Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 1519

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: Д.Амуундарь

улсын яллагч:  У.Дэндэвдорж

шүүгдэгчийн өмгөөлөгч : О.Сайнгэрэл

шүүгдэгч: Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлийн 2 дах хэсэгт  заасан гэмт хэрэгт Б овогт Э Б холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 18020027900170  дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 09-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Э Б, 19  оны 7 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн,  настай, эрэгтэй,  дээд боловсролтой, хятад хэлний орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам  бүл 4, эх, эхнэр, хүүхдийн хамт  Б дүүргийн  дугаар хороо  дугаар бичил хороолол Х гудамжны  дугаар байрны  тоотод оршин суух хяагийн бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүргийн  дугаар хороо   дугаар гудамжны  тоотод оршин суудаг гэх,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД: ЧЗ,      

Холбогдсон хэргийн талаар:

          Э.Б нь 2018 оны 7 дугаар сарын 01-нээс 03-ны өдрүүдэд БНХАУ-н нутаг дэвсгэрээс Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон метамфиитамины агууламж бүхий нийт 32.7 грамм “ мөс” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, нийт 32.7 грамм “ мөс” гэх нэршилтэй бодисыг 2018 оны 7 дугаар сарын 3-4-ний өдрийг хүртэл буюу Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр хүртэл хадгалсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

          Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:. Би гэм буруугаа хүлээн зөвршөөрч байгаа. 2018 оны 7 дугаар сард хичээлийн шинэ жил эхлэх гээд мөнгөний хэрэг байсан болохоор Хятад явж нөүтбүүк авчирч зарах  бодолтой байсан. Тэгээд Хятадад очоод нөүтбүүк авах гэтэл миний төлөвлөж байснаа их үнэтэй байсан. Тэгээд хэрэв нөүтбүүк авах юм бол зарлагаа нөхөхгүй шатах байсан. Би хэт таргалалтаас болж эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байсан тул эмч намайг турах шаардлагатай гэж зөвлөж байсан. Тэгээд Хятад улсад таксинд суугаад явж байгаад жолоочоос нь хурдан тураах эм бэлдмэл хаагуур байдаг вэ? гэж асуухад надад энэ зүйлийг санал болгосон. Тэгээд буцаж Монголдоо ирээд яллах дүгнэлт дээрх уншсан юмнууд болсон. Анх Хятад улс руу явсан зорилго маань бол наймаа хийж өрнөөсөө бага ч болов салах гэж явсан гэв.

