтад тусгасан. Улмаар тендерийн материалыг 10 компани худалдан авсан боловч тендер хүлээн авах эцсийн хугацаанд багтаж ганцхан "А " ХХК материалаа ирүүлсэн. Үнэлгээний хорооны хуралдаанаар хэлэлцээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5-д зааснаар татгалзсан. Ингээд хуулийн дагуу дахин тендер зарлаж, тендерийн баримт бичигт дараах өөрчлөлтүүдийг оруулж гадаадын иргэн, хуулийн этгээд оролцох эрхтэйгээр зарласан. Ингээд 2 компани тендерийн материал худалдан авсан боловч хугацаандаа мөн ганцхан "ММК" ХХК материалаа ирүүлсэн. Гэвч тендерийн баталгааны хоног дутуу байсан тул мөн урьдын адил хуулинд заасан үндэслэлээр тендерээс татгалзаж, улмаар аймгийн Засаг даргад зөвлөмж хүргүүлэн, шууд гэрээ байгуулах хуулийн заалттайг зөвлөсөн..., Би Дархан-Уул аймагт Сангийн яамны А-3 сертификат олгох сургалтанд 2013 онд хамрагдаж, худалдан авах чиглэлээр мэргэшсэн..., Үнэлгээний хорооны тендер шалгаруулах үйл ажиллагаанд дээрхи албан тушаалтнуудаас гуйсан, зааж зөвлөсөн асуудал огт байгаагүй гэх мэдүүлэг / 1-р хавтас 167-168 хуудас, 5-р 73 хуудас/,

Гэрч М.Алтанцэцэг мэдүүлэхдээ:...Булган аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын агаарын бохирдол, химийн хорт бодис, байгалийн гамшиг хог хаягдал хариуцсан мэргэжилтэн. Байгаль хамгаалах сангийн хөрөнгө 2013 оноос эхлэн орон нутагт нь хуваарилагдан очихоор болсон. Булган аймгийн Байгаль хамгаалах санд Эрдэнэтийн ГОК-ийн үйлдвэрээс ус, ой, ан амьтан ашигласны төлбөр мөнгө хувиарлагдаж ирсэн. Уг хөрөнгийг хэрхэн байгаль хамгаалах санд зарцуулах талаар саналаа гаргаж төрийн санд хянуулах болсон. Энэ ажлын хүрээнд миний бие аймгийн “хог хаягдлын асуудлыг шийдвэрлье” гэсэн санал гаргасан. Уг саналыг төрийн сан Засаг даргын зөвлөлд оруулан хэлэлцүүлж, улмаар 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хоёрдугаар хуралдааны тогтоолоор төсөв нь нэг суманд 50 сая буюу 15 сум, 1 тосгонд нийт 800 сая төгрөг байхаар батлагдсан юм. Энэ ажлыг хэрэгжүүлэхээр нээлттэй тендер зарлахаар аймгийн засаг дарга Д.Э захирамж гаргаж үнэлгээний хорооны гишүүдийг томилсон ба миний бие тус үнэлгээний хорооны гишүүнээр томилогдсон. Ингээд үнэлгээний хороо нь хуульд заасан үндэслэл журмын дагуу тендерийн ажиллагааг 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр зарлан явуулж, 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдөр нээхэд "А " ХХК-ний материал ирсэн боловч шаардлага хангаагүй тул үнэлгээний хорооноос дахин тендер зарлахаар тогтсон. Дахин тендерийг 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдөр зарлаж, 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр тендерийн материалыг нээсэн бөгөөд "ММК" ХХК нь ганцаараа оролцсон боловч тендерийн баталгааны хугацаа шаардлага хангаагүй тул “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн дагуу мөн татгалзсан. Ингээд аймгийн Засаг даргад шууд гэрээ байгуулах талаар зөвлөмж хүргүүлсэн. Ингээд шууд худалдан авах ажиллагааг зохион байгуулахаар Байгаль орчны газарт гэрээ байгуулах эрх ирсэний дагуу манай газарт "А " ХХК болон “Д” ХХК шууд гэрээ байгуулах санал ирүүлсэн байсан. Надад газрын дарга Г  “Д” ХХК болон “А ” ХХК-ний материалуудыг үзүүлж аль компанийг нь сонгох боломжтой байна вэ гэж асуухад нь би материалуудыг нь үзээд “Д” ХХК нь арай дээр юм уу даа гэж хэлсэн. Үнэлгээний хорооны гишүүдэд ямар нэгэн үүрэг чиглэл, дарамт шахалт үзүүлж байгаагүй. Үнэлгээний хороо хуульд заасан үндэслэл журмын дагуу ажиллаж байсан. ...Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын өрөөнд 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдөр манай байгууллагын хашаанд байрлуулсан тракторуудыг сумдад хүлээлгэн өгөх талаар хуралдсан. Тракторуудын техникийн тодорхойлолтыг тулгаж хараагүй. Харин гадна тал, өнгө үзэмж талаас нь бүрэн бүтэн эсэхийг нь шалгасан. Г  дарга гэрээг байгуулж, аймгийн Засаг дарга баталсан байдаг. Гэрээнд техникийн тодорхойлолтын талаар тусгасан байх  хуульд заасан үндэслэл журмын дагуу гэх мэдүүлэг / 1-р хавтас 169-170 хуудас/,