         Шүүгдэгч  Э.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2018 оны 06-р сарын 30-ны өдөр БНХАУ-руу хямдхан нөүтбүүк авах  санаатай явсан юм. Удахгүй хичээлийн шинэ жил эхлэх дөхөж байсан учир сурагч оюутануудад зарах санаатай хямдхан нөүтбүүк авах үнэ ханшийг судлах санаатай явсан юм. Тэгээд БНХАУ- ын  Эрээн  хотын захаар явахад санаанд хүрсэн авах боломжтой нөүтбүүк байхгүй байсан учир цааш Бээжинрүү явж нөүтбүүкний томоохон худалдааны төв дээр очиж үзэх санаатай явсан. Тэгээд Бээжин хотод очоод худалдааны төвүүдээр нөүтбүүкний  үнэ ханш судалсан ба миний авч явсан мөнгө нь нөүтбүүк их хэмжээгээр авах төдий мөнгө байсан. Өөрт байсан мөнгөндөө нөүтбүүк авах гэхээр Монгол Улсаас авсантай адил ханштай болж байсан учир нөүтбүүк авахаа больсон. Мөн Эрээн хотоос Бээжин хот руу явж  байх замдаа таксины  жолоочтой юм ярьж явж байхдаа өөрийн санаа зорилгынхоо талаар  хэлсэн ба  тэр таксины жолооч надад Бээжин хотод газарчилж өгч байсан юм. Тэгээд нөүтбүүк авахаа болиод таксины жолоочоос хурдан хугацаанд  турах эм эмнэлэгийн хэрэгсэл зардаг газар олж өгч чадах талаар асуухад тийм газар олж өгч чадна гэж хэлээд намайг дагуулан Бээжин хотод байх 1  гудамжинд аваачаад намайг чи машинд сууж бай гэж үлдээгээд өөрөө машинаас буугаад яваад өгсөн. Тэгээд 10 орчим минутын дараа эргэн ирээд надад гялгар ууттай талстлаг зүйл болон бор өнгийн шавар шиг зүйлийг үзүүлэн үүнийг хэрэглээд та маш хурдан турах боломжтой гэж хэлсэн ба тэгээд надад хэрхэн яаж хэрэглэх талаар зааж өгсөн надад нэг шилэн гаанс шиг зүйл өгөн түүн дотроо надад өгсөн зүйлээс чинь хийж байгаад доороос нь галаар шатаагаад утааг нь сорж хэрэглэдэг юм гэсэн. Тэгэхлээр нь тухайн зүйлүүдээс чинь хэрэглэж болох уу гэсэн чинь таксины жолооч тэг тэг гээд эхлээд бор өнгийн шавар гэх зүйлээс чинь хэрэглэж үзье гэхэд надад бор өнгийн шавар мэт зүйлээс бага хэмжээтээг тасдаж аваад тугалган цаасан дээр тавьж байгаад дороос нь тамхины асаагуураар шатаагаад утааг нь соруулж хэрэглүүлсэн, Мөн дараа мөс шиг талстлаг зүйлээс шилэн гаансанд хийж байгаад мөн адил тамхины асаагуур шатаагаад утааг нь соруулж хэрэглүүлсэн. Тэгээд би шавар шиг зүйлийг хэрэггүй юм байна харин энэ мөс шиг зүйлийг хэдээр зарах вэ гэхэд боодол мөсийг нь 6000 юанаар зарна гэсэн. Тэгээд би таксины жолоочид байсан 3 боодол мөсийг 18000 юанаар худалдан аваад одоо би монголруугаа буцлаа та надад такси олоод өгөөч гэхэд надад өөр нэг такси олж өгсөн тул тэр таксинд суугаад Эрээн хотруу буцаж ирсэн Тэгээд Эрээн хотод буудалд өрөө аван хоносон. Тэгээд 2018 оны 7-р сарын 03-ны өглөө босоод буудлаас гаран Эрээний хүүхдийн тоглоом зардаг газар очин хүүхэддээ тоглоом аван буцаж буудалдаа эргэн ирэн буудлын өрөөнд хүүхдийн тоглоомоо оруулан машинд хийх боломжтой болгох санаатай овор хэмжээг нь багасгаж боож янзлаж байхдаа 3 хэсэг ууттай мөсөө тоглоом дотор хийгээд хамт боосон юм. Тэгээд хүүхдийн тоглоомоо буудлийн доор байсан жолоочид өгөн үүнийг монголруу хил гаргачихаарай гээд замын үүд дээрээс хүн тосож авна гээд дүү болох Төгөлдөрийн дугаарыг өгсөн. Тэгээд үлдсэн хэдэн төгрөгөндөө эхнэр хүүхэддээ идэж уучих жимс чихэрний юм авах санаатай зээл рүү явсан. Тэгээд зээлээр явж байгаад эхнэртэй богино өмд цамц зэргийг аваад зээлийн гаднаас машинд суун Монголруу явсан. Тэгээд хил гараад Төгөлдөрлүү залгаад ах нь гараад хилээр ороод ирлээ гэж утсаар холбогдон байгаа газарт нь яваад очиход Төгөлдөр бас нэг найзтайгаа хамт ирчихсэн байсан. Тэгээд бид 3 миний ачааг аваад Төгөлдрийн машинд ачаад УБ хотруу явсан. Намайг хилээр орж ирэхэд Миний ачааг ачсан машин орж ирээгүй байсан юм. Тэгээд Төгөлдөр түүний найз бид 3 ачаагаа орж ирэхийг хүлээгээд машинд сууж хүлээсэн. Тэгээд ачаа орж ирлээ гэж хэлэхлээр нь ачаагаа аван Төгөлдөрийн машинд ачиж байхдаа би ачаан дунд хийсэн байсан 3 боодол мөсний 2 боодлыг аваад өөрийн өмсөж явсан гуталын түрүүрүү хийсэн. Тэгээд замдаа явж байгаад оймсон дотроосоо нэг боодол мөсийг гарган нөгөө 2-тоо үзүүлэн мөс гэж ийм зүйл байдаг юм байна та 2 хэрэглэж үзэх үү гэж шилэн гаансанд хийж байгаад хэрэглүүлж үзүүлсэн. Мөн нөгөө 2-т үзүүлэх санаатай гаргаж ирсэн мөсөн дотор маш бага хэмжээтэй шавар гэх зүйл байсан юм. Тэр шаварыг нь бас хэрэглүүлж сонирхуулсан. Тэгээд замдаа явж байгаад Сайншандад ирээд тэнд хоол унд идээд Улаанбаатарлуу хөдлөхдөө дахин мөснөөсөө хэрэглээд за авчирсан мөс маань дуусчихлаа гэж нөгөө 2-т хэлээд цааш хөдөлсөн. Тэгээд 2018 оны 7-р сарын 4-ны өдрийн өглөө БЗД-ийн автозамын постон дээр цагдаад баригдсан Миний зүрхний хэм алдагдах, нуруу байнга чилж өвдөх зэрэг зовиурууд байсан. Тэгээд би ардын уламжлалт эмнэлэгт үзүүлтэл намайг нуруу суулттай болсон байна энэ миний биеийн жингээс болсон байна хэрвээ жингээ хасахгүй бол биеийн байдал чинь улам муудна гэж хэлсэн. Тэгээд бээжинд байхдаа таксины жолоочид хурдан хугацаанд турах эм тан байна уу гэж асуухад надад мөс гэх зүйлийг олж өгсөн юм. Тэр мөс гэх зүйлийг би өөрөө хэрэглэх санаатай авсан юм. Тэрнээс биш бусдад худалдан борлуулах зорилго байгаагүй гэжээ. /1-р Х.Х-157-158/

        Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэд зургийн үзүүлэлтүүд /хх-н 12-19/

        Э.Б бие, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, хүний биеэс биологийн дээж авч мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, Э.Б  гадаад паспортонд үзлэг хийсэн тэмдэглэл, Э.Б нэгжлэг хийсэн тэмдэглэл /хх-н 33-46/

            Гэрч Г.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүэлэхдээ: Манай нөхөр Э.Б нь Э гэх айлын 2 дахь хүүхэд дээрээ нэг ахтай /С/ айлын отгон хүүхэд байгаа юмаа. Манай нөхөр 2018 оны 3 сард ажлаасаа гарсаныхаа дараа хэнийг нь мэдэхгүй байна надад хэлэхдээ “найзаараа дамжуулан хөдөө орон нутгийн сум багт тараах нөүтбүүкний ажил байгаа тухай яриад түүнийг  авчих юм бол ашиг олох боломжтой юм байна” Би БНХАУ-руу явж нөүтбүүкний үнэ болон үзүүлэлтийг нь судлах хэрэгтэй байна гээд 1-2 удаа явж байсан. Улаанбаатар хотоос ч үнийг судлаж байсан ба эндээс авахаар ашиг муутай учраас БНХАУ-аас авчих юм бол боломжийн байна гэж хэлж байсан.  Харин 2018 оны 06 сарын сүүлчээр нөгөө ажилаар урагшаа явчихаад ирье нэгэнтээ явж байгаа юм чинь зуны байшин дээрээ хүүхдийн гулсуур болон дүүжин даажин зэрэг тоглоом авч ирье гэж хэлэхээр нь зөвшөөр ч өөрсдөдөө байдаг үнэт эдлэлүүдийг ломбарданд тавиад мөнгө гаргаж авахаар болсон хаана ямар ломбарданд тавьсаныг нь мэдэхгүй байна. Ингээд манай нөхөр тухайн үнэт эдлэл барьцаанд тавьсан мөнгөөрөөө урагшаа явсан гэж бодож байна. Мөн нөхөр бид хоёрын орон сууцны зээл нь сар болгоны 01-ний өдөр 450.000 төгрөг төлдөг 15-ны өдөр цалингийн зээл 250.000 төгрөг  өгөх байдлаар сардаа 700.000 төгрөгний зээл төлдөг. Энэ мөнгийг би өөрийнхөө цалин болон нөхөр бид 2-ийн хийдэг савангийн орлого зэргээр хангалттай төлчихдөг юмаа. Манай нөхөр тухайн мөнгөнөөсөө энэ сарынхаа орон сууцны зээлийг төлөх талаар хэлж БНХАУ-аас 2018 оны 07 сарын 03-ны өдөр УБ-хот луу ирэх үедээ буюу Замын-Үүдэд байхдаа надтай утсаар холбогдож ганцаараа явчихаад ирлээ танидаг дүүгээ машинтай нь дуудаж УБ хот луу хамт явна гэж хэлж байсан ба урдаас ирэх үедээ байрны зээл төлөх мөнгө үлдээгээд ирсэн шилжүүлэх үү гэхээр нь нэгэнт өөрөө ирж байгаа юм чинь хэрэггүй гэж хэлж байсан.  Гэтэл тухайн шөнө цагдаад баригдсан байсан. Маргааш нь манай гэрт цагдаа нарын хамт ирж гэрт нэгжлэг хийх үед нь нөхрөөсөө ямар учиртай талаар нь асуухад надад ямар нэгэн зүйл хэлээгүй ингээд удалгүй гараад манай нөхөрийг баривчилж байгаа талаар хэлж мэдэгдсэн түүнээс хойш нөхөртэйгөө уулзаагүй байгаа. Манй нөхөр БНХАУ-руу  явах үедээ хэн нэгэн хүнтэй явна гэж яриагүй утсаар ярихдаа бол ганцаараа яваад ирлээ гэж байсан. Би өөрөө эрх зүйч мэргэжилтэй хар тамхи мансууруулах бодисын талаар ойлголттой байдаг. Энэ зүйлийг хууль бус зүйл болох талаар тодорхой сайн мэднэ. Ажлын хүрээнд ч гэсэн хууль бус зүйлээс 18-35 насны хүмүүсийг урьдчилан сэргийлэх чиглэлээр хичээл сургалтыг орж байсан. Гэхдээ хар тамхи гэх ойлголтонд багтдаг зүйлсийг нүдээр харж барьж мэдэрч байсан удаа байхгүй. Би өөрийн нөхрийг ч энэ зүйлээс ч хол байдаг гэж бодож явдаг гэжээ. /1-Х.Х-н 78-79/