Гэрч Б.Баянмөнх мэдүүлэхдээ: ... “ММК” ХХК-ний боруулалтын албаны дарга. 2013 онд Булган аймгаас зарлагдсан трактор, өөрөө буулгагч автомашин нийлүүлэх тендерт манай компани оролцож 799850000 төгрөгөөр 16 ширхэг WZ40-16 маркийн унверсаль трактор, мөн 16 ширхэг 5 тоннын даацтай өөрөө буулгагч самасваль зэрэг нийт 32 техник нийлүүлэхээр үнийн санал хүргүүлж байсан. Өөрөөр хэлбэл 1 унверсаль тракторыг 25440000 төгрөг, 1 автомашиныг 16800000 төгрөгөөр тооцсон байна. Гэвч ямар шалтгаанаар тендерээс татгалзсаныг мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /1-р хавтас 171 хуудас/,

Гэрч Б.Энхнасан мэдүүлэхдээ:...2014 оны 01 дүгээр сард П.Б  надаас Булган аймагт трактор, комбайны тендерт шалгарсан. Уг тендерт санхүүгийн туслалцаа хэрэгтэй байна гээд 60000000 төгрөгийн зээл гуйсан. Би өөрөөсөө 9000000 төгрөгийг, найз Батжаргалаас 48500000 төгрөгийг гэх мэтээр цуглуулж 60000000 төгрөгийг зээлсэн...гэх мэдүүлэг /1-р хавтас 174 хуудас/,

Гэрч Б.Цолмонтуяа мэдүүлэхдээ:... Сангийн хууль, худалдан авах ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн. Сангийн яамнаас Булган аймгийн Засаг даргын тамгын газраас зарласан Сумдын төвийн хатуу хог хаягдлыг бууруулах дэвшилтэд технологи нэвтрүүлэх машин механизм бэлтгэн нийлүүлэх тендер шалгаруулалт нь хуулийн дагуу явагдсан эсэх талаар зөвлөмж, тайлбар гаргаж байсан. Хоёр дахь удаагийн тендер шалгаруулалтанд “А ” ХХК, “ММК” ХХК-иуд оролцож, уг компаниудыг ТБОНӨХБАҮХАТХ-ийн 20 дугаар зүйлийн 20.5-д зааснаар татгалзсан Үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй байсан. Гэвч Үнэлгээний хорооны гишүүдийг ТБОНӨХБАҮХАТХ-ийн 47 дугаар зүйлийн 47.6-д заасныг зөрчин томилсон тул уг тендер бүхэлдээ хүчингүй гэж үзэх үндэслэлтэй. АЗ сертификатыг сургалтанд хамрагдаж, шалгалт өгсөн дор нь олгодог. Түүнээс сургалтандаа хамрагдчихаад хэсэг хугацааны дараа олгодоггүй...гэх мэдүүлэг /5-р хавтас 74-75 хуудас/,

Гэрч П.Хишигдаваа мэдүүлэхдээ: Тухайн үед миний бие одоогийн ажиллаж байгаа Булган аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтсийн даргаар ажиллаж байсан..., надад засаг дарга Д.Э хэлэхдээ “2 удаа нээлттэй тендер зарласан боловч компани шалгарсангүй. Одоо цаашид яаж шийдэх вэ, хугацаа алдахаар төсвийн жил дуусах гээд байна. Нэгэнт батлагдсан төсөв учир шийдчихмээр байна” гэсэн утгатай зүйл хэлсэн. Тэгээд Ариунжаргалтай ярилцаж байгаад 2 удаа тендер зарлаад хүчингүй болсон тул шууд гэрээ байгуулах боломжтой юмаа гэсэн шийдэлд хүрч байсан..., Улмаар шууд гэрээ байгуулах санал ирүүлсэн “Д” ХХК-тай гэрээ байгуулъя гэж ярилцаж байсан. Ерөнхийдөө миний ойлгосноор “Д” ХХК нь шаардлага хангасан материал ирүүлсэн юм байна даа гэж ойлгосон. Уг ажлыг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар зохион байгуулж өөрсдөө үнэлгээгээ хийж компанийг сонгосон гэж би ойлгож байна гэх мэдүүлэг /5-р хавтас 76 хуудас/,

Гэрч Д.Ариунжаргал мэдүүлэхдээ: Миний бие тухайн үед Булган аймгийн Худалдан авах ажиллагааны албаны мэргэжилтнээр ажиллаж байсан, тендерийн хорооны гишүүнээр бол ажиллаагүй. Үнэлгээний хороо нь хоёр удаа нээлттэй тендер зарласан боловч шалгараагүй гэдгийг мэдэж байсан. Гэтэл компанитай шууд гэрээ байгуулах үед намайг аймгийн засаг дарга Д.Э хоёр ч удаа албан өрөөндөө дуудаж уулзсан. Дуудах үед нь эхнийх дээр нь ганцаараа орж уулзсан. Дараа нь Хууль зүйн хэлтсийн дарга П.Хишигдаваагийн хамт засаг дарга Д.Эын өрөөнд ороход Г  дарга сууж байсан, “хоёр удаа татгалзчихсан учраас шууд гэрээ байгуулж болох юм уу” гэж асуусан. Тэгэхлээр нь би хуульд заасны дагуу хуулийн шаардлага хангасан компантай шууд гэрээ байгуулж болно гэж хэлээд гарсан. Тухайн үед Г  дарга хэлэхдээ гэрээ байгуулахаар “Д”, “А ” гэсэн 2 компани материал ирүүлсэн байна гэж хэлж байсан. Миний хувьд хуульд заасан шаардлага хангасан компанитай шууд гэрээ байгуулж болно гэдгийг хэлсэн. Засаг дарга Д.Эаас аль нэг компанийг нэр зааж хэлээгүй байх гэх мэдүүлэг /5-р хавтас 77 хуудас/,

Гэрч Б.Баянмөнх мэдүүлэхдээ:...Миний бие “ММК” ХХК-ний борлуулалтын албаны даргаар ажилладаг. 2013 онд Булган аймгаас зарлагдсан трактор, өөрөө буулгагч авто машин нийлүүлэх тендерт манай компани оролцож 799.850.000  төгрөгөөр 16 ширхэг /Л/240-16 маркийн универсаль трактор, мөн 16 ширхэг 5 тн даац бүхий өөрөө буулгагч самосваль зэрэг нийт 32 техник нийлүүлэхээр үнийн санал хүргүүлж байсан. Өөрөөр хэлбэл 1 универсаль тракторыг 25.440.000 төгрөг, 1 авто машиныг 16.800.000 төгрөгөөр тооцсон байна. Гэвч ямар шалтгаанаар тендерээс татгалзсаныг мэдэхгүй байна гэх мэдүүлэг / 1-р хавтас 171 хуудас/,

Гэрч Б.Цолмонтуяа мэдүүлэхдээ: Миний бие Сангийн яамны Хууль, худалдан авах ажиллагааны бодлогын газрын мэргэжилтэнгээр ажилладаг. Танай байгууллагаас Сангийн яаманд хандаж ирүүлсэн албан бичгийн дагуу Булган аймгийн ЗДТГ-аас зарласан “Сумдын төвийн хатуу хог хаягдлыг бууруулах дэвшилтэт технологи нэвтрүүлэх шаардлагатай машин механизм бэлтгэн нийлүүлэх” тендер шалгаруулалт нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу явагдсан эсэхийг мөн хуулийн 52 дугаар зүйлд заасны дагуу зөвлөмж, тайлбарыг гаргаж байсан. Уг тендерийн материалтай танилцахад засаг даргын захирамжаар томилогдсон үнэлгээний хороо нь АЗ буюу Худалдан авах ажиллагааны суурь мэдлэг олгох гэрчилгээгүй гишүүдийг томилсон нь хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-д заасан “Үнэлгээний хорооны гишүүд худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн байна” гэсэн заалтыг зөрчсөн байсан. Мөн шууд гэрээг байгуулахдаа валютын ханш өссөн үндэслэлээр багтсан төсөвтөө багтахгүй нөхцөл байдал үүссэнээс болж тендерт зарласан 2 техникийг 1 болгон өөрчилсөн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан тухайн бараа, ажил үйлчилгээг гүйцэтгэх чадавхитай 1 эсхүл, түүнээс дээш тооны этгээдтэй хэлэлцээ хийж, техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл шаардлагыг хамгийн сайн хангасан этгээдтэй энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулна, мөн хуулийн 42 дугаар зүйлд заасан “Хамгийн сайн үнэлэгдсэн болон тендерийн баримт бичигт захиалагчийн тодорхойлсон худалдааны болон техникийн шаардлага нь худалдан авах гэрээний үндсэн нөхцөл болно” гэсэн шаардлагыг хангахгүй байна. Мөн Сангийн сайдын 2012 оны 81 тоот тушаалаар батлагдсан “Бараа нийлүүлэх тендерийн жишиг баримт бичиг”-ийн Гэрээний ерөнхий нөхцлийн 3-д гэрээний ерөнхий цар хүрээнд багтаан нэг буюу түүнээс зүйлийн захиалгыг өөрчлөх эрхтэй ба харилцан тохиролцсон өөрчлөлт нь гэрээний хэсэг болох ба энэ өөрчлөлтөд гэрээний нөхцөл, болзол, үйлчилнэ гэж заасан хэдий ч Захиалагч, гүйцэтгэгч нарын хооронд байгуулсан гэрээнд дээрх зохицуулалтууд огт тусгагдаагүй байсан. Хуулийн 19.2-т “Тендерийн баримт бичигт тендер оролцогч зохих шаардлага хангасан тендер бэлтгэж ирүүлэхэд шаардлагатай бүх мэдээлэл, тендерт оролцогчдод тавих шаардлагыг тусгана” гэж заасан бөгөөд тендерийн жишиг бичиг баримтын дагуу тендерт оролцогчид материал ирүүлэх ёстой. 2 удаагийн нээлттэй тендер шалгаруулалтанд “А ” ХХК, “ММК” ХХК нь тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өргөдлийн хүснэгтийн 21.1.1 "тендерийн баталгааны хүчинтэй байх хугацаа" шаардлагыг хангаагүй, шаардлага нийцээгүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20.5-д заасан “Тендерийн баталгаа шаардсан нөхцөлд түүнийг ирүүлээгүй, эсхүл ирүүлсэн тендерийн баталгаа нь энэ хуульд заасан шаардлагыг хангаагүй бол захиалагч тухайн тендерээс татгалзана” гэж заасны дагуу хуулийн 20.5-д зааснаар “А ” ХХК, “ММК” ХХ-ний тендерээс тус тус татгалзсан Үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй байна. Өөрөөр хэлвэл 2 дахь удаагийн тендер шалгаруулалт хуулийн дагуу явагдсан. Гэхдээ үнэлгээний хорооны гишүүдийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-д заасныг зөрчин томилсон тул уг тендер бүхэлдээ хүчингүй гэж үзэх үндэслэлтэй юм. Уг үнэлгээний хорооны гишүүдийг АЗ сертификат аваагүй байхад томилж байгаа нь өөрөө дээр дурьдсан хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-д заасан  "Үнэлгээний хорооны гишүүд худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн байна" гэсэн заалтыг зөрчиж байна. АЗ сертификат буюу Худалдан авах ажиллагааны суурь мэдлэг олгох гэрчилгээг уг сургалтанд хамрагдаж, шалгалт өгсөн дор олгодог. Түүнээс сургалтандаа хамрагдчихаад, хэсэг хугацааны дараа сертификат авна гэж байхгүй гэх мэдүүлэг /5-р хавтас 74-75 хуудхас/,