          Гэрч Э.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Манай дүү Б нь 2 хүүхэдтэй айлын отгон хүүхэд миний төрсөн дүү байгаа юм. Бага нас нь Улаанбаатар  хотын хороолол болон Төмөр замын хэсгээр тоглож наадаж өссөн.Төмөр замын  дүгээр цэцэрлэгт хүмүүжиж  дугаар сургуульд элсэн орж 10 жил суралцаж төгсөөд бүрэн дунд боловсрол эзэмшиж сургуулиа төгсөөд БНХАУ-руу суралцахаар явж 2 жил гаруй хэлний бэлтгэлд сууж байгаад буцаж ирээд МУИС-ийн хятад хэлний ангид элсэн орж жил суралцаад төгсөж байсан. Их сургууль төгсөх үедээ одоогийн эхнэр Нарандарьтай танилцаж үерхээд  дундааасаа хүүхэдтэй болоод тусдаа гарч  амьдарч байга. Манай дүү Б нь зан байдлын хувьд өрөвч зөөлөн сэтгэлтэй, аав ээжийнхээ болон ахынхаа үгнээс гардаггүй, хэлсэн ярьснаар ажил төрлөө хийгээд амьдрал ахуйгаа аваад явж байдаг сайн залуу байгаа юм. Урьд өмнө хэрэгт холбогдож байгаагүй. Мөн манай дүү эхнэртэйгээ нийлж гэрээрээ гар аргаар саван хийж бусдад зарж борлуулж олсон мөнгөөрөө сургууль завсардсан эцэг эхгүй хүүхдүүдэд бэлэг тараах гэх мэт буяны ажилд идэвх зүтгэлтэй ханддаг өрөвч зөөлөн сэтгэлтэй сайн залуу байгаа юмаа. Би өөрийн дүүтээгэй хамгийн сүүлд 2018 оны 06 марын 20-дын үеээр уулзаж байсан. Тухай үедээ бид 2 ямар нэгэн зүйл ярилцаагүй урагшаа БНХАУ-руу явах гэж байгаа талаар нь мэдээгүй надад хэлээгүй хөрөнгө санхүүгийн эх үүсвэрээ хаанаас гаргасан талаар мэдэхгүй байна. надаас мөнгө төгрөг авсан зүйл байхгүй. Би хар тамхи мансууруулах бодисын талаар ямар нэгэн ойлголт байхгүй  хууль бус зүйл болох талаар нь л мэднэ. Тэрнээс ямар өнгө, үнэртэй, хэлбэр дүрстэй байдаг талаар нь мэдэхгүй. Би өөрөө архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээд байдаггүй болохоор ямар нэгэн хууль бус зүйлээс хол байж  чаддаг гэж боддог гэжээ.   / 1-р хх-н 80-81/

          Гэрч Ч.Э  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 8 улсын дугаартай УА маркийн авто машин нь миний эзэмшлийн автомашин. Би уг авто машиныг 2018 оны  4 билүү 5 дугаар сард Замын-Үүд сумын иргэнээс 2.500.000 төгрөгөөр худалдаж авсан. Түүнээс хойш уг автомашинийг жолоодож өдөр бүр БНХАУ-ын Эрээн хот, Замын-Үүд сумын хооронд хүн ба ачаа тээвэрлэж байна. Би тэр ачааг хүлээлгэж өгсөн болон надаас хүлээн авсан хүнийг харвал танина. 2 хайрцаг зүйлийг хүлээн авахдаа мөнгө төгрөг тохироогүй. Харин ачааг хүлээн авсан хүн надаас “Хэдэн төгрөг өгөх үү” гэж асуухад нь би 150 юань өгчих гэж хэлээд авсан. Тэр ачаанаас гадан 4 хүн  авсан байх. Ер нь суудлын авто машин 4 хүнтэй явах нормтой. Тэр 4 хүн жижиг цүнхнүүдтэй л явсан байх. Учир нь ачаа ихээр ачвал хятадын хилээр нэвтрүүлэхгүй байгаа. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй миний хэлсэн ярьсан зүйл үнэн гэжээ. / хх-н 94-95/

          Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Уг автомашин нь миний эзэмшлийн автомашин. Миний төрсөн дүү Г нэр дээр байдаг. Би уг автомашиныг 2011 оны намар Батбаатар гэх хүнээс худалдаж авсан. Одоо би өөрөө машинаа жолоодож хил хооронд хүн ба ачаа тээвэрлэдэг. Би тухайн өдөр нэг удаа хил хооронд явсан. Би ихэнхдээ ачаа болон хүмүүсийг Өү-Лиань, Хуа-Лиань гэсэн зочид буудлуудаас авдаг. 7 дугаар  сарын 3-ны өдөр Хуа-Лиань       зочид буудлаас ачаа багатай /гар тээштэй/ 4 хүнийг авсан. Тэгээд хөдлөх гэтэл миний танил гэзэг Эрхмээ /Эрхэмбаатар/ надаас “би чиний машинд нэг юм тавьчихъяа. Миний машинд багтахгүй байна. Чи гэртээ аваачаад тавьчих. Би Замын-Үүд суманд очоод гэрээс чинь очоод авчихъяа” гэж хэлээд миний машинд хүүхдийн гулсуур, тоглоомын  гулгадаг гулсуур хэсгийг нь тавьсан. Тухай үед уг гулсуур нь гадна талаараа паркетан шалны доор дэвсдэг зөөлөвч шиг юмаар ороосон байсан. Би тэр өдөр өөр хүний дайвар аваагүй. Би уг ачааг нь Монгол руу оруулж ирээд гэрийнхээ гадаа авчирч тавьсан. Орой нь Э ирж манай гэрээс аваад явсан. Хүүхдийн тоглоом нь  дээр ямар нэгэн нэр  хаяг, хүлээн авах хүний утасны дугаар байгаагүй байх. Би анзаараагүй. Тэр тоглоомын нэг хэсгийг Эрхэмбаатар өөрөө ачаад, машинд нь багтаагүй гулсуур хэсгийг миний машинд ачсан. Автомашиныг хэн гэдэг гаалийн улсын байцаагч шалгасаныг санахгүй байна. Миний машинд гулсуураас өөр зүйл байгаагүй. Миний авсан 4 хүн ямар ч бараагүй байсан тул гаалийн улсын байцаагч ямар нэг татвар төлүүлээгүй, тамга дарсан гэжээ.  /хх-н 96-97/

          Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2005 онд гаалийн байгууллагад гаалийн улсын байцаагчаар ажилд орсон ба гаалийн байгууллагад 13 жил ажиллаж байна. Замын-Үүд сумын гаалийн газарт 2017 оны 2 дугаар сард шилжиж ирсэн. Би тухайн өдөр Авто замын шалган нэвтрүүлэх цогцолбор-1 хэсэгт суудлын авто машинуудад хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж байсан. 20 оны 7 дугаар  сарын 3-ны өдөр хүүхдийн гулсуур тоглоом ачсан Ланд маркийн автомашинд үзлэг хийснээ санаж байна. Зааланд иргэдийн гар тээшинд байгаа эд зүйлийг рентген аппратаар шалгадаг. Харин гадна авто машинд байгаа ачаа бараанд үзлэг шалгалт хийхдээ ачаа барааг задалж, өөрийн нүдээр үзэж хяналт шалгалтыг хийдэг. Ямар нэгэн аппарат байхгүй. Уг авто машинд ачиж явсан хүүхдийн гулсуур тоглоом нь хайрцаггүй, ил байсан шиг санагдаж байна. Тухай үед би уг авто машины жолоочоос “ Ийм том зүйлийг хятадын гааль оруулж байна уу?” гэж асууж байсан шиг санагдаж байна. Би уг автомашинд үзлэг шалгалт хийхдээ ард талаас нь урагш чиглэлд  бүх зүйлийг үзэж хяналт шалгалт хийсэн. Тэр байтугай үнсний савыг нь хүртэл шалгасан. Намайг шалгах явцад хар тамхи илрээгүй. Хар тамхи байж болзошгүй зүйл илэрсэн тохиолдолд лабораторит шинжилгээнд өгч шинжлүүлдэг. Хэрэв хар тамхи болох нь тогтоогдвол зөрчлийн албанд шилжүүлж шийдвэрлүүлдэг гэжээ.  / хх-н 98-99/

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай  мөрдөгчийн тогтоол: 

         2018.07.05-ны өдрийн 7120 дугаартай шинжээчийн дүгнэлт:

         1.Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. шинжилгээнд ирүүлсэн “12” гэсэн хаягтай гялгар уутанд  хийсэн цайвар өнгийн талстлаг зүйлээс метамфетамин илэрч байна. “13” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цайвар өнгийн талстлаг зүйлээс метамфетамин илэрч байна. “15” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цайвар өнгийн талстлаг зүйлээс метамфетамин илэрч байна. “14” гэсэн хаягтай шилэн гаанснаас метамфетамин илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно гэжээ.     / хх-н 104-107/

           Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/ хх-н 108-110/

           Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай  мөрдөгчийн тогтоол /хх-н 111/ 

          2018.07.06-ны өдрийн 7119 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Шинжилгээнд ирүүлсэн БНХАУ-ын иргэн Лиу овогт Мэр, Бн Тр, Эн Б гэж тус тус хаягласан зориулалтын хуванцар савтай шээсний дээж хэмжээний хувьд хүрэлцэхүйц тул шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн БНХАУ-ын Лиу овогт Мр гэж хаягласан шээсэнд метамфетамины тетрагидроканнабинол-ын агууламж тус тус илрэв  

3.Б.Т гэж хаягласан шээсэнд метамфетамины тетрагидроканнабинолын агууламж тус тус илрэв.

4.Э Б гэж хаягласан шээсэнд метамфетамины тетрагидроканнабинол-ын агууламж тус тус илрэв.

5. Метамфетамин,  Тетрагидроканнабинол нь тус тус НҮБ-ын 1971 оны “сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд багтдаг гэжээ.    /1-р хх-н 112-113/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/ хх-н 114-116/

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай  мөрдөгчийн тогтоол:

          Шүүх сэтгэц эмгэг судлалын 637 тоот дүгнэлт:

1.Э.Б нь  урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчинөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

2.Э.Б нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмэгэггүй байна.

3.Э.Б  нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

4.Э.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2018.07.01-04-ний хооронд сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байсан байна.

5.Э.Б нь одоогоор хэрэг хариуцах чадвартай байна.

6.Э.Б нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна.