   Сэжигтэн Д.Батсайхан ммэдүүлэхдээ:...Би 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн   даргын   албан тушаалд томилогдон ажиллаж байна. 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2/05 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар сумын төвийн хатуу хог хаягдлыг бууруулах дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд шаардлагатай 800 сая төгрөгийг технологийн дагуу хийгдсэн, стандартын шаардлага хангасан, ландфилын талбай бэлтгэх зориулалтаар баталсан байдаг. Аймгийн засаг даргаас 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 01/1428 дугаартай “Хүсэлт гаргах тухай” албан бичгээр трактор, машин гэсэн 2 техник худалдан авахаар 50 сая төгрөг төлөвлөсөн боловч валютын ханш өсөж үнэ хүрэхгүй байгаа тул Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолын хавсралтаар батлагдсан...”тоног төхөөрөмж” гэдэг нэр томьёог “ухдаг, түрдэг трактор” гэж өөрчлөхийн зэрэгцээ шууд гэрээ байгуулах аргаар 2013 онд багтаан худалдан авах ажиллагааг зохион байгуулж дуусгах эрхийг захиалагчид олгож өгнө үү гэсэн албан бичиг ирүүлсэн. Уг албан бичгийн дагуу хурлаар хэлэлцүүлэн хурлын тэргүүлэгчдийн шийдвэрээр Засаг даргад зөвшөөрсөн хариуг 2013 оны 10 дугаар 31-ний өдрийн 133 дугаартай тогтоолоор хүргүүлсэн гэх мэдүүлэг / 2-р хавтас 1-4 хуудас/,

Сэжигтэн Л.Алтангэрэл мэдүүлэхдээ: Булган аймгийн Худалдан авах ажиллагааны албаны дарга ажилтай. Үнэлгээний хороог аймгийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/206 дугаар захирамжаар байгуулсан ба 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдөр нээлттэй тендер зарласан. Уг тендер нь 2013 онд Булган аймгийн Байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр 800 сая төгрөгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ гэж орж ирсэн. Тендерийн урилгыг Зууны мэдээ сонин, ЗГ-ын Худалдан авах ажиллагааны вэб сайтуудаар зарласан. Гэвч хуулийн дагуу “А ” ХХК-ний тендерт ирүүлсэн материал шаардлага хангаагүй учир тендерээс татгалзаж, дахин нээлттэй тендер зарласан боловч мөн ганцхан “ММК” ХХК материалаа ирүүлсэн. Гэвч уг материал нь хуулийн шаардлага хангаагүй учир тендерээс татгалзсан. Иймд шууд гэрээ байгуулах дараагийн шатны арга хэмжээ авахыг аймгийн Засаг даргад зөвлөсөн юм.

....Аймгийн Засаг дарга зөвлөмжийг хүлээн аваад Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд худалдан авах техникийн нэр томьёог өөрчлөн тоног төхөөрөмж гэснийг “ухдаг, түрдэг” болох, мөн валютийн ханш өссөн тул 50 сая төгрөгөөр нэг трактор худалдлан авахаар өөрчлүүлэхээр хүсэлтийг ирүүлсэн байдаг. Уг хүсэлтийг Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хуралдаж Аймгийн Засаг даргын хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн гэх мэдүүлэг /2-р хавтас 6-7 хуудас/,

Гомдол мэдээлэл  /1-р хавтас 19 хуудас/, тендерийн урилга /1-р хавтас 49 хуудас/, Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэл / 1-р хавтас 68-69 хуудас/, Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хоёрдугаар хуралдааны тогтоол /1-р хавтас 51-58 хуудас/, Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоол /1-р хавтас 73 хуудас/, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга А.Г , “Дачибу” ХХК-ийн захирал Ц.Д  нарын хооронд байгуулагдсан гэрээ, хавсралтууд /1-р хавтас 78, 81 хуудас/, сумдын хатуу хог хаягдлыг дарж булахад зориулагдсан ухдаг түрдэг тракторыг хүлээн авах комиссын хурлын тэмдэглэл, акт /1-р хавтас 84-86 хуудас/, үнийн санал хүргүүлэх тухай Монтрак групп ХХК-ний албан бичиг /1-р хавтас 94 хуудас/, Монгол Улсын Сангийн яамны зөвлөмж тайлбар /1-р хавтас 179-181 хуудас/, трактор худалдах, худалдан авах гэрээ  /1-р хавтас 146 хуудас/, шинжилгээ хийх шинжээч томилсон тогтоол, хөрөнгийн үнэлгээ /1-р хавтас 182-183 хуудас/, зарим сэжигтэн нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /7-р хавтас 12 хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хавтас 24, 38, 59, 88 хуудас/ болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичиг баримтуудыг тус тус шинжлэн судлав.  

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудад үндэслэн Нийслэлийн прокурорын газраас үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Нийслэлийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан Д.Э, А.Г , мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан П.Б , Ц.Д  нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201601000029 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Д.Э нь Булган аймгийн засаг даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, А.Г , Ц.Д , П.Б  нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Булган аймгийн 2013 оны төсвийг тодотгох тухай” 2 дугаар хуралдааны тогтоолын 4 дүгээр хавсралтын 26 дугаарт 15 сум, 1 тосгонд “Сумдын хатуу хог хаягдлыг бууруулах дэвшилтэд технологи нэвтрүүлэх” ажилд Байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас 800000000 төгрөгөөр техник, тоног төхөөрөмж худалдан авахаар шийдвэрлэсний дагуу 2015 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн “Тендерийн Үнэлгээний хороо байгуулах тухай” А/206 дугаар захирамж гаргахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үнэлгээний хорооны даргаар Л.Алтангэрэл, гишүүдээр худалдан авах ажиллагааны суурь мэдлэг эзэмшсэн болохыг гэрчлэх А3 төрлийн гэрчилгээгүй Л.Батболд, М.Алтанцэцэг, Н.Буянхишиг, Ж.Чинчулуун нарын албан тушаалтнуудыг томилсон,

Үнэлгээний хороо нь 2 удаа нээлттэй тендерийг зохион байгуулж, тендер ирүүлсэн “А ” ХХК, “ММК” ХХК-аас татгалзаж ажил гүйцэтгэгчтэй шууд гэрээ байгуулах 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн №1 дугаар зөвлөмжийг хэрэгжүүлэхдээ захиалагч Байгаль орчны газрын дарга А.Г ийн зааж зөвлөснөөр техникийн үнэ ханш өссөн үндэслэлээр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч нарт ”Хүсэлт гаргах тухай” 2013 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 01/1428 дугаартай албан бичиг хүргүүлж “тоног төхөөрөмж” гэдэг нэр томъёог “ухдаг, түрдэг трактор” болгон тогтоол гаргуулж, захиалагчийн захиалсан трактор, самосмаль автомашин зэрэг 2 техникийг 1 трактор болгон өөрчлүүлэн 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “эрх шилжүүлэх, ажил гүйцэтгэх тухай” А/463 дугаар захирамж гарган хог хаягдлыг ландфилын аргаар дарж булахад зориулагдсан ухдаг, түрдэг трактор бэлтгэн нийлүүлэх нийлүүлэгчийг сонгож гэрээ байгуулах ажлыг Байгаль орчны газрын дарга А.Г т даалган, улмаар ажил гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулахдаа урьд өмнө энэ чиглэлээр ажиллаж байсан ажлын туршлагагүй “Д” ХХК-ний нэрээр, өмнө нь Үнэлгээний хорооноос татгалзсан “А ” ХХК-ний захирал П.Б д давуу байдал олгож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасны дагуу хүчинтөгөлдөр бус 01 дугаартай “Булган аймгийн сумдын хог хаягдлыг ландфилын аргаар дарж булахад зориулагдсан ухдаг, түрдэг трактор бэлтгэн нийлүүлэх гэрээ”-г байгуулж, улмаар “Д” ХХК-ний захирал Ц.Д , “А ” ХХК-ний захирал П.Б  нар нь 1 суманд ногдох 50 сая төгрөгөөр 2013 оны БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, Монгол улсын зах зээлийн ханшаар гэрээ байгуулах үед 28278400 төгрөгөөр худалдаалагдаж байсан, захиалагчаас тавьсан техникийн тодорхойлолтонд заасан техникийн шаардлага хангахгүй VOTAL WZ25-16 маркийн ухдаг, түрдэг трактор 16 ширхэгийг нийлүүлснийг хүлээн авах комисс байгуулаагүй нийлүүлэгчээс шууд сумдын засаг дарга нарт хүлээлгэн өгч улсад 347545600 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч А.Г  нь Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Д.Э, Ц.Д , П.Б  нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Булган аймгийн 2013 оны төсвийг тодотгох тухай” 2 дугаар хуралдааны тогтоолын 4 дүгээр хавсралтын 26 дугаарт 15 сум, 1 тосгонд “Сумдын хатуу хог хаягдлыг бууруулах дэвшилтэд технологи нэвтрүүлэх” ажилд Байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас 800000000 төгрөгөөр техник, тоног төхөөрөмж худалдан авахаар шийдвэрлэсэн байхад өмнө нь захиалсан трактор, самосваль автомашин зэрэг 2 техникийг 1 трактор болгон өөрчлүүлэх талаар аймгийн Засаг дарга Д.Эад зааж зөвлөснөөр Засаг дарга Д.Э нь Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч нарт ”Хүсэлт гаргах тухай” 2013 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 01/1428 дугаартай албан бичиг хүргүүлж “тоног төхөөрөмж” гэдэг нэр томъёог “ухдаг, түрдэг трактор” болгон тогтоол гаргуулж, захиалагчийн захиалсан трактор, самосмаль автомашин зэрэг 2 техникийг 1 трактор болгон өөрчлүүлсэн,

Улмаар аймгийн Засаг дарга Д.Эын 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “эрх шилжүүлэх, ажил гүйцэтгэх тухай” А/463 дугаар захирамж гарган хог хаягдлыг ландфилын аргаар дарж булахад зориулагдсан ухдаг, түрдэг трактор бэлтгэн нийлүүлэх нийлүүлэгчийг сонгож гэрээ байгуулах ажлыг Байгаль орчны газрын дарга А.Г т даалган, улмаар ажил гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулахдаа урьд өмнө энэ чиглэлээр ажиллаж байсан ажлын туршлагагүй “Д” ХХК-ний нэрээр, өмнө нь Үнэлгээний хорооноос татгалзсан “А ” ХХК-ний захирал П.Б д давуу байдал олгож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасны дагуу хүчинтөгөлдөр бус 01 дугаартай “Булган аймгийн сумдын хог хаягдлыг ландфилын аргаар дарж булахад зориулагдсан ухдаг, түрдэг трактор бэлтгэн нийлүүлэх гэрээ”-г байгуулж, улмаар “Д” ХХК-ний захирал Ц.Д , “А ” ХХК-ний захирал П.Б  нар нь 1 суманд ногдох 50 сая төгрөгөөр 2013 оны БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, Монгол улсын зах зээлийн ханшаар гэрээ байгуулах үед 28278400 төгрөгөөр худалдаалагдаж байсан, захиалагчаас тавьсан техникийн тодорхойлолтонд заасан техникийн шаардлага хангахгүй VOTAL WZ25-16 маркийн ухдаг, түрдэг трактор 16 ширхэгийг нийлүүлснийг техникийн тодорхойлолтонд заасан шаардлага хангасан эсэхийг харьцуулан тодорхойлолгүйгээр нийлүүлэгчээс шууд сумдын засаг дарга нарт хүлээлгэн өгч улсад 347545600 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч П.Б  нь “А ” ХХК-ний захирлаар ажиллаж байхдаа Д.Э, А.Г , Ц.Д  нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэж зах зээлийн дундажаас дээгүүр үнээр захиалагчаас тавьсан техникийн тодорхойлолтонд заасан шаардлага хангахгүй ухдаг, түрдэг трактор 16 ширхэгийг худалдан авч улсад 347545600 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт “Д” ХХК-ний бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлж өгөх талаар Ц.Д ид зааж зөвлөн, захиалагчаас тавьсан техникийн тодорхойлолтонд заасан шаардлага хангахгүй VOTAL WZ25-16 маркийн ухдаг, түрдэг трактор 16 ширхэгийг нийлүүлж, хамжигчаар оролцсон,

шүүгдэгч Ц.Д  нь “Д” ХХК-ний захирлаар ажиллаж байхдаа Д.Э, А.Г , П.Б  нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэж зах зээлийн дундажаас дээгүүр үнээр захиалагчаас тавьсан техникийн тодорхойлолтонд заасан шаардлага хангахгүй ухдаг, түрдэг трактор 16 ширхэгийг худалдан авч улсад 347545600 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт П.Б гийн зааж зөвлөснөөр учрах саадыг арилгах зорилгоор өөрийн “Д” ХХК-ний бичиг баримтыг бүрдүүлэн өгөхдөө дээрх тоног төхөөрөмжийг нийлүүлж байсан туршлагатай хэмээн хуурамч бичиг баримт үйлдэн өгч, захиалагчтай гэрээ байгуулан, захиалагчаас тавьсан техникийн тодорхойлолтонд заасан шаардлага хангахгүй VOTAL WZ25-16 маркийн ухдаг, түрдэг трактор 16 ширхэгийг нийлүүлж, хамжигчаар оролцсон гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан гэмт хэргийн шинжгүй байх тул хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгах нь зүйтэй байна.

Учир нь: Монгол улсын Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т “Бараа, ажил, үйлчилгээний төсөв өртөг энэ хуулийн 8.1.1-д заасан дээд хязгаараас давсан тохиролдолд захиалагч үнэлгээний хороо байгуулна”, 47 дугаар зүйлийн 47.4-т “худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах зорилгоор үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд тухайн салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөл, хувийн хэвшлийн, эсхүл төрийн бус байгууллагын хоёроос доошгүй төлөөлөгч, орон нутагт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас томилсон иргэн, Засаг даргын Тамгын газрын ажилтныг оролцуулна” гэж заасны дагуу 2013 оны 5 дугаар сарын А/206 дугаартай Булган аймгийн Засаг даргын “Үнэлгээний хороо байгуулах тухай” захирамж гаргажээ.

-Гэрч М.Алтанцэцэгийн...ингээд үнэлгээний хороо нь хуульд заасан үндэслэл журмын дагуу тендерийн ажиллагааг 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр зарлан явуулж, 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдөр нээхэд “А ” ХХК-ний материал ирүүлсэн боловч шаардлага хангаагүй тул үнэлгээний хорооноос дахин тендер зарлахаар тогтоосон. Дахин тендерийг 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдөр зарлаж, 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр тендерийг материалыг нээхэд “ММК” ХХК ганцаараа оролцсон боловч тендерийн баталгааны хугацаа шаардлага хангаагүй байх тул Монгол улсын Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу мөн татгалзсан. Ингээд аймгийн Засаг даргад шууд гэрээ байгуулахыг Аймгийн худалдан авах ажиллагааны албанаас зөвлөсөн. /1-р хавтас 169-170 хуудас/,

-Гэрч П.Хишигдаваагийн...надад засаг дарга Д.Э хэлэхдээ “2 удаа нээлттэй тендер зарласан боловч компани шалгарсангүй. Одоо цаашид яаж шийдэх вэ, хугацаа алдахаар төсвийн жил дуусах гээд байна. Нэгэнт батлагдсан төсөв учир шийдчихмээр байна” гэсэн утгатай зүйл хэлсэн..., Ариунжаргалтай ярилцаж байгаад 2 удаа тендер зарлаад хүчингүй болсон тул шууд гэрээ байгуулах боломжтой юмаа гэсэн шийдэлд хүрч байсан. /5-р хавтас 76 хуудас/,

-Гэрч Д.Ариунжаргалын... Тухайн үед Г  дарга хэлэхдээ гэрээ байгуулахаар “Дачибу”, “А ” гэсэн 2 компани материал ирүүлсэн байна гэж хэлж байсан. Миний хувьд хуульд заасан шаардлага хангасан компанитай шууд гэрээ байгуулж болно гэдгийг хэлсэн. /5-р хавтас 77 хуудас/,

-Гэрч Г.Буянхишигийн...улмаар аймгийн Засаг даргад зөвлөмж хүргүүлэн, шууд гэрээ байгуулах хуулийн заалттайг зөвлөсөн..., Би Дархан-Уул аймагт Сангийн яамны А-3 сертификат олгох сургалтанд 2013 онд хамрагдаж, худалдан авах чиглэлээр мэргэшсэн..., Үнэлгээний хорооны тендер шалгаруулах үйл ажиллагаанд дээрхи албан тушаалтнуудаас гуйсан, зааж зөвлөсөн асуудал огт байгаагүй. /1-р хавтас 167-168 хуудас, 5-р 73 хуудас/,

-1-р хавтас хэргийн 44-47 дугаар хуудас...“Суурь мэдлэг олгох” А3 гэрчилгээний хуулбарууд,  

-1-р хавтас хэргийн 48-49 дүгээр хуудас... 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Тендерийн урилга мэдээлэсэн талаархи баримтууд,

-1-р хавтас хэргийн 51-58 дугаар хуудас... 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2/05 дугаартай Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2 дугаар хуралдааны тогтоол,

-1-р хавтас хэргийн 59-72 дугаар хуудас... 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Булган Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хурлын тэмдэглэл,

-1-р хавтас хэргийн 73 дугаар хуудас...2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 133 тоот Булган Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн тогтоол,

-1-р хавтас хэргийн 78-81 дүгээр хуудас...2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Булган аймгийн сумдын хог хаягдлыг ландфилын аргаар дарж булахад зориулагдсан ухдаг, түрдэг трактор бэлтгэн нийлүүлэх” гэрээ,

-1-р хавтас хэргийн 21-22 дугаар хуудас...”Хас банк”-ны дасны хуулга,

Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7-д “хуульд өөрөөр заагаагүй бол нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх”, 20.1.14-т “хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх” гэж заасны дагуу Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас хийгдэхээр төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд “хог хаягдлыг ландфилын аргаар дарж, булах тоног төхөөрөмж” гэж баталсныг “хог хаягдлыг ландфилын аргаар дарж, булахад зориулагдсан ухдаг, түрдэг трактор” гэж нарийвчлан өөрчилсөн зэрэг нотлох баримтуудаас үзэхэд засаг дарга Д.Э, Байгаль орчны газрын дарга А.Г  нарыг урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзэхэд учир дутагдалтай байна.

Өөрөөр хэлбэл 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлд заасан “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах” гэмт хэргийн гол шинж нь албан тушаалтан өөрийн эрх мэдлийг өөрийн эрхлэж буй албан тушаал, байгууллагын эрх ашгийн эсрэг ашигласан санаатай үйлдэл, эс үйлдэхүй байдаг.

Албан тушаалтан өөрийн албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан нийгэмд аюултай үйлдэл хийж байгаагаа ухамсарлаж байдаг бөгөөд албаны ашиг сонирхлын эсрэг, төр-засгийн байгууллага, иргэдийн хуулиар хамгаалагдсан эрх, хуульт ёсны ашиг сонирхолд харш үр дагаварт түүний үйлдэл нь хүргэж болохыг болон зайлшгүй хүргэнэ гэдгийг урьдчилан мэдсээр байж тийм үр дагаврыг хүсэж буюу зориуд бий болгох гэж үйлдсэн байдаг.

Мөн албан тушаалын байдал гэж албан тушаалтны хашиж байгаа албан тушаалын болон тусгайлан олгосон эрх үүрэгтэй нь шууд хамааралгүй боловч тухайн албан тушаалын нэр хүнд, нөлөөг ойлгодог.

Шүүгдэгч Д.Э, А.Г  нар нь өөрсдийн албан тушаалын нэр хүнд, нөлөөг хэрхэн яаж урвуулан ашигласан, шүүгдэгч Д.Э, А.Г , П.Б , Ц.Д  нар нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талыг хэрэгжүүлж эхлэхээс өмнө гэмт хэргийг үйлдэх талаар хэрхэн урьдчилан үгсэн тохиролцсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдлаар нотлогдож тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлд заасан “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах” гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна.

            Харин шүүгдэгч П.Б , Ц.Д  нар нь хэдийгээр төрийн албан тушаалтан биш байх боловч улсын яллагч төрийн албан тушаалтнуудын үйлдсэн гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон үндэслэлээр 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35, 36 дугаар зүйлийг журамлан дээрхи гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэгт шүүгдэгч Д.Э, А.Г  нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлд заасан “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах” гэмт хэргийн шинжийг агуулаагүй байх тул тэднийг хамжигчаар оролцсон гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлгүй байна.

            Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан үндэслэлүүдээр “Булган аймгийн сумдын хог хаягдлыг ландфилын аргаар дарж булахад зориулагдсан ухдаг, түрдэг трактор бэлтгэн нийлүүлэх” гэрээний талууд хэн аль нь гэрээг хүчинтөгөлдөр бусад тооцуулах талаарх иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар маргаагүй байх ба энэ талаархи нотлох баримт хэрэгт авагдаагүй болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Номин-Эрдэнэ...шүүгдэгч Д.Эыг гэм буруутай гэж үзвэл 2002 оны Эрүүгийн хуулийн 272 дугаар зүйлд зааснаар “албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандах” гэх зүйл ангиар зүйлчлэгдэх нь зүйтэй гэж мэтгэлцэж байгаа боловч шүүх яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх цагаатгах тогтоол гаргаж байгаа тохиолдолд иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих бөгөөд хэрэгт хохирогч иргэний нэхэмжлэл гаргаагүй, санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хэрэгт битүүмжлэгдсэн Ц.Д ийн эзэмшлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын 6 дугаар баг, Согоотын 10 дугаар байрны 21 тоот 2 өрөө орон сууцны, П.Б гийн эзэмшлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын 4 дүгээр баг Хүрэнбулагийн 4 дүгээр хороололын 8 дугаар байрны 13 тоот 3 өрөө орон сууцны, А.Г ийн эзэмшлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 105 дугаар байрны 188 тоот байрны, Дархан-Уул аймгийн Хонгор сумын 3 дугаар баг, Салхит найрамдал 2 дугаар байрны 4 тоот орон сууцны, Ниссан сани маркийн 64-46 БУА улсын дугаартай авто машины, Д.Эын эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5-р хороолол, 14Б байрны 19 тоот орон сууцны, Исузи маркийн 26-49 УБВ улсын дугаартай автомашины, Тоёото ланд крузер 100 маркийн 92-99 БУА улсын дугаартай авто машины битүүмжлэлийг тус тус хүчингүй болгож, цагаатгах тогтоолыг хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан "Сумдын төвийн хатуу хог хаягдлыг дарж, булахад зориулагдсан ухдаг, түрдэг тракторын материал” гэх бичиглэл бүхий хавтастай, гадна талаараа ногоон өнгийн нуруулддаг хавтастай  37 хуудас материал, “Дачибу” ХХК-ий  гадна талаараа цэнхэр өнгийн хавтастай, хаяг тэмдэглэлгүй  56 хуудастай хавтасласан материалыг тус тус Байгаль орчин аялал жуулчлалын газарт, Булган аймгийн Худалдан авах ажиллагааны албанаас ирүүлсэн “А ” ХХК-ий тендерийн бичиг баримт гэх ногоон өнгийн хавтастай 46 хуудас материал, “ММК” ХХК-ий тендерийн бичиг баримт 119 хуудас, "Сумдын төвийн хатуу хог хаягдлыг бууруулах дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд шаардлагатай машин механизм нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах БУ-БХС-17/2013" гэсэн хаягтай, бор өнгийн хатуу цаасаар хавтаслаж үдсэн 110 хуудас материал, "Сумдын төвийн хатуу хог хаягдлыг бууруулах дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд шаардлагатай машин механизм нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичиг” гэх тунгалаг өнгийн хавтастай, үдэж цэгцэлсэн 65 хуудас материалуудыг Булган аймгийн Худалдан авах хэлтэст тус тус хүлээлгэн өгөхөөр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1-3, 5, 36.3 дугаар зүйлийн 2.2,  36.6, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасныг баримтлан Нийслэлийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар Т овогт Д.Э, М овогт А. Г  нарт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар Хусан бүрд овогт П.Б , Э овогт Ц.Д  нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Э, А.Г  П.Б , Ц.Д  нарыг цагаатгасугай.

2. Цагаатгах тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э, А.Г  П.Б , Ц.Д  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

     3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар тогтоол хүчинтөгөлдөр болмогц 201601000029 дугаартай хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцаасугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Э, А.Г  П.Б , Ц.Д  нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч иргэний нэхэмжлэл гаргаагүй, санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар цагаатгах тогтоолыг хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдсэн Ц.Д ийн эзэмшлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын 6 дугаар баг, Согоотын байрны 2 өрөө орон сууцны, П.Б гийн эзэмшлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын 4 дүгээр баг Хүрэнбулагийн байрны 3 өрөө орон сууцны, А.Г ийн эзэмшлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 188 тоот байрны, Дархан-Уул аймгийн Хонгор сумын 3 дугаар баг, Салхит найрамдал 2 дугаар байрны 4 тоот орон сууцны, Ниссан сани маркийн **-**БУА улсын дугаартай авто машины, Д.Эын эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5-р хороолол, 14Б байрны 19 тоот орон сууцны, Исузи маркийн **-** УБВ улсын дугаартай автомашины, Тоёото ланд крузер 100 маркийн **-**БУА улсын дугаартай авто машины битүүмжлэлийг тус тус хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан "Сумдын төвийн хатуу хог хаягдлыг дарж, булахад зориулагдсан ухдаг, түрдэг тракторын материал” гэх бичиглэл бүхий хавтастай, гадна талаараа ногоон өнгийн нуруулддаг хавтастай  37 хуудас материал, “Д” ХХК-ий  гадна талаараа цэнхэр өнгийн хавтастай, хаяг тэмдэглэлгүй  56 хуудастай хавтасласан материалыг тус тус Байгаль орчин аялал жуулчлалын газарт, Булган аймгийн Худалдан авах ажиллагааны албанаас ирүүлсэн “А ” ХХК-ий тендерийн бичиг баримт гэх ногоон өнгийн хавтастай 46 хуудас материал, “ММК” ХХК-ий тендерийн бичиг баримт 119 хуудас, "Сумдын төвийн хатуу хог хаягдлыг бууруулах дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд шаардлагатай машин механизм нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах БУ-БХС-17/2013" гэсэн хаягтай, бор өнгийн хатуу цаасаар хавтаслаж үдсэн 110 хуудас материал, "Сумдын төвийн хатуу хог хаягдлыг бууруулах дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд шаардлагатай машин механизм нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичиг” гэх тунгалаг өнгийн хавтастай, үдэж цэгцэлсэн 65 хуудас материалуудыг Булган аймгийн Худалдан авах хэлтэст тус тус хүлээлгэн өгч баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах М.Баасандоржид даалгасугай.

     6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлд зааснаар цагаатгах тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

                              

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ж.ДЭЛГЭРМӨРӨН