7.Э.Б нь эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна гэжээ. /хх-н 126-127/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 128/

          Э.Б шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай мөрдөгчийн тогтоол, баривчилсан тэмдэглэл /хх-н 136-137/

         Э.Б цагдан хорих таслан эсргийлэх арга авах тухай шүүгчийн захирамж

        Э.Б  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 232/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 240/

         Э.Б хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 33-34/

          Э.Б  Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 144/, прокурорын тогтоол /хх-н 145-146/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 153-159/ , яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /2-р хх-н 62-63/ яллагдагчаас авсан мэдүүлэг /2-р хх-н 64-65/ зэрэг болно.

         Э.Б нь 2018 оны 7 дугаар сарын 01-нээс 03-ны өдрүүдэд БНХАУ-н нутаг дэвсгэрээс Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон метамфиитамины агууламж бүхий нийт 32.7 грамм “ мөс” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, нийт 32.7 грамм “мөс” гэх нэршилтэй бодисыг 2018 оны 7 дугаар сарын 3-4-ний өдрийг хүртэл буюу Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр хүртэл хадгалсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:

          Э.Б биеэс хурааж авсан мөс мэт зүйлийг шинжлүүлэхэд: Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. шинжилгээнд ирүүлсэн “12” гэсэн хаягтай гялгар уутанд  хийсэн цайвар өнгийн талстлаг зүйлээс метамфетамин илэрч байна. “13” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цайвар өнгийн талстлаг зүйлээс метамфетамин илэрч байна. “15” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цайвар өнгийн талстлаг зүйлээс метамфетамин илэрч байна. “14” гэсэн хаягтай шилэн гаанснаа метамфетамин илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно гэсэн 2018.07.05-ны өдрийн 7120 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 104-107/

            Э.Б авсан шээсний дээжийг шижнилгээний байгууллагад шилжүүлэн шинжилгээ хийлгэхэд: Шинжилгээнд ирүүлсэн БНХАУ-ын иргэн Лиу овогт М, Б Т, Э Б гэж тус тус хаягласан зориулалтын хуванцар савтай шээсний дээж хэмжээний хувьд хүрэлцэхүйц тул шинжилгээнд тэнцэнэ. 4....Э Б гэж хаягласан шээсэнд метамфетамины тетрагидроканнабинол-ын агууламж тус тус илрэв. Метамфетамин,  Тетрагидроканнабинол нь тус тус НҮБ-ын 1971 оны “сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд багтдаг гэсэн                  2018.07.06-ны өдрийн 7119 дугаартай шинжээчийн дүгнэлт    /1-р хх-н 112-113/

          Шүүгдэгч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... таксины жолоочоос хурдан хугацаанд  турах эм эмнэлэгийн хэрэгсэл зардаг газар олж өгч чадах талаар асуухад тийм газар олж өгч чадна гэж хэлээд намайг дагуулан Бээжин хотод байх 1  гудамжинд аваачаад намайг чи машинд сууж бай гэж үлдээгээд өөрөө машинаас буугаад яваад өгсөн. Тэгээд 10 орчим минутын дараа эргэн ирээд надад гялгар ууттай талстлаг зүйл болон бор өнгийн шавар шиг зүйлийг үзүүлэн үүнийг хэрэглээд та маш хурдан турах боломжтой гэж тэгээд надад хэрхэн яаж хэрэглэх талаар зааж өгсөн ба надад нэг шилэн гаанс шиг зүйл өгөн түүн дотроо надад өгсөн зүйлээс чинь хийж байгаад доороос нь галаар шатаагаад утааг нь сорж хэрэглэдэг юм гэсэн. Тэгэхлээр нь тухайн зүйлүүдээс чинь хэрэглэж болох уу гэсэн чинь таксины жолооч тэг тэг гээд эхлээд бор өнгийн шавар гэх зүйлээс чинь хэрэглэж үзье гэхэд надад бор өнгийн шавар мэт зүйлээс бага хэмжээтээг тасдаж аваад тугалган цаасан дээр таьж байгаад дороос нь тамихны асаагуураар шатаагаад утаг нь соруулж хэрэглүүлсэн, Мөн дараа мөс шиг талстлаг зүйлээс шилэн гаансанд хийж байгаад мөн адил тамхины асаагуур шатаагаад утааг нь соруулж хэрэглүүлсэн Тэгээд би шавар шиг зүйлийг хэрэггүй юм байна харин энэ мөс шиг зүйлийг хэдээр зарах вэ гэхэд боодол мөсийг нь 6000 юанаар зарна гэсэн. Тэгээд би таксины жолоочид байсан 3 боодол мөсийг 18000 юанаар худалдан аваад ...Эрээн хотруу буцан ирсэн, тэгээд хил гарч ирээд байж байхад ачаа орж ирлээ гэж хэлэхлээр нь ачаагаа аван Төгөлдөрийн машинд ачиж байхдаа би ачаан дунд хийсэн байсан 3 боодол мөсний 2 боодлыг аваад өөрийн өмсөж явсан гуталын түрүү рүү хийсэн. Тэгээд замдаа явж байгаад оймсон дотроосоо нэг боодол мөсийг гарган нөгөө 2тоо үзүүлэн мөс гэж ийм зүйл байдаг юм байна. та 2 хэрэглэж үзэх үү гэж шилэн гаансанд хийж байгаад хэрэглүүлж үзүүлсэн. Мөн нөгөө 2-т үзүүлэх санаатай гаргаж ирсэн мөсөн дотор маш бага хэмжээтэй шавар гэх зүйл байсан юм. Тэр шаварыг нь бас хэрэглүүлж сонирхуулсан. Тэгээд замдаа явж байгаад Сайншандад ирээд тэнд хоол унд идээд Улаанбаатарлуу хөдлөхдөө дахин мөснөөсөө хэрэглээд за авчирсан мөс маань дуусчихлаа гэж нөгөө 2-т хэлээд цааш хөдөлсөн гэсэн мэдүүлэг 1-р Х.Х-157-158/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

          Э.Б нь сэтгэцэд нөлөөт бодисыг БНХАУ-н Бээжин хотоос худалдан авсаныг олж авсан, мөн түүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж, Дорноговь аймгаас Улаанбаатар хот хүртэл хадгалсан гэж зүйлчилж ирүүлсэн нь  үндэслэлтэй байна. Иймд Э.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн  3 дахь хэсэгт заасан сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж үйлдсэн гэм буруутайг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор олж авсан, хадгалсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.          

          Э.Б нь  энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй.

   Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн №12 дугаартай гялгар уутны хамт нийт 9.1 грамм метамфетамины агууламж бүхий бодис, № 13 дугаартай гялгар уутны хамт нийт 13 грамм, № 15 дугаартай гялгар уутны хамт  метамфетамины агууламж бүхий бодис, №14 гэж дугаарлан авсан шилэн гаанс мэт зүйл нэг ширхэг, зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхийн тамгын газарт шилжүүлэхээр шийдвэрлэв. Мөн СД-г хэрэг хадгалах хугацаа дуустал хугацаагаар хэрэгт үлдээх, Е201854 дугаартай гадаад паспортыг Э.Баянмөнхөд буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

        Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн  хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.

       Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Э Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн  3 дахь хэсэгт заасан сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж үйлдсэн гэм буруутайг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор олж авсан, хадгалсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг   тус тус тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн  3 дахь хэсэгт зааснаар Э.Б 2  жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Б 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн  3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2  жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Б оногдуулсан  2 жилийн хугацаагаар хорих ялыг  нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоосугай.                            .

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Б оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Б 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 29 хоногийг хорих ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  Э.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйл нэг ширхэг СД-г хэрэг хадгалах хугацаа дуустал хугацаагаар хэрэгт үлдээх, Е201854 дугаартай гадаад паспортыг Э.Б буцаан олгосугай.

8.Энэ хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  №12 дугаартай гялгар уутны хамт нийт 9.1 грамм метамфетамины агууламж бүхий бодис, №13 дугаартай гялгар уутны хамт нийт 13 грамм, №15 дугаартай гялгар уутны хамт  метамфетамины агууламж бүхий бодис, №14 гэж дугаарлан авсан шилэн гаанс мэт зүйл нэг ширхэг, зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,4-д зааснаар Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

9.Энэ хэрэгт  битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Э.Баянмөнх нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

10.Энхбатын Б авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

11.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

12.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ,тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  Э.Бд авсан  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН